Нялх, нярай насны хүүхдийн хөгжлийн онцлог
Хүүхдийн сэтгэл судлалд 0-1 сартай хүүхдийг нярай, 1
сараас 1 нас хүртэлх хүүхдийг нялх хэмээн ангилдаг түгээмэл ангилал байдаг.
Хүүхдийн төрсний эхний өдрүүдэд түүний биеийн жин багасана. Энэ процесс нь
9-1 2 хоног үргэлжилж , түүнээс цааш биеийн жингийн хэвийн нөхцөл нэмэгдэж эхэлнэ. Ингэж хүүхдийн биеийн жин цаашид нэмэгдэж эхлэх явдал нь хүүхдийн насанд хүрсэн хүмүүсийн “эцэг,эх” зүгээс асрамжлан тэтгэх ажиллагааг тогтмол хийдгээс буюу хүүхдйин бие махбодийн эд эс, эрхтэнүүд шинэ нөхцөлтэй уялдан дасаж байгаагаар тодорхойлно. Ялангуяа хүүхдийн хоол тэжээл, түүний нялх биеийн организмын өсөлт хөгжил зохицож эхэлснээр биеийн ерөнхйи жин нэмэгдэнэ. Ингэж хүүхдийн биебодын хөгжилд эхийн бие ба үр хөврөлийн үзүүлэх нөлөө нь нийгмийн насанд хүрсэн хүнээс түүнийг асран тэтгэж ,арчлан хамгаалах, хүмүүжүүлэн сургах үйл орчны, үйл ажиллагаагаар солигдоно.
Төрсний дараах үед явагдах эхийн хэвлийгээс нийгмийн амьдралд шилжин орох шилжилтийн өвөрмөц үе нь хүүхдийн нойр ба сэрүүн байдлын хоорондын харьцангуй биш байдлаар тодорхойлно. Энэ үед хүүхэд нь 1 хоногийн 80
орчим хувийг тайван нойрсож өнгөрүүлдэг. Иймд төрсний дараах үед хүүхдийн унтаж, нойрсох болон сэрүүн байх үеийн хооронд тодорхой цашг хугацаа байдаггүй юм. Гэвч хүүхэд энэ үед цагийн ихэнхийг нойрсуулж өнгөрүүлэх боловч нойрон дундаа ямар нэг хөдөлгөөн хийх ажиглагдана.
Хүүхдийн төрсний дараах эхний сараас эхлэн аажмаар сэрүүн байх цаг нь ихсэж хараа, сонорын баримжаалах рефлекс бүрэлдэж эхэлнэ.
2-3 долоо хоногоос эхлэн хүүхдийн сонорын ажиллагааны төвлөрөлт сайжирч ямар нэгэн чанга дуу чимээнд татагдаж, сэрэх буюу хэрвээ сэрүүн байсан бол гар хөлний хөдөлгөөнөө зогсоож, саатаж чагнах анхны илрэл нь ажиглагдана.
Дунджаар 3-5дах долоо хоног дээр хүүхдийн хараа нэг зүйлд тогтворжин төлөвшиж, нүдэнд тусгагдсан ямар нэг зүлйинй дүрсийг тогтоон ажиглаж эхэлнэ. Ингэж төрсний дараах хэдэн долоо хоногт хүүхдийн хараа, сонорын хөдөлгөөний төвлөрөлт бүрэлдэж эхэлж байгаа нь түүнийг удаан хугацаагаар сэрүүн байх боломжийг хангана. Сонорын хөдөлгөөний төвлөрөлт бий болох үеэс хүүхдийн ерөнхий хөдөлгөөний идэвх сайжирч эхэлнэ.
2 сартай үеэс эхлэн, хүүхэд өөрийг нь асарч бойжуулж байгаа хүмүүсээ таньж, тэдэнд хариу үйлдэл үзүүлэх, өвөрмөц хэлбэрийн хөдөлгөөнөөр ая тааламжтай байдлаа илэрхийлэх буюу ямар нэг авиа дуу гаргах , саатан тогтоох, гар хөлөө хөдөлгөх зэргээр сэтгэлийн хөдөлгөөний гэрийн хэлбэр ажиглагдана.
Нэг насны үеэс хүүхэд ба насанд хүрсэн хүмүүсийн хоорондын харилцааны хэлбэр улам нарийсаж эхэлнэ. Хүүхэд 6 настай үеэсээ ойр хавийн хүмүүсийг ялган таньж, тэдэнтэй сонгож харилцаж эхэлнэ. Юуны түрүүнд өөрийн хамгийн дотны хүмүүсийг сайн танина.
3-4 сартайгаас хүүхэд өөртэй нь харьцаж ярьж байгаа хүмүүсийн хариуд инээж, мишээж, сэтгэн баясах зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг энгийн хандлагыг илэрхийлнэ.
Харин 5-6 сартай үедээ хүмүүсээс өөр бусад хүмүүсийн ойртон очиход түүнийг удаан хугацаагаар ажиглаж, дараа нь нүүр буруулан уйлах, цааш тэмүүлэх зэргээр бишүүрхэнэ.
8-9 сартай үеэс хүүхэд насанд хүрсэн хүнтэй харилцан тоглож эхлэнэ. Тоглоомд оролцож түүнтэй идэвхтэй тоглож, наадаж байгаа хүний хөдөлгөөн ,зан аашаас хүүхдийн тоглоомд илрэх баяр хөөр, идэвхи тэмүүлэл шалтгаална.
Нярай үед хүүхдийн арьс ялангуяа хараа, сонорын зэрэг гадаад анализаторуудын ажиллагаа нь бусад эрхтний ажиллагаанаас илүү хөгжсөн байна. Харин булчин, судас тэнцвэрийн зэрэг дотоод анализаторуудын хөгжил сул байдаг.
Нярайн үед хүүхдийн хөдөлгөөний хөгжил харилцан адилгүй явагдана. Жишээ нь : нэг адил насны хүүхдийн зарим нэг нь сууж эхэлж байхад ,нөгөө нь дөнгөж толгой дааж эхэлдэг. Энэ нь хүүхдийн өсөж, бойжиж байгаа амьдралын нөхцөл өөр өөр байдгаас шалтгаална. Хүүхэд 4 сартай үеэсээ эхэлж, түүний нүдний хараа юмсын хөдөлгөөнийг дагаж, өөртөө нөлөөлж байгаа зүйлийг ажиглан харах үйлийг хийнэ.
Хүүхдийг хүрээлэн байгаа юмс үзэгдлийн хөдөлгөөн нь аяндаа хүүхдийн нүдний хөдөлгөөнийг үүсгэнэ. Гэхдээ энэ үед хүүхэд нүдээр ямар нэг зүйлийг эрж хайх зориудын үйлдэл хийж чадахгүй, ийм чадвар хүүхдэд нилээд хожуу үүснэ.
Хүүхдийн гарын хөдөлгөөн нь 4 сартай үеээс тэмтрэх хөдөлгөөнд орно. Эхлээд өөрийн биеийг тэмтэрч , дараа нь хучилга, дэвсгэрийн шижүүр, захыг тэмтэрч барих базах үйлийг хийнэ.
5 сартай үеэс хүүхэд юмыг гараар барих, базах хөдөлгөөн хийдэг аж. Энэ нь хүүхдйин хараа хөдөлгөөнийг анализаторуудын хүүхдийн хөдөлгөөний анализаторуудын хооронд мэдрэлийн холбоос бүрэлдэн тогтож , хөдөлгөөнийг эмх цэгцтэй болгож байгаа юм.
6-7 сартайдаа хүүхэд бие дааж сууж эхэлнэ.
1,8 насны үед хүүхэд юм түшиж хөл дээрээ зогсож эхэлнэ. Нэг насны эцсээр хүүхэд явж эхэлнэ. Хүүхэд бие дааж явах болсон тэр үеэс түүний бие махбодь оюун санааны хөгжилд тодорхой өөрчлөлт орж, хүүхэд өөрийн нүдэнд туссан зүйлд хүрч түүний шинж чанартай, биеэр тулгарч мэдрэхүйн эрхтэнүүдээр дамжуулан ,тусган хүртэх үйл идэвхижинэ. Нярай үеийн хүүхдийн сэтгэцийн хөгжлийн нэг үндсэн онцлог бол энэ үед хүүхэд болон насанд хүрсэн хүний хоорондын харилцаа шууд хэл яриагаар биш тусгай үйл хөдөлгөөнөөр дамжигдан явдагт оршино. Энэ үед хүүхэд өөрөө ярьж чадахгүй, хүний хэлсэн үгийн утга санааг ойлгохгүй тул хөдөлгөөний дохиогоор өөрийн хүсэл, бодол санааг илэрхийлнэ.
Нярай хүүхдийн уураг тархины хөгжил
Нярай хүүхдийн хөгжлийн нэг онцлог бол хүүхдийн биеийн
хөдөлгөөнөөс илүү хараа, сонсголын хөгжил түрүүлж хөгждөг. Энэ нь мэдрэлийн
систем, тархитай салшгүй холбоотой бөгөөд сая төрсөн хүүхдийн тархины жин
насанд хүрэгчдийн тархины жингийн 4/1- тэй тэнцэнэ. Гэхдээ тархины мэдрэлийн эсийн тоо
томчуудтай ойролцоо боловч гүйцэт боловсорч амжаагүй байдаг.
Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн суралцдаг.
Эрүүл хэвийн хөгжилтэй нярай хүүхдэд илрэх рефлексүүд
Рефлекс
|
Тайлбар
|
Устаж үгүй болох
хугацаа
|
Хамгаалах
рефлекс
|
Арьсанд хүчтэй цочроогч өгөхөд (жишээ нь тариа, халуун зүйл) гэнэт цочиж хөдлөх, чичрэх, нүүр хөмсгөө атируулах,
нүдээ цавчлана.
|
|
Хүзүүний чангарах
рефлекс
|
Нуруугаараа хэвтэж байгаа хүүхдийн
толгойг хажуу тийш болгоход хүүхэд толгойг нь харуулсан зүгт гар, хөлөө татаж
нөгөө талынхаа гар, хөлийг нугална.
|
Ихэвчлэн амьдралын 4 дэх сараас хойш
|
Алхах рефлекс
|
Хүүхдийг босоо эгц барьж тавхайг нь
хатуу гадаргуунд тулгаж, их биеийг нь урагш болгоход түүний хөлний хөдөлгөөн
явж буй мэт хөдөлгөөнийг санагдуулна.
|
Амьдралын 2 эсвэл 3 дахь сараас хойш
|
Тулах рефлекс
|
Алхах
рефлекстэй төстэй, хүүхдийн хөлний ул ширээний өнцөгт хүрэхэд зогсох
оролдлого хийнэ.
|
Амьдралын 2 дахь сараас хойш
|
Сарвууны атгах рефлекс
|
Хүүхдийн гарын алганд харандаа эсвэл
хуруугаа хүргэхэд хүүхэд түүнийг чанга атгах ба харандаа эсвэл хуруугаа
түүний гараас авах гэхэд улам чанга атгана.
|
Ихэвчлэн амьдралын 5 дахь сараас хойш
|
Бабкины рефлекс
|
Хүүхдийн шгарын алга болон шууг /бугуй /дарахад хүүхэд амаа ангайлгаж,
цочроогчийн зүгт толгойгоо эргүүлж, нүдээ анина.
|
Амьдралын 4 дэхь сараас хойш
|
Тавхайн /өлмий базах/ рефлекс
|
Сарвууны рефлекстэй төстэй. Хүүхдийн
хөлний урд хэсэгт хурууныхаа өндгөөр зөөлөн дарахад тавхайн хуруунуудаа
чангалж нугална.
|
Амьдралын 9 дэхь сараас хойш
|
Бабинскийн рефлекс
|
Хүүхдийн тавхайн улны хэсгийг
өсгийнөөс хуруу хүртэл илэхэд хөлний том хуруу арагш нугалж, бусад
хуруунуудаа дотогш нугална.
|
Амьдралын 6 дахь сараас хойш
|
“хөхөө хайх рефлекс”
|
Хүүхдийн хацранд хүрэхэд цочроогчийн
зүгт толгойгоо эргүүлж, ээжийнхээ хөхийг эрж буй мэт амаа ангалзуулна.
|
Амьдралын 3 эсвэл 4 дэхь сараас хойш
|
“хөхөх рефлекс”
|
Хүүхдийн аманд хуруугаа хийхэд хурууг
хөхөж эхэлнэ.
|
|
Сэлэх рефлекс
|
Хүүхдийг доош харуулж усанд оруулахад
сэлэх хөдөлгөөн хийнэ.
|
Амьдралын 6 дахь сараас хойш
|
Нүднээс хүзүү хүртэл рефлекс
|
Хүүхдийн толгойг араас нь түшилгүй
босоо эгц барихад хурц гэрэлд толгойгоо хурдан аргаш болгоно.
|
|
Хүүхэн харааны рефлекс
|
Хурц гэрэлд болон нойрсох үед
хүүхдийн хүүхэн хараа нарийсаж харин харанхуйд эсвэл нойрноос сэрэх үед
өргөснө.
|
Амьдралын турш хадгалагдана.
|
Морогийн рефлекс
|
Хүүхдийг гэнэт доош буулгах эсвэл
дээш өргөхөд тохойгоороо хагас нугалсан түүний хоёр гар хоёр тийш болж,
хуруунуудаа сарвайлгана. Дараа нь хоёр гар анхны байдалдаа орж, хуруунуудаа
дахин атгана.
|
Ихэвчлэн амьдралын 4 дэхь сараас хойш
|