Friday, November 1, 2019

Бага насны хүүхдийн сэтгэцийн үйл явцын хөгжил



1.     Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн сэрлийн хөгжлийн онцлог

Сэрэл гэж юу вэ?
      Хүрээлэн байгаа юмс үзэгдлийн өнгө зүс, дуу чимээ, үнэр, амт, халуун хүйтэн, хатуу зөөлөн, гөлгөр барзгар болон бусад олон олон шинж чанарыг бид сэтгэхүйн онцгой нэгэн процесс болох сэрлээр танин мэддэг. Сэрэл гэж мэдрэхүйн эрхтэнд тухайн цаг мөчид шууд нөлөөлж байгаа үзэгдэл, юмсын тодорхой шинж чанарын тусгалыг хэлнэ. Эртний Грек өрнө, дорнод хүний сэрэхүйг 5 мэдрэхүйтэй холбон тайлбарласан байдаг /амт, үнэр, сонсох, харах, тэмтрэх

Сэрэл үүсэж явагдахад дараах гурван нөхцөл зайлшгүй хэрэгтэй.
-          Гаднын цочроол дохио
-          Түүнийг хүлээн авч дамжуулах мэдрэхүйн эрхтэн
-          Уг мэдээллийг хүлээн авч боловсруулах тархины мэдрэхүйн төв
Сэрлийн доод зааг. Задлан ялгагчид хөөрлийг үүсгэн сэрж мэдрэхэд хангалттай байх цочроогчийн хамгийн бага хэмжээ буюу хүч.

Сэрлийн дээд зааг. Цочроогчийн мэдрэхийг болих дээд хэмжээ. Дээд заагаас хэтэрвэл өөр нэг сэрлээр солигдоно.
Сэрлийг дараах байдлаар ангилна:
Экстерорецептив буюу гадаад сэрэл.Гадаад орчны юмс үзэгдлийн шинжийг тусгадаг. Энэ сэрлийг дотор нь дистант /зайны/ ба контакт /шууд / гэж хуваадаг. Дистант сэрэлд харааны, сонорын, үнэрийн, сэрлүүд ордог бол контакт сэрэлд амтлах,температурын сэрэл орно.
Интерорецептив буюу дотоод сэрэл.Дотоод эрхтнүүдийн байдлыг тусгадаг.Энэ сэрэлд органик болон өвчний, тэнцвэрийн сэрлүүд хамаарагдана.
Проприоцептив буюу завсрын сэрэл.Биеийн хөдөлгөөн, булчин, холбоос эд, үе мөчний байрлал, хөдөлгөөнийг сэрж мэдрэх сэрлийн нэг төрөл юм.
Сэрлийн шинж
Сэрлийг өөр хоорондоо ялгагдах онцлогыг сэрлийн шинж чанар гэнэ. Сэрэл нь дараах шинж чанаруудтай.
Сэрлийн эрчим гэдэг нь: Цочроогчийн үйлчлэх хүч ба мэдрэхүйн эрхтний мэдрэх чадварын хэмжээгээр тодорхойлогдоно. Сэрлийн эрчим нь сэрлийг тоон талаас нь харуулсан үзүүлэлт юм. Үйлчилж байгаа цочроогчийн хүч их байх тусам мэдрэхүйн эрхтний мэдрэх чадвар төдий чинээ бага байдаг. Жишээлбэл: Багшийн яриа сулрах явцад хүүхдүүд сонсох гэж мэрийдэг талтай.
Сэрлийн үргэлжлэх хугацаа: Сэрлийг хугацааны талаас нь тодорхойлсон үзүүлэлт юм. Гаднаас цочрол үйлчилж эхэлмэгц сэрэл үүсдэггүй. Хэсэг хугацааны дараа үүсдэг. Жишээлбэл, Зүүгээр өвчтнийг тарихад 370 миллисекундын дараа өвчнийг мэдэрдэг. Үүнийг сэрлийн далд үе гэнэ. Тэгвэл цочроол өдөөгч дуусмагц сэрэл тэр дороо арилж алга болохгүй. Үүнийг сэрлийн хожуу илрэл гэнэ. Жишээлбэл: Тодорхой харж байсан зураг нүдэнд харагдах, сонсож байсан дуу чихэнд сонсогдох.
Сэрлийн байршил: Сэрэл тодорхой мэдрэхүйн эрхтэнд үүсэж явагддаг. Жишээлбэл: харааны сэрэл, сонорын сэрэл гэх мэт.
Сэрлийн зааг: Хүн гадаад орчны болон дотоодоос ирэх бүх мэдээллийг сэрж мэдрэх боломжгүй байдаг.Тухайн цочроогчийн тодорхой зааг буюу хэмжээнд тухайн төрлийн сэрэл явагдана.Сэрэл илрэх, явагдах, болих цочроогчийн хүчтэй холбоотойгоор сэрэл нь доод, дээд, ялгах заагаар тодорхойлогдоно.Сэрлийн доод зааг нь тухайн төрлийн сэрэл үүсэх цочроогчийн хамгийн бага хүч бол тухайн төрлийн сэрлийг үүсгэж байгаа цочроогчийн дээд хэмжээ нь сэрлийн дээд заагаар тодорхойлогдоно.Нэгэн төрлийн цочроогчийн өөрчлөлтийг сэрж мэдрэх нь ялгах заагаар тодорхойлогдоно.
Сэрлийн дасах чанарЮмс үзэгдлийн үйлчилгээний нөлөөгөөр бидний мэдрэхүйн эрхтэнд гарах өөрчлөлттийг дасах чанар гэнэ. Ж: Цэв хүйтэн усанд гараа дүрэх
Нялх нярай сэрлийн насны хүүхдийн хөгжил

Хүүхэд эхийн хэвлийд байхдаа эхийн цусаар дамжуулж хоол тэжээлийн бэлэн шингэн зүйлийг хүлээн авч хооллож байснаа төрсний дараа хоол тэжээлийн зүйлийг өөрийн мэдрэхүйн эрхтнээр шууд хүлээн авч хэрэглэхээс гадна түүний хэрэглэх хоол тэжээлийн чанар эрс өөрчлөгдөнө. Гэвч хүүхэд эхээс төрөхдөө түүнд удамшлаар дамжин бий болсон нөхцөлт биш рефлексийн үндсэн дээр гадаад орчинтой зохицон амьдарч эхэлнэ. Нярай хүүхдийн сэрлийн хөгжил хөдөлгөөнтэй холбоотой явагдана.
Хүүхэд төрсний дараа 2-3 долоо хоногоос эхлэн хүүхдийн сонсгол сайжирч ямар нэгэн чанга дуу чимээнд татагдаж нойрсож байснаа сэрэх, сэрүүн байсан бол тэрхүү дуу чимээлүү толгойгоо үл ялиг эргүүлэн хөл гараа хөдөлгөх, саатаж чагнах нь ажиглагддаг.
4 сартай үеэс хүүхэд дуу чимээ сонсож мэдрэнэ. Нярай хүүхдийн харааны сэрэл нэлээд эрт хөгжиж эхэлнэ. 4 сартай үеэсээ хамгийн ойрын орон зайг мэдэрнэ. 7 орчим сартай үедээ хүүхэд нэг зэрэг 2 үйлдэл хийж 1 насны эцсээр том хүний хийж байгаа үйлдлийг даган дуурайж эхэлнэ.

Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн сэрлийн хөгжил

 Балчир насны хүүхдийг нярай хүүхэдтэй харьцуулахад тэдэнд нөхцөлт рефлекс түргэн бүрэлддэг онцлогтой. Ялангуяа балчир насанд гаднаас үзүүлэх цочролд хариу өгөх рефлексийн ажиллагаа хурдасч, хүүхдийн биеийн тэнцвэр хөдөлгөөний хөгжил сайжирдаг. Үүний дүнд хүүхэд явах, гүйх, биеийн тэнцвэрээ орон зайд зохицуулах  зэрэг том булчингийн хөгжил эрчимтэй явагдана. Бага насны хүүхдийн хөдөлгөөний хөгжлийн нэг онцлог бол тэдний гарын сарвууны хөдөлгөөн нэлээд сайжирч эхэлнэ.
Мөн энэ насны хүүхэд юмыг дуурайх онцлогтой байдаг учраас харсан үзсэнээ, үг яриа, хөдөлгөөн, дуу чимээгээр илэрхийлж дуурайна. Хоёр насны үеэс эхлэн харандаа барьж түүгээр юмсын дүрсийг зурж эхэлнэ. Хүүхдийн анх гаргаж буй төсөө дүрс нь тодорхой агуулга, чиглэл, зорилго байдаггүй, эмх цэгцгүй дүрс байдаг. Эрдэмтэн Д. Дашхүү, Цэдэн-Иш нарын энэ насны хүүхдүүд голдуу дугариг хэлбэртэй дүрсийг зурдаг болох нь тогтоогджээ. Хүүхдийн энэхүү тойм, төсөө дүрсэд тэдний сэтгэлийн хөдөлгөөн илэрдэг бөгөөд дүрсэлж буй үедээ тэдгээрийн дотоод сэтгэл ихэд л хөдөлж, баяр баясгалантай байдаг.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэрлийн хөгжил

Хүүхдийн сэрэл нь зөвхөн эхээс төрөөд аяндаа урсгалаараа хөгждөг процесс биш хүрээлэн байгаа гадаад ертөнцөөс үзүүлэх нөлөө, тэдний идэвхтэй үйлийн үр дүн юм. Хүүхдийн сэрэл мэдрэмжийг хөгжүүлэх эх булаг нь тэдний идэвхитэй үйл ажиллагаа юм. Хүүхдийг гадаад ертөнцтэй холбож түүний тоглох, хөдөлмөрлөх, сурах үйл ажиллагааг зохицуулахад харааны задлан ялгагч буюу харааны сэрэл онцлог үүрэгтэй. Хүүхдийн харааны сэрэл нь түүний хүрэлцэх болон булчингийн сэрэлтэй нэгдэж тэдгээрийн хооронд холбоос тогтоосноор юмсын орон зай, хэлбэр дүрсийг мэдэрч тусгах чадвар аажмаар сайжирна. Хүүхэд 3 насны эхээр өнгө, дүрсийг ялгаж эхэлснээр тэдний өнгийг сэрж мэдрэх чадвар нь дээшилнэ.  
2.     Хүртэхүй
Хүртэхүй нь сэрлүүдийн үндсэн дээр үүсдэг. Учир нь олон сэрлүүдийн нийлбэр нь хүртэхүй юм. Сэрэл оролцохгүйгээр хүртэхүй үүсэхгүй.
Хүртэхүйн процессыг хүртэх зорилгоор нь:
1.Зориудын
2.
Зориудын бус гэж хоёр ангилдаг.
Хүртэхүйн хэлбэр
Хүртэхүйд олон янзын анализаторууд оролцдог тул түүнийг анализаторуудын оролцож байгаа байдлаар хараа, сонор, хүрэлцэх, үнэрлэх,амтлах, хөдөлгөөний хүртэхүй гэж хэд хэдэн салбарт хуваадаг. Материйн оршиж буй хэлбэрийг тусгах байдлаар орон зай, цаг хугацаа хөдөлгөөний хүртэхүй гэж 3 ангилна.
1. Орон зайн хүртэхүй: юмс үзэгдлүүдийн объёктив орон зайн харьцааг тусгасан тусгалыг орон зайн хүртэхүй гэнэ. Орон зайн хүртэхүй бол бидэнд юмсын хэлбэр, дүрс, хзмжээ, багтаамж, хоорондын зай, харьцаа биднээс алсалж буй хол ойрын зай зэргийг танин мэдэхэд тусалдаг.
2. Цаг хугацааны хүртэхүй:бодит үзэгдлийн объектив хурд , хэмжээ дарааллыг тусгасан тусгалын процессыг хэлнэ. Үзэгдэл юмсын үргэлжлэх хугацаа дараалалыг тусган төсөөлөхийг цаг хугацааны хүртэхүй гэнэ. Цаг хугацааг оновчтой хүртэхэд сонорын болон хөдөлгөөний сэрлүүд чухал үүрэгтэй. Цаг хугацааны хүртэхүйгээр үзэгдлийн ээлж, дараалал, үргэлжлэх хугацаа, хурд хэмнэлийг тодорхойлдог.Мөн өнгөрсөн,одоо,ирээдүйг тодорхойлдог. Цаг хугацааны хүртэхүйтэй холбоотой биологийн ба сэтгэл зүйн цаг яригддаг. Жишээлбэл: Сонирхолтой хичээлийн цаг нисэх мэт хурдан өнгөрөх, Уйтгартай сонирхолгүй хичээлийн цаг удаан өнгөрдөг нь сэтгэл зүйн цагтай холбоотой.
3. Хөдөлгөөний хүртэхүй: тодорхой цаг хугацаанд орон зайд оршин байгаа бодит хөдөлгөөнийг тусгасан тусгалыг хэлнэ. Үзэгдэл юмсьн байнга хувьсан өөрчлөгдөх харилцаа холбоог ойлгох зөв баримжаа авахад хөдөлгөөний хүртэхүй чухал үүрэгтэй. Хөдөлж байгаа зүйлийг шууд харж хүртсэний үндсэн дээр хүн хөдөлгөөн, үйлдлээ зохицуулах нь цөөнгүй

Нялх, балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн хүртэхүйн хөгжил

      “ Бага насанд хэзээ ч дахин давтагдахгүй хүртэхүйн хөгжлийн алтан үе заяажээ.” (К.Л. Печора) хэмээн хэлсэн нь балчир насны хүүхдийн сэтгэцийн хөгжилд хүртэхүй ямар их ач холбогдолтойг харуулж байна. Судлаач Ш. Оросоо “бага насны хүүхдийн бие бялдар, сэтгэцийн хөгжил” хэмээн бүтээлд балчир насны хүүхдийн хүртэхүйн хөгжлийн онцлогийг өөрийн судалгаанд тулгуурлан гаргажээ.
      Эхний долоо хоногуудад нярай хүүхэд зөвхөн хүрээлэн буй ертөнцийн салангид шинжийг сэрж мэдэрнэ.
      Хүлээн авагч хөгжиж, үйл ажиллагаа нь нарийссанаар хүртэхүй төлөвшинө. Хүүхэд өдөр тутам янз бүрийн хүмүүс, юмстай учирсанаар цаг үргэлж хараа, сонсгол, арьсны бусад цочролыг мэдэрнэ. Аажмаар орчны юмс үзэгдлийн үйлчлэл дундаас тодорхой юмсын үүсгэсэн цочроолыг ялгаж өөр хооронд нь холбож тухайн юмсын шинжийг хүртэнэ.
      Эд юмсыг гараараа барьж авч, үйлдэл хийснээр хүртэхүйд түлхэц өгнө. Энэ үед гар ба нүд зохицон ажиллаж, хараа, арьсны ба хөдөлгөөний цочроогчдын хооронд түр холбоо үүсч ертөнцийг зөв хүртэх эхлэл танигдана.
Хүүхдийн нүд хамгийн эрчимтэй, хурдан хариу үйлдэл хийдэг. Дараа нь гар хөдөлгөөн орно. Амны хүрэлцэх хөдөлгөөн хамгийн бага үүрэгтэй.
      Хүүхэд 2 сар, хагастай байхдаа танин мэдэх анхны үйлдлийг хийдэг, энэ нь эхэндээ байнгын бүтэцгүй байж, хүүхэд оюун ухаанаа тухайн юманд онцгой байдлаар төвлөрүүлж, эмх цэгцгүй хөдөлгөөн хийнэ.
      3 сартай байхдаа хүүхдийн хөдөлгөөн хувирч шинэ наадгайг “шинжлэн судалж” эхлэнэ.
      6 сартай хүүхэд ээж, аав наадгайг ялган хүртэнэ. Үнэн хэрэгтээ 7-8 сартай хүүхэд тухайн зүйл биш, зөвхөн сайн мэддэг цогц цочроогчдыг хүртдэг байна. Энэ насны хүүхэд эхийгээ далбагар малгай өмссөн үед танихгүй, бас хайртай туулайнд нь өөр хувцас өмсгөвөл авч тоглодоггүй.
      Нялх хүүхдийн хүртэхүй нөхцөл байдлын нөлөөнд нэгдмэл бөгөөд өргөн хүрээтэй байна. Гэхдээ хүүхэд хүртэхүйн ямар зорилгыг шийдэж байгаагаас хамаарч хүртэхүйн чанарууд янз бүр илэрнэ. Үйл ажиллагаа нарийсахын хэрээр хүүхэд хооллох, гар нүүрээ угаах, хувцаслах явцдаа цлам олон гэрийн эд хэрэглэлийг ашиглаж, олон төрлийн тоглоом тоглох зуур эд юмстай харьцсанаар хүрээлэн буй юмс, үзэгдлийн хүртэхүй баяжиж нарийсна.
3.     Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн анхаарлын хөгжлийн онцлог
      Анхаарал гэдэг нь тухайн үед хэрэгцээгүй бусад зүйлээс хүний ухамсар хөндийрэн ямар нэг зүйл дээр чиглэн төвлөрөхийг хэлнэ.
Анхаарал нь сэтгэцийн нарийн төвөгтэй үйлдэл болохын хувьд хэд хэдэн үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:
1.      Шилэн сонгох үүрэг
2.      Хадгалан барих үүрэг
3.      Сэтгэцийн үйлийг зохицуулах, хянах үүрэг
Анхаарлын хэлбэр, шинж чанар
1.      Зориудын бус
2.      Зориудын
3.      Хожуу идэвхжих
Анхаарлын чанар
1.      Анхаарлын багтаамж
2.      Анхаарлын шилжилт
3.      Анхаарлын сарнилт
4.      Анхаарлын хуваарилалт
5.      Анхаарлын төвлөрөлт
6.      Анхаарлын тогтворжилт
Нялх, балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн анхаарлын хөгжил

Нялх насны хүүхдийн анхаарлын хөгжил

Нас
Анхаарлын хөгжил
10-12 хоногтойд
Хүүхдэд анхны төвлөрөлт ажиглагдаж хурц тод өнгөтэй, гэрэлтэй зүйлрүү хараа нь чиглэнэ.
1 сартай
Хурц тод өнгөтэй зүйлд анхаарлаа чиглүүлнэ. Нярай хүүхдийн анхаарал нь ихэвчлэн хараа, сонсголын сэрлийн үйл ажиллагаатай холбоотой хөгжинө.
2 сартай
Дуу чимээ гарсан зүгрүү толгойгоо эргүүлж анхаарлаа чиглүүлнэ.
2-3 сартай
Хүүхэд том хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлнэ.
3 сартай
Хүүхэд дуу чимээ гарсан зүг рүү толгой эргүүлэн харна. Энэ үеэс нөхцөлт рефлексийн үндсэн дээр анхаарал хөгждөг нь батлагдаж байна.
6 сар-1 нас
14.5 минут- тоглоом үргэлжлэх хамгийн их хугацаа

Балчир насны хүүхдийн анхаарлын хөгжил

2.1 нас
Явж эхлэх ба хүрээлэн буй зүйлстэй харьцсанаар анхаарлын багтаамж ихэснэ. Тогтворжилт сайжирна. Нэг зүйлээр 8-10 минут оролдож анхаарлаа төвлөрүүлнэ.
2.5 нас
Үг дуурайж хэлэх, хүний ярианд анхаарлаа хандуулна. Дуурайх оролдлого нэмэгдэнэ.
2.6 нас
Нэг зүйлийг барьж хүртэж түүнтэй харьцаж ямар нэг үйлдэл хийнэ. Энэ нь анхаарал төвлөрч байгаагийн илрэл юм.
3 нас
Хүүхэд өөртөө гаднаас үйлдэл үзүүлсэн зүйл дээр анхаарлаа чиглүүлж төвлөрүүлээд зогсохгүй өөрөө ямар нэг зүйлийг эрж хайж олоод түүн дээрээ анхаарлаа төвлөрүүлнэ. Энэ үед хүүхдийн анхаарал төвлөрөлт хадгалалт явагддаг.

Хүүхдийн анхаарлын тогтворжилтын хугацааг судалсан судалгаа
/АНУ. Бейрлийнхээр/

Нас
Тоглоом үргэлжлэх хамгийн их хугацаа /минутаар /

6сар-1 нас
14.5

2 нас
21.1
Нас ахих тусам
3 нас
27.0
тогтворжилтсайжирсан
4 нас
50.3

5 нас
83.3

6 нас
96.0


4.     Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн ойн хөгжлийн онцлог

Ой тогтоолт гэдэг нь өнгөрсөн туршлагыг тогтоон хадгалж, сэргээн санах, түүнийг үйл ажиллагаандаа хэрэглэх боломжийг олгодог сэтгэцийн процесс юм.
Ой тогтоолтын үндсэн процессууд
-          Хадгалах ёстой мэдээллийг ялгаж кодлох, тогтоох
-          Нэгэнт ой тогтоолтонд орж ирсэн мэдээллийг хадгалах
-          Хадгалсан мэдээллийг таних, сэргээн санах
Ой тогтоолтын үндсэн процесст:
-          Тогтоох
-          Хадгалах
-          Сэргээн санах
-          Таних
-          Мартах
Ой тогтоолтын төрөл
-          Зориудын
-          Зориудын бус
Ойн хэлбэр:
-          Дүрслэх ой
-          Хөдөлгөөний ой
-          Сэтгэлийн хөдөлгөөний ой
-          Үг ярианы буюу утгын ой
Хадгалах процессын үргэлжлэх хугацаа:
-          Богино хугацааны ой
-          Удаан хугацааны ой
-          Түргэн хугацааны ой
      Монголчууд эрт дээр үеэс эхлэн ертөнцийн гурав, зүйр цэцэн үгээр хүүхдийн ойг хөгжүүлж ирсэн уламжлалтай. Малын нас, зүс тогтоох, гэрийн ханын толгой тоолох зэргээр хүүхэд ахуй наснаас нь ой цээжийг нь хөгжүүлж байсан.
      Ойн хөгжил нь хүүхдийн төрсөн үеэс эхлэн үүсэн хөгждөг. Нярай балчир насны хүүхдийн ой тогтоолт үлэмж хөдөлгөөнтэй, тогтворгүй байдгаараа бусад наснаас ялгаатай. Зарим сэтгэл зүйчид хүүхдийн ой тогтоолт нь том хүнийхээс илүү хөгжилтэй байдаг. Хүүхэд том хүнийг бодвол хурдан тусгаж тогтоодог. Бага насны хүүхдийн ой дараах онцлогтой.
-          Ой хөгжил нь үлэмж явцуу хүрээтэй
-          Тусгасан зүйлийн шинж чанарыг удаан хугацаанд хадгалж чадахгүй
-          Юмыг тогтоохдоо эмх цэгцгүй, системчлэл муутай тогтоодог
-          Хүүхэд сэтгэцийн хөгжлийн онцлог, мэдрэлийн тогтолцооны уян хатан чанараа дагаж хурц тод, сонирхолтой, хөдөлгөөнтэй зүйлийг хялбархан тогтоож хадгалдаг
-          Хүүхэд өөрийн ойд хадгалагдаж байгаа зүйлийг практик үйл ажиллагаанд ашиглаж чаддаггүй, харин хэрэгцээ багатай буюу хурц тод сэтгэл хөдөлгөсөн зүйлийг ул мөрийг удаан хадгалдаг. Хүүхдэд хөдөлгөөний болон сэтгэл хөдлөлийн, дүрслэхийн ой идэвхитэй хөгждөг.

No comments: