Thursday, October 22, 2015

1-р курс Хонгорзул



          

Би 5 жилийн дараа

      


Энэ хорвоод төрнө гэдэг юутай азтай хэрэг вэ? Тэр тусмаа Азийн Монголд мэндэлнэ гэдэг ямар азтай агшин бэ? Хүн болно гэдэг зүүний үзүүр дээр будаа тогтоохтой адил хувь заяа гэдэг. Ийм нандин агшиныг авч ирсэн юм хойно аль байдгаараа хичээж,биеэ цэгнэж амьдрах нь хамгийн чухал Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл Ийм ч учраас залуу золбоолог насан дээрээ бүгдэд хүчээ үзэж зүтгэх хэрэгтэй Хүмүүс бүгд л сайхан амьдарна гэж ярьдаг ч биелүүлж байгаа нь тун цөөн Ялангуяа Монгол хүмүүс харь орны иргэдтэй харьцуулахад дэндүү залхуу,зорилго зорилтгүй Залуу үе нь дэндүү зугаа цэнгэлд донтогчид... Амьдралыг их өргөн гүн далай гэж төсөөлье:Тэгвэл “би жолоодогч нь” Жижиг завинд ганцаар яваа жолоодогч нь... Би нэг л хазгайвал завь минь хөмөрч би живнэ...хэчнээн сэллээ ч үхэх нь тодорхой   энэ бүхэн юуг илэрхийлж байна вэ?гэсэн бодол үүнийг уншиж буй танд бодогдох л байх. хамгийн гол нь зорилготой зүтгэлтэй бай   би 5 жилийн өмнө дунд ангид байхдаа зорилгын дэвтэр гаргаж,бичиж эхэлж байсан. одоо бодоход би яг л тэр зорилгынхоо дагуу,эгц шулуун замаар дардан явж байна. миний хамгийн эхний зорилго бол “х.у.и.с”-д санхүү менежмент чиглэлээр элсэх байсан. ээж маань ч намайг дэмждэг байсан болохоор би өдийд энэ тэнхимд энэ эсээг бичээд ийм сайхан хүмүүсийн дунд мөр зэрэгцэн сууну... энэ бол миний 5 жилийн өмнөх шүү дээ... харин дараагийн бичсэн зорилго,мөрөөдөл минь:ажилтай,байртай,машинтай болох байсан. энийг би 5 жилийн дараа биелүүлнэ. ингээд бодохоор хүн өөрийн гэсэн зорилго,хүсэл тэмүүлэлтэй байвал сайхан амьдралаа бий болгож болдог... эцэст нь хэлэхэд:”залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл” “зорилгоо биелүүлэх хэдий чухал ч зорилгодоо хүрэх зам илүү чухал” “эхлээд алхаад сурчих-амьдрал өөрөө чамд мөлхөхийг нь заагаад өгнө” “одоо л хичээхгүй бол сайхан амьдрал толгойд чинь үлдэнэ” гэсэн үгсийг үргэлж санаж,амьдралдаа хэрэгжүүлээрэй...