Tuesday, October 6, 2015

Билет 2 Сэтгэл судлалын үүсэл хөгжил



Эрт дээр үеэс сэтгэгчид хүний зан үйлийг тайлбарлахад түүнийг нас барсаны дараа биеэс салан оддог сүнс, сэтгэл санааны талаарх санаагаа дэвшүүлж байсан.Аристотелийн энэхүү”сэтгэл санаа, сүнсний”талаарх номлол нь сэтгэл судлалын биеэ даасан шинжлэх ухааны эх үүслийг тавиж өгсөн.
Энэхүү шинжлэх ухаан нь үүссэн хөгжлийнхөө явцад сэтгэгчдийн үзэл хандлага, нийгэм орчны өөрчлөлтөөс хамааран судлах зүйлийн чиглэлийн хэд хэдэн үе шатыг дамжсан. Үүнд:
1-р шат:  Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүслийн энэ үе хүний амьдрал, үйл ажиллагаа, үзэгдлүүдийн үндсийг оюун санаа, сэтгэл санааны эх үүсвэртэй холбон үүнийг сүнс хэмээн үзэж тайлбарлахыг оролдож байсан.  Эртний сэтгэгчид, эмч нар хүнийг сүнс хэмээх биегүй хүч удирдаж, биеийн хэсгүүдээр хөдөлгөөнтэй байрладаг. Сүнс толгойд байрлахад оюун санааны чадвар сайн болж, хөл гарт байрлахад хурдан гүйж харайх, гараар юм хийхэд уг чадвар сайжирна гэх мэтээр тайлбарлаж байв. Гол төлөөлөгчид нь Аристотель, Платон, Сократ нар юм.
2-р шат: энэ үе нь байгалийн шинжлэх ухаанууд хөгжиж эхэлсэн 17-р зууны үеэс эхлэн түүний ололт амжилтанд тулгуурлан хөгжжээ. Бодох, мэдрэх, хүсэх, ойлгох чадварыг ухамсар хэмээн нэрлэж байв. Ухамсарын мөн чанарыг танин мэдэхээр хичээх нь сэтгэл судлалыг хөгжүүлэх алхам болсон. Энэ шатанд судалгааны үндсэн арга нь хүн өөрийгөө ажиглах болон мэдээ баримтыг тэмдэглэн бичих арга байсан ажээ.
Энэ үеэс хүнийг судлах асуудал шинжлэх ухааны чиг хандлагатай болж ирсэн. Гол төлөөлөгчид нь Р.Декарт, Г.Спиноза, Ж.Локк, Г.Глейбниц нар юм.
 3-р шат: Сэтгэл судлал нь зан үйлийг судалдаг шинжлэх үхаан. Энэ үе шат нь 20 зууны эхэн үеэс үүдэлтэй бөгөөд зан үйл, үйл хэрэг, хариу үйлдэл зэрэг шууд харах боломжгүй зүйлсийг ажиглах болон туршин судлахад чиглэгдэнэ. Амьтдын зан үйлийг туршилтын аргаар судлан, хүний зан үйлтэй харьцуулан тайлбарлах болсоноор зан үйлийн сэтгэл судлал хөгжиж эхэлсэн. Сэтгэл судлалын туршилт  судалгаа өргөн хийгдэж хүний мөн чанарыг тайлбарлах болсоноор сэтгэл судлалын орчин үед хэрэглэгдэж буй онолын үндэс тавигдсан. Б.Скиннер, Ж. Уотсон, И.П.Павлов нар болон олон судлаачид туршилт судалгаа хийж байв.
4-р шат: сэтгэл судлал нь сэтгэцийн механизм ба илрэл, обьектив зүй тогтлыг судалдаг шинжлэх ухаан. 20-р зууны дунд үеэс сэтгэцийн мөн чанарыг түүний процесс, шинж, байдлаар ялган судлах болсон тэдгээрийн бие организмын физологи үндсийг тайлбарлах болсон байна. Гол төлөөлөгчид нь З.Фрейд, А. Маслоу, В. Кёлер, Г. Вертгеймер нар юм.

No comments: