Сэтгэл
судлалын шинжлэх ухаан нь амьдралын янз бүрийн асуудлыг шийдвэрлэх,
өөрийгөө болон бусдыг зөв таниж, залж, удирдах, амьдралын баяр баясгалан, аз
жаргалыг мэдрэхэд туслана.
Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хоёр мянган жилийн
тэртээгээс өнөөг хүртэл өөрчлөгдөн ирсэн бөгөөд сүнс, сэтгэл санаа, ухамсар,
амьтадын зан байдал, сэтгэцийн байдал, түүний зүй тогтол, тэдгээртэй холбоотой
асуудлыг судалсаар ирсэн.
Орчин үеийн
сэтгэл судлал нь хүний мөн чанарыг судлана. Ингэхдээ хүний ухамсарласан болон
ухамсарлаагүй үзэгдэл, үйл явц, байдлын хийсвэр ертөнцийг судалдаг.
Сэтгэл судлалын
шинжлэх ухааны гол судлах зүйл нь хүн болон амьтны сэтгэц юм. Уг шинжлэх ухаан
нь:
1. Сэтгэцийн
тухай мэдлэгийн хөгжлийн зүй тогтлыг судлах
2. Сэтгэл
судлалын амжилтыг хэрэглэдэг бусад шинжлэх ухааны салбартай ямар харилцаа
холбоотойг танин мэдэх
3. Нийгэм
соёлын нөхцөлд шинжлэх ухааны оюун санааны бүтээлч нөлөөллөөс мэдлэгийг ялгах
4. Уг шинжлэх
ухааны хүрээнд бие хүний үүрэг ба түүний бодгаль хувийн хөгжлийн замыг судлах
үндсэн зорилттой.
Бид эргэн
тойрон буй хүмүүсийн сэтгэл санааг ойлгож, тооцоолж, түүнд тохирох хариуг өгч
зохицон амьдрах шаардлагатай болдог. Түүгээр зогсохгүй өөрийн сэтгэл зүйн
өвөрмөц онцлогийг танин мэдэж, өөрчлөн хувиргаж, өөрийгөө хөгжүүлэх үйлдлийг
байнга хийх зэргээр их бага ямар нэг хэмжээгээр бид бүгд сэтгэл зүйч байх
хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид гэр бүл, ажил хэрэг, амьдралын янз бүрийн нөхцөлүүдэд
байнга хүмүүсийн дунд байж тэдний болон өөрсдийн сэтгэл санааны байдлаа хянах,
удирдах хэрэгтэй болж байдаг. Энэ бүхэнд хүний сэтгэцийн үндсэн хэлбэрүүд чухал
үүрэгтэй.
Сэтгэл судлалын салбарууд:
1. Ерөнхий сэтгэл судлал /сэтгэцийн
үйл, хүний ухамсар, сэтгэцийн процесс байдлын ерөнхий зүй тогтлыг болон бие
хүний ба бүрдлийн агуулга онцлогийг судална/
2. Нийгмйн сэтгэл судлал /хүнийг
тодорхой бүлэг харьяалалтай нь уялдуулан сэтгэлзүйн үзэгдэл, процессыг судална/
3. Амьтны сэтгэл судлал – харьцуулсан сэтгэл судлал /амьтны
сэтгэцийн зүй тогтолыг хөгжлийн янз бүрийн түвшинд судална/
4. Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал /өсвөр
үеийнхнийг сурган хүмүүжүүлэх явдлын сэтгэлзүйн онцлог зүй тогтлыг судална/
5. Нас зүйн сэтгэл судлал /янз бүрийн насны
хүмүүсийн сэтгэцийн өвөрмөц онцлог тэдний бие хүний төлөвшлийн үйл явдал болон
оюуны хөгжил, хүртэхүй, ой тогтоолт, сонирхол, үйл ажиллагааны сэдэл зэрэг
процессуудын онцлогийг судална/
6. Инженерийн сэтгэл судлал /хүний
сэтгэцийн боломж хүртэхүйн хурд, оновчтой байдал, анхаарлын багтаамж,
хувиарлалт зэрэг шинжүүд үе үеийн машинд тавигдах техникийн шаардлагын харьцааг
шийдвэрлэх өөрийн зорилго болгодог/
7. Урлагийн сэтгэл судлал /урлагийн
янз бүрийн төрлийн бүтээлч үйл ажиллагаа нь сэтгэлзүйн онцлог, хүн урлагийн
бүтээлийг хүргэх онцлогийг судалж хөгжил тэдгээрийн нөлөөлөх байдалд сэтгэлзүйн
задлан шинжилгээ хийх/
8. Анагаахын сэтгэл судлал /хүмүүсийн
сэтгэцийн хөгжлийн эмгэг нарийн түүнийг эмчлэх арга замыг олох/
No comments:
Post a Comment