Бид мэдээллийг мэдрэхүйн эрхтнүүдийнхээ тусламжтайгаар
хүлээн авдаг. Нүд, чих, ам, арьс, булчин зэргийг мэдрэхүйн эрхтнүүд гэнэ.
Мэдрэхүйн
эрхтэнд үзэгдэл юмс шууд үйлчилж байгаа үед тэдгээрийн шинж чанарыг бүхэл бүтэн
байдлаар тусгасан тусгалыг хүртэхүй гэнэ. Жишээлбэл: Багшийн яриаг аваад үзье.
Түүний хэлж байгаа үг, өгүүлбэр, өгүүлж буй тодорхой утга санаанууд нь нэгдэн
нийлж байж юун тухай тайлбарлаж байгаа нь сурагчдад ойлгогддог. Өөрөөр хэлбэл
бид юмсыг бүхэл бүтэн байдлаар нь тусган хүртдэг.
Хүртэхүйн процессыг
хүртэх зорилгоор нь хоёр ангилдаг.
1. Зориудын хүртэхүй
гэдэг
нь юмс үзэгдлийг хүртье гэсэн зорилго тэмүүлэлийг өмнөө тавьж хүртэх үзэгдлийг
хэлнэ. Жнь:хичээл хийж байхдаа ном, дэвтрийн
хуудсыг шажигнуулан эргүүлэх, сандал чихрах
2. Зориудын бус хүртэхүй гэдэг нь юмыг хүртэж танья гэсэн зорилгыг хүн өмнөө тавиагүй үед юмс үзэгдлийг шууд санамсаргүй хүртэгдэн мэдрэгдэхийг хэлнэ. Үүнд:
- Юмсын хурц тод өнгө.
- Шинэ соргог шинж.
- Сонирхол татсан зүйл гэх мэт.
2. Зориудын бус хүртэхүй гэдэг нь юмыг хүртэж танья гэсэн зорилгыг хүн өмнөө тавиагүй үед юмс үзэгдлийг шууд санамсаргүй хүртэгдэн мэдрэгдэхийг хэлнэ. Үүнд:
- Юмсын хурц тод өнгө.
- Шинэ соргог шинж.
- Сонирхол татсан зүйл гэх мэт.
Хүртэхүй үүсэхэд ямар эрхтэн голлох үүрэг гүйцэтгэж
байгаагаар нь – харааны, сонорын, хөдөлгөөний тэнцвэрийн, амтлах, үнэрлэх гэх
мэтээр ангилдаг. Хүртэхүй үүсч явагдахад мэдрэхүйн эрхтэнүүд ихэвчлэн хамтран оролцдог
учраас цэвэр сонорын эсвэл арьсны хүртэхүй гэж байдаггүй. Жишээлбэл: хичээлийн явц
дахь суралцагчийн хүртэх үйл ажиллагаа нь ихэвчлэн хараа, сонорын, хөдөлгөөн
тэнцвэрийн хүртэхүйнүүдийн хослол байдаг.
Хүртэхүйн хэлбэр:
- Орон зайн хүртэхүй нь үзэгдэл юмсын хэлбэрийг хүртэх тухай зүйлийг хаанаас, ямар өнцгөөс харж байна вэ? Гэдгээс, тухайбал багшийн суралцагчдад үзүүлж буй үзүүлэн таниулах материалын хэр оновчтой харагдаж буй зайны хол, ойр зэргээс шалтгаалж хүртэгддэг. Харааны болон хөдөлгөөн, тэнцвэрийн сэрлүүд чухал үүрэгтэй.
- Үзэгдэл юмсын үргэлжлэх хугацаа, дарааллыг тусган төсөөлөхийг цаг хугацааны хүртэхүй гэнэ. Цаг хугацааг хүртэх нь үйл ажиллагааны агуулгатай холбоотой. Жишээлбэл: сонирхолтой хичээлийн цаг нисэх мэт хурдан өнгөрдөг, уйтгартай нэгэн хэвийн хичээлийн цаг удаан мэд санагдлаа гэх мэт. Цаг хугацааг оновчтой хүртэхэд сонорын болон хөдөлгөөний сэрлүүд зонхилох үүрэгтэй.
- Юмсын орон зайд байрлах чиглэл, хурдыг тусгаж авахыг хөдөлгөөний хүртэхүй гэнэ. Үзэгдэл юмсын байнга өөрчлөгдөх харилцаа холбоог ойлгох, зөв баримжаа авахад хөдөлгөөний хүртэхүй чухал үүрэгтэй. Жишээлбэл мэдэж байгаа зүйлээ хэлэх гэж байгаа хүүхдийн дохио зангаа, нүүний хувирал, хөдөлгөөнийг хараад багш нь ярих зөвшөөрөл олгох. Хөдөлгөөнийг хүртэхэд хараа, сонор, хөдлөгөөн, тэцвэрийн эрхтэнүүд чухал үүрэгтэй.
Хүртэхүйн шинж
- Үргэлжлүүлэн гүйцээх шинжтэй – Хүний харааны хүртэхүйд орж буй юмс тусгаар олон жижиг хэсгээс бүрддэг. Уг хэсгүүдийн аль нэг жижиг хэсэг байхгүй тохиолдолд ч бид харааны хүртэхүйн тусламжтайгаар үргэлжлүүлэн гүйцээж бүтэн болгож мэдэрнэ.
- Шилэн сонгох шинж-хүн харааны талбайд буй бүх юмс үзэгдлийг харж мэдэрдэг хэдий ч цочроол үзүүлж буй бүх дүрс, өнгө хэлбэр, хэмжээ, юмсын мянга мянган шинжийг зэрэг хүртэж амжихгүй. Тэдгээр олон шинжүүдээс шилэн сонгож гол гол шинжээр танин мэднэ. Жишээ нь хүний нүүр рүү харахад бүх деталь хэсгүүдийг бус нүд, хамар, уруул зэрэг гол хэсгүүдийг харах нь бий.
- Бүтэцлэг шинж- хүний хүртэхүй нь юмсыг хүртэхдээ байгаа шинжийг танин мэдэхээс гадна бүтэц бүрэлдэхүүнийг баяжуулан бүхэллэг болгож мэдрүүлнэ. Жнь: хөгжим эгшиглэхэд бид зөвхөн дуу авиаг сонсдоггүй, харин хөгжмийн зэмсгүүдийн дууг ялгаж сонсохын зэрэгцээ хүмүүсийн дуу хоолойг мөн сонсоно.
- Тогтвортой шинж – юмсын физик шинжийн тухай мэдлэгээс хамааран хүртэхүй нь тогьмол байдаг.
- Бүхэллэг шинж- хүний ухамсарт туссан юмсын дүр түүнийг тодорхойлох олон онцлог, шинжүүдийн иж бүрдэд юм.
- Утга төгөлдөр шинж- хүртэхүйн нь юмсын шинжүүдийг ухамсаргүйгээр буулгаж мэдэрдэг ч тухайн юмсад нэр өгч, ойлгож, ой тогтоолтонд хадгалдаг. Хүртэхүйн нь сэтгэхүйтэй нягт холбоотой байж юмсын мөн чанарыг ойлгодог. Юмс үзэгдлийг утга агуулгатайгаа нэрлэж, тохирох бүлэгт багтааж өмнө хүртэгдсэн мэдээллээс ялгаж эсвэл холбоо үүсгэж хүртэж мэдэрдэг.
No comments:
Post a Comment