Хүний уураг тархины нэгэн гайхамшигтай чанар бол өнгөрсөн
туршлага, бодол, үйл явдал, мэдлэг чадвар, оюун ухаандаа бататган үлдээн хадгалах, сэргээн санах, таних,
санаандаа булгах, төсөөлөх, дүрслэн бодох, түүнийгээ аж амьдралдаа хэрэгжүүлэх сэтгэлийн нарийн процессийг
ой тогтоолт гэнэ.
Ой тогтоолт нь бүх амьд организмд байдаг. Энэ чадвар нь
бүр ургамалд хүртэл байдаг болох нь тогтоогдсон. Хамгийн өргөн утгаараа ой
тогтоолт боло амьд организмын эзэмшиж ашигладаг мэдээллийг шүүх механизм юм.
Аливаа төрлийн мэдээллийг оюун санаанд оруулж хэрэглэхэд
үндсэн 3 үйлдэл чухал үүрэгтэй.
1.
Хадгалах
ёстой мэдээллийг ялгаж кодлох, тогтоох
2.
Нэгэнт
ой тогтоолтонд орж ирсэн мэдээллийг хадгалах
3.
Хадгалсан
мэдээллийг таних, сэргээн санах
Ой тогтоолт нь хүний бүхий л үйл ажиллагаанд оролцдогийн хувьд олон
төрлөөр илэрдэг байна. Тогтоосон зүйлээ мартах ба хадгалах байдлаар нь богино
хугацааны ой, удаан хугацааны ой гэж хуваана. Зарим хүмүүс:
Түргэн тогтоодог – Түргэн мартдаг
Түргэн тогтоодог – Удаан мартдаг
Удаан тогтоодог – Удаан мартдаг
Удаан тогтоож – түргэн мартдаг
онцлогтой байдаг
Ой тогтоолтын үндсэн процесс: Ой тогтоолт хүний үйл ажиллагааг буюу хөдөлгөөний хувьд
тодорхой нарийн процесс юм. Процесс нь хөдөлгөөнтэй, хөгжилтэй гэх мэтээр олон
янз байдаг. Ойн үндсэн процесст: тогтоох, сэргээн санах, таних, хадгалах,
мартах үйл ажиллагаанууд ордог.
- Тогтоох- хадгалахын өмнөх үе шат бөгөөд мэдээллийг ой тогтоолтонд оруулах, хадгалахад чиглүүлэх үйл явц. Тогтоохын гол үндэс нь мэдээллүүдийн утга агуулгын бүхэллэг холбоотой байдал юм
- Хадгалах- тогтоож буй материалыг идэвхитэй боловсруулах, системчлэх, баяжуулах, түүнийг эзэмших үйл явц. Сайн ухамсарлагдаж ойлгогдсон материал удаан хадгалагдана.
- Сэргээн санах нь хэзээ хэрэгцээ болоход санаж байх процесс юм. Уураг тархины зарим хэсэг нь тогтоосноо эмхлэн цэгцлэх хасах нэмэх зэргээр өөрчилж байдаг байна.
- Таних гэдэг нь бас нэгэн төрлийн сэргээн саналт юм. Энэ бол ихэнхдээ дахин уулзах нутаг усандаа эргэн очих мөн сонсож байсан дуу хоолойг сонсох зэрэгт таних процесс үүснэ.
- Мартах ой нь ухаанд хадгалах, сэргээн санах, дуртатгал бий болох зэргийн эсрэг үйл боловч бас байх ёстой процессийн нэг юм. Мартах нь уураг тархины дээд газарт бий болох саатлын процесстой салшгүй холбоотой юм. Энэ нь зарим үед уураг тархийг илүү мэдээллээс чөлөөлөхөд тус болдог юм.
Ой тогтоолтын төрөл анги: Хүний ой тогтоолт нь хүний бүхий л үйл ажиллагаанд
оролцдог учир олон төрлөөр илэрдэг байна. Тогтоох идэвхи оролцоо байдлаар нь ой
тогтоолтыг ангилж болно.
- Зориудын бус ой тогтоолт. Тодорхой зорилгоор тогтоогүй, ямар нэгэн үйл ажиллагааг гүйцэтгэхэд тогтоогдоно
- Зориудын ой тогтоолт. Тусгай аргын тусламжтайгаар мэдээллийг чиг зорилготойгоор хүч гарган тогтоох.
Тогтоож буй
мэдээллийн хэв шинжээс хамааруулан ой тогтоолтыг 4 төрөлд хуваана. Үүнд:
- Дүрийн ой нь юмыг хараад нүдлэх, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэлцэх эрхтний тусламжтайгаар тогтоох ой юм
- Хөдөлгөөний ой тогтоолт гэдэг нь удамшлын гаралтай анхдагч төрөл гэж үздэг. Машин барих, зангиагаа засах, багаж хэрэгсэл хэрэглэх зэрэг асар олон үйлдэл хөдөлгөөнийг санах, хэрэгтэй үед сэргээх чадвараар тодорхойлогддог.
- Сэтгэлийн хөдөлгөөний ой тогтоолт нь хөдөлгөөний ойтой зэрэг шахуу үүсэх бөгөөд хүний тухайн үеийн байдалд өөрийн дотоод хандлагыг илэрхийлэх сэтгэл хөдлөлийн, сэтгэлийн мэдрэмжийн сэтгэгдлээр мэдээллийг тогтоож сэргээдэг. Баярлах, бахдах, гайхах, харамсах, хайрлах, дурлах, уйтгарлах, гомдох, үзэн ядах зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг хүн багаас нь хүлээн авч чаддаг.
- Хэл ярианы ой тогтоолт. Энэ нь зөвхөн хүнд байдаг. Танин мэдэхүйн хүрээнд хүний оюун ухаан, сэтгэхүй хэлбэр, танин мэдэх дүн шинжилгээхийхэд эх хэлээ хэрхэн ашиглах байдлаар тодорхойлогдоно.
Хүн 40 нас хүртлээ ой тогтоолт нь өсөн нэмэгдэж байдаг учир ой сайтай
байдаг байна. Харин 40-60 насанд хүний ой тогтоолт голдуу нэг байрандаа буюу
хэвийн үйл ажиллагаатай байна. 60 наснаас хойш тогтоох чадвар буурдаг байна.
Ихэнх хүмүүс ой тогтоолтынхоо маш бага нөөцийг буюу
10-15%-ийг ашигладаг гэж эрдэмтэд үзжээ. Хэрвээ хүн ой тогтоолтоо сайн
ашиглавал 60 наслахдаа 3 дээд сургууль төгсөж 6 гадаад хэл эзэмшихээс гадна
нэвтэрхий толь бичгийн зуун мянган өгүүлбэрүүдийг тогтоож чадах болно гэсэн
тооцоо байдаг байна. Ой нь тухайн хүний мэргэжлийн онцлог, дасгал сургууль,
өмнөө тавьсан зорилго зэргээс ихээхэн хамаардаг байна.
No comments:
Post a Comment