Friday, January 20, 2017

Сэтгэц ухамсарын үүсэл хөгжил



Сэтгэц гэж юу вэ?
       Сэтгэц гэдэг нь хүрээлж байгаа ертөнцийн юмс үзэгдэл тэдгээрийн холбоо хамаарлыг уураг тархиндаа тусгах тусгалыг хэлнэ.
          Сэтгэц нь хэлбэр ба илрэлийн хувьд олон янз.Хүний сэтгэц бол түүний мэдрэмж ,бодол санаа ,сэтгэл хөдлөл, хүсэл ,үйлдэл ,үйл хэрэг гэх мэт.
Амьд биеийн үндсэн шинж бол тэр нь өөрийгөө хүрээлэн байгаа орчныг тусгаж түүнтэй өөрийгөө зохилдуулан амьдрах чадвартай байдагт оршино .
          Өөрөөр хэлбэл ,амьд байгалийн үндсэн шинж нь сэтгэц юм.Ингэж амьд бие махбод нь өөрийн тархины жолоодлоготойгоор гадаад орчноос үзүүлсэн үйлдлийн эсрэг хариу өгөх чадварыг хэлнэ.
         В.И.Ленин сэтгэц нь тархины жирийн нэг шинж биш, харин тархины онцгой шинж гэж тодорхойлсон байдаг .
        Яагаад онцгой шинж болох тухай асуудлын уг чанар юунд орших бол
     
Сэтгэц бол жигнэж, хүрэлцэн мэдэрч болдоггүй .Ийм учраас сэтгэц нь нягт , урт өргөн ,өндөр нам ,хэлбэр дүрс ,өнгө,үнэр амтаар тодорхойлох боломжгүй.Өөрөөр хэлбэл сэтгэц бол материаллаг биш.
      Тархи нь гадаад ертөнцийг тусгах чадвартай .Бид ямар нэг зүйлийг харах эсвэл дуу чимээг сонсох ,юмсын хэлбэр хэмжээ ,халуун хүйтэнг мэдэрч байгаа нь бидний тархинд уг зүйлс тусгагдаж түүний дүнд бид хүрээлэн байгаа юмсын тухай төсөөлөлтэй болдог байна.
Сэтгэцийн үзэгдлийг:
Сэтгэцийн процесс.Танин мэдэхүйн/сэрэл, хүртэхүйн, анхаарал , төсөөлөл,ой тогтоолт,зохион бодох ,сэтгэхүй хэл яриа /
Сэтгэцийн шинж чанар. Энэ нь бие хүний ихээхэн тогтвортой ,байнга илэрдэг онцлогууд ба тухайн хүний хувьд илрэх зан үйл ба үйл ажиллагааны чанар тооны тодорхой түвшинг тодорхойлдог.
/
Хандлага,зан төлөв,авъяас чадвар,зориг,/
Сэтгэцийн байдал. Тухайн цаг мөчид илрэх хүний ажиллах чадвар болон сэтгэцийн үйлийн чанарын тодорхой түвшин. /Эрүүл мэнд,ядарсан байдал,дургуйцэл,идэвх/

      Газар дэлхий дээр амьдрал үүсэхийн хамтаар сэтгэц үүсэж буй болоогүй харин амьдралын хөгжлийн харьцангуй өндөр төвшинд сэтгэц үүсэж буй болсон.  
Хамгийн анхны жирийн амьтад бие нь гадаад орчны үйлдлийг зөвхөн цочирч хүлээн авах чадвартай байлаа.Амьд биеийн зохион байгуулалт ,бүтэц улам нарийсан хөгжихийн хамт сэтгэцийн тусгах чадвар дээшилж амьд бие ба орчны хоорондын харилцан холбоо улам нарийсан хөгжиж ирлээ.

Ухамсар
     Хүний сэтгэцийн хөгжлийн дээд шат нь ухамсар юм. Хүний сэтгэц нь амьтны сэтгэцээс чанарын хувьд эрс ялгаатай юм .Ийм учраас хүний сэтгэцийн дээд шат болох ухамсар нь зөвхөн хүнд байдаг.Үг яриа , хэлний тусламжтайгаар бодит байдлын юмс , үзэгдлүүдийг тусгасан тусгалын дээд хэлбэрийг ухамсар гэнэ.
Ф.Энгельс "Хөдөлмөр хүнийг өөрийг нь буй болгосон" гэжээ.
     
Чухам ийм учраас хөдөлмөр нь хүний ухамсрыг буй болгосон гол хүчин зүйл мөн.
Ухамсарын шинжүүд:
   Ухамсарын нэгэн чухал илрэл бол хүн өөрөө өөрийгөө ухамсарлах үйл явц (самосознание)байдаг.Өөрийгөө ухамсарлана гэдэг нь хувь хүн өөрийгөө гадаад ертөнцөөс ялган авч, өөртөө хандах тууштай хандлагатай болж өөрөө өөрийгөө дүгнэн цэгнэх процессыг хэлнэ.
Ухамсарын оролцоотойгоор хүн аливаа зүйлийг ухаарах, хийсвэрлэн сэтгэх, өнгөрсөндөө дүгнэлт хийх, ирээдүйгээ төлөвлөх чадвартай болдог.

1 comment:

Anonymous said...

shit