Saturday, November 7, 2015

Билет 20 Дунд ба өтөл нас



Дунд ба өтөл насны хүмүүс эрхэлсэн ажилдаа өөр өөр байр сууринаас хандаж эхэлдэг. Гол шалтгаан нь тэд амьдрал дунд үедээ орж байгааг ухаарч мэдрэх явдал юм. Энэхүү шилжилт Левиносоны үзэж байгаагаар 40 наснаас хойш хүмүүсийн үнэт зүйлс тогтсон хандлага зорилго мэдрэгдэхүйц өөрчлөгдөх явцдаа түгээмэл ажиглагддаг. Ингэснээр тэд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх, албан тушаал дэвшил илүү амжилтанд хүрч болох ажилд шилжихийг хүсдэг байна. Гэхдээ цөөн тооны хүмүүс амьдрал дунд үедээ мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээ огцом зоригтой өөрчилдөг. Тэд гол төлөв өөрсдийн хүч боломж авъяас чадварт маш их итгэлтэй хүмүүс байдаг.

Дунд насны хүмүүс өөрийн хувь заяг ихээхэн хэмжээгээр ажил үүрэгтэйгээр холбон ойлгож ухаарсан байдаг. Хүний нас хэдий чинээ явсан байх тусам өөр ажилд шилжихэд илүү хүндрэл бэрхшээл тулгарах магадлал ихээхэн байдаг. Дунд насанд 2 хүнд бэрхшээл байдаг. Үүнд:
1.      Хөгшин настай эцэг эхээ асрах
2.      Нас бие гүйцэж байгаа хүүхдээ сургуульд сургах

Давуу тал: ихэнх хүмүүс залуу нар ард хоцорсон гэдгийг мэдэрдэгч үүнд нэг их ач холбогдол өгөхгүй харин ч миний ид цэцэглэлтийн үе эхэлж байна хэмээн төсөөлж байдаг давуу талтай.
Сул тал: Зарим хүмүүс 40 наснаас хойш амьдралын эрчим хүчээ алдаж идэвхгүй болж ихэнхдээ хүмүүс дунд насны үедээ ямар нэг бэрхшээлтэй тулгарсан нөхцөлд өөрөөс нь хүнд хэцүү юмуу доор байдалд байгаа хүнтэй өөрийгөө харьцуулдаг сул талтай.

Өтөл нас: Өндөр настангуудын дунд нийгэмд олон төрлийн буруу төсөөлөл цаг үеэс хоцорсон үзэл бодол тархсан байдаг. Ахмад настангуудыг 3 үндсэн бүлэгт хувааж үздэг.

1.      60-70 /дунд/ насны хүмүүс урьдын адил гэр бүл, үр хүүхэд, найз нөхөдтэйгээ ойр дотно холбоотой нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог хэвээр байдагч орлого нь буурах, ойр дотно хүнээсээ хагацах, танин мэдэх чадамж нь сулрах гэх зэрэг цөөнгүй асуудлуудтай тулгарч болно.
2.      70-80 /өндөр/ насны хооронд олон хүн урьдын адил өөртөө итгэлтэй эрч хүчтэй биш болж зарим төрлийн архаг хуч өвчин сэдэгрч нийгмийн хандлагаас мэдэгдэхүйц хөндийрдөг. Сэтгэл санааны дотор нь бухимдал хуримтлагдах гэх зэрэг сөрөг үзэгдлүүд тулгарч байдаг.
3.      80-90 /өтөл/ насны хүмүүс ертөнцөөс бие сэтгэлээ илүү тусгаарлах сэтгэлзүйн талаар өөрийгөө голох архаг өвчин хүндрэх зэрэг байдлаас болж хүч тэнхээ нь барагдах бусдын хараанд орлоо гэж эмзэглэх сөрөг үзэгдлүүд тулгарна. Ахмад настангуудын хараа, сонорын чадавх муудах байдал ажиглагдана.

Сул тал: Өтөл насанд өөрийгөө амьдралын төгсгөлд байна хэмээн төсөөлөх нь элбэг. Түүний амьдралд хандах хандлага нь туулж өнгөрүүлсэн амьдралаас нь шалтгаалдаг. Хэрэв өнгөрсөн амьдралаа сайн сайхнаар төсөөлж чадахгүй бол харсан үхлийн өмнөх айдаст автагддаг.
Давуу тал: Зөвхөн өтөл насан дээрээ л хүн жинхэнэ ёсоор боловсорч, амьдралын ухаан суудаг. Хүн хамгийн гол нь түүний туулж өнгөрүүлсэн амьдрал нь дахин давтагдашгүй зайлшгүй шинжтэй гэдгийг ойлгодог. 

Билет 19 Залуу нас



Залуу насанд хүний бие махбодийн хөгжил хамгийн эрчимтэй явагдах учраас энэ насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс бусад насныхантай харьцуулахад биеийн тэнхээ тэсвэр, тэвчээр эрчим хүчээр давамгайлдаг. Олонх нь эрүүл чийрэг байдаг нь хүч чадлыг мэдрэх өөртөө итгэлтэй гэх мэт олон зүйл бий. Өсвөр идэр насандаа ертөнцийг ухаарч мэдэх сэтгэхүй улам хүсэл тэмүүлэлтэй бүр нарийн олон талтай төвөгтэй бүтцүүдийг эзэмшдэг. Эхний үе шат дээд хөгжил нь хэлбэршсэн үйлдэл болдог. Тэр үеийг суралцаж “мэдлэг чадвар олж авах үе” хэмээн гэж нэрлэсэн. Залуу насандаа бид оюун ухаандаа авъяас билгээ албан тушаал дэвших амьдралын хэв шинжээ тодорхойлоход илүү ашигладаг. Тэрхүү үе шатыг нь “амжилтын үе шат” гэнэ. Насанд хүрэгчдийн танин мэдэхүйн хөгжлийн маш чухал үе бөгөөд энэхүү үе шатанд амьдрал үйл ажиллагаандаа илүү ухаалаг алсын бодолтой хандах асуудлыг олон талаас нь авч үзэн шийдвэрлэх чадвартай, бие дааж ухаалгаар шийдэх чадвартай болсон байдаг.
Насанд хүрэгчдийн бие сэтгэцийн хөгжлийн асуудлыг авч үзэхдээ ихэндээ судлаачид Эриксоны нийгэм сэтгэл зүйн онолыг тулгуур болгож ирсэн. Залуу насны үед шийдэх ёстой хамгийн гол асуудал бол ганцаардах буюу бусадтай өөрийнхөө талаар адилтган үзэхээс зайлсхийж хөндийрч “өөрийгөө эрж олох” явдал байдаг.
/Насанд хүрч байгаа үе шат 20/. Хөгжлийн энэ шатанд хүний хөгжил нь хүрээлэн байгаа хүмүүс, ялангуяа эсрэг хүйстэнтэйгээ дотно харилцаа болон хайр сэтгэл дотно харилцаанд орохоор тодорхойлогддог. Хэрэв ийм “харилцаа бий болж чадаагүй хүмүүсээс өөрийгөө тусгаарлан ганцаардах мэдрэмж бий болж болзошгүй”. Ингэсэн тохиолдолд хүн өөрийгөө бусадтай адилтгах чадваргүй болно.
/Насанд хүрсэн үе шат/
Ø  20-25 – мэдлэг боловсрол эзэмших үе
Ø  25-40 – байр сууриа олох үе
Залуу насны төгсгөл, идэр насны эхэн үе, бусадтай ойр дотно харилцаа тогтооход нийгмийн талаасаа болон бэлгийн бойжилтын хувьд бэлэн болдог байна. Энэ нь хүмүүсийн хоорондын харилцаанд гүнзгий орох үе юм. Энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа хайр сэтгэл, бэлгийн харилцаа төдийгүй чин сэтгэлийн нөхөрлөл итгэлийг ч хамардаг байна. Энэ шат нь Эриксоны үзэж байгаагаар хамгийн чухал шийдвэрлэх үүрэгтэй шат юм. Учир нь хүн өөрийнхөө хөгжил, бүтээлч байдал ба тогтвортой, тайван, тууштай амьдралыг бий болгодог төдийгүй ажил хөдөлмөр, сонирхол, тогтсон байр сууриа хадгалах, бусдын төлөө санаа тавих, өөрийн үр хүүхэдтэйгээ харьцах тэднийг хүмүүжүүлэхийн хамт өөрийгөө хөгжүүлж ч болдог. Хэрэв энэ шатанд дээрх байдал ямар нэгэн байдлаар учир дутагдалтай байвал зожигрох хандлага бий болж болзошгүй хэмээн Эриксоон үзэж байв. “Амьдралд шийдвэрлэх зүйлс маш их гардаг”.


Билет 18 Сургуулийн бага нас /6-10 нас/



Хүүхдийн хөгжилд 2 дахь том хувьсгал гарна. Сургуулийн өмнөх наснаас сургуулийн насанд шилжсэнээр голлох үйл ажиллагаа нь тоглох биш суралцах болж өөрчлөгдөнө. Хүүхдийн хандлага өөрчлөгдөж хамгийн гол хүн нь багш болно. Энэ насны хүүхдийн бие организм өсөлт, хөгжил /цовоо, сэргэлэн, хөдөлгөөнтэй, сурч танин мэдэх сонирхол нь өндөр, сониуч, цайлган, итгэмтгий, амархан баярлаж гомддог, өөрийгөө тэр бүр эзэмдэж чаддаггүй, анхаарлын төвлөрөлт, тогтворжилт бага, аливаа зүйлийг тогтоох чадвар өндөр/ сайн байдаг. Мөн амархан ядардаг. Бага ангийн хүүхдэд тулгардаг хамгийн том бэрхшээл нь амьдралын цоо шинэ хэв маяг ба содон, тод зүйлийг тогтоохдоо сайн. Хэл яриа хангалттай сайн хөгжсөн /3000-7000 үгийн нөөцтэй/ байдаг. Сургуулийн бага насанд танин мэдэхүйн бүх процесс хөгжинө. Унших, бичих, тоолох чадвар сайжирч өөрийгөө үнэлж сурна. Сургуулийн бага насны хүүхдийн хөгжил нь гэр бүл, сургууль, багш нарын арга барил, харилцааны ур чадвар зэргээс ихээхэн шалтгаалдаг. Энэ насанд хүүхдэд сурах сэдлийг нь байнга хөгжүүлж, сурах арга барилыг сайн эзэмшүүлэх хамгаас чухал юм. Хэрвээ энэ үед сурах арга барилыг эзэмшиж чадаагүй, амжилтгүй сурвал тэр өөртөө итгэлгүй болж, сурах сонирхол нь аажмаар буурсаар цаашид сурахаас шантрах, сургуульд дургүй болох, ерөнхийдөө тайван бус болох дотроо шанлах, өөрийгөө буруутгах, буруу дадал хөгжилд амархан автах, сөрөг чанар төлөвших талтай.
Сургуулийн дунд нас /11-15 нас/
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд өсвөр нас буюу шилжилтийн нас гэж нэрлэдэг.  
Өсвөр насны онцлог:
Ø  Эгоцентер хандлагатай. /гадаад байдалдаа илүү анхаардаг/
Ø  Юмыг өргөн хүрээнд авч үздэг. /өнөөдрийн зүйлсээс илүү өргөн хүрээний зүйлсд анхаардаг/
Ø  Биеэ дайчилах нь нэмэгддэг. /романтик сэтгэлээ нь хөгждөг/
Ø  Бэлгийн бойжилтын хувьд эрчимтэй хөгждөг. /эр бэлгийн даавар эм бэлгийн даавар цусанд ордог учир хүйсийн бойжилт явагддаг/
Ø  Сэтгэл хөдлөл нь тогтворгүй болдог. /өөрийнхөөрөө аливаа зүйлд хандана, насанд хүрэгчдийг эсэргүүцнэ/
Ø  Өөрийнхөө зан үйлийн загвар болох бүлгийг өөрөө сонгодог. /найз нөхдөө сонгох/
Ø  Үе тэнгийнхэнийгээ зан үйлийг даган дуурайдаг.
Ø  Хийсвэр сэтгэлгээ хөгжинө. /өөрийгөө бусдад харуулахын тулд эрсдэлтэй зүйлс их хийдэг/
Ø  Сурах нь шилэн сонгох шинжтэй болж тусгай авъяас хөгжинө.
Сургуулийн ахлах нас /16-17 нас/
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд орь залуу нас. Энэ насны хүүхдүүдийн хувьд хамгийн чухал зүйл бол нөхөрлөл, үнэнч харьцаа байдаг. Энэ насанд:
Ø  Өөрийн ухамсар төлөвшинө, өөрийгөө бүх талаар нь тодорхойлно. /оюун ухааны чадвар, гадаад төрх байдал гэх мэт/
Ø  Ертөнцийг үзэх өөрийн үзэл төлөвшдөг.
Ø  Хүрээлэн буй орчиндоо шүүмжлэлтэй хандах чадвартай болсон байдаг.
Ø  Бэлгийн дур сонирхол нэмэгддэг.
Ø  Хошин шогийн мэдрэмж нэмэгддэг.
Ø  Ирээдүйн амьдралаа төлөвлөдөг. /сонголтын үе/
Ø  Сурах үйл ажиллагаандаа зорилго чиглэлтэйгээр шаргуу хандаж эхэлдэг.
Ø  Өөрийнхөөрөө бие даасан байдалтай байхыг эрхэмлэдэг.
Орь залуу насныхны сэтгэл зүйн хамгийн чухал үйл явц бол өөрийн ухамсар ба өөрийн “БИ” дүрийг бий болгодог. Энэ насны суралцагсад аливаа зүйлд өмнөхөөс илүү хариуцлагатай, ухамсартай хандаж эхлэх нь энэ үеийн нэг онцлог. Жишээ нь: Яагаад? Юуны тулд? зэрэг асуулт тавьж, түүндээ өөрсдөө хариулахыг оролддог.