Анхаарал
гэдэг нь нэг цаг хугацаанд сэтгэц ухамсарыг өөр бусад зүйлрүү хандуулалгүйгээр
тодорхой объектод чиглүүлэх төвлөрүүлэх үйл явц юм. Анхаарал нь хүн амьтан аль
алинд нь байдаг. Хүн анхаарлын тусламжтайгаар орчин тойронгоо баримжаалж юмс
үзэгдлийг зөв танин мэддэг.Өөрөөр хэлбэл хөөрлийн ноёлох голомт нь анхаарал
үүсэх үндэс болно.
“Анхаарлын чанар”
- Тогтворжилт – Удаан хугацааны турьш ямар нэг зүйл, үйл ажиллагаа шийдвэрлэх асуудал дээр анхаарлаа хуралдуулаад анхаарлаа хэсэг хугацаагаар хадгалан өөр бусад зүйлд анхаарлаа сарниулахгүй байхыг хэлнэ. Жишээ нь; ном уншаад 4 цагаар суух.
- Төвлөрөлт – Нэг юмуу бүлэг зүйл дээр хүний анхаарал маш хүчтэй бөөгнөрч хуралдахын хамт бусад юм үзэгдлээс түр хугацаагаар хөндийрч байдгаар тайлбарлагдана. Анхаарлын объектийн хүрээ бага байх тусам, хүртэгдэж буй объектийн тоо цөөн байх тусам анхаарал илүү төвлөрдөг. Анхаарлыг төвлөрөлт нь хүн ,үзэгдэл юмсыг гүн гүнзгий танин мэдэх юмсын бүтэц хэлбэр мөн чанарын талаарх төсөөлөл тодорхой болоход тусална. Жишээ нь; том, жижиг гутлын лангуу байна гэж бодъё тэдний жижиг лангуун дээр анхаарлын төвлөрөл илүү үүснэ.
- Шилжилт – Анхаарлыг нэг объектийг нөгөө рүү чиглүүлэх үйл явц буюу анхаарлын өөрчлөлтийг хэлнэ. Сонирхолыг татахуйц зүйлсэд анхаарал амархан шилжинэ. Жишээ нь; хичээлийн дундуур өөр нэг багш орж ирэн зар мэдээлэл өгөхөд сурагчдын анхаарал шилжинэ.
- Сарнилт – Хүний анхаарал тогворжихгүй, төвлөрөхгүй байхыг хэлнэ. Хүн тухайн объектэд сэтгэц ухамсрыг төвлөрүүлэх чадваргүй болгох үйл явц юм. Анхаарлын сарнилт буюу тархалт нь танин мэдэх үйл явц болон зайлшгүй хийх шаардлагатай ажлыг хийхэд саад болж байдаг шинж юм. Жишээ нь Цонхруу ширтэн бодлогоширон суугаа сурагчийг гэнэт шувуу ирж суун ахаарлыг сарниулав
- Хуваарилалт – Анхаарлыг нилээд өргөн орон зайд тархаан, нэгэн зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг гүйцэтгэх, эсвэл нэг үйл ажиллагааны звцад олон үйлдлийг зэрэг биелүүлэх боломжыг бүрдүүлнэ. Жишээ нь; Оюутан оройн цагаар гэртээ кино үзэн хичээлээ хийн гэрийнхэнтэйгээ ярилцах гэх мэт.
- Багтаамж – Хүн нэг зэрэг олон тооны объектийг хамт нь багтааж нэгэн зэрэг анхааралдаа авч буй процесс юм. Хүний анхаарлыг өөр дээрээ татан төвлөрүүлж байгаа зүйлийн тоо хэмжээг хэлнэ. Анхаарал нь бүрэлдэхүүн тоо хязгаараар хэмжигдэнэ. Иймд нэг хугацаанд адил хүчтэйгээр тусгагдаж байгаа зүйлүүдийн тоо буюу хэсгээр анхаарлын багтаамж тодорхойлогдоно. Жишээ нь; багш нэг бичлэг үзүүлэхэд сурагчид түүнийг бүхэлд нь анзаарч тогтоох.(утга, үйл явдал, хэлсэн үг, хэлбэр дүрс, өнгө зэргийг бүгдийг нэгэн зэрэг анхааралдаа авах)
Анхаарлыг дотор нь зориудын ба зориудын бус гэж ангилна. Зориудын анхаарал нь урьдаас төлөвлөх
байдлаар явагдаж, тэр дагуу тусгай хэв загвар, хөтөлбөрийн хүрээнд хийгдэх
хяналтын явч юм. Зориудын бус хэв шинж нь анхаарлын анхдагч шатны үйл явц юм.
Анхаарлын төрөл
1.
Зориудын анхаарал – Ямар нэг үйл ажиллагааг илүү сайн гүйцэтгэхэд чиглэгдсэн хүний ухамсартай
хүчин чармайлтын үр дүнд үүсдэг анхаарал. Энэхүү анхаарал нь чиг зорилготой,
зохион байгуулалттай байдгаараа онцлог байдаг. Зохион байгуулал ямар нэг
зүйлийг анхаархын тулд хүн урьдаас бэлтгэлтэй байж, ухамсартайгаар анхаарлаа
чиглүүлэн тухайн үйл ажилллагааг гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай. Сэтгэцийн
процессуудыг зохион байгуулах чадвартай байдаг. Жишээ нь: ямар нэг албан ажлаар хол газар явахаар товлосон үед
зориудын анхаарал илүү идэвхтэй хийгдэнэ.
2.
Санамсаргүй анхаарал – Хүчтэй, тодорхой , сонирхолтой, шинэ, гэнэтийн эсвэл сэтгэлийн
хөдөлгөөнийг шаардсан цочроогчийн
нөлөөгөөр анхаарал өөрөө аяндаа үүсэх явцийг хэлнэ. Жишээ нь; тод өнгө аялгуулаг дуу авиа, тааламжит үнэр г.м
3.
Хожуу идэвхижих
анхаарал
Анхаарлын энэ
хэлбэр нь идэвхтэй анхаарлын дараа, түүний үргэлжлэл
болж
үүснэ. Сэтгэлзүйн
шинжээрээ хожуу идэвхжих анхаарал нь идэвхгүй анхааралтай ойролцоо юм. Анхаарлын
энэ хэлбэр нь ажлын явцад үүссэн сонирхлын үндсэн дээр бүрэлдэнэ. Хожуу
идэвхжих анхаарал нь хүний ажил, явдлын үр дүнд
үүсч бий болнo.
No comments:
Post a Comment