Залуу насанд хүний бие махбодийн хөгжил хамгийн эрчимтэй явагдах учраас энэ
насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс бусад насныхантай харьцуулахад биеийн тэнхээ
тэсвэр, тэвчээр эрчим хүчээр давамгайлдаг. Олонх нь эрүүл чийрэг байдаг нь хүч
чадлыг мэдрэх өөртөө итгэлтэй гэх мэт олон зүйл бий. Өсвөр идэр насандаа
ертөнцийг ухаарч мэдэх сэтгэхүй улам хүсэл тэмүүлэлтэй бүр нарийн олон талтай
төвөгтэй бүтцүүдийг эзэмшдэг. Эхний үе шат дээд хөгжил нь хэлбэршсэн үйлдэл
болдог. Тэр үеийг суралцаж “мэдлэг чадвар олж авах үе” хэмээн гэж нэрлэсэн.
Залуу насандаа бид оюун ухаандаа авъяас билгээ албан тушаал дэвших амьдралын
хэв шинжээ тодорхойлоход илүү ашигладаг. Тэрхүү үе шатыг нь “амжилтын үе шат”
гэнэ. Насанд хүрэгчдийн танин мэдэхүйн хөгжлийн маш чухал үе бөгөөд энэхүү үе шатанд
амьдрал үйл ажиллагаандаа илүү ухаалаг алсын бодолтой хандах асуудлыг олон
талаас нь авч үзэн шийдвэрлэх чадвартай, бие дааж ухаалгаар шийдэх чадвартай
болсон байдаг.
Насанд хүрэгчдийн бие сэтгэцийн хөгжлийн асуудлыг авч үзэхдээ ихэндээ
судлаачид Эриксоны нийгэм сэтгэл зүйн онолыг тулгуур болгож ирсэн. Залуу насны
үед шийдэх ёстой хамгийн гол асуудал бол ганцаардах буюу бусадтай өөрийнхөө
талаар адилтган үзэхээс зайлсхийж хөндийрч “өөрийгөө эрж олох” явдал байдаг.
/Насанд хүрч байгаа үе шат 20/. Хөгжлийн энэ шатанд хүний хөгжил нь
хүрээлэн байгаа хүмүүс, ялангуяа эсрэг хүйстэнтэйгээ дотно харилцаа болон хайр
сэтгэл дотно харилцаанд орохоор тодорхойлогддог. Хэрэв ийм “харилцаа бий болж
чадаагүй хүмүүсээс өөрийгөө тусгаарлан ганцаардах мэдрэмж бий болж болзошгүй”.
Ингэсэн тохиолдолд хүн өөрийгөө бусадтай адилтгах чадваргүй болно.
/Насанд хүрсэн үе шат/
Ø 20-25
– мэдлэг боловсрол эзэмших үе
Ø 25-40
– байр сууриа олох үе
Залуу насны төгсгөл, идэр насны эхэн үе, бусадтай ойр дотно харилцаа
тогтооход нийгмийн талаасаа болон бэлгийн бойжилтын хувьд бэлэн болдог байна.
Энэ нь хүмүүсийн хоорондын харилцаанд гүнзгий орох үе юм. Энэ нь хүмүүсийн
хоорондын харилцаа хайр сэтгэл, бэлгийн харилцаа төдийгүй чин сэтгэлийн
нөхөрлөл итгэлийг ч хамардаг байна. Энэ шат нь Эриксоны үзэж байгаагаар хамгийн
чухал шийдвэрлэх үүрэгтэй шат юм. Учир нь хүн өөрийнхөө хөгжил, бүтээлч байдал
ба тогтвортой, тайван, тууштай амьдралыг бий болгодог төдийгүй ажил хөдөлмөр,
сонирхол, тогтсон байр сууриа хадгалах, бусдын төлөө санаа тавих, өөрийн үр
хүүхэдтэйгээ харьцах тэднийг хүмүүжүүлэхийн хамт өөрийгөө хөгжүүлж ч болдог.
Хэрэв энэ шатанд дээрх байдал ямар нэгэн байдлаар учир дутагдалтай байвал
зожигрох хандлага бий болж болзошгүй хэмээн Эриксоон үзэж байв. “Амьдралд
шийдвэрлэх зүйлс маш их гардаг”.
No comments:
Post a Comment