Saturday, November 7, 2015

Билет 15 Авъяас



Хүний гүйцэтгэх үйл ажиллагааг үлэмжийн өндөр амжилтанд хүргэж түүний тодорхой нэгэн хэлбэрийг илүү түргэн, үр дүнтэй бүтээлчээр гүйцэтгэхэд чиглэгдсэн бие хүний сэтгэл зүйн хувийн өвөрмөц онцлог чанарыг авъяас билэг гэнэ. Авъяас билэг нь хүний ерөнхий ба тусгай мэдлэг чадвар дадал маш өндөр хэмжээнд бүрэлдэн хөгжиж энэ үндсэнд янз бүрийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд тусалдаг цогц чанар байдаг. Авъяас билэг нь урлаг, уран сайхны, техник шинжлэх ухааны практик үйл ажиллагаа зэрэг хүний үйл ажиллагааны салбарт илэрнэ.
Хүний авъяасын үндэс нь төрөхөөс заяадаг авъяасын суурь хэсгүүд бөгөөд тодорхой нөхцөлд даган сургалт нөхцөлт рефлекс, импринтинг, оперант нөхцөл зэрэг механизмын тусламжтайгаар эндээс жинхэнэ авъяас билэг хөгжих боломжтой.
Зарим хүнд уран сайхны авъяас билэг илүү хөгжсөн байхад нөгөө хүнд техникын болон зохион бүтээх, 3 дахь хүнд сурган хүмүүжүүлэх авъяас хөгжсөн байдгаараа хүн бүрийн авъяас билэг ондоо байдаг. Тодорхой нөхцөл сургалт нөхцөлт рефлекс орчин нөхцлийн тусламжтайгаар жинхэнэ авъяас болх хувирна. Авъяасыг 5 ангилдаг.
Авъяас чадварын 2 төрөл байна:
1. Төрөлхийн
Энэ нь амьтан (сармагчин) хүнд аль алинд нь байх бөгөөд хүртэх мэдрэмж, ой тогтоолт онцгой нөхцөл энгийн харилцах чадвар багтана.
2. Өвөрмөц
Энэ нь нийгмийн хүчин зүйлээр нөхцөлдөн бий болдог хүний авъяас чадваруудыг багтаадаг.
         Ерөнхий авъяас гэдэг нь янз бүрийн үйл ажиллагааны үед хүний хөдөлмөр бүтээлийн амжилтын нэг адил нөхцөлдүүлж баталгаажуурж өгдөг. Бие хүний нийтлэг шинж үйл ажиллагааны шинж онцлог юм. Үүнд оюуны чадавхи, гар хурууны хөдөлгөөний эв дүй, ончтой зан байдал, ойн хөгжил, уран цэцэн ярих чадвар гэхчлэн олон зүйл багтана.
         Тусгай авъяас нь заавал онцгой суурь үндсийг шаардах ба хүний зарим төрлийн үйл ажиллагааны амжилтыг баталгаажуулж бусдаас илүү дүнд хүрэх нөхцлийг бүрдүүлж өгнө. Ийм төрлийн авъяасыг дуу хөгжмийн, тооны, хэлний, техникийн, уран зохиолын, уран сайхны, спортын болон бусад чиглэлийн авъяас билэгийг хамааруулдаг.
         Онолын авъяас нь хийсвэрлэл болон онолын түвшинд сэтгэхэд хүнийг чиглүүлдэг чадвар юм.
         Практик авъяас нь тодорхой практик үйлдлийг хийхэд илэрнэ, Эдгээр төрлүүд нь хүний ерөнхий болон тусгай авъяасын эсрэг шинжтэй бөгөөд өөр хоорондоо холбогдохгүй. Хүн бүрт илрэхгүй, харин гоц авъяастай болон бүх талын авъяас билэгтэй хүнд хамтдаа илрэх тохиолдол бий.
         Харилцааны авъяас нь хүний хэл яриагаар дамжуулан харилцах чадвар.
         Харилцан үйлдлийн чадвар бол бие хүмүүс хоорондын хүртэхүй хүмүүсын үнэлгээ бие биедээ нөлөөлөх чадвараар тодорхойлогдоно.
         Сургалтын авъяас чадвар бол ёургалт хүмүүжлийн ажлын амжилт хүний мэдлэг чадвар дадлыг эзэмших бие хүний шинжүүд төлөвшхөөр тодорхойлогдоно.
         Бүтээлч авъяас чадвар хүний үйл ажиллагааны янз бүрийн салбарт уран бүтээл хийхтэй холбоотой бөгөөд материаллаг болон оюун санааны соёлын юмсыг бүтээх шинэ санаа уран бүтээл бий болход чиглэнэ.
         Юмс үйл ажиллагааны, юмс танин мэдэхүйн зэрэг нь хүн юмстай харьцах тэдгээрийг танин мэдхэд илрэн гарах авъяас чадвар юм.
                   1-р үе шат – Биологийн шинжтэй суурь авъяас
2-р үе шат – Биологийн бус шинжтэй авъяас
3-р үе шат – Хүний авъяас билэг жинхэнэ өндөр түвшинд бусадтай харьцуулахад илүү өндөр хэмжээнд хүрнэ.
Хүний гоц авъяас билгийн хөгжил нь сонирхолтой нарийн ач холбогдолтой нарийн холбоотой байдаг. Сонирхол нь хүний тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээ юм. Хүүхдийн хийж байгаа үйл ажиллагааны явцад илэрч ажиглагдаж байгаа онцлогуудын нэг нь авъяас юм. Энэ онцлог нь тухайн төрлийн үйл ажиллагааг амжилттай эзэмшихэд нөлөөлж өгдгөөрөө бусад онцлогуудаас ялгаатай. Мэдлэг, чадвар, дадлыг хэр зэрэг түргэн хялбар атлаа гүн бат эзэмшиж байна вэ? гэдэг нь авъяастай холбоотой юм. Хүүхдийн авъяасыг хөгжүүлэхэд орчин сургалт чухал үүрэгтэй. Жишээ нь: юмыг хийсвэрлэн сэтгэх дотоод утга учрыг ойлгох чадвар сайтай математикын хичээлд авъяастай хүүхэд айж болно. Хүүхэд энэ авъяасаа тордож хөгжүүлж ихээхэн хүч чармайлт гаргаж шаргуу ажиллахгүй хувь бол зохих үр дүнд хүрч чадахгүй. Авъяас 1% үлдсэн 99% хүний зүтгэл чармайлтын үр дүн гэж ярьдгийг анхаарах нь зүйтэй.
         Тухайн төрлийн үйл ажиллагааг хялбар түргэн эзэмшиж бага хүчээр өндөр амжилтанд хүрэх.
         Төрөл бүрийн нөхцөлд маш уян хатан төрөл бүрийн аргаар ажиллах чадвар.
         Мэдлэг чадвараа адил төстэй үйл ажиллагаанд хялбар шилжүүлэн хэрэглэх чадвар.
         Мэргэжлийн туслалцаа ба зөвлөгөөг хялбар тусгаж авч үйл ажиллагааны үр дүнг мэдэгдэхүйц дээшлүүлэх чадвар.
         Тухайн төрлийн үйл ажиллагааг сонирхох түүнд татагдах чадвар, мэргэжлийн нэр хүнд ба ордлого олох боломж зэрэг гадаад шинжүүдийг үл харгалзана гээд авъяасын тухай өгүүлэх. Үйл ажиллагааны амжилтанд байгаа өөрчлөлт хөгжилтийг судлах нь авъяас чадварыг тодорхойлох найдвартай арга юм.


No comments: