Saturday, November 7, 2015

Билет 18 Сургуулийн бага нас /6-10 нас/



Хүүхдийн хөгжилд 2 дахь том хувьсгал гарна. Сургуулийн өмнөх наснаас сургуулийн насанд шилжсэнээр голлох үйл ажиллагаа нь тоглох биш суралцах болж өөрчлөгдөнө. Хүүхдийн хандлага өөрчлөгдөж хамгийн гол хүн нь багш болно. Энэ насны хүүхдийн бие организм өсөлт, хөгжил /цовоо, сэргэлэн, хөдөлгөөнтэй, сурч танин мэдэх сонирхол нь өндөр, сониуч, цайлган, итгэмтгий, амархан баярлаж гомддог, өөрийгөө тэр бүр эзэмдэж чаддаггүй, анхаарлын төвлөрөлт, тогтворжилт бага, аливаа зүйлийг тогтоох чадвар өндөр/ сайн байдаг. Мөн амархан ядардаг. Бага ангийн хүүхдэд тулгардаг хамгийн том бэрхшээл нь амьдралын цоо шинэ хэв маяг ба содон, тод зүйлийг тогтоохдоо сайн. Хэл яриа хангалттай сайн хөгжсөн /3000-7000 үгийн нөөцтэй/ байдаг. Сургуулийн бага насанд танин мэдэхүйн бүх процесс хөгжинө. Унших, бичих, тоолох чадвар сайжирч өөрийгөө үнэлж сурна. Сургуулийн бага насны хүүхдийн хөгжил нь гэр бүл, сургууль, багш нарын арга барил, харилцааны ур чадвар зэргээс ихээхэн шалтгаалдаг. Энэ насанд хүүхдэд сурах сэдлийг нь байнга хөгжүүлж, сурах арга барилыг сайн эзэмшүүлэх хамгаас чухал юм. Хэрвээ энэ үед сурах арга барилыг эзэмшиж чадаагүй, амжилтгүй сурвал тэр өөртөө итгэлгүй болж, сурах сонирхол нь аажмаар буурсаар цаашид сурахаас шантрах, сургуульд дургүй болох, ерөнхийдөө тайван бус болох дотроо шанлах, өөрийгөө буруутгах, буруу дадал хөгжилд амархан автах, сөрөг чанар төлөвших талтай.
Сургуулийн дунд нас /11-15 нас/
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд өсвөр нас буюу шилжилтийн нас гэж нэрлэдэг.  
Өсвөр насны онцлог:
Ø  Эгоцентер хандлагатай. /гадаад байдалдаа илүү анхаардаг/
Ø  Юмыг өргөн хүрээнд авч үздэг. /өнөөдрийн зүйлсээс илүү өргөн хүрээний зүйлсд анхаардаг/
Ø  Биеэ дайчилах нь нэмэгддэг. /романтик сэтгэлээ нь хөгждөг/
Ø  Бэлгийн бойжилтын хувьд эрчимтэй хөгждөг. /эр бэлгийн даавар эм бэлгийн даавар цусанд ордог учир хүйсийн бойжилт явагддаг/
Ø  Сэтгэл хөдлөл нь тогтворгүй болдог. /өөрийнхөөрөө аливаа зүйлд хандана, насанд хүрэгчдийг эсэргүүцнэ/
Ø  Өөрийнхөө зан үйлийн загвар болох бүлгийг өөрөө сонгодог. /найз нөхдөө сонгох/
Ø  Үе тэнгийнхэнийгээ зан үйлийг даган дуурайдаг.
Ø  Хийсвэр сэтгэлгээ хөгжинө. /өөрийгөө бусдад харуулахын тулд эрсдэлтэй зүйлс их хийдэг/
Ø  Сурах нь шилэн сонгох шинжтэй болж тусгай авъяас хөгжинө.
Сургуулийн ахлах нас /16-17 нас/
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд орь залуу нас. Энэ насны хүүхдүүдийн хувьд хамгийн чухал зүйл бол нөхөрлөл, үнэнч харьцаа байдаг. Энэ насанд:
Ø  Өөрийн ухамсар төлөвшинө, өөрийгөө бүх талаар нь тодорхойлно. /оюун ухааны чадвар, гадаад төрх байдал гэх мэт/
Ø  Ертөнцийг үзэх өөрийн үзэл төлөвшдөг.
Ø  Хүрээлэн буй орчиндоо шүүмжлэлтэй хандах чадвартай болсон байдаг.
Ø  Бэлгийн дур сонирхол нэмэгддэг.
Ø  Хошин шогийн мэдрэмж нэмэгддэг.
Ø  Ирээдүйн амьдралаа төлөвлөдөг. /сонголтын үе/
Ø  Сурах үйл ажиллагаандаа зорилго чиглэлтэйгээр шаргуу хандаж эхэлдэг.
Ø  Өөрийнхөөрөө бие даасан байдалтай байхыг эрхэмлэдэг.
Орь залуу насныхны сэтгэл зүйн хамгийн чухал үйл явц бол өөрийн ухамсар ба өөрийн “БИ” дүрийг бий болгодог. Энэ насны суралцагсад аливаа зүйлд өмнөхөөс илүү хариуцлагатай, ухамсартай хандаж эхлэх нь энэ үеийн нэг онцлог. Жишээ нь: Яагаад? Юуны тулд? зэрэг асуулт тавьж, түүндээ өөрсдөө хариулахыг оролддог. 


No comments: