Saturday, November 7, 2015

Билет 12 Темпрамент



Темперамент бол хүний сэтгэл санааны орчлон, түүний эрч хүч хөдөлгөөн хувиралыг тодорхойлдогоос гадна хүний үйл явдал, төрх байдал, зан аашинд илрэн гарч буй сэтгэл зүйн төрөлхийн шинж чанар юм.
Темпераментаар хүний сэтгэцийн эцсийн үйл ажиллагааны доорх байдал харагддаг. Үүнд:
         Сэтгэцийн процессийн бий болж явагдах хурд ба тогтвор
         Сэтгэлийн эрч аяс, жигд байдал, ямар болох
         Сэтгэлийн мэдрэмж ба хөдөлгөөн, зоригийн эрчимтэй байдал ба хүч нь ямар болох зэрэг
Темперамент нь хувь хүний ерөнхий төрх байдалд нөлөөлөх боловч тэр хүний нийгмийн учир холбогдол, авъяас билгийг тодорхойлохгүй.
Эртний грекийн эм , анагаах ухааны эцэг гэж нэрлэгддэг Гиппократ МЭӨ 460-377  онд темпераментыг хүний анатоми-физиологийн болон сэтгэл зүйн хувийн бодгаль онцлог гэж үзэж байсан бөгөөд харин түүний жинхэнэ үндсийг шинжлэх ухааны үндэстэй хараахан тайлбарлаж чадаагүй байна. Тэрээр хүний биед 4 төрлийн шингэн /цус, салс, шар цөс, хар цөс/ байна гээд тэдгээрийн аль нь их байгаагаар нь темпераментыг тодорхойлно гэсэн онол гаргасан.
Гиппократын онолоор
Сангвеник /Цус их/ сэргэлэн, эрэмгий, хэв шинжийн хүн
Флеснатик /Салс их/ тайван дөлгөөн хүн
Холерик /Шар цөс их/ тотгворгүй цочмог шаралхуу
Меланхолик /хар цөс их/ бүрэн ноомой, буурьтай дүнсгэр хэв шинжийн хүн
Темпрамент бүрийн онцлог ба сурагчдын үйл ажиллагаанд нөлөөлөх нь
Холерик хэл шинж бол цочмог, шаралхуу, ааштай хурц бөгөөд хурдан омголон зантай түргэн ааштай дүрсхийн уурлах нь цөөнгүй тогтворгүй боловч дайчин байдалтай, урам зориг нь хувирахдаа түргэн, орчиндоо маш идэвхтэй ханддаг хөөрлийн процесс давуу, их учир ийм байдалтай аж. Холерик хүн мэдрэл сэтгэцийн талаар ядрах нь бага, ажил үйлст эрч хүч сайтай, хөнгөн гавшгай билээ. Холерик темпераменттай хүүхэд нь дур сонирхолтой ажилдаа анхаарлаа хүчтэй төвлөрүүлдэг бас анхаарал нь хувиарлагдахдаа сан.
Сангвиник хэв шинж бол гавшгай сэргэлэн, юм юмыг сонирхдог сэтгэлийн хөдөлгөөн нь гүнзгий биш цовоо бөгөөд нийтэч, ажил амьдралд хүртээмжтэй, хүмүүстэй танилцахдаа амархан орчиндоо хандах нь идэвхтэй, хэнэггүй занд дургүй юм. Мөн хөөрөл саатлаар, саатал нь хөөрлөөр солигдохдоо амархан буюу хөшүүн удаан биш байгаа учир үнэхээр давуу тал ихтэй юм. Сангвиник шинжтэй хүүхдийн анхаарал нь анги сурагчдын байдал, нөхцөл өөрчлөгдөхөд ч гэсэн хурдан төвлөрч бөөгнөрөхдөө сайн. Анхаарлаа сайн хувиарлаж чаддаг. Харин нэг л янзын буюу сонирхол багатай ажилд сангвиник хүүхдийн анхаарал амархан сарниж үлддэг байна.
Флегматик хэв шинж бол хүчтэл хэв шинж боловч хөөрөл саатлын хөдөлгөөн, солигдол нь удаан буюу хөшүүн. Тайван дөлгөөн тогтуун байдалтай, дуу цаана, биеэ хянан барьж чаддаг сэтгэлийн гадаад илрэл нь сул буюу бүдэг, харин ажлын чанар нь сайн аливаа асуудалд буурь суурьтай. Флегматик темпераменттай хүүхдийн анхаарал нь янз бүрийн ажил хичээлд нилээд бат тогтвортой. Харин хуваарилалт нь сангвиник хүүхдийнхээс бага.
Меланхолик хэв шинж ихээхэн мэдрэмтгий, шархламтгай сэтгэлтэй, амархан ядардаг сул хэв шинж. Учир битүүлэг зожиг зантай, хүнтэй танилцахаас зайлс хийдэг. Ууртай дүнсгэр бөгөөд зарим талаар бүрэг ноомой, гунигтай байдалтай болдог ба хянуур боловч зөөлөн уриалгахан зан энэ хэв шинжийн хүмүүст бий.  Хүнд хэцүү нөхцөлд шийдэмгий биш аймтгай зориг муутай, сааталд амархан ордог өчүүхэн бага зүйлд хялбархан эмзэглэдэг өндөр мэдрэмжтэй иймээс юмны сайн, мууг мэдрэн ойлгоход амархан, үнэлэн дүгнэх чадвар сайн.
Темпераментийн аль нэг хэв шинж дангаараа илрэх нь ховор, харин аль нэг нь зонхилж бусад нь дагалдсан шинжтэй байдаг. Сайн ба муу хэв шинж гэж байдаггүй хэв шинж тус бүр өөрийн давуу тал ба дутагдалтай талтай.






No comments: