Шинэ дүр зураг,төсөөлөл болон үзэл санаа үүсгэх сэтгэцийн процессийг зохион
бодохуй гэнэ. Түүнчлэн зохион бодохуй нь гадаад ертөнцийг өвөрмөц онцлогтойгоор
харуулах бөгөөд ирээдүйг төдийгүй одоо болж буй үйл явдлыг дүрслэн тодорхойлно.
Зохион бодохын хэлбэр:
Зохион бодох процесс нь санамсаргүй зориудын буюу
ухамсартай гэсэн хоёр үндсэн хэлбэрээр үүснэ. Урьдаас төсөөлж зохиох зориудын
зорилго тавиагүйгээр ямар нэгэн дүрийг бүтээх процессийг санамсаргүй зохион бодох гэнэ. Үүний үр дүнд
зүүд үүснэ. И.М Сеченов зүүдийг сэтгэл зүйн үүднээс зүүд бол урьд нь хүнд
дүрүүдийн нийлбэр мөн гэж тайлбарласан. Санамсаргүй зохион бодохын онцгой
хэлбэр нь мөрөөдөл. Ирээдүйд бий болох дүрийг бүтээх хүсэл мөрөөдөл гэнэ.
Дүрслэн бодохуй,
зохион бодохуй:
1.
Төсөөлөл:
Төсөөлөл нь бидний мэдрэхүйн эрхтэнд урьд нь үйлдэл
үзүүлсэн гадаад орчны юмс ба үзэгдлийн тодорхой дүрийг дахин сэргээх процесс. Өөрөөр
хэлбэл ой тогтоолт эсвэл зохион бодохуйд сэргээн санагдах замаар өнгөрсөн
туршлагын үндсэн дээр үүсдэг үзэгдэл юмсын харагдах дүр зураг юм.
2.
Мөрөөдөл
Хүн дүрслэн бодохуйн тусламжтайгаар үйл ажиллагаагаа
ухаалгаар бүтээж зан авираа илэрхийлдэг. Дүрслэн бодохуй нь бодит амьдрал дээр
байхгүй төсөөлөл дүрийг хүний ухамсарт бий болгодог. Иймд дүрслэн бодохуйн
бүтээгдэхүүнийг мөрөөдөл, санаашрал зохион бодохуй нь урьд байгаагүй зүйлийг бий болгодог.
3.
Санаашрал:
Санамсаргүй зохион бодохуйн нэг хэлбэр бол санаашрал юм.
Хүн ямар нэгэн юмны талаар мөрөөдөн бясалгах нь санаашрал юм. Санаашрал нь
идэвхгүй зохион бодох үйлийн дагавар юм. Энэ нь хүнийг амьдрал тэмцлээс нь
хөндийрүүлж идэвхгүй хий хоосон мөрөөдөлд оруулдаг ашиггүй процесс юм.
4.
Хий үзэгдэл
Хий үзэгдэл нь гадны ямар нэгэн нөлөөгүйгээр сэтгэлийн
хөөрлийн дүр зураг үүсэх зохион бодохуйн хэлбэр юм. Бодит юмс үзэгдэл мэдрэхүйн
эрхтэнд цочроол үзүүлээгүй боловч дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр түүнийг харж
сонсож, мэдрэх үзэгдэл юм. Хий үзэгдэл үүсэх нь танин мэдэхүйн процессуудын
эмгэг өөрчлөлт, хэт их айсан , санаа зовнисон, сэтгэл хямарсан, хэт их
ачаалалтай байсан зэрэг сэтгэлийн хөдөлгөөний илрэл болон бие физиологийн
ажиллагаанаас хамаарч үүснэ.
5.
Зүүд
Зүүд нь хүний нойрсох үед ухамсаргүйгээр идэвхгүй дүрслэн
бодох хэлбэр юм. Ухамсар оюун санаанд өмнө нь тусгагдаж үлдсэн дүр зураг, шинэ
шинж чанар дүрээр баяжин унтаж байх үед илрэх хэлбэр юм. Өмнө нь байсан юмсын
байгаагүй дүр зургийг зүүд гэнэ.
Зохион бодохуйн үүрэг:
-
бодит байдлын дүрийг төсөөлөх, түүнчлэн түүнийг ашиглан асуудлыг
шийдвэрлэх боломжийг бий болгох.
-
Сэтгэлийн
хөдөлгөөний байдлыг зохицуулах
-
Хүний танин
мэдэхүйн процессууд болон байдал, үнэн хэрэгтэй хүртэхүй анхаарал ой тогтоолт
хэл яриа сэтгэлийн хөдөлгөөнийг зориудаар зохион байгуулах.
-
Үйлдлийн дотоод
төлөвлөгөө түүнийг биелүүлэх чадвар төлөвшүүлэх
- Үйл ажиллагааны төлөвлөгөө, үнэлгээ түүнийг
хэрэгжүүлэх үйл явцыг төлөвлөх , төлөвшүүлэх
No comments:
Post a Comment