Saturday, November 7, 2015

Билет 17 Сургуулийн өмнөх насны үечлэл /нярай, нялх, балчир нас/



НҮБ-д 18 нас хүрээгүй хүнийг хүүхэд гэнэ хэмээн тусгасан байдаг. Хүүхдийн бие болон сэтгэцийн хөгжил нь хоорондоо нягт холбоотой бөгөөд хамт авч үзэгддэг. Тухайлбал: Хүүхэд 18 нас хүртэлх урт хугацаанд бие сэтгэцийн хөгжлийн 6 үе дамжлагыг даван туулдаг. Эдгээр үе болгон хоорондоо ялгаатай. Өөр өөрийн давтагдахгүй онцлогтойн дээр бүгд дундаа хямралын үетэй. Тухайлбал: Сургуулийн өмнөх насны хүүхэд өдөр бүр “яагаад” гэсэн асуултыг ээж аавдаа тавьж байдаг.
Хүүхэд хэлж орж бусадтай харилцаж сурах үеэс эхлэн үндсэндээ 5 нас гэхэд тэр ирээдүйд ямар бие хүн болох суурь нь тавигддаг гэж судлаачид үздэг. Энэ үед хүүхдэд бие хүний эрхэм чанаруудыг төлөвшүүлж эхэлнэ. Оросын нэртэй сурган хүмүүжүүлэгч А.С.Макаренко “хүүхэд 5 хүртэлх насандаа зөв хүмүүжлийн 90%-ийг олж авдаг” гэж бичсэн нь дээрхийг нотолно. 17 настай хүүхдийг мэддэг бүх зүйлийг 100% гэж үзвэл 50%-ийг нь 4-5 нас гэхэд эзэмшиж авдаг байна.
Хүүхэд хөгжлийг судлах нэг зорилго бол хүүхдийн сэтгэл санаа, харилцаа, хандлага, зан байдалд орчин яаж нөлөөлдгийг судалж танин мэдэх, түүний хөгжлийн оновчтой удирдан чиглүүлэх боломж олгоно. Хүүхдийн насны үе бүр өөрийн голлох үйл ажиллагаагаар тодорхойлогддог. Тухайлбал, СӨНХ-ийн голлох үйл ажиллагаа бол тоглох юм. Өнөө үеийн 5 настай хүүхдийн хөгжил 20 жилийн өнмөх 5 настай хүүхдээс хавьгүй өндөр болсон. Үүнд телевизор, интернет хүчтэй нөлөөлж байна.
Нярай нас /0-1 нас/
            Хүүхэд төрсний дараа эхний хэдэн сар өдөр, шөнөгүй унтдаг. 1-2 сартай хүүхэд өдөрт 20-21 цаг унтдаг байна. Эрүүл саруул өсөж буй хүүхэд болгон төрснөөсөө хойш 2-3 сар болоод хүний царай хараад инээж эхэлдэг. 12 сар болоод анхны үг, 13сар болоод хөлд ордог. Хүүхэд төрснийхөө дараа хэдэн хоногт юу ч сонсдоггүй бөгөөд 2 долоо хоногоос эхлэн хүчтэй чимээ гарахад нүдээ анивчиж толгой гараа хөдөлгөж эхэлдэг. 0-1 насны үед хүүхдэд хүрээлж буй ертөнцөд итгэх эсвэл үл итгэх хандлагын суурь тавигдаж эхэлдэг байна. Энэ нь юуны түрүүнд түүний ээжийн сэтгэл санаа, хүлээж буй орчин нь хэр зэрэг тайван тухтай байгаагаас хамаардаг байна. Ээж бид 2 нэг хүн гэж ойлгодог. Энэ насны хүүхэдтэй ажиллахад анхаарах гол зүйл бол тэднийг эрүүл агаарт тогтмол гаргах, сайн асрах явдал юм. Ялангуяа хүнс тэжээл, эрүүл байхын хамт тэжээллэг байх нь чухал юм.
            Нялх нас /1-3нас/
            Энэ үед хүүхдийн бие даах чадвар идэвхжиж эхэлдэг. Энэ насны хүүхэд нэрийг дуудахад эргэн хардаг нь тэр өөрийгөө бусдаас ялган салгаж байгааг харуулна. Урьд нь өөрийгөө ээж аавын нэг хэсэг гэж боддог байсан бол одоо тэд ээж ааваасаа тусдаа хүн, гэхдээ би хамааралтай юм байна гэдгээ ухамсарлаж эхэлдэг. Хүүхдийн хөгжилд хөдөлгөөн асар их үүрэг гүйцэтгэдэг ба гүйх харайх үсрэх зэргээр үргэлж хөдөлж нэг хором ч зүгээр байдаггүй нь энэ талаасаа түүний хөдөлгөөний хэрэгцээ асар их байгааг харуулдаг. Иймээс томчууд хүүхдийг зүгээр бай, томоотой суу гэх зэргээр хөдөлгөөнийг нь хязгаарлах нь буруу юм. 2-3 настай хүүхэд ээж аавдаа туслах дуртай учраас аяга таваг зөөлгөх тоглоомыг нь цэгцлүүлэх зэрэг өөрт нь тохирсон үүрэгт ажил хийлгэж байх нь сайн юм. Харин зүгээр суу, томоотой бай, аяга хагална, чи юу чадах юм зэрэг сөрөг хандлагаасаа салах хэрэгтэй.
            Хүүхэд 3 наснаас эхлэн бусадтай тоглох чадвартай болдог ч тэдэнд томчуудын туслалцаа оролцоо нэн чухал хэрэгтэй байдаг. 2-3 настай хүүхэд тоглох явцаддаа анхаарал нь хамгийн их хөгждөг. Балчир насны нийтлэг нэг онцлог бол “сармагчин” мэт бусдыг дууриадаг. Энэ насны хүүхдийн ичих, буруугаа ойлгох зэрэг чанарыг хөгжүүлэхгүй орхигдуулбал тэр ичиж, гэмшихээ мэддэггүй хэнэггүй нэгэн болох сөрөг үр дагавар бас гардаг. Тиймээс энэ хоёр мэдрэмжийг тэнцвэртэй хөгжүүлэх нь хүүхдийн ирээдүйд чухал ач холбогдолтой. Энэ насны хүүхдийн амьдрал сэтгэлийн хөдөлгөөнөөр дүүрэн байдаг 60 чавганц буюу ертөнцтэй танилцах хүнлэг энэрэнгүй болох суурь тавигддаг. Мөн ээжийгээ хайрлах, аавыг хүндлэх хүнлэг чанарууд төлөвшдөг.
Сургуулийн өмнөх нас буюу балчир нас /3-5нас/
            Энэ насанд хүүхдийн хөгжил эрчимтэй үргэлжилсээр байдаг. Энэ үед бүтээлчээр тоглох процесс хүүхдийн оюун ухаан, ёс суртахуун, гоо зүй, бие бялдрыг хөгжүүлэх гол хэрэгсэл болдог. Тоглоом нь зөвхөн тэдэнд сэтгэл санааны тааламж өгөөд зогсохгүй мэдлэг, дадлага олж авах хэрэгсэл болж байдаг. СӨНХ-д хүүхдийн танин мэдэх процесс эрчимтэй хөгжиж байдаг. Энэ насны хүүхэд ганцаараа байвал идэвх санаачлагагүйн дээр болохгүй байгаа бүхэнд өөрийгөө буруутгадаг. Мөн удаан хөдөлгөөнтэй хамтач бус гэх мэт сөрөг чанарууд бий болдог. 4-5 насанд хүүхдэд хүслээ барих өөрийгөө эзэмших чадвар сул ч гэсэн сууж эхэлдэг. СӨНХ-д хүрээлэн буй хүмүүсээ хайрлах мөн үүрэг хүлээх мэдрэмж бий болохын зэрэгцээ хамтач чанар сууж эхэлдэг. Энэ насны хүүхдийн төлөвшилд эцэг эхийн зөв үлгэр дууриалал тэдний анхаарал, халамж хамгаас чухал нөлөөтэй. Судлаачид 5 насны талаар өвөрмөц нэгэн ойлголт байдаг. 5 нас бол “сензитив” буюу мэдрэмтгий нас байдаг. Сэтгэцийн хөгжил эрчимтэй явагддаг ба нэн ялангуяа ой тогтоолт нь хамгийн их хөгжиж байдаг.
Жишээ нь: цээжлэх, тогтоох
Сэтгэл судлалд 5 насны хямрал гэдэг ойлголтыг авч үзсэн байдаг. Эдгээр нь:          
Ø  Хэдэр ядайр зан
Ø  Зориуд болохгүй хориотой зүйл хийх
Ø  Хүүхдийн цайлган байдал багасах
Ø  Санаа бодлоо бусдаас нууж эхлэх
Ø  Өөртөө тохиолдсон таагүй зүйлийг бусдад хэлэхгүй харуулахгүй байхыг хичээх
Болохгүй зүйл болоход уйдахгүй байхыг хичээх

No comments: