Дунд ба өтөл насны хүмүүс эрхэлсэн ажилдаа өөр өөр байр сууринаас хандаж
эхэлдэг. Гол шалтгаан нь тэд амьдрал дунд үедээ орж байгааг ухаарч мэдрэх явдал
юм. Энэхүү шилжилт Левиносоны үзэж
байгаагаар 40 наснаас хойш хүмүүсийн үнэт зүйлс тогтсон хандлага зорилго
мэдрэгдэхүйц өөрчлөгдөх явцдаа түгээмэл ажиглагддаг. Ингэснээр тэд өөрсдийн үйл
ажиллагааны чиглэлийг өөрчлөх, албан тушаал дэвшил илүү амжилтанд хүрч болох
ажилд шилжихийг хүсдэг байна. Гэхдээ цөөн тооны хүмүүс амьдрал дунд үедээ
мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээ огцом зоригтой өөрчилдөг. Тэд гол төлөв
өөрсдийн хүч боломж авъяас чадварт маш их итгэлтэй хүмүүс байдаг.
Дунд насны хүмүүс өөрийн хувь заяг ихээхэн хэмжээгээр ажил
үүрэгтэйгээр холбон ойлгож ухаарсан байдаг. Хүний нас хэдий чинээ явсан байх
тусам өөр ажилд шилжихэд илүү хүндрэл бэрхшээл тулгарах магадлал ихээхэн
байдаг. Дунд насанд 2 хүнд бэрхшээл байдаг. Үүнд:
1.
Хөгшин
настай эцэг эхээ асрах
2.
Нас
бие гүйцэж байгаа хүүхдээ сургуульд сургах
Давуу тал: ихэнх хүмүүс залуу нар ард хоцорсон гэдгийг мэдэрдэгч үүнд нэг их ач
холбогдол өгөхгүй харин ч миний ид цэцэглэлтийн үе эхэлж байна хэмээн төсөөлж
байдаг давуу талтай.
Сул тал: Зарим
хүмүүс 40 наснаас хойш амьдралын эрчим хүчээ алдаж идэвхгүй болж ихэнхдээ
хүмүүс дунд насны үедээ ямар нэг бэрхшээлтэй тулгарсан нөхцөлд өөрөөс нь хүнд
хэцүү юмуу доор байдалд байгаа хүнтэй өөрийгөө харьцуулдаг сул талтай.
Өтөл нас: Өндөр настангуудын дунд нийгэмд олон төрлийн буруу
төсөөлөл цаг үеэс хоцорсон үзэл бодол тархсан байдаг. Ахмад настангуудыг 3
үндсэн бүлэгт хувааж үздэг.
1.
60-70 /дунд/ насны хүмүүс урьдын адил гэр бүл, үр хүүхэд, найз нөхөдтэйгээ ойр дотно
холбоотой нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог хэвээр байдагч орлого нь буурах,
ойр дотно хүнээсээ хагацах, танин мэдэх чадамж нь сулрах гэх зэрэг цөөнгүй
асуудлуудтай тулгарч болно.
2.
70-80 /өндөр/ насны хооронд олон хүн урьдын адил өөртөө итгэлтэй эрч хүчтэй биш болж
зарим төрлийн архаг хуч өвчин сэдэгрч нийгмийн хандлагаас мэдэгдэхүйц
хөндийрдөг. Сэтгэл санааны дотор нь бухимдал хуримтлагдах гэх зэрэг сөрөг
үзэгдлүүд тулгарч байдаг.
3.
80-90 /өтөл/ насны хүмүүс ертөнцөөс бие сэтгэлээ илүү тусгаарлах сэтгэлзүйн талаар
өөрийгөө голох архаг өвчин хүндрэх зэрэг байдлаас болж хүч тэнхээ нь барагдах
бусдын хараанд орлоо гэж эмзэглэх сөрөг үзэгдлүүд тулгарна. Ахмад настангуудын
хараа, сонорын чадавх муудах байдал ажиглагдана.
Сул тал: Өтөл
насанд өөрийгөө амьдралын төгсгөлд байна хэмээн төсөөлөх нь элбэг. Түүний
амьдралд хандах хандлага нь туулж өнгөрүүлсэн амьдралаас нь шалтгаалдаг. Хэрэв
өнгөрсөн амьдралаа сайн сайхнаар төсөөлж чадахгүй бол харсан үхлийн өмнөх
айдаст автагддаг.
Давуу тал: Зөвхөн өтөл насан дээрээ л хүн жинхэнэ ёсоор боловсорч, амьдралын ухаан
суудаг. Хүн хамгийн гол нь түүний туулж өнгөрүүлсэн амьдрал нь дахин
давтагдашгүй зайлшгүй шинжтэй гэдгийг ойлгодог.
No comments:
Post a Comment