Сэтгэхүй гэж танин мэдэхүйн процессийн хамгийн дээд
төвшин. Сэтгэхүй нь хүний төрөлхийн онцлогийг бүрдүүлж байдаг үйл явц бөгөөд
хүмүүсийг хүрээлэн буй орчныг ухамсарлан ойлгож танихад тусалдаг танин мэдэхүйн
процесс юм. Сэтгэхүйн тусламжтайгаар цоо шинэ мэдлэг бий болох ба бодит юмс
үзэгдлийг бүтээлчээр танин мэдэж өөрчлөн хувиргана.
Сэтгэхүй гэдэг нь юмс үзэгдлийн дотоод харилцаа холбоонд
нэвтрэн орж, тэдгээрийн шинж чанарыг нээн олох, мөн юмс үзэгдлийн хоорондын
холбоог тогтоох процесс юм.
Сэтгэхүйн тухай ерөнхий ойлголт юмс
үзэгдлийн шинж чанарыг дам тусган танин мэдэх юмс үзэгдлийн хоорондын холбоо
хамаарал, зүй тогтлыг олох хэл яриатай салшгүй холбоотой.
Сэтгэхүйн төрөл
-
Харж үйлдэх –сэтгэхүй нь юмс үзэгдэлтэй харьцах үйлдэлд бодитоор
эзэмшсэн, хүртэхүйд шууд орж ирж буй юмсад тулгуурласан сэтгэхүйн төрөл
-
харж дүрслэх-төсөөлөл
болон дүрд тулгуурласан сэтгэхүйн төрөл энэхүү сэтгэхүйн гол онцлог нь дадал
зуршил болоогүй , өмнө мэдэгдэж байгаагүй нөхцөл үүсэхэд асуудлыг шийдвэрлэх
чадварыг бий болгодогоороо чухал юм.
-
хйисвэр логик- бодит юмсын шинж болон бусад бодитой бус хийсвэр шинжтэй юмсын холбоо
хамаарлыг үндэслэн бодох сэтгэхүйн төрөл юм.
-
Үг логик – ойлгомжтой , хэл яриагаар илэрхийлэгдэн хэлбэрждэг
сэтгэхүйн төрөл. Дотор нь Онолын , Практик, Зөн билгийн, Аналитик, Бодит ,
Урлаг уран сайхны , Бүтээлч , Бүтээлч бус гэх зэргээр ялгана.
-
Онолын – энэ нь хууль , дүрмийг ойлгон танин мэдэх юм. Жишээ нь Мендлеевийн үелэх
системийн нээлт.
-
Практик – үүний үндсэн зорилго нь үйл хэргийн зорилго, төлөвлөгөө
зохиох, төсөл бүдүүвч гаргах зэргээр бодит байдлыг эзэмших биеийн бэлтгэл юм.
энэхүү сэтгэхүйн нэг онцлог нь цаг хугаацааны урсан өнгөрөх хүрдэнд эргэн
давтагддагаараа онцлогтой.
-
Аналатик буюу тунгаан бодох- цаг
хугаацааны хүчин зүйлээр нөхцөлдөх ба ихэвчлэн тухайн сэтгэж буй хүний ухамсарт
чухал ач холбогдолтой бөгөөд энэ сэтгэхүйн үе шатууд нь тодорхой байна.
-
Зөн билгийн болон аналатик (логик) сэтгэхүй – энэ сэтгэхүйд ихэвчлэн цаг хугацааны , бүтцийн
, бий болох түвшин гэсэн 3
хүчин зүйлийг авч үздэг. Зөн билгийн сэтгэхүй хурдан өнгөрч буй, үе шатууд нь
агшин зуур ухамсарлагдах шинжээр ялгагдах бөгөөд нарийн, тодорхой бус илэрлэнэ.
-
Хуулбарласан болон Бүтээлч
- энэ нь сэтгэхүйг
хүний сэтгэн бодох үйл тухайн бүтээгдэхүүнийг бий болгоход хир шинэлэг түвшинд
ажиллаж байгаад үндэслэнэ.
Сэтгэхүйн хэлбэр
Сэтгэхүйн 3 логик хэлбэр байна. Үүнд:
1.
Ойлголт – бүх зүйлсийг нэгэн зэрэг онцгой болон нэгдмэл шинжээр
мэдэрч авах сэтгэхүйн хэлбэр юм. Ойлголт нь ерөнхий болон тусгай, тодорхой ба
хийсвэр, практик ба онолын байж болно.
2.
Бодомж – бодит юмс болон үзэгдлийн холбоог баталж эсвэл үгүйсгэх сэтгэхүйн
үндсэн хэлбэр юм. Бодомж нь 2 үндсэн аргаар бий болно.
a.
Шууд хүртэж байгаа зүйлийг илэрхийлэн гаргана.
b.
Оюун дүгнэлт эсвэл
бодомжийн замаар дам хэлбэрээр үүснэ. Бодомж нь үнэн худал ерөнхий хэсэгчилсэн
нэгдмэл байж болно.
3.
Оюун дүгнэлт – нэг эсвэл хэд хэдэн бодомжоос шинэ бодомж үүссэнээр
илэрнэ. Энэ нь бодомжуудыг нэгтгэх , задлах, харьцуулах замаар бий болно
Сэтгэхүйн чанар
Сэтгэхүйн агуулга, гүн гүнзгий, бие даасан чанар, уян хатан,
шүүмжлэлт, түүнчлэн хурд нь сэтгэхүйн чанаруудыг бүрдүүлдэг.
Сэтгэхүйн агуулга - тусгагдаж байгаа юмсын хүрээгээр тодорхойлогдоно.
Өргөн их зүйлийг хамрах тусам агуулга өргөн байна.
Гүн чанар - Харилцан холбоо, уялдаа, зүй тогтлыг хэр гүнзгий тусган
ухамсарлаж ойлгосноор тодорхойлогдоно.
Бие даасан чанар - Өөрийн хүч, нөөц боломжийг ашигласнаар шийдвэрлэх
/агуулга, шүүмжтэй холбоотой хөгжинө/.
Уян хатан - Оюуны үйлдэл, үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд нэг
янзын хэвшмэл арга барилаас салж асуудлыг олон талаас авч үзэж шийдвэрлэх
Шүүмжлэлт чанар - Ямар нэгэн зорилтыг шийдвэрлэхэд бусдын бодол санаанд
автагдаж дагалдахгүй өөрийнхөөрөө байх
Сэтгэхүйн хурд - Тулгарсан зорилт асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан
хугацаагаар сэтгэхүйн хурд тодорхойлогдоно.
No comments:
Post a Comment