Saturday, November 7, 2015

Билет 14 Хэрэгцээ



Хэрэгцээ - бие хүн ямар нэгэн зүйлд гачигдал амсах явдал юм. Хэрэгцээ гэдэг нь ямар нэг зүйлс шаардлагатай болох байдал. Бүх амьд биетэд оршин тогтнож амьдрахад шаардлагатай орчин нөхцөл үйл ажиллагаа гэж байдаг. Энэ нь тухайн амьд биетэд зайлшгүй хэрэгтэй зүйлээ эрж хайхад чиглуулж идэвхижүүлдэх хэрэгцээний үндсэн тодорхойлолт нь хүч, үүсэх үе шат, хангах аргууд, юмсын агуулгаас бүрдэнэ.
Хүнд нойр хоол ус агаараас гадна хайрлах хамгаалах асрах аюулгүй байх өөрийгөө нээх хэрэгцээ зайлшгүй шаардлагатай байдаг.
Хэрэгцээний өвөрмөц онцлог
         Хүмүүсийн эзэмших гэж эрмэлзсэн юмс, эсвэл хүнд ханамжтай сэтгэлийг төрүүлэх ёстой ямар нэгэн үйл ажиллагаа /жишээ нь, тодорхой ажил, тоглоом гэх мэт/ –тай хэрэгцээний тодорхой агуулга гол төлөв холбоотой
         Өвөрмөц шинж байдал бүхий сэтгэлийн хөдөлгөөний доголдсон тухайн хэрэгцээг их буюу багаар тодорхой ухамсарлах /тухайн хэрэгцээтэй холбоотой объектийн сэтгэл татам байдал, тааламжгүй гэх мэт/
         Хэрэгцээг хангах арга замыг эрж хайхад чиглүүлэх сулавтар ч ухаарал хол төлөв байдаг боловч сэтгэл хөдлөл-зоригийн байдал ямагт байдаг
         Хэрэгцээг хангасаны дараа эдгээр байдал сулрах ба эсвэл бүр мөсөн алга болох. /жишээ нь: хэтэрхий их цадсан үед хоол харахад дургүй хүрэх мэдрэмж үүсдэг/
         Давтан үүсэх хэрэгцээ нь түүний эх үүсвэр байсан гачигдал дахин сэргэх үед гарна. Хүний хэрэгцээ олон янз. Тэдгээрийг материалаг /хувцас, хоол хүнс, дулаан, байр орон гэх мэт/ ,оюуны санааны хэрэгцээ гэж ялгана. Оюуны санааны хэрэгцээ нь хүний оршин тогтох нийгэмтэй холбоотой үйл ажиллагаа, хөдөлмөр, бие биетэйгээ харилцах, мэдлэг олж авах, шинжлэх ухааныг судлах, урлагийг бүтээх гэх мэт болно.

Хэрэгцээний төрлүүд
         Өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ: Бие хүний хөгжил ба өөрийн зорилго авъяас билгийг хэрэгжүүлэх
         Гоо сайхны хэрэгцээ: Зохицохуй, зөв харилцаа, эрэмбэ, гоо үзэсгэлэн.
         Танин мэдэхүйн хэрэгцээ: Мэдлэг чадвар, ухаарал, судалгаа, харьцуулалт, оюуны хөгжил
         Хүндэтгэл хүлээх хэрэгцээ: Мэргэжил, амжилт, ололт, дэмжлэг, хүлээн зөвшөөрөгдөх, нэр хүнд, эерэг дүр төрх
         Хайр илэрхийллийн хэрэгцээ: Хамт олонд харъялагдах, хүмүүсээр хүрээлүүлэх, тэдний дунд өөрийн байр суурийг олж авах, хүлээн зөвшөөрөгдөх, манлайлах.
         Аюулгүй байдлын хэрэгцээ: Хамгаалалтанд байгаагаа мэдрэх, айдас төрөх, амжилтгүй болвол яана, би ер нь хэн бэ? Хэрцгий түрэмгий авирлах гэх зэрэг түгшсэн хандлагаас салж хөндийрөх.
         Бие махбодийн буюу физиологийн хэрэгцээ: Өлсөх, ам цангах, бэлгийн дур дуршил, дулаан хувцас, орон байр, унтаж амрах, биеийн ядаргаа гаргах, биеийн тамираар хичээллэх, усанд сэлэх гэх мэт.

No comments: