Сэдэл гэдэг нь мотив хөдөлгөөнт хүргэх хэрэгцээтэй ямагт холбоотой байдаг.
Бие хүний олон хэрэгцээ хүсэл зорилгоос сонгох тухайн хэрэгцээг хангахаар
үйлдлийг хийхэд хүргэж буй өдөөн түлхэгч юм.
Сэдлүүдийг дотор нь эдийн засгийн, амжилтын, азгүй
явдлаас зайлсхийх зэрэг олон янзаар ангилж болно.
Бие хүний сэдлүүдийг гадаад
дотоод гэж ялгана.
1. Дотоод /биологийн/
2. Гадаад /нийгмийн/
-
Дотоод /биологийн/ сэдлүүд нь хүний физиологийн хэрэгцээг тусгадаг дур хүсэл.
-
Гадаад /нийгмийн/ сэдлүүд нь гадаад орчны хүчин зүйлүүдээс хамааран хүнийг идэвхжүүлж
байгаа сэдэл.
Сэдэл бий
болоход түлхэж өгөх гадны нөлөөллийг үйлдлийн шалтгаан гэж нэрлэнэ. Сэдлийн
шалтгаан гэдэг нь хүний сэтгэцийн нэгэн элемент юм. Шатгаан болон сэдэл 2
хоорондоо ялгаатай.
Ж: Цохыг
барихад 1 хүн нь айхад нөгөө нь хамгаалдаг.
Хүнийг
ганцаараа явж байхад нохой дайрахад зугтаадаг бол олуулаа явахад нохойг хөөж
чулуудна.
Сэтгэцийн физиологийн үндэс нь:
Сэтгэцийн физиологийн үндсэн хэрэгцээ нь сэдэл болон өсөхдөө төв мэдрэлийн
тогтолцоо, бие махбодын бусад нөөц хүч боломжийг идэвхжүүлдэг.
Аливаа үйл ажиллагааны өдөөгч хүч нь:
1.
Сэдэл – тодорхой
өдөөгч хүч
2.
Сэдэлжүүлэгч – хэрэгцээ сонирхол дээр харилцан тогтдог.
3.
Сэдэлжүүлэлтийн хүрээ – хэрэгцээ, сэдэл, зорилго, харилцан хамаарал нэгдлийг
багтаасан ойлголтыг хэлнэ.
Сэдэлжүүлэлт нь 2 утгыг илэрхийлнэ.
-
хүний
зан үйлийг тодорхойлох чиг хандлага организмын идэвхтэй шинжийг өдөөн үүсгэж
байдаг хүчин зүйлүүдийн тогтолцоо. Үүнд: Хэрэгцээ, зорилго, чиг хандлага,
зорилт, тэмүүлэл зэрэг.
-
Зан
үйлийн идэвхтэй шинжийг тодорхой түвшинд үүсгэж өдөөж байдаг үйл явцын
тодорхойлолт юм. Үүнд: Хэрэгцээ гол байрийг эзэлдэг.
Сонирхол – сэтгэл судлалын үүднээс сонирхол бол танин мэдэхүйн хэрэгцээний сэтгэл
хөдлөл юм. Сурган хүмүүжүүлэх ухаанд сонирхлыг сэдэлжүүлэлттэй адилтган
ойлгодог.
Суралцагсдын сонирхлыг татах
нөхцөл нь:
1.
Сургалтын агуулга
2.
Суралцах үйл ажиллагааг зөв зохион байгуулах явдал
Сургалтын материал, сургалтын арга зүй олон янз байх ёстой. Суралцагсдын
сонирхлыг төрүүлэх гол нөхцөл нь урьдчилан төсөөлөөгүй зүйлсийг нээн харуулах
шинэ сонин материалууд мөн багшийн хэл яриа сэтгэл хөдлөлийн илрэлүүд нь
сонирхлыг хөдөлгөхөд илрэн бий болдог.
Суралцагсдыг дараах аргаар
сэдэлжүүлэх хэрэгтэй. Үүнд:
1. Хичээлээ сонирхолтой заах.
2.
Суралцагчийнхаа
үзэл бодолд тулгуурлах тэдний сонирхлыг харгалзан үзэх.
3.
Энэ
хичээл юунд хэрэгтэй, энэ хичээлийг ойлгосноор өөрт нь хэрхэн хэрэг болох
талаар тайлбарлан өгөх.
4.
Амьдралд
ойр жишээ баримт дурьдах.
5.
Хүний
анхаарал 30 минутаас дээш минут төвлөрдөггүйг санаж нэг дор хэт их мэдээлэл
өгөхгүй байх.
6.
Өрсөлдөөн
бий болгох.
7. Магтаал, сайшаал, урамшуулал, шүүмжлэл зэргийг байнга
хэрэглэдэг байх.
Амжилтын сэдэл нь сайн хөгжсөн хүмүүс өөрийгөө үнэн зөв үнэлж бусдаас
ялгардаг. Сэдлийн хүчин зүйлүүд нь хүний зан чанарын салшгүй нэг хэлбэр байдаг.
Хүний зан үйл нь өдөөж, түлхэц өгөх ба
зохицуулах гэсэн 2 үндсэн чиг
үүргийг гүйцэтгэж байдаг.
Зохицуулах хэсэг: сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж, зан төлөв, авъяас билэг,
танин мэдэхүй зохицуулдаг.
Өдөөх хэсэг: сэдэл нь яагаад, ямар учраас, ямар зорилгоор гэх мэт асуултанд хариу өгөх
маягаар түлхэц болдог.
ü Олон төрлийн сэдлүүд дотроос онцгой төрлийн сэдэл нь
түрэмгийлэх сэдэл.
ü Түрэмгийлэх
сэдэл гэдэг нь бусдад
халдах, өөрийн үзэл бодлоо тулгах, зан үйлийн сөрөг илрэлийг хэлдэг.
ü Түрэмгий зантай хүмүүс нь голдуу гэр бүлийн сөрөг орчинд
хүмүүжсэн байдаг.
ü Хүн өөрийгөө илүү чөлөөтэй хүчирхэг болгохыг хүсч олны
дундаас хялбархан ялгарч байх сэдэлтэй байдаг.
Бүх төрлийн ажил үйлчилгээний үндэс нь бусдын сэтгэлийг хуваалцах үндэс гэж
орчин үед үздэг болсон хүнийг хайрлах, хүндлэх, хүн ёсоор хандах нь сэдлийн дээд хэлбэр юм.
No comments:
Post a Comment