Сэтгэлийн хөдөлгөөн гэдэг нь хүний сэтгэл мэдрэлд нөлөөлж
буй гадаад дотоод ямар нэгэн нөлөөлөлд бүхэл бүтэн бие махбодийн зүгээс
хариулах үйлдэл юм. Сэтгэлийн хөдөлгөөний илрэл дууны өнгө, аяс, хурд,
нүүрнээс, нүднээс, биеийн ерөнхий байдал, биеэ хэрхэн авч байгаагаас харагддаг.
Сэтгэлийн хөдөлгөөний илрэл нь гадагшаа буюу хүн бүр түүнийг ойлгоод мэдэрч
болохоор тийм хэв шинжийг сэтгэл судлаачид ЭКСТРОверт, харин дотогшоо хандсан
буюу өөртөө сэтгэлийн хөдөлгөөнөө шингээдэг хүнийг ИНТРОверт гэдэг. Гэхдээ яг
цагаа тулахаар хамгийн экстровертүүд интроверт болж хувирдаг. Интроверт ч мөн
адил. Хүний сэтгэлийн хөдөлгөөн нь нүүр царай, хөдлөгөөн үйлдлээр гаднаа илрэх
төрөлхийн шинжтэй гэдгийг баталж өгнө.
Хүмүүсийн сэтгэл судлал хөдлөлийн голлох хэв шинжийг 3
үндсэн хэв шинжэд хуваана.
1.
Сэтгэл хөдлөл
2.
Мэдрэмж
3.
Цухалдал
Сэтгэл хөдлөл – Хэрэгцээ хандах үйл явцаас цаг ямагт түрүүлж үүснэ. Ер нь
сэтгэл хөдлөл мэдрэмж нь хүний сэтгэл санааны тусгал юм. Тайван нөхцөлд ердийн
үед хүмүүс сэтгэл хөдлөл бага илэрдэг. Сэтгэл хөдлөл мэдрэмж нь бие хүний шинж
учраас хүнийг нийгэм, сэтгэл зүйн талаас мэдрэмж харуулдаг.
Мэдрэмж – Хүний хөгжилд нийгэмшүүлэх онцгой үүрэг гүйцэтгэдэг.
Мэдрэмж нь бие хүний ерөнхий хөгжилд онцгой ач холбогдолтой. Ялангуяа сэдлийг
хөгжүүлэхэд онцгойлогч хүний мэдрэмж нь хувь хүний амьдралд, үйл ажиллагаа,
хүмүүстэй харилцах харилцаанд сэдэл өгч байдаг.
Цухалдал – Хүний зан үйлд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулж байдаг сэтгэл
хөдлөлийн онцгой шинж бөгөөд зан үйлийн эхэнд нь маш том төгсгөл хуримтлагдаж
тэсэрч байгаа мэт илэрдэгээрээ онцлог. Сэтгэл хөдлөлтэй харьцуулахад цухалдал
нь маш хүчтэй огцом хурдан өрнөж бие махбодын үйл ажилгааг хөдөлгөөний эрс
өөрчилдөг. Сэтгэл хөдлөлд ачаалал хуримтлагдсаар яваандаа цухалдлыг нөхцлийг
бүрдүүлдэг учраас тухай бүрд нь ачааллаа задлаж сийрэгжүүлж байх хэрэгтэй.
Хэдийгээр цухалдлын үр дүнд хүний сэтгэл хөдлөл хэт ачаалал багасдагч үүнийг
дагалдаж ядрах, сэтгэл хямрах байдал үүсдэг. Цухалдлын нэг тод илрэл нь стресс.
Стресс нь хүний үйл ажилгааны зохион байгуулалтыг алдагдуулхаас гадна стресс
удаан үргэжилбэл эрүүл мэндэд маш хортой үр дагавар авчирдаг.
Хүний сэтгэлийн хөдөлгөөн нь нүүр царай, хөдлөгөөн
үйлдлээр гаднаа илрэх нь төрөлхийн шинжтэй гэдгийг батласан. Үүнд:
1.
Стресс
2.
Хүнлэг чанар
3.
Хошин шог
4.
Хайр сэтгэл зэрэг багтана.
Стресс: Хүний үйл ажиллагааны хэвийн зохион байгуулалт
алдагдуулахаас гадна зан үйлийн тогтвор муутай, хэвийн бус шинжтэй болгоно.
Стресс удаан үргэжилэхээрээ зүрх судасны өвчин, ходоод гэдэсний үйл ажиллагаа
хямрах, нойргүйдэх зэрэг олон өвчний үүсвэр болдог.
Хүний зан үйлийн маш чухал шинжийг харуулдаг нэг төрлийн мэдрэмж бол хүнлэг чанар юм. Хүнлэг чанар
сайн хөгжсөн бие хүн ямагт өөртөө итгэлтэй, найдвартай.
Хошин шог: Аль нэг үзэгдэл үйл явц юмуу хэн нэг хүнд инээд наргиан
болон сайн сайхныг хослуулж хандсан сэтгэл хөдлөлийн өвөрмөц хэлбэр юм.
Хайр сэтгэл: Энэ бол ойр дотно харилцаатай хоёр хүнийг холбох гүүр нь
болж өгдөг.
Сэтгэлийн хөдөлгөөний онцлог:
- Сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрч буй хүний харьцаа хандлага нь ямагт субьектив хувийн шинжтэй.
- Сэтгэлийн хөдөлгөөн нь хүний амьдралын бүхий л үйл ажиллагаатай холбоотой илэрнэ.
- Бие организмын үйл ажиллагаанаас хамаарахын зэрэгцээ эргээд түүнд нөлөөлж байдаг.
No comments:
Post a Comment