Friday, February 7, 2020

Хүүхдийн стресс, даван туулах арга зам



Стресс, стрессийг зохицуулах
Стресс гэдэг нь өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааны явцад гарч байгаа дарамт буюу шахалтад үзүүлэх хүний бие махбод, оюун санааны хариу үйлдэл юм. Стресст хун болгон өөр өөрөөр хариу үйлдэл үзүулдэг. Хуний зан араншин, мөн чанар, амьдралын нөхцөл байдал, амьдралыг узэх үзэл бусад олон шинжууд тухайн хүухдийн тодорхой нэг стресс үүсгэгчид үзүүлэх хариу үйлдэлд нөлөөлдөг.
Стресс нь жам ёсны үзэгдэл боловч таатай болон таагуй сэтгэгдэл төрүүлж байдаг.
-          Таатай сэтгэгдэл төрүүлсэн эерэг стресс нь хүнийг зорьсон зорилго тэмүүлэлд хүрэхэд түлхэц болж сэтгэлийн хуслийг тэтгэн эрч хучийг сэргээн зорилгодоо хүрэх арга замыг тууштай мөрдөхөд тулхэц болдог.
-          Ихэнх стресс нь хүүхдийг сэтгэлийн хямралд оруулах, тавгүйтүүлэх улмаар зан төлөв, биеэ авч явах байдал, сэтгэцийн өөрчлөлт, эмгэг өвчлөл үүсгэх зэрэг хүүхдийн цаашдын амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг. Хэт их хэмжээний стресс нь хүүхдийн зан аашийг эвдэж бусадтай муудалцах, орчноо таагүй уур амьсгалтай болгох, сурч хөгжих боломжид нь нөлөөлөх, гэр бүлийн уур амьсгалыг таагүй болгох зэрэг янз бурийн хүндрэл үүсгэдэг.
Стрессийг үүсгэж байгаа нөхцөл байдал, үйл явдлыг стресс үүсгэгч гэж нэрлэдэг. Үүнд: шинэ цэцэрлэгт орох, ээж аав нь алс хол явах, салах, байнга загнуулж доромжлуулж зодуулах, айж түгших зэрэг биеийн болон сэтгэл зүйн хүчирхийллийг хэлж болно.
Хүүхдийг багаас нь бие бялдар, сэтгэл зүйн хувьд хүчирхийлэлд өртүүлэхгүй орчинд өсгөх нь чухал юм.
Бие бялдрын хувьд хучирхийлэлд өртсөн хүүхэд:
-          Ямарч шалтгаангүйгээр айж, цочих
-          Хүчирхийллийн талаар ярилцахаас зайлсхийх
-          Өсөлт, хөгжил удаашрах  
-           Уур уцаартай, зожиг, сэтгэлийн хөдөлгөөний илрэл бага болох зэрэг зан байдал харилцааны өөрчлөлтүүд гарч тэр нь өсч томроход нь хадгалагдан үлдцэг. \
Сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн хүүхэд:
-          Санаа сэтгэлээр унах, өөртөө гутрах, амьдралд үл итгэх
-           Бусдаас өөрийгөө тусгаарлах, ганцаардах
-          Аливаад хайхрамжгүй хандах
-          Айж ичих, худлаа ярих гэх мэт олон өөрчлөлтүүд хүүхдэд гарч стресст ордог.
Бага насны хүүхэд хэт айх сэтгэл таагуй байх, таагүй орчин нөхцөлд удаан байх, удаан хугацаагаар ээж аав нь орхин явах зэрэг нь тэднийг мөн стресст оруулдаг. Сэтгэл судлаач Давид Елкинд хүүхдийн насанд тохироогүй хэт өндөр шаардлага тавьж олон янзын дугуйлан секцэнд явуулж хэт их чадвар шаардах нь хүүхдийг санаа зовж түгшүүртэй байдалд оруулж улмаар стресс бий болгодог гэж дүгнэсэн байдаг. Иймд хуүхдийнхээ нас, хүлээн авах чадвар боломжид тулгуурлан ачааллыг зохицуулах нь зүйтэй. Мөн 1999 онд Калифорпид олон эцэг эхийн дунд хийсэн судалгаагаар хүүхдийг стресст оруулахад дараах 8 хүчин зүйл хүчтэй нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Үүнд:
-          Үг хэллэгээр доромжлогдох
-          Бие махбодын хүчирхийлэлд өртөх
-           Бэлгийн хүчирхийлэлт орох
-          Эцэг эх нь таарамжгүй байх
-          Ээжтэйгээ эсвэл аавтайгаа салсан гэр бүлд амьдрах
-          Гэр булийн аль нэг гишүүн нь гэмт хэрэгт холбогдсон байх
-          Ямар нэгэн зүйлд донтсон хүнтэй хамт амьдрах \ жишээ нь архичин хүнтэй хамт амьдрах\
-          Гэр бүлийн аль нэг гишүүн нь сэтгэцийн өвчтэй байх болно. Эдгээр хүчин зүйл нь хүүхдийн амьдралын орчин, өрх гэрийн гишүүдийн хүухдэд нөлөөлж байгаа нөлөөллийн сөрөг үр дүн юм. Хоорондоо эвтэй найртай, сайхан харилцаатай, бие биеэ хайрлаж, хүндэлдэг, туслаж дэмжиж ойлгодог гэр бүлд өсч буй хүүхдийн хөгжил сайн байдаг.
Стрөссийн илэрхийлэл болон шинж тэмд| үүдийг бие махбод ба сэтгэхүйд нөлөөлж буй байдлаар нь:
Сэтгэхүйн шинж тэмдгүүд:
-          Санаа зовох, гуниглах
-          Толгойд янз бүрийн бодол эргэлдэх
-          Өөр зүйлийн тухай бодох чадваргүй болох гэх мэт хүний мэдрэмжүүд юмуу сэтгэл санааны байдалд өөрчлөлт гарна.
Бие махбодын шинж тэмдгүүд:
-          Зүрх дэлсэх Хөлрөх
-          Хоолонд дургүй болох
-          Нойр хүрэхгүй байх гэх мэт бие физиологит өөрчлөлтүүд гарна.
Сэтгэлийн зовлон шаналал нь яваандаа бие махбодын өвчин болон хувирдаг хийгээд бие физиологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж өвчлүүлдэг.
Хүүхдэд стресс дараах байдлаар илэрнэ:
-          Тайван бус болж амархан уурлах, уйлах
-           Тогтворгүй болж хэт хөдөлгөөнтэй болох
-          Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх
-          Дороо шээх
-          Тайван унтаж чадахгүй зүүдлэх
-          Нүдээ анивчих
-          Үсээ имрэх
-          Энгэрээ идэх, юм хэмлэх
-          Харандаагаа мэрэх
-          Анхаарал суларч төвлөрөхгүй байх
-          Идэвхигүй аливаад сонирхолгүй болох
-          Ганцаараа байхыг хүсэх гэх мэтээр илэрдэг байна.

           Иймд эцэг эх хүүхдээ сайн ажиглаж үйл хөдлөл, зан төрхөд нь гарч буй өөрчлөлтийг нарийн ажиглаж, юунд сэтгэл нь түгшиж зовж байгааг асууж ярилцана. Тэрчлэн халуун дулаан сэтгэгдэл төрүүлж сэтгэл санаагий нь ойлгох, шалтгааныг илрүүлэх, арилгахад туслаж дэмжиж байх хэрэгтэй.
Стрессийг зохицуулах гэдэг нь түүнийг даван туулах эсвэл бууруулах арга замыг хэлнэ. Үүний тулд стрессийн шинж тэмдэг, шалтгааныг олж тогтоох ба шинж тэмдгийг бууруулах, даван туулахад дөхөм болно.
Хүнд үүсч байгаа стрессийг дотор нь:
Хүчтэй стресс. Гэнэт маш өндөр түвшний дарамт төрүүлж маш богино хугацаанд өөрөө шийдэгддэг нөхцлийг хэлнэ. Энэ үед бие махбод болон сэтгэлийн хөдөлгөөн нь маш хүчтэйгээр илэрнэ. Энэ явдал өнгөрсний дараа тайвшран эргээд хэвийн байдалд ордог. Жишээ нь, концертын тайзнаа дуу дуулах ээлж нь дөхөх үед зарим хүнд зүрхний цохилт нь хурдсах, хөлс нь гарах, ам нь хуурай болох гэх мэт шинж тэмдэг илэрдэг.
Богино хугацааны стресс. Тодорхой хугацааны туршид оршин тогтнох стресс үүсгэгчдийн нөлөөгөөр үүсэхийг хэлнэ. Энэ нь нэг өдрөөс долоо хоног үргэлжилдэг бөгөөд хүний өөрийгөө хамгаалах, эсэргүүцэх чадварыг бууруулж бие болон сэтгэхүйд нөлөөлдөг.
Урт хугацааны стресс. Энэ хүүхдийн амьдралд арилахааргүй тогтсон стресс үүсгэгчийн нөлөөгөөр бий болно. Архи ууж агсан тавьдаг аавтай хүүхдийн хувьд урт хугацааны стрессын жишээ юм. Энэ төрлийн стрессийн үргэлжлэх хугацаа нь урт учраас хүнд үзүүлэх нөлөө нь хамаагүй хүчтэй байна. Урт хугацааны стресс нь биеийн болон сэтгэцийн хүнд өвчлөлийн шалтгаан болж хүний зан аашинд хүчтэй нөлөо үзүүлэх магадлалтай. Мөн ойр орчмын хүмүүс ийм хүмүүсийн стрессийн шинж тэмдгүүдэд дасал болж анзаарахаа больдог тул улам сөрөг үр дүнтэй болдог.
 Стрессийг зохицуулах богино хугацааны аргууд. Богино хугацааны аргууд гэдэг нь стрессийн нөлөө буюу шинж тэмдгүүдийг бууруулах боломжийг олгодог аргууд юм. Эдгээрт:
-          Дасгал гимнастик хийх
-          Бясалгал хийх
-          Өөрөө өөртэйгөө ярилцах
-          Гэр бүл ойр дотныхонтойгоо илэн далангүй чин сэтгэлээсээ ярилцах
-          Тухайн нөхцөл байдлаас холдох
-          Аль болох сэтгэл санааны хувьд тайван, сэтгэл амаглан газар, орчин бүрдүүлэх зэрэг бөгөөд энэ нь түр зуурын арга бөгөөд стресс үүсгэгчийг бүр мөсөн арилгах арга биш юм.
Стрессийг зохицуулах урт хугацааны аргууд: Энэ нь стресс үүсгэгч нөхцлийг илүү ул суурьтай тогтвортойгоор шийдвэрлэх аргуудыг хэлнэ. Эдгээр арга нь бие махбод, сэтгэл санааны эрч хүчийг нэмэгдүүлэн үүсч болох стресст бэлтгэлтэй болгон тодорхой зуршил төлөвшүүлэх явдал юм. Эдгээрт:
-          Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
-          Эрүүл хоол хүнс хэрэглэх
-          Аливаа зүйлд эерэг хандлага баримтлах
-          Гэр бүл ойр дотныхонтойгоо илэн далангүй чин сэтгэлээсээ ярилцах
-          Хошин шогийн мэдрэмжтэй байх гэх мэт бөгөөд стрессийг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, стрессийг бууруулах, зохицуулах аргуудыг хэрэглэх. Харин стрессийг зохицуулах цорын ганц сайн арга гэж байдаггүй байна.
Хүүхдээ стресст оруулахгүй байх хамгийн эхний арга хэмжээ бол хүүхдээ хайрлаж, тэднийг магтаж урамшуулан тайван байлгах, намуун зөөлөн дуу хоолойгоор харилцах, хамтарч тоглох, зөвлөж ярилцах зэрэг өдөр тутмын харилцаа, хамтын үйл ажиллагааг халуун дулаан уур амьсгалаар явуулах. Мөн бие бялдар, сэтгэц, амьдралын тогтвортой байдлыг хангах явдал юм.