Нялх, нярай насны хүүхдийн сэрлийн хөгжил
Хүүхэд эхийн хэвлийд байхдаа эхийн цусаар дамжуулж хоол тэжээлийн бэлэн шингэн зүйлийг хүлээн авч хооллож байснаа төрсний дараа хоол тэжээлийн зүйлийг өөрийн мэдрэхүйн эрхтнээр шууд хулээн авч хэрэглэхээс гадна түүний хэрэглэх хоол тэжээлийн чанар эрс өөрчлөгдөнө. Гэвч хүүхэд эхээс төрөхдөө түүнд удамшлаар дамжин бий болсон нөхцөлт биш рефлексийн үндсэн дээр гадаад орчинтой зохицон амьдарч эхэлнэ. Нярай хүүхдийн сэрлийн хөгжил хөдөлгөөнтэй холбоотой явагдана.
Хүүхэд төрсний дараа 2-3 долоо хоногоос эхлэн хүүхдийн сонсгол сайжирч ямар нэгэн чанга дуу чимээнд татагдаж нойрсож байснаа сэрэх, сэрүүн байсан бол тэрхүү дуу чимээ рүү толгойгоо үл мэдэг эргүүлж, хөл гараа хөдөлгөх, саатаж чагнах нь ажиглагдана.
4 сартай үеэс хүухэд дуу чимээ сонсож мэдрэнэ. Ялангуяа хүүхдийн сонорын хөдөлгөөний төвлөрөлт сайжирч байгаа үеэс эхлэн тэдний хөдөлгөөний идэвхи дээшилж дуу чимээ гарсан зүг толгойгоо эргүүлэн харах, тэр зүгт хараагаа төвлөрүүлэх чадвартай болно{Нярай хүүхдийн харааны сэрэл нэлээд эрт хөгжиж эхлэнэ. 4 сартай үеэсээ хүүхэд хамгийн ойрын орон зайг мэдэрнэ. Сая төрсөн нярай хүүхдийн хөдөлгөөн төвлөрч чадаагүй байдаг учраас нүдний хөдөлгөөн нэг зүгт төвлөрч чаддаггүй, гарын хөдөлгөөн нь эмх цэгцгүй байна. Хүүхдийн гарын хөдөлгөөн энэ үеэс эхлэн тэмтрэх байдлаар хөгжиж эхэлнэ. Эхлээд өөрийн биеийг тэмтэрч дараа нь тоглоомоо барих, базах, амандаа хийх, хазах хөдөлгөөн хийнэ. 7 орчим сартай үедээ хүүхэд нэг зэрэг хоёр зүйлтэй уйлдэл хийж 1 насны эцсээр том хүний хийж байгаа үйлдлийг дуурайж эхэлнэ. Энэ бүхэн нь нярай, нялх насны хүүхэд хүрээлэн байгаа орчныг идэвхитэй танин мэдэх үйл ажиллагааны анхны шатанд шилжиж байгаагийн илрэл юм.
Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн сэрлийн хөгжил,
хөгжүүлэх арга
Балчир насны хүүхдийн сэрлийн хөгжил.
Балчир насны хүүхдийг нярай хүүхэдтэй харьцүулахад тэдэнд нөхцөлт рефлекс түргэн бүрэлддэг онцлогтой. Ялангуяа балчир насанд гаднаас үзүүлэх цочролд хариу өгөх рефлексийн ажиллагаа хурдасч, хүүхдийн биеийн тэнцвэр хөдөлгөөний хөгжил сайжирдаг. Үүний дүнд хүүхэд явах, гүйх, биеийн тэнцвэрээ орон зайд зохицуулах зэрэг том булчингийн хөгжил эрчимтэй явагдана. Бага насны хүүхдийн хөдөлгөөний хөгжлийн нэг онцлог бол тэдний гарын сарвууны хөдөлгөөн нэлээд сайжирч эхэлнэ. Тэд өөрийн нүдэнд туссан зүйлийг барьж, базах, шидэх, эвлүүлэх, салгах зэрэг идэвхитэй үйл хийж чадна. Тухайлбал, савны тагийг нээж хаах, өрж байгуулах тоглоомоор тоглох явцдаа нураагаад дахин өрөх гэх.мэт үйлдлийг олон удаа давтдаг онцлогтой. Үүний дүнд хүүхдийн хөдөлгөөн болон хүрэлцэх сэрлиин хөгжил улам сайжирна. Энэ насанд хэл, хөлд орсноор орчноо танин мэдэх хүрээ өргөжиж хүүхдийн өөрийнх нь хувийн туршлага нэмэгдэхийн хэрээр хөдөлгөөн үлам нарийсч зорилго, чиглэлтэй болж эхэлнэ.
Хөдөлгөөний хэрэгцээнээс шалтгаалж хүүхэд чөлөөтэй явах, гүйх, харайх, үсрэх, авирахаас гадна гараар юмыг нээх, онгойлгох, таглах, босгох, хэвтүүлэх, хуулах, зөөх, шидэх зэрэг олон янзын үйлдэл хийнэ. Ийнхүү хоёр настай хүүхдиин хөдөлгөөн нь гол хэрэгцээний нэг болж хүүхэд байнга хөдөлж тоглож байхыг эрмэлздэг. Мөн энэ насны хүүхэд юмыг дуурайх онцлогтой байдаг учраас харсан, үзсэнээ үг яриа, хөдөлгөөн, дуу чимээгээр илэрхийлж дуурайна. Хоёр насны үеэс эхлэн харандаа барьж түүгээр юмсын дүрсийг зурж эхэлнэ. Хүүхдийн анх гаргаж буи төсөө дүрс нь тодорхой агуулга, чиглэл, зорилго байдаггүи, эмх цэгцгүи дүрс байдаг. Эрдэмтэн Д. Дашхүү, Цэдэн-Иш нарын энэ насны хүүхдүүд голдуу дугариг хэлбэртэй дүрсийг зурдаг болох нь тогтоогджээ. Хүүхдиин энэхүү тоим, төсөө дүрсэд тэдний сэтгэлийн хөдөлгөөн илэрдэг бөгөөд дүрсэлж буи үедээ тэдгээриин дотоод сэтгэл ихэд л хөдөлж, баяр баясгалантай байдаг аж.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэрлийн хөгжил, хөгжүүлэх арга
Хүүхдийн сэрэл нь зөвхөн эхээс төрөөд аяндаа урсгалаараа хөгждөг процесс биш хүрээлэн байгаа гадаад ертөнцөөс үзүүлэх нөлөө, тэдний идэвхтэй үйлийн үр дун юм. Өөрөөр хэлбэл, хүухдийн өдөр тутмын хүрээлэн байгаа орчинтой харьцах харилцааны хийгээд идэвхтэй үйл ажиллагааны үр дүн юм. Хүүхдийн сэрэл мэдрэмжийг хөгжүүлэх эх булаг нь тэдний идэвхитэй үйл ажиллагаа юм. Хүүхдийг гадаад ертөнцтэй холбож түүний тоглох, хөдөлмөрлөх, сурах үйл ажиллагааг зохицуулахад харааны задлан ялгалагч бүюу харааны сэрэл онцлог үүрэгтэй. Хүүхдийн харааны сэрэл нь түүний хүрэлцэх болон булчингийн сэрэлтэй нэгдэж, тэдгээрийн хооронд холбоос тогтсноор юмсын орон зай, хэлбэр дүрсийг мэдэрч тусгах чадвар аажмаар сайжирна. Хүүхэд 3 насны эхээр өнгө, дүрсийг ялгаж эхэлснээр тэдний өнгийг сэрж мэдрэх чадвар нь дээшилнэ.
4 наснаас эхлэн хүүхдэд өнгө ба түүнийг нэрлэсэн үгийн хооронд мэдрэлийн холбоос тогтож эхэлдэг. 5 насны сүүлчээр хүүхдэд өнгөний зарим зохицол болон адил төстэй талыг ялгаж мэдрэх чадварын эх суурь хөгжиж эхэлдэг байна.
Нялх, балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн хүртэхүйн
хөгжил, хөгжүүлэх арга
"Бага насанд хэзээ ч дахин давтагдахгүй хүртэхүйн хөгжлийн алтан үе заяажээ.” (К.Л.Печора, 1981) хэмээн хэлсэн нь балчир насны хүүхдийн сэтгэцийн хөгжилд хүртэхүй ямар их ач холбогдолтойг харуулж байна. Судлаач Ш. Оросоо "Бага насны хүүхдийн бие бялдар, сэтгэцийн хөгжил" хэмээх бүтээлд балчир насны хүүхдийн хүртэхүйн хөгжлийн онцлогийг өөрийн судалгаанд тулгуурлан гаргажээ. Тэрээр балчир насанд хүрээлэн буй ертөнцтэйгөө шууд харилцаж янз бүрийн эд юмс үзэгдэлтэй тулгарч тэдгээрийн байгаль ба амьдрал дахь шинж чанарыг үйл хөдлөлийн замаар танин мэдэж эхэлдэг.
Нялх настай хүүхдийн амьдрал, зан үйл насанд хүрэгчийн зуучлал эсвэл хамтын ажиллагааны хүчинд өрнөдөг.
Эхний долоо хоногуудад нярай хүүхэд зөвхөн хүрээлэн буй ертөнцийн салангид шинжийг сэрж мэдэрнэ. Хожим цогц цочроогчдыг задлан шинжилж нэгтгэсний ачаар тодорхой юмс, үзэгдлийг хүртэнэ.
Хүлээн авагч хөгжиж, үйл ажиллагаа нь нарийссанаар хүртэхүй төлөвшинө. Хүүхэд өдөр тутам янз бүрийн хүмүүс, юмстай учирснаар цаг үргэлж хараа, сонсгол, арьсны бусад цочролыг мэдэрнэ. Аажмаар орчны юмс үзэгдлийн үйлчлэл дундаас тодорхой юмсын үүсгэсэн цочроолыг ялгаж өөр хооронд нь холбож тухайн юмсын шинжийг хүртэнэ. Жишээ нь, нялх хүүхэд нэг дор эхийнхээ дуу хоолойг сонсож, бие ба нүүр царайг харна. Улмаар сонсголын ба харааны цочроогчдыг ялгаж, холбосноор эхийнх нь бүхэл дүр үүснэ. Хүүхэд эн түрүүнд өөрт хамгийн чухал ач холбогдолтой, суурь хэрэгцээг хангадаг зүйлийг хүртэж эхэлж байна.
Эд юмсыг гараараа барьж авч, үйлдэл хийснээр хүртэхүйд түлхэц өгнө. Энэ үед гар ба нүд зохицон ажиллаж, хараа, арьсны ба хөдөлгөөний цочроогчдын хооронд түр холбоо үүсч, ертөнцийг зөв хүртэх эхлэл танигдана.
Нялх хүүхдийн үйлдэлд нэг зэрэг хэд хэдэн задлан ялгагч оролццог. Хүүхдийн нүд хамгийн эрчимтэй, хурдан хариу үйлдэл хийдэг. Дараа нь гар хөдөлгөөн орно. Амны хүрэлцэх хөдөлгөөн хамгийн бага үүрэгтэй. Нүд юмыг танин мэдэхэд гол уүрэг гүйцэтгэж, хүүхэд гараа энэ юмыг барьж тогтооход ашиглана, харин ам юманд идэвхтэй хүрч мэдрэх нэмэлт хэрэгсэл болно.
Хүүхэд 2 сар, хагастай байхдаа танин мэдэх анхны үйлдлийг хийдэг, энэ нь эхэндээ байнгын бүтэцгуй байж, хүүхэд оюун ухаанаа тухайн юманд онцгой байдлаар төвлөрүүлж, эмх цэгцгүй хөдөлгөөн хийнэ. 3 сартай байхдаа хүухдийн хөдөлгөөн хувирч шинэ наадгайг «шинжлэн судалж» эхлэнэ. Энэ насны хүүхдийн танин мэд.эх хариу үйлдэл эрс уртасна. Эмх цэгцгүй, жолоодлогогүй хөдөлгөөн цөөрч, идэвхитэй, чиг зорилготой хөдөлгөөн нэмэгдэнэ. б сартай хүүхэд ээж, аав, наадгайг ялган хүртэнэ. Үнэн хэрэгтээ 7-8 сартай хүүхэд тухайн зүйл биш, зөвхөн сайн мэддэг цогц цочроогчдыг хүртдэг байна. Энэ насны хүүхэд эхийгээ далбагар бүрх малгай өмссөн үед танихгүй, бас хайртай туулайнд нь өөр хувцас өмсгөвөл авч тоглодоггүй. Нялх хүүхдийн хүртэхүй нөхцөл байдлын нөлөөнд, нэгдмэл бөгөөд өргөн хүрээтэй байна. Гэхдээ хүүхэд хүртэхүйн ямар зорилгыг шийдэж байгаагаас хамаарч, хүртэхүйн эдгээр чанар янз бүрээр илэрнэ.
Үйл ажиллагаа нарийсахын хэрээр хуүхэд хооллох, гар нүүрээ угаах, хувцаслах явццаа улам олон гэрийн эд хэрэглэлийгашиглаж, олон төрлийн тоглоом тоглох зуур эд юмстай харьцсанаар хурээлэн буй юмс, үзэгдлийн хүртэхүй баяжиж, нарийсна.
Нялх настай хуухдийн сэрэл хүртэхүй төлөвших нөхцөл, туслах арга барил
Нялх настай хуүхдийн хөтлөх үйл ажиллагаа болох сэтгэлийн хөдөлгөөний харилцаа нь:
1.
ойр дөт харилцаа
2.
эд юмстай холбоотой харилцаа
3.
хамтын ажиллагааны шатыг дамжина.
Нялх насны харилцааны хэрэгсэл нь инээмсэглэл, хөдөлгөөний хариу үйлдэл байна.
Хүүхэдтэй зөв харилцвал ойр дөт харилцаа эд юмс, наадгайтай холбоотой харилцаагаар солигдож, хүүхэд насанд хүрэгчийн хамтын ажиллагаанд шилжинэ. Хүүхэд эд юмсыг танин мэдэж, хүртэх хамгийн таатай нөхцөл нь:
. Янз бурийн эд зуйлд чиглэон ердийн ялгаварт хариу уйлдэл төлөвших (тухайлбал, зөөлөн наадгайн хуртэхуйг зөөлөн усний сэрэл нэмэгдүүлнэ, гэтэл хуванцар наадгайнаас ийм мэдрэмж төрөхгүй)
.
Хөдөлгөөнгүй юмсын дунд тухайн зүйл хөдлөх
.
Хүүхэд гараараа юмсын хүрээг дагуулж хөдөлгөж, тэмтэрч үзэх, түүнтэй төрөл бүрийн үйлдэл хийх
4.
Эд юмсыг нэрлэх зэрэг болно.
Нялх насанд эд юмстай хийх бодит үйлдэл чухал ач тустай. Эд юмсыг шууд мэдрэн танихад түүнтэй харьцах үйлдэл шийдвэрлэх үүрэгтэй.
Нэг ой хүртэл хүүхэд эд юмстай идэвхтэй танилцаж, заавал тэмтэрч үзэх гэж хичээдэг. Насанд хүрэгч ертөнцийг танин мэдэхэд нь хүүхдэд туслах ёстой. 1-рт, хамгийн чухал дадал болох жижиг булчингийн хөдөлгөөнийг хөгжуулэх явдал байдаг. Үуний тулд хүүхдэд янз бурийн наадгайг санал болгоно. Гагцхүү наадгайн сонголтын гол шалгуур түүний аюулгүй байдал юм. Залгих магадлалтай, жижиг хэсгүүдтэй наадгайг өгч болохгүй. Тоглохын өмнө наадгайг заавал угаана, учир нь энэ насны хүухдийн хүрэлцэх хүртэхүй амтлах хүртэхүйтэй нэгдмэл байдаг, өөрөөр хэлбэл гартаа атгасан зуйлээ хүүхэд амандаа хийдэг. Хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлэхэд нь хүүхдэд хэрхэн туслах вэ?
1.
1 сартай хуухэд гараа атгаж чадна. Энэ уед насанд хүрэгч хуухдийн хурууг аажуухан нугалж, тэнийлгэх хэрэгтэй. Хуруугаа өгч атгуулна.
2.
2 сартай хуүхэд бие даан гараа атгаж тэнийлгэж чадна. Алгыг дасгалжуулна. Насанд хүрэгч янз бүрийн аргаар юм барьж авч, хүрэх эрмэлзлийг төрүүлнэ. Үүний тулд орных нь дээр дуугардаг наадгай өлгөнө.
3.
3-5 сартай хүүхэд юмыг гартаа бүрэн атгана. Насанд хүрэгч хүүхдийн өмнө янз бүрийн өнгөтэй юмсыг тавьж болно. Хүүхэд түүнийг барьж авч сурна.
4.
6-7 сартай хуухэд эрхий хуруугаа ашиглаж сурна. Насанд хүрэгч эрхий хуруу ба алганы хооронд багтах янз бурийн зүйлийг хүүхдэд өгнө.
5.
8-9 сартай хүүхэд эрхий ба долоовор хуруугаараа юмсыг барьж авна. Энэ үед насанд хүрэгч нь аюулгүйн техникийг харгалзан, олон жижиг юмсыг санал болгоно.
6.
10-11 сартай хүүхэд юмыг давхарлан тавьж сурна. Насанд хүрэгч хүүхдийг суврага угсарч, байшин, галт тэрэг, гүүр өрж сургах хэрэгтэй.
Хүүхдийн харааны сэрэл нь юмыг танин мэдэхэд чухал үүрэг гүйцэтгэж эхлэнэ. 6 сартай үеэсээ хүүхэд өөрийн эцэг эх, асарч хүмүүжүүлдэг хүмүүсээ ялган таньж эхэлнэ. 7-9 сартайдаа хүүхэд хурц тод өнгөтэй зүйл уруу тэмүүлж түүнийг барих, базах, хүрэлцэх үйлдэл хийж эхлэнэ.
Балчир насны хүүхдийн хувьд голлох үйл ажиллагаа нь эд юмстай харьцах үйл учраас 2-3 наснаас эхлэн хүүхэд юмсын хэлбэр, дүрс, хэмжээ, зориулалтыг мэдэж, юмсын гадаад шинж чанарыг ойлгож мэднэ. (Хүүхэд эхлээд юмсын хэлбэр дүрсийг дараа нь өнгө, хэмжээг таньж мэдэрдэг) Бага насны хүүхдэд юмсын хэлбэр дүрсийг танихад барих, атгах, тэмтрэх зэрэг практик үйлээс гадна харах үйл чухал үүрэгтэй. Судлаач В.И.Мухина хоёр настай хүүхдийн өмнө гоё өнгөтэй, өөрөө явдаг машин, загас, аяга гурвыг тавиад: "Надад энэ загасыг аваад өгөөч?" гэхэд: - Хүү юмсыг харж байгаад загас уруу гар нь явсан боловч машиныг ихэд сонирхож загасны оронд өөрийн эрхгүй машиныгсудлаачид өгч байжээ. Эндээс 1-3 насанд хүртэхүйн хөгжил идэвхтэй явагддаг бөгөөд түүнд хүүхдийн сонирхол, сониуч зан эд юмсын хурц тод өнгө нөлөөлдөг байна.
3 хүртэлх насны хүүхдийн хүртэхүй нь дараах үндсэн онцлог шинжээр бусад насны хүүхдүүдээс ялгаатай.
1.
Хүүхэд өөрийн урьд нь мэдэх зүйл уруу идэвхтэй тэмүүлж тэдгээрийг бусад зүйлээс хялбархан ялгаж мэднэ.
2.
1.5-1.8 насанд хүүхэд өөрийн таньж мэдэх зүйлийг өөрийн үгээр нэрлэж түүний тухай ерөнхий ойлголттой болсон байна.
3.
2 насны эцсээр хүүхэд өөртөө тохиолдож байгаа юмыг нэрлэх хүний тавьсан жирийн асуултанд ямар нэг хариу өгч эхлэнэ.
4.
Хүүхэд явах болсон цагаас эхлэн юмсын орон зайтай харьцаж орон зайн тухай анхны төсөөлөлтэй болж эхэлнэ.
1 наснаас хойш хүүхдийн хөгжлийн цоо шинэ үе шат эхэлнэ. Нялх нас түүнд гарын хөдөлгөөнөө харж, сонсож удирдах чадвар төлөвшүүлдэг ба энэ үеэс хүүхэд маш идэвхтэигээр бодит үилдэл хийж, насанд хүрэгчтэй харилцах эрмэлзэлтэй болно Нэг насанд хүүхдэд зөвхөн хүнд илэрдэг сэтгэцийн үйлдлийн анхны хэлбэр бүрэлдсэн байна. Эхний гурван жилд хүүхдийн оюун ухаанд илэрдэг чанарын хувьсал чухал ач тустай. Зарим судлаач төрснөөс насанд хүрэх хүртэлх хүний хөгжлийн оргил цэг гурван насанд тохиодог гэж үзсэн.
Балчир насны гол ололт нь:
Хүүхэд явж сурах;
-
Эд юмсын уйл ажиллагааны хөгжил
-
Хэл яриа эзэмших үйл явц гэж тодорхойлсон байдаг.
Алхаж сурснаар хүүхэд гадаад ертөнцтэй бие даан, илүү чөлөөтэй харьцдаг болно. Алхах нь орон зайд баримжаалах чадварыг хөгжүүлдэг.
3 хүртэлх насанд ойрын зайн харааны үнэлгээ сайжирч, юмсын байрлалыг хараад зөв тодорхойлж сурдгийг судалгаагаар баталжээ. Хүүхэд явж сурснаар ухаарч ойлгодог зүйлийн хүрээгээ улам тэлнэ. Алхах нь эд юмс, түүний шинжтэй танилцах, үйлдэл хийх, юмсын хоорондын энгийн холбоог мэдэрч ашиглахад тустай.
Балчир насны хүртэхүй ба юмсын шинж чанарын талаарх төсөөллийн бүрдэл нь хэл ярианы хөгжилтэй нягт холбоотой. Орчны хүмүүстэй ярьж сурснаар хүүхдийн хүртэхүй дэх үг, дохионы хоёрдугаар системийн чиг үүрэг нэмэгдэнэ. Насанд хүрэгч эд юмсыг нэрлэнгээ үгийн санг баяжуулж, анхаарлыг нь юмсын онцлог шинжид хандуулж, ажиглаж нэгээс нөгөө нарийн хэсэгт эмх цэгцтэй шилжихэд нь туслана. Насанд хүрэгч, улмаар хүүхэд үзэгдэл, юмсыг нэрлэснээр тухайн үгтэй холбоотой өнгөрсөн туршлага сэргэж хүртэхүйг ухаалаг зориудын болгодог. Балчир насанд харааны хүртэхүйн хамт сонсголын хүртэхүй эрчимтэй хөгжинө. Авиатай холбоотой балчир насны хүүхдийн гол үйл ажиллагаа нь үгэн харилцаа юм. 2 нас хүрэхэд хүүхэд эх хэлний бүх авиаг хүртэж чадна. Гэхдээ авиан сонсгол дараагийн жилүүдэд нарийсч хөгждөг.
Балчир насны хүүхдэд авианы нарийн бүдүүний хүртэхүй их удаан төлөвшдөг. Гэхдээ хүүхдээр сонирхолтой ажил хийлгэж, нарийн бүдүүн авиа тэдний сайн мэддэг юмстай яаж холбогддогийг харуулбал ахиц гардгийг судалгаагаар баталсан байна. Үүнээс харахад хүртэхүй нь юмсын онцлогийг ажиглах үеийн нудний янз бүрийн хөдөлгөөн, хүрэлцэх үеийн гарын мэдрэн таних хөдөлгөөнөөр илэрдэг нарийн үйл явц юм. Хүртэхүй хүүхдийн амьдралын баялаг туршлагад суурилдаг Сэтгэцийн иим төвөгтэи үйл явц төрөхөд бэлэн заяахгүй. Тэрээр бодит үйл ажиллагаа ба өдөр тутмын тусгаи сургалтын ачаар алгуур бөгөөд эмх цэгцтэй төлөвшдөг Балчир насны төгсгөлд хүүхдий: хүртэхүй тодорхой шатанд хүрдэг ч, төгс бус хэвээр үлдэнэ Хуүхэд нариин юмс үзэгдлийг зөв хүртэхэд шаардлагатай хүртэхүйн эрхтний маш нарийн, олон хэв маягийн хөдөлгөөнийг хараахан эзэмшээгүй байгаа. Балчир насны хүүхэд шийдэх гэж буй зорилт, орчны хүмүүсийн өөрт нь хэлж илэрхийлж буй бүхий л шаардлагад хүртэхүйгээ нийцүүлж чадцаггүй. Энэ насны хүүхдийн хүртэхүйд чиг зорилго, жолоодлого дутдаг.
Балчир насны хүүхдийн сэрэл хүртэхүй төлөвших нөхцөл,
хүүхдэд туслах арга барил
Балчир насны хүүхдийн хүртэхүй төлөвших нэг чухал нөхцөл нь насанд хүрэгчийн тоглоом, дасгалын хэрэглээ юм. Хүүхэд тоглох дуртай. Тэрээр тоглонгоо аяндаа, баяр баясгалантай байж ямар нэгэн зүйлд суралцаж, хөдөлгөөний дадлаа сайжруулж, юмстай харьцаж, энгийн ухагдахууныг эзэмшиж, яриаг ойлгож, бусадтай хамтран ажиллаж эхэлдэг. Мөн насанд хүрэгч сургах гэж буй зүйлээ олон дахин давтаж болдог нь тоглоомын давуу тал юм. Сургах тоглоом ба дасгалыг зөв дарааллаар хэрэглэвэл ашигтай. Насанд хүрэгч энгийнээс нарийсгах замаар дасгалыг хуваарилж тэдгээрийг үе үе давтах хэрэгтэй. Давталтын хувилбар:
1. Тоглоом, дасгалыг огт өөрчлөхгүйгээр олон дахин давтаж мэдлэг, чадварыг бататгаж болно. Хүртэхүйн зорилт зөв хөдөлгөөн, үйлдлээс хамаарсан, эсвэл саадыг давахад нь хуүхдэд туслах шаардлага тулгардаг энэ барилыг хэрэглэнэ.
2. Шинэ материалаар баяжуулж, давтана.
Балчир насны хүүхдэд зориулж сургах тоглоом дасгалыг үр өгөөжтэй хэрэглэх бас нэг нөхцөл нь сэтгэл догдлол мөн. Балчир насны хүүхэд зоригоо дайчлах нь бага сонирхолгүй зүйлийг хийх чадваргүй. Хүүхэд эерэг сэтгэл хөдлөл, баяр баясгаланг мэдэрч байж чадварждаг.
Энэ насанд тоглоом дасгалыг хэрэглэх нэг зарчим нь үзүүлэн таниулах арга, үгийг хослуулах зарчим юм. Хуүхэд ажиглаж, гартаа барьж, тэмгэрч, үйлдэл хийн бодит мэдрэмж, туршилтын ачаар орчны юмстай танилцдаг. Насанд хүрэгч насны энэ онцлогийг тооцож, юмсыг харуулж, гарт нь бариулж, туршиж, унэртэх боломж өгөх ёстой.
2 настай хүүхэд насанд хүрэгчийг ойлгодог болж, өөрсдөө ярьж сурдаг. Энэ үед насанд хүрэгч үзүүлсэн бүхнээ үгээр бататгах ёстой. Насанд хүрэгч юмс, түүний шинж, хийх үйлдлийг нэрлэх үед хүүхэд харааны сэтгэгдэл, тэдгээрийн нэрийг хүртдэг.
Энэ насанд зориулсан тоглоом дасгалын агуулга ба арга зүй хөдөлгөөний эвсэл, эд юмсын үйлдлийг төлөвшүүлэхэд чиглэдэг. Иймд идэвхтэй хөдөлгөөнийг үзүүлэн таниулах аргатай хослуулах нь чухал.
1-3 нас нь хүүхэд хүрээлэн буй ертөнцийг идэвхтэй судалдаг үе. Эд юмсын үйлдэл хүүхдийн хамгийн дуртай ажил. Тэр эд юмстай харьцахдаа эхлээд түүний хэлбэр дүрс, өнгө, хэмжээ, материал, уян хатан чанар, хүнд хөнгөнд анхаарч, дараа нь тэдгээрийг таньж, ялгаж сурна. Улмаар мэддэг шинжээрээ юмсыг ангилж чадна. Үүнд хүүхдийн сэтгэхүйн үйл ажиллагааны суурь болсон мэдрэхүйн дасгалын мөн чанар оршино.
Энэ насны хүүхдийн хөгжүүлэх орчин мэдрэхүйн хамгийн өргөн мэдээллийг өгч чадахуйц юмсаар баялаг байх ёстой. Үүнд үйлдвэрийн наадгайнаас гадна ахуйн юмс багтана. Хүүхдэд юмстай харьцах орон зай, эрх чөлөө хэрэгтэй. Хүүхдийг наадгайтай харьцаж сургах ёстой.
Нялх насанд хонхолдойг нүднийх нь өмнө өлгөж, хүүхэд анхааралтай харж, хэлбэр дүрс өнгийг тогтоож, шинэ зүйлд баримжаалж, дур сонирхол төрнө. Балчир насанд угсрах хүүхэлдэй, суврага зэрэг гарын ба харааны харьцуулах үйлдлийг хөгжүүлдэг наадгайг өгнө. Хүүхэд тоглонгоо хэлбэр дүрс, хэмжээ ба өнгийг харьцуулж, ялгаж сурна.
Бас нэг нөхцөл нь хүүхдийн байгалийн эх үүсвэрийг төгс хөгжүүлэхүйц наадгай, юмсыг сонгох явдал. Хүүхэд гадаад ертөнцийн тухай мэдээллийг хүлээж авах ямар барилыг амжилттай хэрэглэж байгаагаас энэ сонголт хамаарна. Хүүхэд ертөнцийг танин мэдэхийн тулд мэдрэхүйн бүх эрхтнээ ашиглаж, хараа, сонсгол хүрэлцэхүйн аль нэгийг голлодог. Хүртэхүйн энэ хөтлөх сувгаас хамаарч хүүхдийг үзэгч, сонсогч идэвхтэй үйлдэгч гэж ангилна.
Хүүхдийн хүрээлэн байгаа аливаа юмс үзэгдлүүд тэдний хүртэхүйг хөгжүүлэх эх булаг нь болдог юм. Ийм учраас хүүхдийн хүртэхүйн үйлийг хөгжүүлэхэд түүнийг хүрээлэн байгаа гадаад юмс, үзэгдлүүдийн хүрээ багтаамжийг ихэсгэх шаардлагатай. Тухайлбал, балчир насны хүүхдийн хувьд зөөлөн цэвэрхэн дэвсгэр дээр дуртай тоглоомыг (тод өнгийн шажигнадаг тоглоом, бөмбөг, тод өнгөтэй өрж байгуулах г.м.) нь тавьж хүүхдийг чөлөөтэй тоглуулна. Тоглох явцад хүүхэд тоглоом, эд юмсыг барьж, базах, шидэх, сэгсчих зэрэг үйлдэл хийж тэдгээр юмс үзэгдлүүдийн шинж чанарыг мэдрэн тусгадаг юм. Тоглох явцад улаан өнгөтэй шоо хаана байна түүнийг олоод надад өгөөд том бөмбөгийг аваад ирээрэй гэхчилэн хүүхдээр өөрөөр нь бие даалган хийх ажлыг хийлгэснээр юмсыг хооронд нь харьцуулан жиших, тэдгээрийн хоорондын адил төстэй шинжийг олуулах идэвхтэй үйлийг хийлгэх нь тэдгээрийн хүртэхүйн хөгжилд нэн тустай.
3-6 нас бол хүүхдийн мэдрэхүй эрчимтэй хөгжиж, юмс үзэгдлийн гадаад шин чанар, холбоо хамаарал, орон зай ба цаг хугацааг баримжаалдаг үе юм. Хүүхэд эд юмсыг хүртэж, харьцсанаар тэдгээрийн өнгө, хэлбэр дүрс, хэмжээ, жин, хэм, гадаргуугийн онцлогийг улам бүр оновчтой үнэлж эхэлдэг. Тэр хөгжмийг хүртэх явцад аялгууг сонсож, авианы нарийн бүдүүний харьцааг ялгаж, хэмнэлийн зураглалыг мэдэрч, хэл яриаг хүртэхдээ төстэй авианы дуудлагын нарийн ялгааг сонсож сурдаг. Энэ үед хүүхдийн орон зайн чиглэл, юмсын харилцан байршил, үйл явдлын дарааллыг тодорхойлох чадвар эрс сайжирдаг. Хүүхдийн мэдрзхүйн хөгжил харилцан холбоотой хоёр талыг багтаадаг:
1.
Юмс үзэгдлийн олон янзын чанар ба холбоо хамаарлын талаарх төсөөллийг эзэмших.
2.
Хүрээлэн буй ертөнцийг улам төгс хүртэхэд тусалдаг хүртэхүйн шинэ үйлдлийг эзэмших.
No comments:
Post a Comment