1.
К.Гроссын амьдралд бэлтгэх онол(1899)-: тоглоомын явцад хүүхдийн дасан зохицох чадвар хөгжинө. Тоглоом бол ирээдүйн амьдралын дасгал сургуулилалт мөн. Тоглоомын явцад зөн билгийн онцгой хэлбэрүуд илэрч хөгждөг.
2.
К.Шиллер, Х.Спенсер нарын илүүдэл эрч хүчний онол (1795, 1873) хүүхэд өдөр тутмын амьдрал, үйл ажиллаганы явцад зарцуулж амжаагүй үлдсэн эрч хүчээ тоглоомын явцад ямар нэг байдлаар сулладаг.
3.
С.Холл-ын өнгөрсөн түухийг давтах онол (1904): хүн төрөлхтний хүй нэгдлийн үеэс эдүгээ хүртэлх соёл иргэншлийн түүх, амьдрал тэмцлийг хүүхэд хөгжлийн шат бүхэндээ тоглоомын хэлбэрээр давтдаг. «Хүүхэд тоглоомонд алдагдсан диваажинг ахин амилуулдаг юм».
4.
Э.Карр, С.Робинсон, Э.Клинн нарын сэтгэцийн эрүүл мэндийн онол (1902, 1920, 1932): сэтгэл зүйн таагүй уур амьсгал, сөрөг мэдрэмж, сэтгэл ханамжгүй байдал нь тоглоомын явцад устан арилж, сэтгэл санаа ариусан тайвширдаг.
5.
Д.Митчелл ба С.Мейсон нарын өөрийгөө илэрхийлэх онол (1934): үйл ажиллагааны бусад төрөлд хүрч амжаагүй өөрийн хяналт, амжилтын түвшинд тоглоомын явцад хүрэх гэж хичээдэг.
6.
Р.Кайовагйин тоглоомын онол (1958): «Тоглоом ба хумүүс» бүтээлдээ тоглогчдын эрх чөлөөтэй байдал, өдөр тутмын амьдралаас тасархай чанар, явц ба үр дүн нь тодорхойгүй байх, бүтээмж багатай, дурийн биелэлтийг хянах боломж санаандаа дүрслэн тоглодог зэрэг онцлогийг тодорхойлсон.
7 Ф Бойтендайкийн тоглоомын онол (1933): юглоом бол өвөрмөц үйл ажиллагаа бөгөөд хүүхдийн сэтгэл зүйн хувьсал, өөрчлөлтийн илэрхийлэл гэсэн. Энэ өөрчлөлт нь хөдөлгөөний чиг баримжаа, тогтворп/й чанар, бодит байдалд хандах практик хандлага, хоёрдмол сэдэл тэмүүлэл гэсэн 4 онцлогтой гэж үзсэн. Тоглоом нь бодит ертөнцийн юмс үзэгдлийг шинжлэн судлах, баримжаалах уйл ажиллагаа юм.
8.
А.Валлоны хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онол (1952): тоглоом бол насанд хурэгч ба хуүхдийн хамтын үйл ба хуүхдийн бие даасан чөлөөт үйлийн завсрын үйл ажиллагаа гэжээ.
9.
Ж.Пиаже (1945) «Тоглоомын сэтгэл зүй» номондоо тоглоомыг оюун ухааны дасан зохицох үйл явц гээд, хүүхэд үйлдлийг олон дахин давтаж хийснээр сэтгэлийн таашаал хүртдэгийг нотолсон.
10.
А.Н.Леонтьев хуүхэд санаандаа бий болгосон түвшинд бодит байдлын хүрээг тэлж чаддаг гэжээ.
11.
А.В.Запорожец хүүхэд хөдөлюөн ба наадгайтай харьцаж насанд хүрэгчийн хөдөлмөр, ахуй амьдралын үйл явдлууд, хоорондын харьцааг дүрсэлдэг гэж үзсэн.
12.
Японы эрдэмтэд тоглоомыг явц, зан үйлийн хэв маяг, бүлгийн зохион байгуулалт, тоглоомын зорилго чиглэл, бутэц/ тоглоомын өрөө, талбайн дүн шинжилгээнд тулгуурлан судалжээ
13.
Д.Б.Эльконин (1966) тоглоомын гарал үүслийг түүх нийгмийн хүчин зүйлтэй холбосон ба сэдэвт тоглоомын хөгжлийн дөрвөн шатыг дараах байдлаар тодорхойлжээ.
Үүнд: нэгдүгээр шат :
1.
Тоглоомын гол агуулга нь хамтран тоглогчид чиглэсэн тодорхой эд юмстай харьцах үйлдэл. «Ээж», «багшаас» «хүүхдэд» хандсан уйлдэл баина. Хамгиин чухал хэсэг нь хэн нэгнийг хооллох явдал. Гэхдээ ямар дараалалтай, юугаар гэдэг нь чухал биш.
2.
Дүр бий болсон ч түүнийг үйлдэл хөтөлнө. Дүрээ нэрлэхгүй. Хэрэв тоглоомонд дурийн дагуу ажил үүргийн хуваарилалт хийгдэж дүрийг нэрлэсэн ч хүүхдүүд бодит амьдрал дээрхийн адил харьцахгүй.
3.
Үйлдэл нь нэг хэвийн бөгөөд нэгээс нөгөө хоол руу шилжин хооллох давгагдсан үйлдлийн арга барйлаас тоггоно. Тухайн үйлдлийн өмнөх ба дараагийн үйлдлийг хийдэггүй. Үйлдлийн дарааллыг дуртай үедээ зөрчиж болно. Хэн ч эсэргүүцэхгүй. Үдийн хоолны дараалал онц чухал биш.
Хоёрдугаар шат:
1.
Тоглоомын гол агуулга нь эд юмстай хийх үйлдэл боловч тоглоомын үйлдэл ба
бодит үйлдлийн нийцлийг хангах зорилт тавина.
бодит үйлдлийн нийцлийг хангах зорилт тавина.
2.
Хүүхэд дүрийг нэрлэнэ. Ажил үүргийн хуваарийг хийнэ. Дүрийг бүтээхдээ түүнтэй
уялдсан үйлдлийг хийнэ.
Үйлдлийн логикийг амьдралын дарааллаар шийднэ: бодит байдал дээр илрэх
дарааллыг баримтална. Үйлдлийн тоо ихсэж нэг хэв загварын үйлдлээс тэлнэ.
Хооллолтыг хоол хийх ба ширээн дээр аяга тавганд хийж тавихтай хослуулна.
Хооллож дуусаад амьдралын дарааллын дагуу дараагийн үйлдэлтэй холбоно.
дарааллыг баримтална. Үйлдлийн тоо ихсэж нэг хэв загварын үйлдлээс тэлнэ.
Хооллолтыг хоол хийх ба ширээн дээр аяга тавганд хийж тавихтай хослуулна.
Хооллож дуусаад амьдралын дарааллын дагуу дараагийн үйлдэлтэй холбоно.
Гуравдугаар үе :
1.
Тоглоомын гол агуулга нь дүр бүтээх ба туүнтэй холбоотой үйлдлийг хийх явдал. Тогоочид хандан: «Алив нэгдүгээр хоол авъя» гэж хэлэх зэргээр дүртэй уялдсан тоглоомын бусад оролцогчтой хийх харьцаа хандлагыг илтгэсэн тусгай үйлдэл хийнэ.
2.
Дүрийг гаднаас нь тодорхой ялгах боломжтой. Хүүхдүуд дурээ тоглоомын эхнээс дуустал нэрлэнэ. Дур хууухдийн зан уйлийг тодорхойлж, чиглүүлнэ.
3.
Үйлдлийн логик ба шинж чанарыг бугээж буй дур тодорхойлно. Үйлдэл олон янз болно: хооллолт, улгэр унших, унтуулах; тариа тарих, чагнах, боолт хийх, халуун хэмжих гэх мэт өөрийн болон нөхрийнхөө бутээж буй дүртэй уялдсан хамт тоглож буй хүүхдэд хандсан дүрийн өвөрмөц яриа илэрнэ. Гэвч хааяа тоглооомын гадуурх ердийн харилцаагаар таслагдана. 4. Үйлдлийн логик эвдэгдвэл эсэргүүцнэ. Зан үйлийн дүрэм бий болсон нь тод харагдана Гэхдээ дүрэм зөрчвөл, өөрөөр хэлбэл үйлдлийн дараалал зөрчигдвөл тоглогчид биш хөндлөнгийн хүмүүс сануулга өгнө. Дүрэм зөрчсөн гэж зэмлэхэд хүүхэд гомдож, алдаагаа засч өөрийгөө зөвтгөх гэж оролдоно
Дөрөвдүгээр шат
1. Тоглоомын гол агуулга нь бусад хүүхдийи бүтээж буй өөр хүмүүсийн дүрд хандах харьцаа хандлагатай холбоотой үйлдлийг гүйцэтгэх явдал.
Энэ үйлдэл дүртэй холбоотой бусад бүх үйлдлээс илт ялгарна
2. Дүрийг тод томруун бүтээнэ. Тоглоомын туршид хүүхэд зан үйлийн ганцхан шугамыг дагана. Хүүхдүүдийн дүрийн үйлүүд харилцан уялдсан байна. Тэдний яриа жүжигчилсэн шинжтэй болно
3. Үйлдэл бодит байдлыг хатуу мөрдсөн тодорхой дарааллаар өрнөнө. Эдгээр нь олон төрөл байж, хүүхдийн дуурайн жүжиглэж буй хүний олон янзын үйлдлийг тусгана. Тоглоомын янз бүрийн дүрүүдэд чиглэсэн үйлдлүүд илэрнэ.
4. Үйлдлийн логик ба дүрэм зөрчихийг хорьж, зөвхөн бодит байдал төдийгүй, дүрмээ баримтлахыг шаардана.
Хүүхэд тоглоомын дүрийг төгс байдлаар шууд бүтээж чадахгүй. СӨН-ны туршид дүр бүтээх үйл явц хөгжсөөр байна. Хүүхдийн тоглоомын хөгжлийн явцыг үйлдлийн арга барилын загвараас өөр хүний дүр, түүний утга агуулгад шилжих шилжилт гэж төсөөлж болох юм.
3-4 настай хүүхдийн тоглоомын агуулга нь наадгайтай харьцах тодорхой үйлдлээр илэрнэ. Тэд "лууван үрэх", "талх хэрчих" үйлдийг олон удаа давтдаг. Гэхдээ үйлдлийн үр дүнг ашигладаггүй. Хэрчсэн талхыг хэн ч идэхгүй, машинаараа юу ч зөөдөггүй. Үйлдэл их дэлгэрэнгүй байна. Тэд түүнийг товчилж, үгээр орлуулж чадахгүй. Дүр байгаа ч үйлдлээс хамаарсаар байна. Хүүхэд өөрийгөө бүтээж буй дүрээр нэрлэхгүй бөгөөд дүр нь ухамсрын түвшинд биш, зөвхөн үйлдлийн хэлбэрээр илэрнэ.
4-5 насанд яг ийм үйл явдлын дагуу хүмүүсийн хоорондын харьцаа хандлагыг тусгана. Хүүхдийн будаа таваглаж, талх хэрчсэн бол хүүхдүүдийг ширээнд урьж өмнө нь тавина. Хүүхдийн хийж буй үйлдэл хураангуй болж, давтаедахаа больж, солигдоно. Үйлдлийг хийхээс илүү хамтран тоглогчдодоо бүтээж буй дүрд мь тохируулан харьцахыг эрмэлзэнэ.
5-6 насанд "Ээж ингэдэггүй", "Хоёрдугаар хоолны дараа шөл өгдөггүй" гэх зэргээр бие биенийхээ үйлдлийг хянана.
Тоглоомын агуулгын өөрчлөлтийг хүүхдийн хоорондын маргааны шалтгаанаас ч олж харж болно.3-4 настны хувьд тухайн эд юмс нь дүрийг тодорхойлно. Хэрэв хүүхэд гартаа сав баривал тэр ээж, харин халбага баривал хүүхэд болно. Маргаан голдуу тоглоомын үйлдлийг хийж буй эд юмсыг хэн эзэмших вэ гэдгээс үүднэ. Иймд нэг машиныг хоёр "жолооч" жолоодож, үдийн хоолыг хэд хэдэн ээж зэрэг бэлдэнэ. 4-5 настнууд тоглохын өмнө дүрээ боловсруулна. Хэн ямар дүр бүтээх вэ гэдгээс маргаан үүснэ. 5-6 насанд тоглоом хэрхэн тоглох талаарх хэлэлцээр, хамтын төлөвлөлтөөс эхэлнэ. "Амьдрал дээр яг тэгдэг, тэгдэггүй" гэж маргана. Дүр болгон зан үйлийн дурэмтэй, өөрөөр хэлбэл юуг хийж болно, болохгүй гэдгийг зааж өгнө. Бас дүрэм бүрийн цаана ямар нэгдүр нуугдаж байдаг. Жишээ нь зугтааж эсвэл гүйцэх, хайж эсвэл нуугдах хүн гэх мэт. Иймд тоглоомыг сэдэвт ба дүрэмт гэж ангилах нь харьцангуй ойлголт юм.
Гэхдээ сэдэвт тоглоомын хувьд дүрэм нь дүрийн цаана далд орших ба түүнийг зориуд хэлж ярина, хүүхэд ухамсарлахаас илүүтэй мэдэрдэг. Харин дүрэмт тоглоомын хувьд дүрэм нээлттэй, өөрөөр хэлбэл бүх тоглогч тодорхой төсөөлж, томъёолсон байх ёстой, гэтэл дүр нууц байдалтай байж болно.СӨН-нд тоглоом нээлттэй дүр ба хаалттай дүрмээс нээлттэй дүрэм, нууц дүрд шилжих замаар хөгждөг.
No comments:
Post a Comment