Friday, February 7, 2020

Хүүхдийн хэл яриа, авъяасын илрэл ба хөгжлийн зүй тогтол, хөгжүүлэх арга


Бага насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга
1сар: Эхний зургаан долоо хоногтой хүүхэд. Нярай хүүхэд 8-12 инчийн ( 1ямх-2.54см ) зайд байгаа зүйлийг л харж чаддаг. Жишээ нь, Ээж нь хүүхдээ тэвэрч байвал хүүхэд ээжийнхээ нүүрийг л харж чадна, тиймээс хүүхэдтэйгээ дээрх зайнаас харилцаж, өхөөрдөн дуудаж, тод өнгөтэй шажигнадаг тоглоом үзүүлж байна.
-          Хүүхэд хоногийн ихэнх цагийг унтаж өнгөрүүлнэ, энэ үед нь томчууд хүүхдэд тайван унтах орчинг бүрдүүлэх
-          Хүүхэд ээжийнхээ дуу хоолойг сонсоод таньж мэдэрдэг тул хүүхдээ хөхүүлэх болон усанд оруулах, хуурайлах, сэрүүн байх үед нь байнга хүүхэдтэйгээ харилцан ярилцаж байх
-          Хүүхдээ өхөөрдөн энхрийлж, биеийг нь зөөлөн илж, тэвэрч байх
-          Хүүхдийн амьдралын эхний зургаан долоо хоногийн хугацаанд томчууд хүүхдийнхээ толгойг өргөхөд нь дэмжлэг үзүүлэх
-          Томчуудыг хүүхэдтэй ярих үед хүүхэд янз бүрийн авиа гаргадаг тул үүнийг нь томчууд дэмжих
-          Хүүхдээ унтах үед нь ээж, аав нь бүүвэйн дуу аялж өгөх
1.5-аас 3 сартай хүүхэд:
-        Хүүхдийн өдөртөө сэрүүн байх цаг нь нэмэгдэж, орчны эд юмсыг сонирхож эхэлдэг тул томчууд аажмаар хүүхдэд орчинтой танилцуулах
-        Хүүхдийн хараа сайжирдаг тул хөдөлгөөнтэй тод өнгөтэй эд юмсыг дагуулан харуулах дасгал хийлгэх
-        Хүүхэд чимээ гарсан зүг рүү харж эхэлнэ. Тиймээс томчууд энэ чадварыг хөгжүүлэх дасгал хийлгэх
-        Хүүхэд аав, ээжийнхээ өөрийг нь өхөөрдөн инээхийг мэдэж, гар хөлөө савчуулах, ганганах, гунганах, инээх зэргээр хариу үйлдэл үзүүлдэг
-        Хүүхэд гарын хөдөлгөөнөө сонирхон харж, гараа хөдөлгөн, саатна. Тиймээс томчууд өөрсдийн гарын хурууг янз бурээр хөдөлгөн хүүхдийн хараа, анхаарал, хөдөлгөөний чадварыг хөгжүулэх
-        Хүүхэд хөгжим сонсох дуртай тул томчууд хүүхдэдээ төрөл бүрийн хөгжим сонсгох хэрэгтэй. Хүүхэд хөгжим сонсож гар хөлөө хөдөлгөн "бүжиглэх" оролдлого хийнэ
-        Хүүхэд томчуудын хоолойг сонсох дуртай болдог тул томчууд хүүхэдтэйгээ байнга ярилцаж байх
-        Хүүхэд тоглоомыг гараараа авч, амандаа хийж мэдэрдэг тул энэ үйлдлийг нь томчууд дэмжих хэрэгтэй
3-6  сартай хүүхэд:
-       Хүүхэд биеийн булчинг удирдан, хөрвөөж, эргэж чаддаг болох тул томчууд хүүхдэд тод өнгөтэй, хөдөлдөг тоглоомыг харуулах зэргээр хүүхдийн хөдөлгөөнийг нь дэмжих хэрэгтэй
-       Хүүхэд томчуудтай тоглох дуртай болсон тул томчууд хүүхдийн сонирхол татсан байдлаар төрөл бүрийн тоглоом, эд юмсыг ашиглан тоглох
-       Хүүхэд өөрөөсөө гурван алхмын цаана байгаа зүйлийг ч сайн харж чаддаг болсон  юмчууд хүүхдийн харааг тогтоох, сайжруулах дасгал хийлгэх
-       Хүүхэд хөл гар, хөдөлгөөнийг нь харах дуртай болох ба толгойгоо өөрөө өргөж, улмаар эргэж харж чаддаг болох тул энэ чадварыг нь дэмжих, урамшуулах хэрэгтэй
-       Хүүхэд барьсан зүйлээ амандаа хийж түүнийгээ таньж мэдэрдэг тул томчууд төрөл бүрийн шинж чанартай аюулгүй зүйлийг өгч энэ үйлийг нь дэмжих
-       Хүүхэд өөрийгөө янз бүрийн өндөр, нам дуу авиагаар илэрхийлж эхэлдэг тул томчууд тэдэнтэй дууриах, дэмжих, урамшуулах зэргээр харилцах
-       Хүүхэд таньдаг ба танихгүй хуний дуу хоолойг ялгаж чаддаг болох тул томчууд хүүхдийн сонсох чадварыг хөгжүүлэх хэрэгтэй
-          Хүүхэд өөрийнхөө дүрсийг толинд хараад инээн, дуу авиа гаргадаг тул энэ үйлдлийг нь дэмжих
-          Хүүхэд томчуудтай нуугдаж тоглох дуртай байдаг тул томчууд дэмжих
-          Хүүхдэдээ дэр түшүүлээд эсвэл өвөр дээрээ суулгаад тэдэнд тоглоомыг нь өгч тоглох, ярилцах
-          Хүүхэддээ дуу дуулж өгөх. Томчууд хүүхдэд тод зурагтай ном харуулан ярьж өгөх
6-9  сартай хүүхэд
-       Хүүхэд дэрээр түшүүлэхгүй өөрөө сууж сурдаг тул тоглоомыг урд нь тавьж хүрч болох боломжийг олгон үгээр урамшуулах
-       Хүүхдэд тод зурагтай номыг үзүүлж, ярьж өгөх
-       Хүүхэд бүр жижиг зүйлийг ч харж, барьж авч чаддаг тул осолтой жижиг зүйлийг хүүхдээс хол байлгах, болохгүй гэдгийг хэлж ойлгуулах нь чухал юм. Жишээ нь, товч, хадаас, эрэг гм
-       Хүүхэд хоёр гараараа ээлжлэн тоглоомоо барих болон өөрөө угжаа барьж авахыг хичээдэг тул энэ үйлдлийг нь томчууд дэмжиж, үгээр урамшуулах, магтах
-       Хүүхэд тохой, гарын бугуйн дээр болон хөлөө жийн мөлхөж сурах оролдлого хийх тул томчууд дэмжиж, сайшаах, урамшуулах
-       Хүүхэд шулганаж, янз бүрийн эгшиг гийгүүлэгч авиаг гаргаж түүндээ баясна. Энэ үед нь томчууд хүүхдийн дуу авиаг дууриаж хэлэх, дагаж хэлэх, давтаж хэлэх, дагуулж хэлэх зэргээр харилцах
-       томчууд хүүхдийг нэрээр нь дуудахад хуүхэд нэрээ мэдэж эргэж хардагболно
-       Хүүхэд томчуудын дуу хоолойны өнгө аясыг ялгаж мэдэрдэг болно Жишээ нь: уурлах, өхөөрдөх гм
-       Мөн хүүхэд томчуудын хөдөлгөөнийг харан ойлгодог болж хариу үйлдэл үзүүлнэ. Жишээ нь, Томчууд гараа тосон нааш ир гэвэл хүүхэд баярлан мөлхөж очно
9-12сартай хуүхэд
-       Хүүхэд хоёр гартаа тоглоомоо бариад хооронд нийлүүлэх, давхарлах, дуугаргах зэргээр тоглож түүнийгээ томчуудад үзүүлэн дуу авиа болон ганц үгээр илэрхийлдэг
-       Хүүхэд сайн мөлхөнө, хүссэн зүйл рүү очиж чаддаг болно. Улмаар юм түшин зогсож, ганц нэг алхаж суран томчуудаас урмын үг хүсдэг тул томчууд дэмжлэг үзүүлэн, магтаж сайшаах
-       Хүүхэд сонирхсон зүйл рүү хуруугаараа заан томчуудыг хөтлөн ганц нэг үг, авиа хэлж тэмүүлнэ Энэ үед нь томчууд хуүхдээ хөтлөн ярилцаж хүссэн зүйлийг нь авч өгөх хэрэгтэй Мөн томчуудын заасан юм руу хүүхэд харна. Түүнчлэн энгийн даалгаврыг ойлгож биелүүлнэ. Жишээ нь, ээждээ өмдөө аваад ир, Угжаа аваад ир гм. Тиймээс томчууд хүүхдэд энэ насанд нь тохирсон энгийн даалгаврыг өгч биелуүлэхэд нь туслаж, дэмжих
-       Хүүхэд томчуудын анхааруулан хэлсэн үгийг ойлгож биелуүлж эхэлдэг Жишээ нь, цай халуун битгий ойрт гм. Тиймээс томчууд хүүхдэдээ аюултай зүйлийг байг, боль, аюултай гэх үгээр хэлж ойлгуулах хэрэгтэй.
-       Хүүхэд "баяртай", "сайн уу" зэрэг мэндчилгээний үгийг хөдөлгөөнтэй нь сурдаг. Насанд хүрэгнид гаднаас орж ирэхдээ "сайн уу", гадагш гарахдаа "баяртай" зэргээр үргэлж давтуулж, урамшуулж байх
-       Хүүхдийн өөрийнх нь болон хүний эд юмыг хэлж өгөн, зааж ойлгуулна.
-       Тоглоом ашиглан хүүхэдтэй харьцаж, тэднийг ярих болон харьцахад нь өдөөж өгөх.
-       Хүүхдэд дуу дуулах, шүлэг уншихыг зааж өгөхдөө тэдэнтэй хамт дуулах тэднийг дагуулж болон дагаж дуулах, үйл хөдөлгөөнийг зааж өгөх.
-       Хүүхдийн хүүхэлдэй, зөөлөн тоглоом зэргийг тэврээд бүүвэйлэх, унтуулж хөнжлөөр хучих зэрэг үйлдлийг нь дэмжин, хамтарч тоглох.
-       Хүүхдийн өөрийнх нь нэрийг хэлж өгөн, дагаж хэлүүлэх.
-       Томчууд хүүхэдтэй өрж эвлүүлдэг тоглоом хамтарч өрөх, хүүхэлдэйгээр тоглох, нуугдаж тоглох, хөөцөлдөж тоглох зэргээр тоглох явцдаа тэдэнтэй харилцан ярилцах.
-       Хүүхдэд ном уншиж өгөх номын зургийг тайлбарлан ярьж өгөн хүүхдээр номын тухай өөрийнх нь ойлгосноор яриулна.
1-2  настай хүүхэд
-       Томчууд хүүхдийн орчинд байгаа зүйлийг болон сонирхсон зүйлийг ньнэрлэж хэлж өгч байх
-       Хүүхэд номын хуудсыг эргүүлж, зургийг зааж оөрийнхөөрөө нэрлэнэ. Жишээ нь, Муурыг-мяу, Нохойг- хав хав, Машиныг - үүднэ, Гахайг- гох гох гэх мэт. Тиймээс томчууд хүүхдийн хэлснийг урамшуулж, засаж хэлж өгч байх нь чухал.
-          Хүүхэд өөрийнхөө болон бусдын зарим биеийн эрхтнийг нэрлэж, зааж сурдаг. Тиймээс томчууд "Чиний хамар хаана байна?"," Ээжийнх нь гар хаана байна?" гэх зэргээр хүүхдээс асууж зөв нэрлүүлж, зааж сургах дасгал хийлгэх нь чухал
-          Энэ насны хүүхэд 2-3 үгтэй богино өгүүлбэр хэлж чадна . Жишээ нь, ээжээ баяртай, хоол идье, цай ууя г.м
-          Хүүхэд фото зургийн альбомноос өөрийнхөө таньдаг хүмүүсийн зургийг харан өөрийнхөөрөө нэрлэж хэлдэг. Жишээ нь: Энэ ээж, Энэ аав, Энэ агаа гэх мэт. Тиймээс томчууд хүүхэдтэйгээ хамт зургийн альбом үзэж хүмүүсийн нэрийг хэлж ярилцаж байх хэрэгтэй
-          Энэ насны хүүхэд бусад хүүхэдтэй тоглосноос томчуудтай хамт байхыг илүүд үздэг тул томчууд зав гаргаж хүүхэдтэйгээ үргэлж тоглож, ярилцаж байх нь чухал
2-3  настай хүүхэд
-       Хүүхэд болж өнгөрөөд удаагүй байгаа үйл явдлыг санаж түүний тухай томчуудад ярьдаг. Гэхдээ өчигдөр, өнөөдөр гэх мэт үгнүүдээ хооронд нь сольж будилдаг. Тиймээс томчууд цаг хугацаа заасан зарим үгсийг зөв хэлж сургах хэрэгтэй
-       Хүүхэд хэдийгээр томчуудын хэлсэн заавар зөвлөгөөг ойлгох боловч тэр бүр дагахгүй. Жишээ нь: Миний хүү хувцсаа битгий норгоорой гэхэд за гэсэн мөртлөө хувцсаа норгодог, Хоолоо битгий асгаарай гэхэд асгадаг г.м. Тиймээс томчууд хүүхдэд буруу хийсэн зүйлийг нь сайн хэлж ойлгуулах хэрэгтэй
-       Энэ насны хүүхэд дээр, доор, дотор гадна гэх мэт байрлал заасан зарим үгийг ойлгодог болно. Тиймээс томчууд эдгээр үгсийг оролцуулан хүүхдэд даалгавар өгч гүйцэтгүүлнэ Ж:Миний хүү шүүгээн дотор байгаа гутлаа аваад ир гэх мэт
-       Энэ насны хүүхэд богино үлгэр, өгүүллэгийг ойлгоно, ойлгосноо өөрийнхөөрөө илэрхийлэн ярина. Тиймээс томчууд дэмжих хэрэгтэй
-       Энэ насны хүүхэд "Айл гэр" болж тоглоно. Өөрсдөө дүрээ сонгон дүрд тоглоно. Жишээ нь, Би ээж нь харин чи хүү нь шүү г.м Томчууд хүүхэдтэй хамтран тогловол тэд илүү идэвхтэй дуртай тоглоно.
-       Хүүхэд ном үзэхдээ хүн, амьтан, эд юмсын зурганаас гадна үйл явдлыг зааж хэлж чаддаг. Жишээ нь: Аавын машин үүднэ гээд явж байна. Нохой хав хав гээд гүйж байна гэх мэт.   Томчууд урамшуулан, дэмжих хэрэгтэй.
-       Энэ насны хүүхэд 1-3 хүртэл тоолж сурах ба эдгээр тоонууд нь юуг илэрхийлж байгааг ойлгодог болно. Жишээ нь, "Надад 1 чихэр байна. 3 чихэр өгчих тэгэх үү" гэх мэт Тиймээс эцэг, эх, насанд хүрэгчид хүүхдийн тоог ойлгох, яриандаа хэрэглэх чадварыг нь дэмжих.
-       Энэ насны хүүхдүүд "минийх" гэдэг үгийг маш их хэрэглэдэг болдог. Харим томчууд үгийнх нь утгыг сайн хэлж ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь, Хүүхэд айлын хүүхдийн машиныг авчихаад минийх гээд буцааж өгдөггүй г.м
-       Энэ насны хүүхдүүд өөрийнхөө хүү, эсвэл охин гэдгийг ялгаж мэддэг болдог. Мөн өөрийгөө толинд хараад таньдаг болдог. Тиймээс томчууд энэ ойлголтыг нь бататгаж хэлж өгч байх хэрэгтэй. Жишээ нь: Миний хүү чи бол эрэгтэй, харин дүү чинь эмэгтэй, Толинд хэн харагдаж байна вэ? г.м
-       Мөн томчууд энэ насны хүүхдэд үлгэр, шүлгийг хэлж өгөн хүүхдээр өөрөөр нь гүйцээлгэх боломжийг олгож байх хэрэгтэй. Жишээ нь: Манжингаа өвгөн, эмгэн, ач охин гурав татаад татаад дийлдэггүй, тэгээд хэнийг дууддаг билээ?
-       Хүүхэд шулэг, дуу зэргийг хөдөлгөөнтэй нь дуулж, уншихаас гадна үлгэрийн дүрийгдуу хоолой, хөдөлгөөнөөрөө дүрслэн гаргаж чаддаг. Жишээ нь: Муур мяу мяу гээд гараа урдаа аваад, сүүлээ хөдөлгөөд ингээд явжээ гэх зэргээр хүүхэд жүжиглэж үзүүлдэг. Тиймээс томчууд хүүхдийн авьяасыг дэмжиж урамшуулах, үлгэрлэн үзүүлэх, хамтран оролцох нь чухал байдаг.
-       Хүүхэдтэйгээ юм ярьж суухдаа зөөлөн ая тавьж болно.
3-5 настай хүүхэд
-          Хүүхдэдээ зарим хоол хийхдээ тэднээр туслуулах хэрэгтэй ба хоолны нэр, төрөл, хүнсний бүтээгдэхүүний дүрс, хэлбэр, шинж чанар,зарим хоолыг хэрхэн яаж хийх зэргийг тайлбарлаж хэлж өгөх
-          Хүүхдээс ямар хоол идэх дуртай болох, яагаад?, юу нь таалагддаг болон хоолыг хэрхэн зөв идэх талаар асууж ярилцах
-          Хүүхдэд харандааг зөв барьж сурах, зурж бичих оролдлого хийхэд нь туслах
-          Хүүхдэд болно, болохгүй юу аюултай болох яагаад зэрэг талаас нь тайлбарлах
-          Яагаад гэдэг асуулт энэ насны хүүхдийн хамгийн их тавьдаг асуулт юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн асуултанд хариулж, юмсын учир шалтгааныг тайлбарлаж өгөх нь чухал
-          Хүүхэд томчуудын асуултанд өөрийн санаа бодлоор хариулж сурах ба тэд томчуудаас дахин дахин олон юмсын тухай асууж шалгаада:.
-          Хүүхэд бусдын тайлбарлахыг идэвхтэйгээр сонсдог, тул энэ чадварыг нь томчууд дэмжих хэрэгтэй
-          Хүүхдийн үгийн сан маш хурдацтайгаар нэмэгдэнэ.
-          Энэ насны хүүхдийн дуудлага сайжрах боловч зарим нэг авиа, үе, үсгийг хооронд нь холих, сольж хэлэх зэргоэр сайн ярьж чадахгүй хэвээр байна Тиймээс томчууд хүүхдийг буруу хэлсэн тохиолдол бүрт засаж хэлж өгч байх
-          Энэ насны хүүхэд өнгөрсөн үйл явдлуудаа эргэн санаж ярьдаг мөн юмсын тухай төсөөлөн ургуулан бодож ярьдаг. Тиймээс томчууд энэ төрлийн яриаг нь дэмжиж байх
-          Энэ насны хүүхэд томчуудын өөрт нь ярьж өгсөн үлгэр, түүх, домог, зохиол зэргийг цээжээр ярьж чадна.
-          Шүлэг, дуу, ерөөл, магтаал, оньсого, таавар, дайралцаа үг, аман наадам, үгэн тоглоом зэргийг томчууд хүүхдэд зааж өгч харилцан ярилцаж, тоглож байх
-          Таван нас хүрэх үеэр хүүхдийн зураг зурах, үсэг дууриаж бичих, дүрс бичих зэрэг чадвар нь сайн хөгжсөн байдаг тул томчууд хүүхдээр зураг зурах, үсэг дүрс зэргийг дууриалгаж бичүүлж сургах хэрэгтэй.
-          Хүүхэд хэл ярианы дүрмийг мэддэг болж, зөв ярьж, бодол саналаа бусдад чөлөөтэй илэрхийлж сурдаг. Томчууд хүүхдэд үргэлж цаг гаргаж тоглоом, үйл ажиллагаанд нь оролцож байх нь зүйтэй.

Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн авъяасын илрэл, хөгжил

Хүүхэд анх төрөх үедээ амьтдын нэг адил хамгийн энгийн, анхдагч авъяас билэгтэй байдаг ба аажимдаа нийгмийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр зөвхөн хүнд байдаг олон төрлийн чадвар, авъяас билэг нь төлөвшин хөгжинө. Нийгэм, соёлын орчин хүн бүрт хүн төрөлхтөний материаллаг болон оюуны соёлыг өвлөн авах, нийгмийн зан үйл, үнэт зүйлс, тогтсон хандлагыг эзэмших боломжийг бүрдүүлж өгнө.
Авъяас билэгийн аливаа нэг суурь маш урт удаан хугацааны хөгжлийн үйл явцаар дамжиж сая авъяас билэг болж хувирна. Хүний ихэнх авъяас билэгийн үусэл хөгжил бур эхийн хэвлийд үр хөврөл бүрэлдэх болон анх төрөх үеэс эхлэж бухий л насан туршид үргэлжилнэ. Гэхдээ ингэж хүний авъяас билэг тасралтгүй бүх насан туршид нь хөгжиж байхын нэг урьдчилсан нөхцөл нь тэрхуү авъяас билэгийг хөгжүүлж улам бүр олон талтай болгож өгдөг үйл ажиллагааг байнга эрхлэх явдал юм. Энэхүү утгаар хүний авъяас билэгийн хөгжлийн хэд хэдэн үе шатанд хувааж үздэг.
1.      Эхний үе шатанд хүний ирээдүйн авъяас билэгийн анатом-физиологийн үндэс бүрэлдэж бий болно. Тэрхүү үйл явц цаг хугацааны талаас маш хязгаарлагдмал гэхдээ асар нарийн олон талтай сонгомол үйлдэл, үйл ажиллагааг шаардаж байдгаараа нэн онцлог.
2.      Авъяас билэгийн хөгжлийн дараагийн үе шатанд биологийн биш шинжтэй суурь үндэс бүрдэх төлөвлөлт хийгдэж, шаардагдах урьдчилсан нөхцөл хангагдаж байх ёстой. Энэхүү үйл явц эхний үе шатын үйл ажиллагаатай олон талаар давхцахын хамт хүний авъяас билэгийн хөгжлийн нийгмийн хүчин зүйлүүд, нийгэмшлийн гүний үйл явцтай нягт холбоотой явагдана.
3.      Хамгийн төгсгөлийн буюу гуравдахь үе шатанд хүний авъяас билэг жинхэнэ хөгжлийн өндөр түвшинд хүрэх ба үүнийг дагалдан тухайн чиглэлийн үйл ажиллагааны үр дүн, амжилт бусадтай харьцуулахад илүү өндөр хэмжээнд хүрсэн байх учиртай. Мөн харьцангуй бага цаг зарцуулж илүү их зүйлийг хийж бүтээх бололцоо нээгдэнэ. Гэхдээ авъяас билэгийн хөгжлийн эдгээр үйл явц ихэнх нөхцөлд зэрэгцэн явагдах бөгөөд нэг нь нөгөөгөөсөө шууд хамааралтай, нэгдмэл байдлаар өрнөнө. Хэрэв хүний авъяас билэгийн хөгжлийн урьдчилсан нөхцөл нь бүр төрөхөөс энгийн хэлбэрээр заяагдсан анатоми-физиологийн суурь үндэс болж байгаа дээрх үе шатууд нилээд өвөрмөц байдлаар илрэн гарах болно.
Аливаа авъяас билэгийн хөгжлийн анхдагч үе шатанд түүнд шаардагдах , органик бүтэц бүрэлдэн бий болохын хамт түүний дагалдан эд эрхтэнүүдийн чиг үүрэг төлөвших замаар явагдана. Тэр бүхэн гол төлөв сургуулийн өмнөх насны үед бүрэлдэх бөгөөд ойролцоогоор 6-7 нас хүртэл үргэлжилнэ.
Ер нь хүүхдийн авъяас билэгийн хөгжил эдгээр насанд бүх задлан ялгагчид боловсронгуй болж хөгжих, уураг тархины их тархины гадрын зарим хэсэгт чиг үүргийн ялгарал тодорхой болох, тэдгээр хэсгүүдийн хөдөлгөөний эрхтэнүүд, тухайлбал гар хурууны хөдөлгөөнийг уян хатан бүрэн төгс болгоход хүчтэй нөлөөлөх байдлаар гаднаа илэрнэ. Дээрх үйл явц бүхэлдээ хүүхдийн ерөнхий авъяас хөгжих, тэр нь тодорхой түвшинд хүрсний дүнд бусад тусгай авъяас амжилттай салбарлан хөгжих урьдчилсан нөхцөл болж хувирна.
Сургуулийн-өмнөх насанд хүүхдийн тусгай авъяасууд маш эрчимтэй хөгжих бөгөөд сургуулийн насны үед өмнөх хөгжлийн түвшин, эрч хүчээс хамаарч хөгжлийн хурдац нь хурдан нэмэгдэж байдаг. Ялангуяа сургуулийн бага, дунд насны үед хүүхдийн тусгай авъяас маш эрчимтэй хөгжинө. Хүүхдийн авъяас билэгийн хөгжлийн анхдагч үе шатанд олон төрлийн тоглоомын үйл ажиллагаа маш чухал үүрэгтэй байдаг бөгөөд аажмаар зөв зохион байгуулагдсан сурах болон хөдөлмөрийн үйл ажиллагаа голлох үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Ийнхүү тоглож наадах явцад хүүхдийн хөдөлгөөний, зохион бүтээх, удирдан манлайлах, уран сайхны дүрслэлийн, сэтгэлгээ танин мэдэхүйн авъяас билэг нь илүүтэй түргэн хөгжинө. Сургуулийн өмнөх насны хүүхдийг олон төрлийн бүтээлч, сонирхолтой тоглоомын үйл ажиллагаанд татан оруулснаар тэдний мэдрэх эрхтэнүүд, хөдөлгөөний эвсэл, хэл яриа, идэвх оролцоо эрс сайжраад зогсохгүй тусгай авъяасууд нь аяндаа задран хөгжиж бусад хүчин зүйлүүдээс ялгаран тодорч эхэлнэ.
Хүүхдийн авъяас билэг амжилттай хөгжихийн нэг чухал нөхцөл нь тэдний үйл ажиллагаа нь зөв зохион байгуулагдсан, цогц шинжтэй байх явдал юм. Ялангуяа нэг нь нөгөөгөөсөө хамаардаг, харилцан дотооддоо уялдаатай хэд хэдэн төрлийн авъяас билэгийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд хүүхдийг татан оролцуулах замаар нэгэн зэрэгтэдгээрийгхөгжүүлэх, боловсронгуй болгох явдал нэн чухал. Ер нь хүүхдийн авъяасыг нэг нэгээр нь тус тусад нь хөгжүүлэх боломжгүй бөгөөд хэд хэдэн төрлийн хоорондоо нягт холбоо хамааралтай авъяас билэгийг нэгэн зэрэг хөгжүүлэх арга замыг олж чадсанаар багш, эцэг эхчүүд хүүхдийн авъяас билэгийн хөгжлийг зөв залж чиглүүлээд зогсохгүй бие хүний, оюун ухаан, сэтгэл хөдлөл, зан үйл төлөвшүүлэх, хүүхдийг нийгмийн амьдралд бүтээлчээр татан оролцуулах, тэдний хэрэгцээ сонирхлыг чиглүүлэх өргөн боломжийг нээх болно.
Тухайлбал, хуүхдийн гар хурууны онцгой нарийн үйлийг шаардсан зарим төрлийн үйл ажиллагаа чухал хэдий ч хүүхдийг өдрийн турш зөвхөн ийм дасгал хийхэд албадан, өөр бусад төрлийн хөдөлгөөн, уйлдлийг хийх боломжийг олгохгүй бол нэг талаас хүухдийн авъяас билэгийн хөгжил явцуурч, үр дун сулрах агаад нөгөө талаас хүүхдийн танин мэдэхүй, бүтээлч оролцоо, санаачлага боогдож, улмаар сурах, хичээллэх сонирхол нь буурах, өөртөө итгэлгүй болж эхлэх зэрэг олон төрлийн сөрөг үр дагаварт хүрэх талтай.
Иймээс хүүхдийн авъяас билэгийг хөгжүүлэх аливаа үйл ажиллагаа, үйлдлийн төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт, сэдэл төрүүлэх уйл явц эхнээсээ цогц шинжтэй учир тухайн авъяас билэг өөр ямар ямар авъяас чадвар, үйл ажилагаатай холбоотой болохыг сайтар тунгааж үзсэн, тэр ундсэн дээр хүүхдийн идэвхи оролцоо санаачлага, биеэ дааж ажиллах бололцоог дэмжсэн олон талтай сонирхолтой ажил байх шаардлагатай.
Хэл яриа эзэмших, уран тод илтгэх, найруулж бичих зэрэг чадвар нь харьцангуй биеэ даасан шинжтэй гэж үзэж болох хэдий ч тэрхүү явцад хүүхэд зайлшгүй эзэмших ёстой олон төрлийн оюун ухааны, бие хүн хоорондын харилцааны чадваруудыг давхар эзэмшиж, улмаар тэр бухэн хувь хуний янз бурийн бутээлч авъяас билэгийн хөгжлийн салшгүй хэсэг болж өгнө. Ингэж хуний авъяас билэгийн хөгжлийн уйл явцад олон төрлийн авъяас чадварыг нэгэн зэрэг хөгжүүлэх, улмаар тэдгээр нь харилцан бие биенээ баяжуулах боломж нээгдэж байдаг.
Хүн нэгэн зэрэг олон янзын, элдэв төрлийн авъяас шаардах үйл ажиллагаанд татагдан оролцсоноор бие хүний авъяас билэг цогц шинжтэй болж хувирахын хамтаар тэдгээр авъяас билэг нь нэгэн зэрэг хөгжих боломж нээгдэнэ.

No comments: