Өсвөр буюу шилжилтийн нас нь хүүхэд ахуй нас ба орь залуу насны хооронд орших үе шат бөгөөд
11, 12-15 нас хүртэлх үеийг хамардаг. Өсвөр нас нь бэлгийн бойжилт явагдаж эхлэх үе байдаг. Энэ насны үндсэн онцлог бол хөгжлийн бүх талыг хамрах чанарын эрс өөрчлөлт юм. Эдгээр өөрчлөлт нь өсвөр насныханд янз бүрийн үед гарна. Зарим охид хөвгүүд илүү түргэн хөгжиж байхад зарим нь аль нэг талаараа бусдаас түрүүлж байх талтай. Тухайлбал, охидууд хөвгүүдээс олон талаар илүү түргэн хөгждөг. Үүнээс гадна хувь хүн тус бүрийн сэтгэцийн хөгжил харьцангуй биш явагдаж, сэтгэцийн зарим тал илүү түргэн хөгжиж байхад зарим тал нь удаан хөгжиж болно.
Шилжилтийн насны чухал шинэ бүрдэл шинж бол охид, хөвгүүдэд өөрсдийгөө “насанд хүрсэн, том хүн болсон” гэсэн мэдрэмж үүсэх явдал юм. Өсвөр насны охид, хөвгүүд өөрсдийгөө “том хүн” болсон хэмээн мэдэрч, өөрсдийг нь том хүн гэж хүлээж авахыг хүрээлж буй хүмүүсээс шаарддаг. Өсвөр насныхны энэхүү мэдрэмжийн илрэл олон янз. Тухайлбал,
-
Насанд хүрэгчдийн гадаад онцлог шинж, төрхийг дуурайх. Энэ нь том хүн болох хамгийн хялбар боловч сөрөг үзэгдлийг бий болгож болох арга зам юм. Учир нь танин мэдэх хэрэгцээ сонирхол буурч цагийг хөнжөөнтэй, зугаатай өнгөрүүлэх гэсэн хандлага тогтож болно.
-
Хөвгүүд “жинхэнэ эр хүний” чанаруудыг өөртөө төлөвшүүлэхийг эрмэлзэх. Хөвгүүд биеийн тамир, спортоор идэвхитэй хичээллэж эхэлдэг.
-
Нийгэмшихүйн хүрээнд дээрх мэдрэмж нь насанд хүрэгчид ба өсвөр насныхны хамтын үйл ажиллагааны явцад үүснэ. Хөвгүүд мод, төмрөөр урлах, охидууд оёх, нэхэх, хоол хийх зэргээр олон чадвар эзэмшдэг.
-
Оюун ухааны хүрээнд “насанд хүрсэн, том хүн” болсон гэсэн мэдрэмж нь мэдлэг чадвараа тэлэх гэсэн хүсэл, тэмүүлллээр илэрдэг. Энэ нь танин мэдэх үйл ажиллагааны хөгжлийг эрчимжүүлнэ.
Насанд хүрсэн хүн шиг байх гэсэн охид, хөвгүүдийн хүсэл тэмүүлэл нь бодит байдлын зүгээс эсэргүүцэлтэй тулгарна. Өсвөр насныхан насанд хүрэгчдийн харилцааны тогтолцоонд өөрийн байр суурийг хараахан эзэлж чадахгүй учраас үе чацуутныхаа дунд байр сууриа олдог байна.
“Үл хамаарлын хямрал”
-
Насанд хүрэгчдэд захирагдахаас татгалзах
-
Зөрүүд зан гаргах
-
Бүдүүлэг авирлах
-
Дураараа аашлах
-
Бүх асуудлыг өөрөө шийдэх гэж тэмүүлэх
-
Нэр хүндийг эсэргүүцэх
-
Өөрийн хувийн орон зайг бусдаас хамгаалах
“Хамаарлын хямрал”
-
Хэт дуулгавартай байх
-
Хүүхэд насны сонирхол болон зан үйлийн хэлбэрүүдэд эргэж буцах
-
Хамааралтай байх
-
Эргэцүүлэл болон зан үйлээ хүүхдэрхэг , гэнэн байдалтай байх
-
Олонхийн үзэл бодолд захирагдах
-
“Бусдын адил” байх
Хямралын зан байдал нь:
-
Насанд хүрэгчдийн шаардлагаас зайлсхийх, захирагдахаас татгалзах
-
Зөрүүд зан гаргах
-
Дураараа аашлах , дуулгаваргүй болох
-
Насанд хүрэгчдэд “Дайн зарлах ”
-
Хорио цээр дүрэм журмыг эсэргүүцэх
-
Насанд хүрэгчдийн үнэ цэнийг бууруулах
Эрик Эриксон хүний хөгжлийн психосоциоль үе шат
Залуу нас (12,
12-19, 20): Эго адилтгал ба үүргүүд холилдолтын хоорондын зөрчил
Хүний амьдралын тав дахь мөчлөгт харъяалагдах залуу насыг психосоциоль хөгжлийн нэн чухал үе хэмээн үзэж бусад наснаас илүү гүнзгий судалжээ.
-
Энэ бол Америк нийгэм дэхь
12, 13-19, 20 нас. Энэ насны залуучуудад төрөл бүрийн нийгмийн шаардлага тавигдан нийгмийн шинэ шинэ үүргүүдийг биелүүлэх хэрэгтэй болно.
-
Залуу насанд гарч ирж буй хөгжлийн эерэг үзүүлэлт нь эго-адилтгал юм. (Өөрийгөө тодорхойлох, өөртэйгөө өөрийгөө адилтгах гэсэн утгатай)
-
Энэ үеийн хөгжлийн сөрөг үзүүлэлт нь үүргийн холилдолт юм. (гүйцэтгэх ёстой болон ёсгүй, эерэг болон сөрөг үүргүүд холилдон яахаа мэдэхгүй байдалд орно) энэ насны хүүхдийн зорилго нь хөгжлийнхөө энэ үеийг хүртэл өөрт нь бий болсон зүйлүүдийг нэгтгэн өөрийнхөө талаар ойлголтыг зангидан “Би”-гийн талаарх цогц ойлголтыг бий болгож “Би-адилтгалтай” болоход оршдог. Эго- адилтгалын үеийн хөгжлийн мөн чанар нь хувь хүний дотоод дахь зөрчилтэй, тухайлбал адиллтгал ба үүрэг холилдолт хоёрын хоорондын зөрчилтэй холбоотой юм. Ийнхүү Эриксон эгод гол анхаарлаа хандуулжээ.
-
Өсөн хөгжиж физиологийн дотоод хувьсалд орж буй залуучууд өөрийн нийгмийн үүргээ бэхжүүлэхийг эн тэргүүнд хичээдэг.
-
Өөрийн талаарх өөрийн төсөөлөл ба орчны хүмүүсийн нүдэнд бууж буй дүр төрх хоёрын харьцаа, өмнө нь өөрт нь бий болсон туршлага, гүйцэтгэж ирсэн үүрэг ба яг өнөөдөр төсөөлөгдөж буй идеал дүр төрх хоёрыг хослуулах асуудал дээр энэ насныхан маш эмзэг ханддаг.
Эго-адилтгалыг тодорхойлохдоо Эриксон доорх гурван зүйлийг анхаарсан байна:
1.
Залуу охид хөвгүүд “өөртэйгөө адилтгасан дотоод адилтгалыг” тогтмол мэдэрч байх ёстой. (Би тийм охин, ийм хөвгүүн, би хөгжимд авъяастай г.м)
2.
Ойр дотных нь хүмүүс тэдний энэхүү дотоод адилтгалыг олж харсан байх нь чухал. Миний талаарх миний төсөөллийг бусад хүмүүс хүлээн зөвшөөрч байна гэсэн итгэл залуучуудад бий болох нь ихээхэн ач холбогдолтой юм. Хэрвээ тэд өөрийгөө ойлгон өөрийнхөө “Би”-г олж харж чадахгүй бол ичих, эргэлзэх гутрах сэтгэл үүсдэг байна.
3.
Өөрийн талаарх цогц төсөөлөл нь дотоод гадааддаа зохицолдож байна гэсэн итгэл мэдрэмж нь залуучуудад улам бүр өсч нэмэгдэж байх нь чухал. Өөрийгөө таньж, хүртэж буй тэдний ойлголт төсөөлөл нь бусад хүмүүстэй харилцах харилцаагаар дамжин илрэх урвуу холбоогоор батлагдаж байх ёстой. Эдгээр өөрчлөлтүүдийн улмаас өсвөр насныхан аливааг туйлын байдлаар, өөрийнхөө хязгаарлагдмал туршлагынхаа хүрээгээр төсөөлөн өөрийн “төгс туйлын төсөөллөө” орчныхоо “төгс бус” зүйлүүдтэй жишиж эхэлдэг.
Хэрвээ шашин эцэг эх болон бусад зүйлүүдийг, тэдний үзэл суртлыг залуучууд хүлээн авч чадахгүй бол туйлын төсөөллийн сарнилт үүсдэг. Ийнхүү гадаад ба дотоод адилтгалын зөрчил үүсдэг. Ийм зөрчил үүсэхэд орчны доорх хүчин зүйлүүд нөлөөлдөг гэжээ.
-
Нийгмийн хүрээллийн нөлөө маш чухал: одууд, түүхэн хүмүүстэй өөрийгөө хэтэрхий адилтган төсөөлөх нь тэдэнд дөнгөж бүрэлдэж байсан адилтгалын дүр төрхийг нь сарниулан тасалж \би хаана нь ч хүрэхгүй нь гэж гутран\ явцууруулан дарамт учруулдаг.
-
Зарим бүлэг хүмүүсийн хувьд адилтгалын дүр төрхийг эрж олох нь маш хэцүү байдаг. жишээ нь: эмэгтэйчүүдийг хоёрдугаар зэрэглэлийн хүмүүст тооцдог газарт бол залуу эмэгтэй хүн өөрийн адилтгалаа эрж олох нь төвөгтэй байна.
-
Улс төр, нийгэм технологийн эрс өөрчлөлтүүдийн улмаас өсвөр үеийнхэнд үүссэн түгшүүр нь тэдний Би-төсөөлөл, Би-адилтгал хөгжихөд ноцтой саад учруулах хүчин зүйл гэж Эриксон үзжээ.
Залуучууд өөрсдийн дотоод адилтгалаа олж чадаагүй бол адилтгалын хямрал үүснэ. Адилтгалын хямрал буюу үүргүүд хутгалдсаны улмаас доорх бэрхшээлүүд тулгардаг байна.
-
Ямар нэгэн ажил алба эрхлэх, боловсролоо цаашид үргэлжлүүлэх учраа олохо больдог.
-
Зөвхөн энэ насанд байдаг энэхүү өвөрмөц зөрчилд орсон залуучууд өөрийгөө хэнд ч хэрэггүй, зорилгогүй, утга учиргүй амьдралтай хүнл тооцож сэтгэл санааны таагүй байдалд ордог.
-
Тэд орчиндоо зохицон дасч чадахгүй, амьдралаас хол хөндий байгаагаа мэдэрч, өөрийн хувийн онцлог нь төлөвшиж чадахгүй байгааг буюу хувь хүний төлөвшилт запарч сарниж байгааг ухаарч самгардахдаа зарим үед “сөрөг адилтгал”руу орох нь бий. Үүгээр Эриксон зарим төрлийн эгмт хэрэг, зан үйлийн учир шалтгааныг тодорхойлжээ.
-
Насанд хүрсэн хүний үүргийг хүлээн авахад нь өсвөр үеийнхэнд туслахад чиглэсэн тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй юм.
-
Өсвөр нас ба насанд хүрэх хоёрын хооронд завсрын энэ үеийг Эриксон нийгэм, сэтгэл зүйн хэлцэл, тохирооны үе гэж нэрлэжээ: залуучуудад боловсрол олгох, хүссэн сургуульдаа орох эрхийг баталгаажуулсан хуулийн заалтууд гэх мэт.
-
Үүнээс гадна залуучууд өөрийн байр сууриа олж авахын тулд хэрэн тэнэх, гэр бүл болох, шашны байгууллагуудад хандах зэрэг янз бүрийн хэлбэр аргуудыг өөрсдөө хэрэглэдэг байна.
Залуу насны хямралыг амжилттай давж гарсны үр дүнд “үнэнч байх” чадвар төлөвшдөг. Үнэнч байдал бол хувь хүний дотоод адилтгалын тулгуур чулуу юм. Үнэнч байна гэдэг нь өөрийн тэмүүлэл, амлалтандаа өөрөө үнэнч тууштай байхыг хэлнэ. Энэ нь нийгмийн ёс суртахуун, үзэл суртлыг хүлээн авч мөрдөх залуу хүний чадварыг илтгэж байдаг ажээ.
Үзэл суртал нь залуучуудын дотоод адилтгалын зөрчлийг илэрхийлсэн “Би гэж хэн бэ?”
“Би хаашаа явж байна вэ?”
“Би ямар хүн болох вэ?” гэсэн асуултуудад хариулах хялбархан атлаа тодорхой хариунуудыг өгч байх шаардлагатай юм.
З.Фрейд Психосексуаль үе шатууд
Үе шатууд
|
Насны үеүд
|
Либидо төвлөрөх бүс
|
Хөгжлийн тухай шатанд тохирох зорилго, туршлага
|
Гениталь-бэлгийн бойжилтын шат
|
12 наснаас дээш
|
Бэлэг эрхтнүүдэд бодитойгоор төвлөрнө. (Бэлгийн харьцаанд орох чадвартай болно.)
|
Янаг, дотно холбоо тогтоох, дурлах, нийгэмд хөдөлмөрийн хувь нэмэр оруулах
|
Д.Б.Эльконины хүүхдийн сэтгэцийн үе шатууд
Насны үечлэл
|
Голлох үйл ажиллагаа
|
Танин мэдэх үйлийн чиглэл
|
Сэтгэцийн үйлийн түлхүү хөгжих чиглэл
|
Тухайн насны сэтгэл зүйн шинэ бүрдэл
|
Өсвөр нас
(11-14.)
|
Сургалт ба хөдөлмөрлөх явцад илрэх харилцаа
|
Харилцааг тусгах
|
Бие хүний хэрэгцээ, сэдлийн хүрээ
|
Нас бие гүйцсэн мэдрэмж, хамт олны харилцааны хэм хэмжээнд өөрийгөө нийцүүлэх чадвар
|
Сургуулийн ахлах нас (15-17)
|
Мэргэжлийн сургалт
|
Мэргэжлийн тухай ойлголт, мэдлэг
|
Танин мэдэхүйн үйл явц
|
Ертөнцийг үзэх үзэл
|
Ж.Пиажегийн оюун ухааны хөгжлийн үе шат
Үе шат
|
Ойролцоо нас
|
Танин мэдэх болон зан үйлд гарах өөрчлөлт
|
Хийсвэр сэтгэхүйн шат
|
12-с дээш
|
Энэ насанд тодорхой ба хийсвэр асуудлыг шийдвэрлэх, задлан шинжлэх чадвартай болсон байх ба бүх боломжийг бодож үзэх, өнгөрснөө дурсан санаж, ирээдүйн төлөвлөгөө зохиож эхэлдэг.
|
Танин мэдэхүйн хөгжлийн онцлог
Өөрчлөлтүүд
|
Өсвөр
|
Орь залуу нас
|
Ой тогтоолт
|
-
Зориудын
-
Утгачлан тогтоох чадвар сайжирна
|
-
Утгачлан тогтоох
-
Мнемотехникийн арга ашиглах
|
Сэтгэхүй
|
-
Хийсвэр логик сэтгэхүй
-
Ургуулан шилжүүлэх, төсөөлөн бодох чадвар сайжирна
|
-
Онолын сэтгэхүй
-
Юмсын учир шалтгааныг эргэцүүлэх, шинжлэх сонирхол нэмэгдэнэ
|
Оюун ухаан
|
-
Оюун ухааны тоон өөрчлөлт эрчимтэй явагдана
-
Сэтгэхүйн хурд илүү сайжирна
|
-
Чанарын өөрчлөлт голлон явагдана
-
Бодох, сэтгэх, эргэцүүлэх, сурах чадамж дээшилнэ
-
Асуудал шийдвэрлэх суурь чадамж сайжирна
|
Хичээлдээ хандах хандлага
|
-
Хичээлдээ хандах хандлага, идэвх оролцоо буурч болзошгүй
-
Олон төрлийн хичээл багш нарын арга барил суралцах бэрхшээл үүсэхэд нөлөөлдөг
|
-
Сурах үүрэг хариуцлагаа илүү ухамсарлаж,шамдан суралцах , танин мэдэх сэдэл тэмүүлэл сайжирна
-
Суралцах хувийн арга барилтай болно
|
Сонирхол
|
-
Дуртай зүйлээ сонирхон хийдэг
-
Сонирхол нь тогтворгүй , зөгнөн мөрөөдөх дуртай
|
-
Хэрэгцээтэй зүйл дээрээ төвлөрнө
-
Сонирхлын хүрээ гүнзгийрч өргөжнө
|
Орчны нөлөөгөөр ямар нэг дадал хандлагыг хүүхдэд төлөвшүүлэхэд УРАМШУУЛАЛ ба ШИЙТГЭЛ чухал үүрэгтэй.
Үр ашигтай урамшуулал
-
Урамшууллыг тухайн нөхцөлд тохируулан оновчтой хийнэ
-
Юуны учир яагаад урамшуулж байгааг тайлбарлана
-
Суралцагчийн амжилтыг багш чин сэтгэлээсээ сонирхоно
-
Багш, сэтгэл зүйч тодорхой амжилтыг урамшуулна.
-
Хүрсэн амжилтынх нь ач холбогдлыг тайлбарлана
-
Насны болон хувийн онцлогт нь тохируулан хэрэглэнэ.
Үр ашиггүй урамшуулал
-
Тохиолдлоор урамшуулна
-
Ерөнхийд нь бүрхэг тайлбарлана
-
Суралцагчийн амжилтанд багш өчүүхэн, хэлбэр төдий анхаарал хандуулна.
-
Гаргасан амжилтынх нь ач холбогдлыг тайлбарлаж өгөхгүй, онцлон тэмдэглэхгүй
-
Хэдийд, хэнийг, хэрхэн урамшуулах вэ? гэдэгт төдийлөн нухацтай ханддаггүй.
Үе тэнгийнхэн , найз нөхөд, үерхэл
ü Өсвөр насныхан зан үйлийн олон эерэг загварыг үе тэнгийнхнээсээ хүлээн авч харилцан бие биенийхээ хөгжил, төлөвшилтөнд нөлөөлж байдаг
ü Өөрийн онцлог, зан үйл, авъяас чадвар, гадаад төрхөө бусадтай жиших боломжийг нийгмийн харьцуулалт олгож байдаг. Энэ аргыг хүн бүр хэрэглэдэг боловч өсвөр насны үед онцгой ач холбогдолтой юм.
Үерхлийн насны онцлог
(Гол үзүүлэлт нь БУСДЫН БАЙР СУУРИНД ӨӨРИЙГӨӨ ТАВЬЖ ҮЗЭХ ЧАДВАР)
I шат (7
хүртэлх нас)
Оршин суугаа газар, нэг гудамны хүүхэд, манай байрных, гоё хувцастай, хөөрхөн гэх мэт өнгөц зүйл дээр тулгуурлах ба зөвхөн өөрийн байр сууринаас хандах хандлага мэдэгдэхүйц байна.
II шат
(7-9 нас)
Үерхэл гэдэг бол харилцан бие биенээсээ хамааралтай гэдгийг ойлгон бусдын санаа бодлыг ухаарч эхэлдэг.
III шат
(9-12 нас)
Хоёр талын тэгш харилцаан дээр тулгуурлана. Найзууд чин сэтгэлээсээ хандан тусладаг гэдгийг ойлгоно.
IV шат
(12 нас түүнээс дээш)
Үерхэл бол харилцан итгэлцэл, бие биеийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага дээр хүлээсэн урт удаан хугацааны тогтвортой харьцаа юм гэдгийг ухаарна.
Үерхлийн үүрэг
1.Үерхэл нь хүүхдүүдийн хэрэгцээ хангах үүрэгтэй. Жнь: Захирах, захирагдах
2. Сэтгэл санаагаа тайвшруулах , айдас түгшүүрээ даран сэтгэлийн тэнцвэрээ хадгалахад нь үерхэл хүүхэд багагүй тус дэм болдог.
3. Үерхэл нь өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл болдог. Заримдаа хүүхдүүд өөрийн зан байдлаас эрс ялгаатай найзтай байдаг. Энэ нь өөрт байхгүй онцлогийг найзынхаа давуу талтай хослуулах гэсэн хандлага юм.
Өсвөр насныхны болзоо
Өсвөр наснаас эхлэн залуу насны эхэн үеийг хамран үргэлжилдэг “Хүүхдийн хайр”,
“Сурагчдын болзоо” гэж нэрлэгддэг үзэгдлийг багш нар анхаарч , болгоомжтой хандах нь чухал
Өсвөр насныхны болзооны үүрэг
1.
Зугаацал
2.
Нийгэмшил
3.
Байр суурь
4.
Ирээдүйн амьдралын туршлага
5.
Нөхөрсөг дотно байдал
Хүүхдийн ганцаардал
Эрдэмтдийн үзэж байгаагаар өсвөр насныхны 80
орчим хувь нь үе тэнгийнхнийхээ бүлэгт харъяалагддаг боловч 20
хувь орчим нь ямар нэг шалтгааны улмаас бүлэгтээ сэтгэл зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй ганцаардсан байдаг.
Ганцаардсан хүүхдүүд гэж хэн бэ?
-
Эд бол юуны өмнө эргэлзэж тээнэгэлзсэн , хэнд хандах , яахаа мэдэхгүй байгаа хүүхдүүд
-
Ганцаардсан хүүхдүүдийн зарим нь өөрийн зан байдлаасаа бол нөхдийн дунд зохих байр сууриа олж чадаагүй
-
Заримдаа хүүхдийн гэр бүлийн байдал нийгэмд эзэлж байгаа байр суурь, гадаад төрх байдал хэт шалтгаануудын улмаас хүүхэд шоовдорлогддог.
Хоч, хочны тухай
Зарим хочийг хүүхдүүд бие биедээ хошигнож өгдөг. Аливаа хошигнолын цаана хүний далд хүсэл мөрөөдөл хадгалагдаж байдаг гэж нэрт сэтгэл зүйч З.Фройд үзсэн байдаг. Хүүхдүүд хочоороо бахархах, эмзэглэх зэргээр харилцан адилгүй хүлээн авдаг.
ü Бие биедээ нэр хоч өгөх шалтгаан нь “Хүний” ба “Өөрийн” талыг ялгахад оршдог. Хочтой байна гэдэг нь муу ч байсан , сайн ч байсан олны анхаарлын төвд байгаагийн илрэл.
ü “Донгио”,
“Гажиг” зэрэг хочнууд нь ямар байж болохгүй вэ? гэдгийг харуулахын тулд хэрэглэдэг хоч ба ийм хочтой бол бүлгийн хэм хэмжээнд тохирохгүй байгааг илтгэнэ.
ü Муу хочнууд нь хочныхоо эздэд маш эмзэг тусч тэдний сэтгэлийг шархлуулж болно. Бусдын бодлогогүй алхмын золиос болсон зарим хүүхдүүд “Торх” ,
“Бүдүүнээ” гэсэн хочнуудыг хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрч басамжлалтай эвлэрдэг.
ü Хоч нь хүүхдүүдийн анги давхаргын ялгаа, зөрөөг ямар нэг хэмжээгээр илэрхийлэх тохиолдол ч гардаг.
ü Хочийг зөвхөн явцуу хүрээнд бусдад мэдэгдэхгүйгээр хэрэглэх нь бий. Жнь: Драгон 1,
Драгон 2
No comments:
Post a Comment