Монголчууд эрт дээр үеэс эхлэн ертөнцийн гурав, зүйр цэцэн үгээр хүүхдийн ойг хөгжүүлж ирсэн уламжлалтай. Тухайлбал,
Салхитай тэнгэрийн үүл хурдан
Саруул ухаантны санах хурдан
Сайн морины явдал хурдан
Маань тоолохоор малаа тоол,
Мартсан юмыг маргааш нь, санасан юмыг цагт нь,
Цэцэн үг цээжинд, цэцэг навч ууланд
Мөн эртний үгэнд "Эргэж харж явсан хүн газарчин болдог" гэж харааны ойн талаар дурьдсан нь ч бий. Малын нас, зүс тогтоох, гэрийн ханын толгой тоолох зэргээр хүүхэд ахуй наснаас нь ой цээжийг нь хөгжүүлж байсан. Тэрчлэн хүүхдийн өдөр нь үзсэн, харсан, ярьсан зүйлийнх нь талаар асуух тухайлбал, "...өнгөрсөн жилийн наадмаар ямар зүсмийн унага түрүүлсэн бэ? Манай адуун дунд ямар зүсмийн хурдан унага байдаг вэ? Аавтайгаа хамт адуунд явж байхад ямар нэртэй гол, уул тааралдсан бэ?" гэх мэт.
Ойн хөгжил нь хүүхдийн төрсөн үеэс эхлэн үүсэн хөгждөг. Нярай, балчир насны хүүхдийн ой тогтоолт үлэмж хөдөлгөөнтэй, тогтворгүй байдгаараа бусад наснаас ялгаатай. Иймд зарим сэтгэл зүйчид хүүхдийн ой тогтоолт нь том хүнийхээс илүү хөгжилтэй байдаг гэж үздэг. Хүүхэд том хүнийг бодвол юмыг маш хурдан тусгаж тогтоодог. Бага насны хүүхдийн ой дараах онцлогтой .
ü
Ой хөгжил нь үлэмж явцуу хүрээтэй
ü
Тусгасан зүйлийн шинж чанарыг удаан хугацаанд хадгалж чадахгүй
ü
Юмыг тогтоохдоо эмх цэгцгүй, системчлэл муутай тогтоодог
ü Хүүхэд сэтгэцийн хөгжлийн онцлог, мэдрэлийн тогтолцооны уян хатан чанараа дагаж хурц тод, сонирхолтой, хөдөлгөөнтэй зүйлийг хялбархан тогтоож хадгалдаг бөгөөд богино хэмжээний дуу, шүлэг, үлгэр, оньсого, хүүхэлдэйн киноны үйл явдал, баатруудын нэрийг амархан тогтоочихсон байдаг.
ü Хүүхэд өөрийн ойд хадгалагдаж байгаа зүйлийг практик үйл ажиллагаанд ашиглаж чаддаггүй, харин хэрэгцээ багатай буюу хурц тод сэтгэл хөдөлгөсөн зүйлийн ул мөрийг удаан хадгалдаг.
Хүүхдэд хөдөлгөөний болон сэтгэл хөдлөлийн, дүрслэхийн ой идэвхитэй хөгждөг. Төрсний дараа 1 сараас эхлэн хөдөлгөөний ой хөгжинө. Хэрвээ төрсөн мөчөөс эхлэн ойг хөгжүүлэхгүй бол цаашид идэвхитэй явагдахгүй гэж үздэг. Нярай хүүхэд эхийгээ таних, эсвэл гашуун юм дахин уухаас дургүйцэх нь ойн нэг илрэл юм. Хүүхэд өөрийн биеэр үзэж мэдэрч сонссон, өөрөө үйл хөдөлгөөн хийсэн сэтгэл санааг нь догдлуулсан зүйлийн ул мөрийг бусдаас илүү тусгаж хурдан тогтоодог онцлогтой.
Судлаач Ш. Оросоогийн судалгаагаар "...нэг насны дунд үеэс сэтгэлийн хөдөлгөөний ой хөгжиж эхэлнэ. 2 насны үеэс эхлэн хүүхэд өөрийн дотны хумүүсийг таньж тэдэнд эерэг сэтгэлээр хандаж тааламжтай байдлаа илэрхийлдэг" гэж үзсэн.
1 насны дунд үеэс эхлэн хүүхэд өөрийн тоглоомыг бусад зүйлээс ялган таньж ойн таних процесс идэвхитэй хөгжиж 2 наснаас эхлэн ойн ерөнхий багтаамж ихсэж хүүхдиин таних мэдэх зүйлийн тоо хүрээ улам нэмэгдэнэ. Тэрчлэн энэ үед хүүхдийн ойн сэргээн санах процесс
хөгжиж хүүхэд өөртөө урьд өмнө нөлөөлсөн зүйлийн ул мөрийг сэргээн дүрслэж
санаж чадна. Ой тогтоолт нь нөхцөлт рефлексийн замаар цаашид идэвхитэй хөгжинө.
Гэхдээ балчир насны хүүхдийн ой тогтоолт нь ихэвчлэн санамсаргүй шинжтэй байна.
Бага насны хүүхдийн амьдралын эхний хэдэн сарын турш ой санамжийн үзэгдэл нь нөхцөлт рефлекс хэлбэрээр илэрдэг.
Жишээ нь “ээж нь өрөөнд орж ирэхэд уйлахаа болих”
Хүүхэд эд зүйл, юмсыг таньж эхэлснээр ой санамж илүү тод илэрдэг. Энэ нь 6 сартайгаасаа хүүхэд өөрийн эргэн тойрон байнга харьцдаг зүйлсээ эцэг эх ойр дотны хүмүүс болон тоглоомоо танихаас эхэлдэг. Хэрэв хүүхэд таньж байгаа зүйлээ хамгийн сүүлд хүлээж авснаас хойш хугацааг латент буюу далд үеийн хугацаа гэх ба энэ хугацаа их байх тохиолдолд хуүхэд тэр эд зүйлс обьектыг танихгүй болдог. Ихэвчлэн лагент буюу далд үе нь хэдэн хоног байдаг бөгөөд энэ хугацааны турш хүүхэд өөрийн харьцааг тэр обьекттэй таслах юм бол дараа нь тэр зүйлээ санадагүй. Жишээ нь, хүүхдийн ойр дотны хүмүүсийн хэн нэг нь хэсэг хугацаанд байхгүй байж байгаад эргээд хүүхэдтэй харьцах үед хүүхэд танихгүй бишүүрхэж уйлах гэх мэт санахгүй байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдийг хүрээлж буй зүйлсийн хүрээ тэлэх тусам далд уе уртасдаг.
Харин 1-2 нас хүрэх үед хүүхэд хэдэн долоо хоногийн өмнөх зүйлсийг санах чадвартай болсон байдаг байна. Ийм байдлаар 2-3 нас хүрэхдээ хүүхдийн ой санамж хөгжиж түүний организмд сэтгэцийн өөрчлөлтүүд гарах боломжийг хангаж өгдөг. Гурваас дөрвөн нас хүрэх үедээ хэдэн сарын өмнө өөрийн хүлээн авч байсан мэдрэмжийг санадаг ба 4-5 нас хүртэлх хугацаанд жилийн өмнө юу болж өнгөрсөнийг санадаг ажээ. Энэ нь далд үеийн уртсалт ой санамжийн хөгжилд зарчмын томоохон өорчлөлт хийгдэж байгааг илэрхийлнэ. Ой санамж зүгээр хөгжих биш сэтгэцийн ухамсарлсан процесс болон хөгжсөн байна. Хүүхдийн нас нь бага байх тусам санамсаргүй ой зонхилох ба зориуд тогтоох зорилго тавьдаггүй. Сэтгэл зүйчид Хүүхдийн ой бол түүний сонирхол юм" гэж үздэг. Үнэхээр ч балчир насны хүүхэд ямар нэгэн зүйлийг тогтоохдоо зорилго тавьж, түүнийг тогтоох арга барилаа сонгон авч чаддаггүй, харин гадаад юмсын нөлөөнд автагдаж нөлөөлсөн зүйлийн шинж чанарыг тогтоодог. Жишээ нь, 3 настай хэсэг хүүхдийг сонгож тэдэнд тодорхой үйл явдлыг харуулсан зургийг үзүүлж зурагт дүрслэгдсэн зүйлийг тогтоолгохоор хүүхэд тус бүрд даалгавар өгөхөд хүүхэд бүр харилцан адилгүй өөр өөрөөр ханддаг байна.
Хүүхдүүд уг зургийг гүйлгэн харж дараагийн зургийг харах гэж хүснэ. Энэ нь сургуулийн өмнөх насны тэр дундаа балчир насны хүүхдийн ой тогтоолт нь санамсаргүй шинжтэй, юмсыг зориудаар тогтоох арга барилд сураагүйг нотолж байгаа юм.
Сүргүүлийн өмнөх наснаас эхлэн хүүхдийн ой зориудын шинжтэй болж эхлэнэ. Энэ нь тэдний сэдэвт тоглоомын явцад ажиглагдана.
Ялимгүй хөөрлөөс болж хүүхдийн мэдрэлийн тогтолцоо сарнидаг нь тэдний тархинд
бүрэлдсэн холбоос тогтвор муутайгаас шалтгаална. Хүүхэд ярьсан зүйлийг амархан
мартдаг. Харин харж, сонсож, хүртэж, мэтэрсэн, тоглож, зохион бүтээж, өөрөө
оролцож хийсэн зүйлээ сайн тогтооно. Энэ үед тэдэнд юу хийж байгаа, ямар
зүйлтэй харьцаж байгааг нь, ярьж хэлж байх нь тэдний ойн хөгжилд
чухал ач холбогдолтой юм. Хүүхэд сонсголоор дамжуулан авсан мэдээллийн 20%, хараа 30%, харж сонссон-50%, бусдад тайлбарласан 80%, өөрөө хийсэн зүйлийн 90%-ийг тогтоодог нь судалгаагаар нотлогджээ. Хүүхэд зураг зурж байхдаа сайн тогтооно. Ижил төстэй зүйл цээжилбэл өмнөх мэдээлэл нь мартагддаг тул үйл ажиллагааны төрлийг солих хэрэгтэй. Шинэ мэдээлэлтэй танилцуулахдаа "Бид нар юуны тухай ярилцаж байна вэ? Ямар зүйлийг мэдэж авсан бэ?" гэж асууж лавлавал сайн тогтооно. Түүнчлэн давтамж үгтэй үлгэр, шүлгийгтогтооход амархан байдаг. Тухайлбал, "Манжин", " Улаан малгайт", "Өнхрүүш" гэх.мэт. Хүүхдийн сониуч зан ойн хөгжилд чухал үүргийг гүйцэтгэдэг. Оросын сэтгэл зүйч П.И. Зинченко хүүхдийн санамсаргүй ойн онцлогийг судлаад тэдэнд үГ зохиох, холбоо хамаарал бий болгох зэрэг мэдээлэлд идэвхтэй баримжаалах, сэтгэхүйн үйлдэл хийх даалгавар өгснөөр ойн бүтээмж нэмэгддэгийг нотолсон байна. Гэхдээ хүүхдийн ойн механизм зөвхөн санамсаргүй ойгоор хязгаарлагдахгүй. 4-6 насны хүүхэд ойн тогтоох тусгай мнемотехник барилыг эзэмшсэнээр зориудын ой үүснэ. Хүүхэд ялангуяа тоглоомын явцад мэдээллийг тогтоох, хадгалах, сэргээн санахад чиглэсэн мнемотехник аргыг хялбархан эзэмшдэг. 4-5 насны хүүхдийн ойг хөгжүүлэхэд зорилго чиглэлтэй сургалт, тоглоом, наадгай зэрэг нь янз бүрээр нөлөөлдөг.
чухал ач холбогдолтой юм. Хүүхэд сонсголоор дамжуулан авсан мэдээллийн 20%, хараа 30%, харж сонссон-50%, бусдад тайлбарласан 80%, өөрөө хийсэн зүйлийн 90%-ийг тогтоодог нь судалгаагаар нотлогджээ. Хүүхэд зураг зурж байхдаа сайн тогтооно. Ижил төстэй зүйл цээжилбэл өмнөх мэдээлэл нь мартагддаг тул үйл ажиллагааны төрлийг солих хэрэгтэй. Шинэ мэдээлэлтэй танилцуулахдаа "Бид нар юуны тухай ярилцаж байна вэ? Ямар зүйлийг мэдэж авсан бэ?" гэж асууж лавлавал сайн тогтооно. Түүнчлэн давтамж үгтэй үлгэр, шүлгийгтогтооход амархан байдаг. Тухайлбал, "Манжин", " Улаан малгайт", "Өнхрүүш" гэх.мэт. Хүүхдийн сониуч зан ойн хөгжилд чухал үүргийг гүйцэтгэдэг. Оросын сэтгэл зүйч П.И. Зинченко хүүхдийн санамсаргүй ойн онцлогийг судлаад тэдэнд үГ зохиох, холбоо хамаарал бий болгох зэрэг мэдээлэлд идэвхтэй баримжаалах, сэтгэхүйн үйлдэл хийх даалгавар өгснөөр ойн бүтээмж нэмэгддэгийг нотолсон байна. Гэхдээ хүүхдийн ойн механизм зөвхөн санамсаргүй ойгоор хязгаарлагдахгүй. 4-6 насны хүүхэд ойн тогтоох тусгай мнемотехник барилыг эзэмшсэнээр зориудын ой үүснэ. Хүүхэд ялангуяа тоглоомын явцад мэдээллийг тогтоох, хадгалах, сэргээн санахад чиглэсэн мнемотехник аргыг хялбархан эзэмшдэг. 4-5 насны хүүхдийн ойг хөгжүүлэхэд зорилго чиглэлтэй сургалт, тоглоом, наадгай зэрэг нь янз бүрээр нөлөөлдөг.
Зориудын
ойн нэг чухал үзүүлэлт бол өөрийн хяналт юм. Хүүхдийг цаг тухайд нь алдаагаа
засч, дахин алдаа гаргахгүй байх зорилгоор үйл ажиллагааны явцад үр дүнгээ эх
загвартай харьцуулуулж сургахад өөрийн хяналт чухал юм. Мөн оросын сэтгэл зүйч
Н.М.Гнездова өөрийн судалгаагаараа 6 настай хүүхдийн ихэнх нь бодит ба яриан
мэдээллийг өөрийгөө хянах замаар сайн тогтоосныг баталжээ.
Сургуулийн
өмнөх насны хуухдэд мэдээллийг холбоослон тогтоодог механик ой сайн хөгжсөн
байдаг. Мөн энэ насанд яриа утгын ой илэрч эхэлнэ. Ойн хөгжилд зорилго
чиглэлтэй сургалт чухал үүрэгтэй байна.
Тэдэнд
мэдээллийг агуулгаар нь харьцуулах, оюун санаандаа бүлэглэх аргыг эзэмшүүлэхэд
П.Я. Гальпериний оюун ухааны уелэн төлөвших үзэл санааг хэрэглэх боломжтой. Үүнд:
1. Практик үйлдлийн
шат. Хүүхэд бодит үйлдлийг
хэрэглэн зургийг ангилна.
2. Гадаад
ярианы шат. Хүүхэд зурагтай урьдчилан
танилцсаны дараа ямар бүлэгт ангилж хуваарилах талаар ярилцана.
3. Оюун
санаандаа үйлдэл хийх шат. Хүүхэд
оюун санаандаа зургийг бүлэглээд дараа нь бүлгийг нэрлэнэ.
Хүүхдэд
зургийг амьтан, хувцас, сав суулга зэрэг бүлэгт хувааж, тодорхой нэг бүлэг, эсвэл
ерөнхий дүрстэй холбож, зарим элементийг сонгож сурсны дараа тогтоох зорилгоор
зургийг бүлэглэнэ.
Хүүхэд
бодит мэдээллийг сэтгэхүйн түвшинд боловсруулах нь амар байдаг. Зориудын ойг
хөгжүүлэхийн тулд түүний ямар нэг зүйлийг тогтоох эрмэлзлэлийг мэдэрч дэмжих нь
зүйтэй. 5-6 насандаа хүүхэд тогтоохыг хүссэн мэдээллээ зориуд давтан хэлж энэ хүслээ илэрхийлдэг. Давталтын хугацаанд мэдээлэл
богино хугацааны ойгоос урт хугацааны ойд шилждэг.
Сургалтын явцад хүүхдийг аажмаар шууд давталтаас хэсэг
хугацааны дараах давталт, гаднаа сонсогдохоор ярьж давтахаас өөртөө шивнэж
давтаж сургана. Хүүхэд оюун санаандаа мэдээллийг давтсанаар ойн багтаамж сайжирдаг.
4 наснаас эхлэн ямар нэг зүйлийг ашиглан өөр юмыг, зураг дүрс хэрэглэн эд юмс
ба үг тогтоож эхэлнэ. Энэ үед эхлээд багш тогтоох хэрэгслийг хүүхдэд зааж
эзэмшүүлнэ. Хүүхэд түүнийг ашиглан тогтоож, санаж сурмагц, тогтоох хэрэгслийг
хүүхдээр сонгуулна.
Хүүхдийн
ойг хөгжүүлэх үйл явц дараах чиглэлээр хөгжинө. Үүнд:
1. Нэг
зүйлийн тусламжтай нөгөө зүйлийг тогтоох бодит хэрэгслээс тэмдэг, зураг,
бүдүүвч, зураглал зэрэг хийсвэр хэрэгсэлд шилжих
2. Тогтоох,
сэргээн санах механик хэрэгслээс логик хэрэгсэлд шилжих
3. Тогтоох
гадаад хэрэгслээс дотоод хэрэгсэлд шилжих
4. Багшаар
заалгасан буюу сайн мэддэг зүйлээс өөрсдийн зохиосон өвөрмөц, шинэ хэрэгсэлд
шилжинэ.
Энэ
загвараар ажиллахад хүүхдэд аажмаар шууд биш, зориудын ой төлөвшиж, хүүхэд
тогтоох тусгай арга барилыг эзэмшинэ.
Оросын
сэтгэл зүйч З.М.Истомина 6-7 настай хүүхэд ердийн нөхцөлд тусгай сургалт
шаардахгүйгээр бие даан үгсийн хооронд утгын холбоос бий болгож чаддагийг
нотолжээ. Хүүхдийн ойд ийм холбоос байгааг мэдээллийг сэргээн санаж, цээжээр
санах үед эд юмсын нэрийн дарааллыг өөрчилж, утгаар нь нэгтгэн дүгнэж байгаагаар
илрүүлж болно.
Хүүхдийн
ойн хөгжилд хүйсийн ялгааг харгалзах боломжтой. Охидын тархины зүүн талын
бөмбөлгийн ажиллагаа түлхүү хөгждөг бол хөвгүүдийн тархины баруун талын
бөмбөлөг зонхилох үүрэгтэй. Охидын яриа утгын ой, хөвгуудийн дүрслэх ой түлхүү
илэрдэг нь энэ онцлогтой холбоотой.
Хүүхдийн
ой тогтоолтыг хөгжүүлэхийн тулд тогтоох аргыг нь хэлж тайлбарлах, дуу бүжиг,
шүлгийг байнга давтуулах, хүүхдэд юмс үзэгдлийг тайлбарлаж ойлгуулахдаа бодит
зүйл, төсөөлөлд тулгуурлан ажиллах, тухайн зүйл юутай төстэй байгааг ажиглуулж
ярилцана.
Хүүхдийн
юмсыг тогтоох, сэргээн санах процессын хөгжил нь
тэдний үйл ажиллагааны шинж чанараас шалтгаалан хөгждөг.
ü Хүүхэд
өөртөө таалагдсан сэтгэлийг татсан зүйлд анхаарлаа хандуулж туунийг ой ухаандаа
идэвхитэй тогтоон хадгалдаг.
ü Сургуулийн
өмнөх насанд хүухдийн амьдралын туршлага нэмэгдэж тэдний хүлээн авах янз бүрийн
мэдээллийн тоо олширч тэдэнд ямар нэгэн зүйлийн тухай анхны ухагдахуун төлөвшиж
эхэлнэ. Хүүхэд өөрөө хувцаслах, гутлынхаа үдээсийг үдэх, товчоо товчлох, нуүр
гараа угаах, халбага сэрээгээ барьж хэрэглэх зэргээр өөртөө үйлчлэх хөдөлмөрийн
янз бүрийн анхны дадлыг эзэмшиж эхэлнэ.
ü Дүрслэх,
зурах цаасаар хайчлах, наах зэрэг үйлдэл гүйцэтгэх арга барилд суралцаж байгаа
нь тэдний хөдөлгөөний ой нэлээд сайжирч байгаагийн баталгаа юм.
ü 3-4
насны хуухдийн ойн хөгжилд юмсын улгэр загвар ихээхэн ач холбогдолтой. Хүухэд
тэдгээр бэлэн зуйлийг дуурайлган хийх сонирхол эрмэлзэлтэй байдаг. Тийм учраас
аливаа юмсын хэв маяг хэлбэр дурсийг илэрхийлсэн загвар, үлгэрийг харуулсан
тоглоом бусад зуйлээр хүүхдийг тоглуулах түүнтэй хүүхдийг танилцуулах гэх мэт
ажил зохиох нь хүүхдийн хараа хурэлцэх ойг хөгжүүлэхэд чухлаар нөлөөлдгийг
анхаарах
ü 3-4
настай хүүхэд юмсын тохиолдлын болон нүдэнд харагдах гадаад шинжид тулгуурлан
(өнгө, хэмжээ, хэлбэр г.м ) тэдгээрийн шинж чанарыг ойдоо тусгаж түүнийг сэргээн санах онцлогтой байдаг.
ü 5-6
наснаас эхлэн үг яриа сэтгэхүйн тусламжтайгаар юмсын шинж чанарыг үгээр сэргээн санаж чадна. Харин энэ насанд хүүхдийн механик ой идэвхитэй хөгжсөн байдаг онцлогтой. Тийм учраас хүүхэд юмыг цээжлэх үйл ажиллагааг голлон хийхийг эрмэлзэнэ. Энэ нь нэг талаар хүүхдийн ой тогтоолтыг хөгжүүлэх сайн талтай. Нөгөө талаар юмс үзэгдлийн шинж чанарт нэвтрэн орох юмс шинж чанарыг сэтгэн бодож тогтоох үйлд сурахгүй, юмыг аль болох ам хялбар талаас нь тогтоох үйлд дадаж болох сул талтай. Тиймээс хүүхэд тохиолдож байгаа зүйлийн утга санаа агуулгыг ухаарч ойлгон тоггоох ар барилд сургахыг хичээх нь чухал.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн үг яриа сэтгэхүйн ойг хөгжүүлэхэд тэдний ургуулж дүрслэн бодох үйл онцгой үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс хүүхдэд тэдний нас бие сэтгэцийн хөгжлийн онцлогт тохирсон сонирхолтой жижиг үлгэр өгүүлэл ярьж өгч тэднээр түүнд гарч байгаа үйл явдлын талаар өөрсдөөр нь дүрслүүлж яриулах үйл ажиллагаа хийлгэж байх нь ач холбогдолтой. Ингэснээр хүүхэд аажмаар бодитой, биетэй зүйлийг тусгаж тогтоохоос өмнөх туршлага хүмүүсийн ярьсан зүйлийн утга агуулга дээр тулгуурлаж өөрөө зохион ярих ургуулан бодох үйл ажиллагаанд шилжинэ.
Энэ тэдний сэтгэхүйн ойг хөгжүүлэхийн эх суурь болж өгнө. Хүүхдийн нас ахих тусам тэдний үг ярианы хөгжил нь хүүхдийн ой тогтоолтыг ялангуяа үг яриа - сэтгэх ойг хөгжүүлэхэд ач холбогдолтой. Хүүхэд ямар нэгэн үйлдэл хөдөлгөөнийг давтан дуурайж олон дахин хийснээр тэдний хөдөлгөөн улам эмх цэгцтэй болж тэдний хөдөлгөөний ойг хөгжүүлэхэд асар их ач холбогдолтой.
Энэ наснаас эхлэн хүүхэд аливаа хөдөлгөөнийг түргэн бөгөөд хялбархан гүйцэтгэж үүний дүнд хүүхдийн мэдрэлийн болон булчингийн ядаргаа багасна. Сургуулийн өмнөх насны дунд ахлах бүлгийн наснаас эхлэн ойн тогтоох хадгалах процесс идэвхитэй хөгжихийн хамтаар тогтоож хадгалсан зүйлийн ул мөрийг сэргээн санах процесс идэвхитэй хөгжинө.
Сургуулийн өмнөх насны ахлах бүлгээс эхлэн хүүхэд аажмаар бодит, биет зүйлийг ашиглаж ярих өгүүлэх хэрэгцээ нь багасаж харин өөртөө байгаа тодорхой дүр төсеолөл дээр түшиглэж ямар нэг зүйлийн тухай дүрслэн сэтгэж ярих чадвартай болно. 2-6 настай хүүхдүүдийн сэтгэцийн дээд процессийн хөгжилд томоохон өөрчлөлт орох нь тохиолдлын ой санамж хөгжихтөй холбоотой. Эхлээд ой санамж нь тохиолдлын бус шинж чанартай байх ч - сургуулийн өмнөх насны хүүхэд ихэвчлэн ямар нэгэн зүйлийг цээжлэх, санах үүрэг даалгавар өөртөө тавьдаггүйтэй холбоотой. Сургуулийн өмнөх насны хүүхдийн тохиолдлын ой санамжийн хөгжил нь түүний хүмүүжиж, тоглож байх үед нь эхэлдэг. Түүнчлэн ой тогтоолтын хэмжээ нь хүүхдийн сонирхлоос шалтгаална. Хүүхдүүд өөрсдийн сонирхсон
зүйлийг илүү тогтоодог ба юуг тогтоож байгааг ойлгодог болно.
No comments:
Post a Comment