Tuesday, February 4, 2020

Өтөл насны сэтгэл зүйн онцлог


Пифагорын насны үечлэл:
-          0-20 нас- Төлөвшин тогтох үе буюу хавар
-          20-40 нас- Залуу үе буюу зун
-          40-60 нас- Хүч чадал илрэх үе буюу намар
-          60-80 нас- хөгшрөх үе буюу өвөл
П. Блонскийн үечлэл:
1.      Шүдгүй үе
2.      Сүүн шүдтэй байх үе
3.      Байнгын шүдтэй байх үе
4.      Агт араа ургах үе гэх мэт
Монголчуудын насны ангилал
-          0-3- балчир нас
-          3-7- бага нас
-          8-12- өөлийхүү
-          13-17- орь залуу нас
-          18-25- залуу нас
-          25-35- идэр нас
-          35-45-хижээл нас
-          45-60-өтөл нас
-          60-80-өндөр нас
-          80-аас дээш
Өндөр настангуудын дунд нийгэмд олон төрлийн буруу төсөөлөл цаг үеэс хоцорсон үзэл бодол тархсан байдаг. Ахмад настангуудыг 3 үндсэн бүлэгт хувааж үздэг.
60-70 /дунд/ насны хүмүүс урьдын адил гэр бүл, үр хүүхэд, найз нөхөдтэйгээ ойр дотно холбоотой нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог хэвээр байдагч орлого нь буурах, ойр дотно хүнээсээ хагацах, танин мэдэх чадамж нь сулрах гэх зэрэг цөөнгүй асуудлуудтай тулгарч болно.
70-80 /өндөр/ насны хооронд олон хүн урьдын адил өөртөө итгэлтэй эрч хүчтэй биш болж зарим төрлийн архаг хууч өвчин сэдэрч нийгмийн хандлагаас мэдэгдэхүйц хөндийрдөг. Сэтгэл санааны дотор нь бухимдал хуримтлагдах гэх зэрэг сөрөг үзэгдлүүд тулгарч байдаг.
80-90 /өтөл/ насны хүмүүс ертөнцөөс бие сэтгэлээ илүү тусгаарлах, сэтгэлзүйн талаар өөрийгөө голох, архаг өвчин хүндрэх зэрэг байдлаас болж хүч тэнхээ нь барагдах бусдын хараанд орлоо гэж эмзэглэх сөрөг үзэгдлүүд тулгарна. Ахмад настангуудын хараа, сонорын чадавх муудах байдал ажиглагдана.
Сул тал: Өтөл насанд өөрийгөө амьдралын төгсгөлд байна хэмээн төсөөлөх нь элбэг. Түүний амьдралд хандах хандлага нь туулж өнгөрүүлсэн амьдралаас нь шалтгаалдаг. Хэрэв өнгөрсөн амьдралаа сайн сайхнаар төсөөлж чадахгүй бол харсан үхлийн өмнөх айдаст автагддаг.
Давуу тал: Зөвхөн өтөл насан дээрээ л хүн жинхэнэ ёсоор боловсорч, амьдралын ухаан суудаг. Хүн хамгийн гол нь түүний туулж өнгөрүүлсэн амьдрал нь дахин давтагдашгүй зайлшгүй шинжтэй гэдгийг ойлгодог. 

Грекийн эмч Гиппократ: Хөгшрөл гэдэг нь бие махбод дулаанаа алдаж хатсаны үр дагавар юм гэж үздэг байжээ.
Платон: Хүний хөгшрөлд хүний амьдралын хэв маяг нөлөөлдөг хэмээн үзэж байв.
40-60 насны сэтгэл зүйн онцлог:
Энэ насны хүмүүст бие махбодийн онцлогийг даган сэтгэл санаанд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гардаг.
-          Гэнэт сэтгэлээр унах
-          Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй болох
-          Өнгөрсөн амьдралдаа харамсах
-          Ирээдүйдээ итгэл багатай болж эхлэх
-          Хэт хөөрөх, баярлах, гуних
-          Ганцаардах бусадтай харилцах чадахаа болсон мэт санагдах.
Мөн энэ үед гэр бүлийн асуудлыг гардан шийдэх үр хүүхдээ нийгмийн амьдралд бэлтгэх, нөхрийнхөө ажил, албан тушаал дэвших, амжилт гаргахад нь туслах үүрэгтэй хэмээн боддог.
            Өндөр настай аав, ээждээ санаа тавьж, асрахын зэрэгцээ насанд хүрч, нийгмийн амьдралд идэвхитэй байр суурь эзэлж байгаа өөрийн хүүхдүүддээ анхаарч, халамжлах зөв чиглүүлэх гээд тэдэнд маш их үүрэг хариуцлага оногддог.
Мөн үр хүүхэд нь өсөж том болоод өрх тусгаарлахад гэр орон нь хоосон оргих мэт сэтгэгдэл төрдөг төдийгүй зарим нь сэтгэл санаагаар унаж гутралд ордог байна.Энэ байдалд хүрэхэд дараах шалтгаанууд нөлөөлж болно.
-          Амьдралын орчин, хэв маяг, хот болон хөдөө амьдардаг эсэх.
-          Ниигэмд эзлэх байр суурь, хариуцлага
-          Гэр бүлийн байдал /амьдрал /
-          Нийгмийн орчин буюу ажил, мэрэгжил, ажлын байрны стресс,
-          Сэтгэл зүйн байдал, дарамт, түгшүүр,
-          Бие бялдарийн онцлог
-          Сэтгэлийн хөдөлгөөний илрэл
-          Гэр бүл, ажил ойр дотныхон, найз нөхдийн харилцаа
-          Цэвэршилт
Гадаад шинж тэмдэг
Нас ахихтай уялдан хүний биеийн ерөнхий хэлбэр, хэмжээ, гадаад бүтэц, нүүр арьс, түүний дайвруудад багагүй өөрчлөлт болдог. Үүнд:
Биеийн өндөр. нас ахих тутам хүний биеийн өндөр богиносоно Энэ нь нурууны ясны завсрын дискууд хавтгайрч нуруу нугаламын цээжний хэсэг урагшаа бөхийж кифоз буюу бөгтөр болдогтой холбоотой. Амьдралын хэв маяг, ажил байдлаас шалтгаалан 40 наснаас илэрч болдог.
Биеийн жин. Хүний биеийн жин 40-50 нас хүртэл аажим нэмэгдээд цааш нас ахих тусам ахимаг болон өндөр настангуудад биеийн жин аажим буурна. Биеийн булчин ба өөхөн эдийн харьцаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Харин ясны эдийн талаас эмэгтэйчүүдэд бэлгийн даавар эстрогений ялгаралт багассантай холбоотой цэвэршилтийн үед яс сийрэгших шинж илэрнэ. Үүний улмаас эмэгтэй настангуудад ясны эдийн жин буурч биеийн жин буурахад нөлөөлөхөөс гадна ясны эд хэврэгшиж яльгүй осол гэмтэлийн улмаас яс хугарах нь амархан болдог байна.
Арьс. Арьсны талаас гарах өөрчлөлт нь ихэвчлэн 40- наснаас хойш илэрнэ. Арьсны хамгийн гадна давхарга болох эпидермис нимгэрч хатуурна. Арьсны хээ нь гарын алга, хөлийн ул, хуруунуудад бүдгэрч ирнэ. Бодисийн солилцооны өөрчлөлттэй холбоотой сарвууны ар тал, мөр, цээжинд хүрэн нөсөөт толбо үүснэ. Хөлс, тосны булчирхайн тоо цөөрч арьс хуурайшиж уян чанараа алдана. Мөн 40 наснаас эхлэн хүний үсжилт өөрчлөгдөж үс унаж үсний булцууны нөсөөжүүлэх идэвхи буурдагтай холбоотой үс бууралтана.
Настангуудадын сэтгэл санаа сэтгэхүйн өөрлөлт нь:  
Настангуудын сэтгэл санаа, сэтгэхүйн өөрчлөлт нь өвчний үүсэл, явцад хүчтэй нөлөөлөх хүчин зүйл болдог. Насны өөрчлөлтөөс гадна 50-аас дээш настангуудад элбэг тохиолддог ханиа алдаж ганцаардах, тэтгэвэрт гарч хамт олноос хөндийрөх, ажилгүй суух зэргээс бий болох сэтгэлийн зовиур, гутрал нь сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн нийгмийн болон гэр орон, ойр тодны хүмүүсийн халамж харьцаа нь ихээхэн нөлөөлнө. Үүний тулд: Алив өвчин хүнийг эрт хөгшрүүлж нас богиносож эмгэг өтлөлтийг нөхцөлдүүлдэг учир өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлж эмчлэх асуудал хамгаас чухал.
Байнгын хөдөлгөөнийг эрхэмлэж хэвших:
Нас бие гүйцсэнээс хойш хүний хөдөлгөөн аажим багасдаг. Иймээс залуу насны идэвхитэй хөдөлгөөнөө аль болохоор хадгалж байх явдал чухалХамгийн багаар гэхэд өдөрт 25-30 минут явж байхыг хэвшил болгох хэрэгтэй. 
Зов зохистой дэглэмтэй хооллолт: Нас ахихад биед энерги зарцуулалт багасч хоол тэжээлийн бодис илүүдлээр хуримтлагдан таргалах хандлагатай болдог. Илүү жин, таргалалт нь цусны даралт ихсэх,өвчин зүрхний шигдээс зэрэг элбэг тохиолддог өвчинг үүсгэдэг. Илчлэг багатай, хөнгөн чанарын, амин дэм,эрдэс ихтэй хоолыг хэрэглэх, мах өөх тостой хүнд хоолыг бага хэрэглэх нь зүйтэй.
Сэтгэлийн өөдрөг байдал: Настангуудад алив өвчнөөс сэргийлэх, өвчинг эмчлэхэд хүчтэй эерэг нөлөө бүхий хүчин зүйл юм. Ялангуяа ажилгүй суух, ханиа алдах зэрэг нь тэдэнд сэтгэлийн том дарамт болдог учраас тэтгэвэрт суухдаа сэтгэл зүйн бэлтгэлтэй, хийх зүйлээ олж төлөвлөсөн, өөрийн шинэ хамт олныг бүрдүүлж өөрсөддөө тохирсон хөдөлгөөн, зугаатай сонирхолтой зүйлийг хийж сэтгэл өөдрөг, сэргэлэн, өөртэй итгэлтэй амьдралын баяр баярсгалантай байх нь чухал.
Цэвэр агаар чимээгүй орчинг бүрдүүлэх өдөрт тогтмол гадаа гарч занших, хөдөө явах зэрэг нь настанд чухал зүйл. Тэдэнд нийгмээс тавих хангамж, анхаарал, тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт, сувиллын асуудал чухал суурийг эзэлнэ. Тэдний амьдралын түвшинг сайжруулах,хэрэгцээ шаардлага, эрэлт хүсэлтийг хүлээн авах,сонсох, судлах, тэдний талаар авах арга хэмжээ нь шинжлэх ухааны үндэслэлтэй байх нь зүйтэй. Энэ нь настанд сэтгэлийн дэм урам хайрлаж сэтгэл хангалуун амьдралыг бүрдүүлнэ. Түүнд настангуудын амьд явахын утга учир оршино.
Эрик Эриксон
Өтөл нас (65-аас дээш нас): “Би”-гийн цогцолбор тодрол ба аргаа баран самгардахын зөрчил
-          Хүмүүс туулсан замаа эргэн харж амжилт ба алдаа дутагдлаа дурсан санана.
-          Энэ үеийг өтлөх насны эхэн үе гэж үздэг. Биеийн хүч чадал барагдан, тэтгэвэрт гарч ажил мэргэжлээсээ хөндийрөх, ахуйн халамж хязгаарлагдах, хань ижлээ алдах зэрэг ноцтой өөрчлөлтүүд гарч ирнэ.
-      Ирээдүйн төлөө тавьж байсан анхаарал халамж нь өнгөрсөн туршлагаа санах дурсамжаар тодорхойлогддог.
Хүмүүсийн төлөө, ажил хэргийн төлөө, анхаарал халамж тавьж, амьдралдаа алдаж онож явсан, үзэл бодлоо дэвшүүлэн тавьж явсан хүний хувьд бол туулж өнгөрүүлсэн долоон үе шатных нь үр дүн аажмаар тодрон гарч ирэх боломжтой. Энэ бол түүнийби”-ийн цогцолбор тодрол юм.  
Ийнхүү амьдралаа эргэн харж дүгнэн цэгнэх чадвар ньби сэтгэл хангалуун байнагэж хэлэх чадвартай нь холбоотой юм.
Зөвхөн өтлөх насан дээрээ л хүн жинхэнэ ёсоор боловсорч, амьдралын ухаан суудаг гэж Эриксон үзжээ. Энэ нь уг хүний амьдралын тайлан юм. Энэ насны хүмүүст илэрдэг үр ашигтай ажиллагаа ба зогсонги мухардмал байдал хоёр хэд хэдэн онцлогуудтай байдаг.
Үр ашигтай ажиллагаа
-          Ахмад үеийнхээс залгамж хойч үеийнхээ талаар тавих анхаарал, халамж, амьдралд хөлөө зөв тавихад нь туслах туслалцаагаар илэрнэ.
-          Үр удмаа сайн сайхан явуулж, үр хүүхдээрээ өөрийгөө батлан харуулах хэрэгцээ нь түүний тод жишээ юм.
-          Зөвхөн эцэг эхчүүд төдийгүй залуучуудыг хөгжүүлэх, тэднийг залж жолоодоход хувь нэмэр оруулж байгаа бүх хүмүүст ийм чанар бий.
-          Бүтээлч үр ашигтай ажиллах чадварын илрэл нь анхаарал халамж тавих чадвар юм. Энэ нь хариуцлагын мэдрэмжтэй холбоотой.
 Зогсонги байдал
-          Энэ үедээ үр бүтээлтэй ажиллаж чадахгүй байгаа хүмүүс аажмаар зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө анхаарал халамж тавьж ганцаардмал амьдралд шилжинэ.
-          Ийм хүмүүс хэнийг ч анхаарч халамжлахгүй, зөвхөн өөрийнхөө хэрэгцээг хангахад анхаарна.
-          Энэ бүхний улмаас ахимаг насны буюу амьдралын дунд үеийн хямрал үүснэ.
-          Амьдрал ямар ч утгагүй, найдваргүй мэт санагдана.
-          Аливаад идэвхигүй хандаж, мухар сүсэгт хандах буюу дампууран архи дарсанд орж, харгис хэрцгий явдалд ч хүрч болзошгүй. Үүнийг ЭриксонАливаа хувь хүний психосоциоль хөгжилд нь нөлөөлөөд зогсохгүй үр удам нь оршин тогтнох эсэх зэрэг дам асуудалтай ч холбоотой юм.” Гэжээ
Өөрийнхөө өмнө тайлангаа тавинБи утга төгөлдөр амьдарч чаджээ. Миний хийж байсан зүйлийг үр хүүхэд, бусад хүмүүс үргэлжлүүлнэ.” ГэжБи”-гээ цогцолбороор илтгэн харуулж, олж харж чадаж буй хүмүүст бол гарцаагүй ойртон ирж буй үхэл аймшигтай биш юм.
Нөгөө талаас зарим хүмүүс өөрийн амьдралаа эргэн цэгцэлж, өнгөрсөн үеийнБи”-ээ бүхлээр нь эргэн харж чаддаггүй. Ийм хүмүүст хэрэгжүүлээгүй боломж, засаагүй алдаа дутагдал нь тодорхой харагдаж байдаг хэдий ч жинхэнэ шинэ зүйл хйиж эхлэх, “Би”-ээ шинээр нэгтгэн харуулах боломж нь нэгэнт алдагдсан байдаг.
Энэ бүхний улмаас тэдэнд үхлээс сэм эмээх, азгүйтэж, ямар нэгэн юм тохиолдох бий хэмээн түгших сэтгэл төрнө.
Ийнхүү насныхаа эцэст сэтгэл ханамжгүй, түгших байдалд орсон хүмүүсийн сэтгэл санааны  илрэл хоёр янз байдаг.
1.      Шинээр амьдрах боломжгүй гэдэгт харамсан өөрийн азгүйтэл, дутагдлаа гадны ертөнцөд, бусдад тохох хандлагатай хүмүүс (тэрнээс, энэнээс болж сайхан амьдарч чадсангүй гэх мэт)
2.      Зарим хөгшчүүл харамсан гутарч ухаан муудах, сэтгэлээр унах, хий уцаартай болох зэрэг эмгэг байдалд өртөж болзошгүй юм.
Үхэл дөхөөд ирэх үед үхэлтэй харьцуулахад амьдрал бол гарцаагүй ач холбогдолтой зүйл гэдэг нь тодорхой болно. Гэхдээ Эриксон 70-аас дээш насны олон хүмүүсийг судалж, хэрвээ настай хүмүүс өөрийнхөөБИ”-г цаашид бүтнээр нь хадгалъя гэвэл ач гучаа өсгөх, залуучуудыг халамжлах, хүмүүжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр ажиллах хэрэгтэй бөгөөд ер нь зүгээр л дурсан санаж суухаас илүү юм хийж байвал өөрт нь болоод өрөөлд тустай гэж үзжээ.

No comments: