Харилцаа гэж юу вэ?
Өдөр тутмын үйл ажиллагааны явцад хүмуүсийн сэтгэцийг удирдан жолоодох үйл явцыг психотехник гэдэг нэр томъёогоор тэмдэглэдэг. Психотехник гэдэг үг нь психэ буюу сэтгэц, оюун, тэхнэ буюу удирдан залах, логос буюу сургаал гэсэн эртний грек үгнээс гаралтай. Психотехнологи гэдэг нь хүмүүсийг удирдан хөтлөх сэтгэл зүйн техникийг практик дээр хэрэглэх тухай шинжлэх ухаан юм. Үүнийг техник талаас нь тодруулбал хүмүүсийг удирдан залах, тэдэнд нөлөөлөхийн тулд харилдааны сэтгэл зүйн механизмуудыг практик дээр үр дүнтэй хэрэглэх тухай шинжлэх ухаан юм. Хүн идэвхтэй амьдралынхаа хугацааны дөрөвний гурвыг нь харилцаанд зарцуулдаг гэсэн тооцоо байдаг.
Харилцаа нь зөвхөн оюуны бүтээл, сэтгэл догдлолын үйлдэл төдийгүй материаллаг соёлын зүйлийг өөртөө багтаасан өргөн хүрээтэй ойлголт, нийгмийн нарийн төвөгтэй, олон талт үзэгдэл, үйл явц юм. Ийм ч учраас эрдэмтэд, судлаачид харилцааг олон талаас нь авч үзэн, харилцан адилгүй олон янзаар тодорхойлсон байдаг. Тухайлбал, Оросын сэтгэл зүйч Парыгин "Харилцаа нь хүмүүс хоорондоо харилцан үйлчлэлцэх, мэдээлэл дамжуулан солилцох, найз нөхдийн хувьд хүмүүс бие биедээ хандах, харилцан бие биедээ нөлөөлөх, хэн хэнийхээ сэтгэл санааны байдлыг мэдэрч хуваалцах, харилцан ойлголцох зэрэг олон асуудлыг илэрхийлж байдаг " хэмээн харилцааг хүмүүсийн хоорондын олон талт хэлхээ холбоог илтгэх үйл явц гэдэг хандлагын үүднээс тодорхойлсон бол А.А.Леонтьев "Харилцаа бол хүмүүс хоорондын үзэгдэл биш харин нийгмийн үзэгдэл учраас түүний субъектүүдийг салангад авч үзэж болохгүй" хэмээн харилцаа зөвхөн хувь хүмүүсийн хооронд илэрч явагддаг зүйл бус нийгмийн анги бүлэг давхарга, үндэстэн ястны сооронд явагдаж байдаг нийгмийн үзэгдэл гэдэгталаас нь өргөн хүрээтэй авч үзсэн.
Мен америкийн нэрт социологч П.Сорокин "Хоёр болон түүнээс дээш тооны хүмүүслйн хоорондын харилцан үйл нь нийгмийн үзэгдлийн үндсэн шинж бөгөөд энэ нь аливаа нийгмийн загвар болдог" хэмээн нийгэм нь хүмүүсийн харилцааны үр дүн болон оршин тогтнож байдгийг харуулжээ. Нэрт социологч Б.Фирсов "Харилцаа нь мэдээллийг техник хэрэгслийн тусламжтайгаар илүү олон тооны аудиторид түгээн дэлгэрүүлэх үйл явц" хэмээн мэдээлэл дамжуулах солилцох талаас нь онцлон тодорхойлсон байдаг. Мөн ийм баримтлалыг А.А Бадалёв дэмжин "Харилцаа нь хүмүүсийн хоорондын харилцан үйлчилгээ юм. Тэд хоорондоо хэлхээ холбоо тогтоохын тулд харилцааны төрөл бүрийн хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл солилцоно. Энэхүү мэдээлэл солилцох үйл явц харилцааны агуулгыг бүрдүүлдэг" хэмээжээ.
Харилцаа нь нэг талаасаа шинжлэх ухааны ойлголт, нөгөө талаасаа урлаг гэж хэлж болох үзэгдэл юм. Харилцаа нь бусдын сэтгэл зүйд нөлөөлж, бусдыг амжилттай удирдан залах арга техник, үйл явц юм. Энэ утгаар нь авч үзвэл шинжлэх ухааны ойлголт юм. Нөгөө талаасаа харилцаа нь маш нарийн торгон мэдрэмж, эв дүйгээр хүмүүсийн сэтгэлийг удирдан залах үйл явц. Энэ нь урлаг гэдгийг илэрхийлж байна. Орчин үед "харилцаа" нь шинжлэх ухаан, урлаг хоёрын торгон зааг дээр хөгжиж байна.
Харилцааг нэг үг, өгүүлбэрээр яв цэв тодорхойлохын аргагүй үйл явц учир түүнийг олон арга барил, хандлагын үүднээс янз бүрээр ангилан авч үздэг. Тухайлбал,
Оролцож буй гишүүдийнх нь тоогоор:
-
Бие хүний хоорондын харилцаа: Энэ нь хувь хүмүүс хоорондын харилцаа.
-
Бүлгийн харилцаа: Энэ нь зохион байгуулалттай бүлгүүдийн хооронд илэрдэг харилцаа.
-
Олон түмний харилцаа: Бүлгүүд зохион байгуулалтгүй үед илэрдэг.
Харилцах аргаар нь.
-
Хэлний харилцаа энэ нь үг хэлний тусламжтай явагддаг харилцаа.
-
Хэлний бус харилцаа энэ нь мэдээлэл дамжуулж хүлээн авахад хэрэглэгдэх бусад хэрэгслийн тусламжтай явагддаг харилцаа.
Харилцагчийн байршилаар нь:
-
Контакт энэ нь хүмүүсийн хувийн шууд холбооны тусламжтайгаар хэрэгждэг харилцаа.
-
Дисконтакт энэ нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл зэргээр хэрэгждэг харилцаа
Нөхцлөөр нь:
-
Албан харилцаа энэ нь нийгмийн зохион байгуулалттай уулзалтын хүрээн дэх харилцаа.
-
Албан бус харилцаа энэ нь хувийн санагчлагаар үүсэх харилцаа.
Зорилгоор нь:
-
Удирдамж заалтын харилцаа энэ нь тачилцах ба харьцааг сайжруулах зорилготой харилцаа.
-
Мэдээлийн харилцаа энэ нь мэдээлэл солилцох зорилготой харилцаа гэх зэргээр ангилан авч үздэг байна.
Xарилцаа гэж юу вэ гэдгийг олж тогтоох, үнэлж дүгнэхийн тулд түүний агуулга, үүрэг, хэв маяг, хэлбэр, арга хэрэгслүүдийг тодруулах нь чухал.
Харилцааны агуулга:
Харилцаа нь өргөн хүрээтэй олон талтай нийгмийн үзэгдэл үйл явц учраас түүний агуулга ч мөн олон талтай. Үүнд:
-
өөр хоорондоо мэдээлэл дамжуулах
-
харилцагч талууд бие биенээ таньж мэдэх харилцан бие биенээ үнэлж дүгнэх
-
харилцан бие биендээ нөлөөлөх
-
харилцан үйлчлэлцэх
бүлгийг болон олон нийтийг удирдах
-
үнэт зүйл, үнэлэмжээ харилцан дамжуулах... зэрэгт чиглэгдсэн агуулгатай байдаг.
Харилцааны үүрэг:
Харилцааны үүрэг нь агуулгатайгаа салшгүй холбоотой тул мөн олон талтай байдаг. Үүнд.
1.
Нийгмийн зэмсгийн үүрэг. Аливаа үйл ажиллагааг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг дамжуулахын зэрэгцээ нийгмийг удирдлагаар хангах нэн чухал механизмын үүргийг харилцаа гүйцэтгэнэ.
2.
Нэгтгэх үүрэг. Харилцаа нь нийгэм дэх хүмүүсийн үйл ажиллагааг холбон нэгтгэх нэн чухал хэрэглүүрийн үүрэг гүйцэтгэнэ.
3.
Өдөөлтийн үүрэг. Харилцагчаа алив нэгэн үйлдэл гүйцэтэхэд чиглүулэх идэвхийг урамшуулан түлхэх үүрэг гүйцэтгэнэ.
4.
Илэрхийлэн таних үүрэг. Тухайн сэдэв, нөхцөл байдлыг харилцагч хүмүүс харилцан ойлголцох өвормөц хэлбэр юм.
5.
Солилцоо хийх үүрэг. Үйл ажиллагааны тодорхой арга барил, үнэлгээ дүгнэлтийг хүмүүс хоорондоо солилцох үүрэг гүйцэтгэнэ.
6.
Экспрессив үүрэг. Сэтгэл санааны байдал, сэтгэгдэл мэдрэмжээ бие биендээ дамжуулах үүрэг гүйцэтгэнэ.
7.
Амотив үүрэг. Харилцагчдаа хэрэгцээтэй сэтгэлийн хөдөлгөөн догдлолыг өдөөж, түүнчлэн түүний тусламжтайгаар өөрийн сэтгэлийн догдлол ба харилцааны санаачлагчийн байдлыг өөрчлөх үүрэг гүйцэтгэнэ.
8.
Харьцаа хандлага тогтоох. Хүний хийж гүйцэтгэх ёстой үүргийн, статусын, ажил хэргийн, хүмүүс хоорондын ба олон нийтийн бусад холбооны тогтолцоонд өөрийн байр сууриа хүн ухамсарлах, бэхжүүлэх үүрэгтэй.
9.
Хяналтын үүрэг. Бие хүн нийгэмших, нийгмийн зан үйлийн хэм хэмжээг хянах зэрэг олон чухал үүргийг харилцаа гүйцэтгэнэ.
Харилцааны орон зайн тухай ойлголтгүйгээр харилцаанд орох нь сэлж сураагүй баавгай тэнгисийн намуун давалгаан дунд хаягдсантай адил хэмээсэн үг ч байдаг.
Харилцааны цаг хугацаа,
орон зай,
зохион байгуулалтын хэм хэмжээг судалдаг салбарыг прокемика гэж нэрлэдэг.
Энэ салбар шинжлэх ухааны эх үндсийг тавигч нь Э.Холл юм.
Харин проксемика нь хүмүүсийн хоорондын ойртолт,
орон зай харилцах явцад ямар үүрэгтэйг судалдаг.
Харилцагчийн хоорондох орон зайнаас албан ба албан бус харилцаа,
эв санааны нэгдэл зэрэг олон зүйл шалтгаална.
Эрэгтэй эмэгтэй бүх хүнд өөрийн гэсэн орон зайн хэрэгцээ заавал байдаг.
Энэ орон зай дотны болон албаны,
эсвэл хүйтэн хөндий харьцаанаас шалтгаалж дөрвөн бүсэд хуваагддаг бөгөөд эдгээр орон зайг
“орчлын бүс" гэж нэрлэж болно. Үүнд:
1. Амины бүс
15-46 см зайтай харьцаа. Орчлын хамгийн эмзэг бүс нь амины орон зай юм. Ердөө л нэг үзэгний хэмжээтэй зайд хэн нэгэн этгээд тулж ойртвол танд ямар сэтгэгдэл төрөх вэ? Ийм цөмрөлт нь "Чи бол хэн ч биш" гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг бөгөөд эр хүн бүсгүй хүний амины орон зайд зөвшөөрөлгүй халдвал уучлашгүй бүдүүлэг зан гаргаж байна гэсэн үг. Амины бүсийг аюулгүйн тойрог ч гэдэг. Бие биенийхээ аюулгүйн тойргийг хүндэтгэх нь чухал. Тэр тусмаа анх нүүр учирч байгаа бол аюулгүйн тойрогт хэзээ ч халдаж болохгүй.
Хэрэв эмэгтэй хүн эрчүүдийн энэ орон зайд цөмөрвөл эрээ цээргүй байдлыг төрүүлнэ.
Гадны хүн бидний амин бүсэд халдвал биеийн дотоод эрхтэн цочирч улмаар физилогийн өөрчлөлтөнд орж тэнцвэрт байдал бүрэн алдагддагийг эрдэмтэд нотолжээ.
Тийм ч учраас харилцааны ёс зүйд баримтлах нэг дүрэм бол хүнтэй ярихдаа хэт ойр бус дундын зайг барих зарчим байдаг.
Ойролцоогоор харилцагчтайгаа алд орчим зайтай ярихад тохиромжтой гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.
2.
Хувийн бүс
46см-1.2м зайтай харьцаа. Хувийн бүс нь төрөл төрөгсөд, дотны найз нөхөдтэйгөө харьцах орон зай байдаг төдийгүй мэргэжлийн нөхдийн ердийн харилцаанд байдаг. Энэ үед харилцаанд оролцогч бүр бие биенээ хүнийх нь хувьд мэддэг тул нөгөөгийнхөө сонирхол, итгэл үнэмшил, хариу үйлчилгээ үзүүлэх байдлыг урьдчилан төсөөлж чаддаг. Энд мөн чин сэтгэлийн харилцаа тогтож болно. Харилцаанд оролцогчид ямар ч сэдвийг хөндөж болох агаад бие биенээ нүүр царайдуу хоолойны өнгөөр ойлголцдог.
Хэн нэгэн,
магадгүй танихгүй хүмүүс таны хувийн бүсэд нэвтрэх юм бол амины бүсийн нэгэн адил тэнцвэрт байдлыг алдагдуулж,
тайван бус болгодог,
тиймээс
өөрийн хувийн орон зайгаа хамгаалах хариу үйлчлэлд ордог.
Хүний хувийн бүсэд
халдаж өөрийн саналыг шууд тулгахад тэвдсэн хүн ухаалгаар татгалзах чадвараа алдаж уг шаардлагыг тунгааж ч амжилгүй хүлцэн дагадаг байна.
3.
Нийгмийн харьцааны бүс.
1 2м-3 м зайны харьцаа. Нийгмийн харьцааны зайнаас ажилтан, албан хаагчид, эсвэл ердийн танилууд ажил хэргийн тухайд харилцах юм уу, хуурамч найр тавьсан зангаа илэрхийлэх боломжтой бүс байдаг. Нийгмийн бүсийн хамгийн бага хязгаарт буюу 1.2м-2 метрийн хоорондох зайд бусадтай хэвийн харьцаа тогтоож, санал бодлоо тайван солилцох "хүндэтгэлтэй" харилцах боломжоор хангагддаг. Энэ нь албаны, ажил хэрэгч харилцаа тогтооход хамгийн тохиромжтой бүс юм.
4.
Нийтийн харьцааны бүс.
3-6 м зайтай харьцах бүс. Энэ орон зай нь лекц, хурал цуглаан зэрэг олон хүнтэй харилцах үед голчлон үйлчилдэг. Нийтийн харьцааны эайнаас та хэнтэй ч дотно харьцаа үүсгэх боломжгүй гэдэг нь ойлгомжтой юм. Энд хүйтэн хөндий, хаалттай харьцаа тогтоно.
No comments:
Post a Comment