Нялх насны хүүхдийн анхаарлын онцлог
Анхаарал нь хүний сэтгэцийн үйл тухайн үзэгдэл юмс хоёрын харилцаа холбоог илтгэх учраас хоёр талтай юм.Нэг талаас анхаарал өөрөө уг зүйл дээр төвлөрнө, нөгөө талаас объект өөрөө хүний анхаарлыг татна. Бид хүүхдийн анхаарлыг хөгжүүлэхийн тулд түүний хөгжлийн зүй тогтол, насны онцлог, хувийн ялгаа, үйл ажиллагааны төрөл, сургалтын шинж чанар, зохион байгуулалтын нөлөөний аль алиныг нь харгалзан үзэх хэрэгтэй болно.
Оросын нэрт сурган хүмүүжүүлэгч Л.С.Выготскийн үзсэнээр хүүхдийн анхаарлын хөгжлийн түүх бол орчны хүмүүс, хүүхэд хоёрын хоорондын харилцааны хөгжлийн түүх, хүүхдийн зохион байгуулалт бүхий үйлийн хөгжлийн түүх байдаг ажээ. Хүүхдийн анхаарлын хөгжил нь эхний үедээ түүний мэдрэлийн системийн дамжин удамшиж ирсэн шинж чанартай холбоотой явагдах бөгөөд ялангуяа их тархины гадаргад явагдах хөөрлийн ноёлох голомтын зарчмын дагуу явагддаг байна. Л.С.Выготский хүүхдийн анхаарал нь хоёр шугам чиглэлээр явагддаг хэмээн үзжээ.
А.Хүүхдийн анхаарлын төрөлх хөгжлийг тодорхойлох шугам: Энэ нь тархи мэдрэлийн системийн хөгжилтэй холбоотойгоор хүүхдийн бага насанд маш эрчимтэй, тасралтгүй явагдаж, нас ахих тусам харьцангуй удааширдаг.
Б.Анхаарлын хөгжлийн түвшинг тодорхойлох шугам: Энэ нь хүүхдийн анхаарлын дээд хэлбэр болох зориудын анхаарал бөгөөд түүний хөгжих суурь нь бүр нярай насны үеэс нь насанд хүрэгчид түүнтэй харилцах, өөрөөр хэлбэл нийгмийн харилцаанд оролцох хамгийн анхны үеэс эхэлнэ.
Энэ бүхнээс үзвэл хүүхдийн зориудын анхаарлыг судлах, хөгжүүлэх боломжийг түүний хувийн өвөрмөц онцлогтой холбож үзэх төдийгүй гадаад орчны нөлөөллийг авч үзэх Тухайлбал, хүүхэд эцэг эх, хүүхэд багшийн харилцаа идэвхтэй үйл ажиллагаатай нь холбон сурвалжилж, судлах хэрэгтэй юм.
Нярай хүүхдийн анхаарал нь ихэвчлэн сонсгол, харааны сэрлийн үйл ажиллагаатай холбоотой хөгжиж эхэлнэ. Нярай хүүхэд амьдралынхаа анхны өдрөөс эхлээд бараг л том хүнтэй адилхан сонсдогийг эрдэмтэд тогтоожээ. Үүний учир нь нярай хүүхдийн тархины сонсголын төв хэсэг нь маш сайн хөгжсөн байдаг аж. Харин харааны төвийг сонсголын төвтэй харьцуулахад тааруухан хөгжилтэй байдаг байна.
Нялх насны хүүхдийн анхаарлын хөгжил
|
|
Нас
|
Анхаарлын хөгжил
|
10-12 хоногтойд
|
Хүүхдэд анхны тевлөрөлт ажиглагдаж хурц тод өнгөтэй, гэрэлтэй зүйл рүү хараа нь чиглэнэ.
|
1 сартай
|
Хурц тод өнгөтэй зүйлд анхаарлаа чиглүүлнэ. Нярай хүүхдийн анхаарал нь ихэвчлэн хараа, сонсголын сэрлийн үйл ажиллагаатай холбоотой хөгжинө.
|
2 сартай
|
Дуу чимээ гарсан зүг рүү толгойгоо эргүүлж анхаарлаа чиглүүлнэ.
|
2-3 сартай
|
Хүүхэд том хүмуүсийн анхаарлыг өөртөө татаж, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлнэ.
|
3 сартай
|
Хүүхэд дуу чимээ гарсан зүг рүү толгой эргүүлэн харна.Энэ үеэс нөхцөлт рефлексын үндсэн дээр анхаарал хөгждөг нь батлащаж байна.
|
6 сар-1 нас
|
14.5 минут -Тоглоом үргэлжлэх хамгийн их хугацаа
|
Нялх насанд орчны янз бүрийн дуу чимээ, хурц, тод өнгөтэй хөделгөөнтэй зүйлд хүүхдийн анхаарал илүү түргэн татагддаг болох нь дээрх судалгаанаас харагдаж байна.
Нярай хүүхдийн хувьд эхийх нь дуу хоолой хүүхдийн анхаарлыг юу юунаас илүү татдаг байна. Үүнээс гадна хүний хоолойн өнгө нярай хүүхдийн тархийг дасгалжуулж хүүхэд маш сонирхолтой, сэтгэлийг нь татсан зугаа болдог байна. Иймээс орчных нь хүмүүс нярай үеэс нь л хүүхдийг нэрээр нь дуудах, тоглуулах зэргээр анхаарлыг нь удирдан чиглүүлэх хэрэгтэй.
Нярай хүүхдийн сонсож буй дуу чимээг харж байгаа зүйлтэй нь уялдуулж өгөх нь хүүхдийн хөгжлийг дэмжиж буй хамгийн том тусламж болох юм. Иймээс нялх насны эхний саруудад эх болон ойр дотны хумүүсийн сэтгэл хөдлөлийн харилцаа гол нөлөө үзүүлдэг. Харин энэ насны сүүлчийн саруудад томчуудаас хандаж буй харилцаа нь ажил хэргийн шинжтэй байх /шинэ тоглоомоор хүүхэдтэйгээ тоглох / нь чухал нөлөө үзүүлдэг.
Балчир насны хүүхдийн анхаарлын онцлог
Энэ насны хүүхэд өөрийн анхаарлаа зориудаар төвлөрүүлэх чадварт аажмаар суралцана. Өөрөөр хэлбэл үг яриа болон бусад ямар нэгэн зүйлийг анхаарлаа төвлөрүүлэх хэрэгсэл болгон ашиглаж сурна. Том хүмүүс эхлээд хүүхдийн анхаарлыг үгийн тусламжтайгаар орчны юмс үзэгдэл дээр төвлөрүүлнэ. Үг, тоглоом наадгай, бодит юмс хүүхдийн анхаарлыг чиглүүлэгч, хэрэгсэл болдог. Дараа нь хүүхэд энэхүү хэрэгслийг өөрөө эзэмшинэ.
Балчир насны хүүхдийн анхаарал нь тогтворгүй, тодорхойгүй байдаг. Жишээ нь Хүүхэд нэг шинэ тоглоом хармагц гартаа барьж байснаа хаячихаад өөр нэг зүйл рүү зүтгэнэ.
Балчир насны хүүхдийн анхаарлын хөгжил
2.1 нас
|
Явж эхлэх ба хүрээлэн буй зуйлстэй харьцсанаар анхаарлын багтаамж ихэснэ.Тогтворжилт сайжирна. Нэг зүйлээр 8-10 минут оролдож анхаарлаа төвлөрүүлнэ.
|
2.5 нас
|
Үг дуурайж хэлэх.хүний ярианд анхаарлаа хандуулна. Дуурайх оролдлого нэмэгдэнэ.
|
2.6 нас
|
Нэг зүйлийг барьж хүртэж түүнтэй харьцаж ямар нэг үйлдэл хийнэ. Энэ нь анхаарал төвлөрч байгаагийн илрэл юм.
|
3 нас
|
Хүүхэд өөртөө гаднаас үйлдэл үзүүлсэн зүйл дээр анхаарлаа чиглүүлж төвлөрүүлээд зоггохгүй өөрөө ямар нэг зуйлийг эрж, хайж олоод туүн дээрээ анхаарлаа төвлөрүулнэ.Энэ үед хүухдийн анхаарал төвлөрөлт, хадгалалт явагддаг.
|
Энд онцолж тэмдэглэхэд, энэ насны хүүхдийн анхаарлыг юмсын онцгой шинж, юуны түрүунд уг нөлөөлж байгаа зүйлийн зориулалт түүнийг ашиглах арга барил татаж эхэлнэ. Хүүхэд "энэ юу вэ?, яагаад ийм байгаа юм бэ?, уүгээр яах юм бэ?" гэх мэт асуултуудыг өөртөө тавьж түүнд хариу авахыг эрмэлзэнэ. Ийм учраас хүүхдэд нөлөөлж буй материаллаг юмс бүхэн тэдний танин мэдэх обьект болж чадахгүй. Харин тэдгээрийн хоорондын харилцаа холбоо, тэр зүйлтэй холбоотой юмс тэдний анхаарлыг хөгжүүлэх обьект болж хувирна. Ийнхүү хүүхэд өөрөө үгийн тусламжтайгаар сонирхсон зүйл дээр бусдын анхаарлыг татаж, төвлөрүүлэх чадвартай болно. Түүгээр ч үл барам ямар ч бодит тулгуур хэрэглэхгүйгээр анхаарлаа зориуд дотооддоо төвлөрүүлэх чадвартай болдог талтай. Гэхдээ энэ онцлогийг туйлшруулан авч үзэж болохгүй юм. Ийм ерөнхий онцлогоос гадна балчир насны хүүхэд ямар нэг зүйлийг харьцангуй тогтвортой хийх тохиолдол цөөнгүй байдаг.
Оросын нэрт сэтгэл зүйч С.Л.Рубинштейн хүүхэд сонирхол татсан зугаатай зүйлийг Тухайлбал, хаалга нээж хаахыг 20-40 удаа давтан хийх чадвартай байдаг гэжээ. Энэ нь бага насны хүүхэд сэтгэл хөдөлгөсөн зугаатай зүйл дээр анхаарлаа харьцангуй удаан төвлөрүүлж буйг илэрхийлж байна.
Гурван насанд хүүхдийн анхаарал балчир насны хэлбэрээ хадгалсан хэвээрээ байна. Хүүхэд хурээлэн буй орчныхоо юмсыг сонирхож, үүний үндсэн дээр түүний зориудын анхаарал хөгжиж сайжирна.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн анхаарлын онцлог
Сургуулийн өмнөх насны хүүхдийн анхаарлын хөгжлийн гол ахиц бол зориудын анхаарал төлөвшиж эхэлдэг явдал. Анхаарлын энэ хэлбэр хөгжснөөр хүүхэд сэтгэц ухамсараа тодорхой юмс үзэгдэлд чиглүүлэх боломжтой болно. Хүүхдийн анхаарлын багтаамжийг хөгжүүлэхэд томчууд болон үе тэнгийхнийх нь үг яриа онцгой үүрэг гүйцэтгэнэ. Сургуулийн өмнөх наснаас эхлэн хүүхэд хүний хэлсэн үг, сургаалаар өөрийн үйл ажиллагааг зохицуулж, орчинтойгоо харилцан, түүнийг баримжаалан амьдрах чадвартай болж эхэлнэ. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрийгөө хянах чадвар хөгжиж эхэлнэ. Аажмаар хүүхдийн анхаарал нь тэдний хэрэгцээг хангасанд сэтгэлийг нь хөдөлгөсөн цочроогчдод татагдах аж. Хүүхдийн анхаарлын багтаамжийг хөгжүүлэхэд юмс үзэгдлийн шинж чанарыг жишин харьцуулах үйлдэл чухал ач холбогдолтой юм. Гэхдээ 4-6 насны хүүхдийн анхаарлын багтаамж бүрэн хөгжиж чадаагүй байдаг ажээ.
Хүүхдийн анхаарлын тогтворжилтын хугацааг судалсан судалгаа / АНУ. Бейрлийнхээр /
Нас
|
Тоглоом үргэлжлэх хамгийн их хугацаа \ минутаар\
|
|
6 сар-1 нас
|
14.5
|
|
2 нас
|
21.1
|
Нас ахих тусам
|
3 нас
|
27.0
|
тогтворжилт сайжирсан.
|
4 нас
|
50.3
|
|
5 нас
|
83.3
|
|
б нас
|
96.0
|
|
Энэхүү хүснэгтээс үзвэл хүүхдийн анхаарлын тогтворжилт нь гурван насны үеэс эхлэн эрс өссөөр зургаан насны үед харьцангуй өндөр түвшинд хүрсэн байна. Энэ нь тэднийг "сургалтанд бэлэн болжээ" гэж үзэх үндэстэй.
Хүүхдийн нас ахих тутам тэдний тоглох үйл ажиллагааны хугацаа ихсэж нэг төрлийн тоглоомоор тодорхой хугацаанд тогтвортой тоглоно. Ийнхүү тэдний нас ахих тутам анхаарлын тогтворжилт сайжирч байгаагийн шалтгаан нь:
-
Хүүхдийн мэдрэлийн эсийн ажиллах чадвар дээшилж урт хугацааны ачаалалыг даах
-
Оюун ухааны зарим нэг үйлийг гүйцэтгэхэд мэдрэлийн эсийн ядаргаа буурч байгаатай холбоотой байна.
Хүүхдийн анхаарлын тогтворжилтод тэдний сэтгэл зүйн хувийн онцлог (темперамент, зан төлөв, хөгжил төлөвшлийн түвшин ) зайлшгүй нөлөөлдгийг дээр дурьдсан билээ. Үүнээс үүдэн хүүхэд бүрийн анхаарлын тогтворжилт харилцан адилгүй түвшинд хөгжсөн байна. Гэхдээ сургуулийн өмнөх нас, сургуулийн бага насны эхэн үед хүүхэд анхаарлаа удирдах чадвар сул байдаг ажээ.
Хүүхдийн анхаарлын төвлөрөлтийг Бейрль 10 минут тоглох хугацаандаа хүүхдийн анхаарал хичнээн удаа тоглоомоосоо хөндийрсэн бэ? гэдгээр судлан тодорхойлжээ.
-
3 нас 3.7 удаа
-
4 нас 2.06
-
5 нас 1.6
-
6 нас 1.1
Энэхүү судалгаанаас үзвэл 5-6 настай хүүхдийн анхаарлын сарнилт гурван настай хүүхдийнхээс бараг 2-3 дахин бага байна. Харин 4-6 насны үед хүүхдийн анхаарлын тогтворжилт нэл.ээд сайжирч байгаа нь харагдаж байна. Энэ насны хүүхэд хэд хэдэн үйлдлийг зэрэг гүйцэтгэх чадвар сул байгаа нь тэдний анхаарлаа хуваарилах чадвар сул хөгжсөнтэй холбоотой юм.
Хүүхдийн анхаарлыг хөгжүүлэх аргууд
Бага насны хүүхдийн ойр орчимд байгаа
насанд хүргэгчид нь тэдний анхаарлын хөгжил, ая таатай байх нөхцлийн эх сурвалж
нь болоод зогсохгүй тэдний хэрэгцээ сонирхолд нийцсэн биет эд юмсыг авч өгч
түүнтэй харилцах харилцааг идэвхитэй боловсронгуй болгоход чиглүүлнэ.
Нярай нялх насны хүүхдийн анхаарал хөгжих үйл явц нь түүний сонсгол, хараатай холбоотой. Харин энэ насны үед сонсох чадварыг сайжруулахад эцэг эх асран хамгаалагчид дараах зүйлсийг анхаарах нь зүйтэй.
-
Шинэ соргог, сонирхолтой дуу авиа сонгосон байх. Ийм дуу авиагаар орчин тойрныг нь дүүргэж байх
-
Дуу дуулж, түүнд үлгэр ярьж, шинэ хөгжим сонсгож, хайрлаж, харьцаж байх
-
Хүүхдийн эргэн тойронд геометрийн дүрстэй, хурц тод, бие биеэсээ ялгарсан өнгөтэй /хар, цагаан, улаан, шар/ эд юмс байлгахыг хичээгээрэй.
Нярай хүүхэд хөдөлгөөнтэй биетийг их сонирхдог. Хүүхдийн нүүрнээс 25 см орчим зайд тод өнгийн тоглоом, янз бүрийн хэлбэр дүрсийг байрлуулж тавь. Хүүхэд эхлээд үйлдлийн хариуд гар хөлийн эмх замбараагүй хөдөлгөөн хийх боловч, яваандаа дагуулж харах чадвартай болно. Хүүхдийн дээр нь өлгөсөн шажигнадаг тоглоомыг ойр ойрхон сольж байх хэрэгтэй. Тоглоомыг сольсноор түүнийг сонирхох шинэ сэтгэгдэл төрж, улмаар хүүхдийн идэвхи өрнөх болно.
-
Хүүхдэд дуу дуулж өгөхдөө алга ташуулаарай.
-
Дуртай бүүвэйн дууных нь үгийг тод хэлэн дуулж өгөөрэй
-
Дарах базах чимхэх, янз бүрийн дуу авиа гаргах зэрэг хөдөлгөөн дэмжих тоглоомоор тоглуулаарай.
Балчир насны үед хүүхэд биет юмстай харилцан үйлдэл хийх аргыг идэвхтэйгээр эзэмшдэг. Балчир насны үед хүүхэд бие даан тодорхой зүг чиглэлд явж тодорхой нэг газар очиж юмсыг барьж эргүүлж тойруулан үзэж хаяж шидэх зэргээр эд юмстай харилцах үйлдэл хийнэ. Тиймээс:
-
Хүүхдийг чөлөөтэй хүрч очиж эд юмстай харилцах орчин нөхцлөөр хангах
-
Тэрхүү орчин нь аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан байх
-
Хүүхэд эд юмсын тухай асууж, сонирхоход нь заавал харилцан ярилцаж байгаарай.
Энэ бүхэн хүүхдийн танин мэдэхүйн үйл явц, ялангуяа анхаарлын хөгжлийн тусламжтайгаар явагддаг гэдгийг санаарай.
Хэрэв томчууд энэ насны хүүхдийг биет юмс, тоглоомоор тоглох нөхцлийг сайн бүрдүүлж өгч байвал энэ насны сүүлчээр зарим ахуйн хэрэглээний энгийн юмс, тоглоом наадгайг ашиглан түүнийг зориулалтаар тоглодог болно. Түүнчлэн танил юмсыг өөр зүйлд орлуулан хэрэглэх чадвартай болж эхэлнэ. Хэрэв хүүхэд өөрийн хэрэглэдэг танил юмсыг өөр зүйлд орлуулж тоглож байгаа нь ажиглагдвал үйл ажиллагааны шинэ хэлбэр болох сэдэвт тоглоомоор тоглох үйл явц бий болж байгаагийн илрэл юм.
Хүүхэд балчир наснаас эхлэн цэцэрлэгт явж эхэлмэгц тэдний анхаарлын хөгжил шууд урагш ахихгүй, харин сургалт хүүхдийн оюуны хөгжилд мэдэгдэхүйц нөлөөлж эхэлсэн тэр үед ахиц гарна. Ямар хэмжээний өөрчлөлт гарах нь сургалтын явц, үр дүнтэй холбоотой. Хүүхдийн сонирхлын төлөвшилд системтэй шаргуу ямар нэг зүйлийг хийж, бүтээх чадвар нь анхаарлын хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй. Багшийн удирдан зохион байгуулж буй үйл ажиллагаа сонирхолтой байх нь анхаарлын хөгжилд сайнаар нөлөөлдөг хэдий ч сонирхол, сэтгэлийн хөдөлгөөн нь өнгөц байж болохгүй. Тухайн хийж бүтээж байгаа зүйлийн гол утга агуулгатай холбоогүй өнгөц хошигнол, хоосон яриа нь хүүхдийн анхаарлыг гол зүйлээс хөндийрүүлэн сарниулдаг байна.
Иймээс сурган хумүүжүүлэх үйл явцад зориудын биш анхаарал дээр тулгуурлан зориудын анхаарлыг хөгжүүлж чаддаг байх нь чухал. Хүүхдийн анхаарлыг өрнүүлэхийн тулд шинэ ба хуучин, тодорхой ба тодорхойгүй, сонирхолтой зүйлүүдийг хооронд нь холбож өгөх, хийж буй үйл, үйлдэл, үйл ажиллагааны логик утга дарааллыг тодорхой илэрхийлэх, тэдний анхаарлыг татахуйц хүчтэй сонирхолтой хэмжээнд асуудлыг дэвшүүлэн тавьж өөрсдөөр нь шийдвэрлүүлэх зэрэг олон аргуудыг хэрэглэх нь анхаарлын хөгжилд ач холбогдолтой. Ялангуяа сургуулийн өмнөх насны хүүхдийн хувьд
сэдэвт болон дүрд хувиран тоглохоос гадна дүрэмтэй тоглоом, хүүхэлдэйг ашиглан
өөрөө найруулан тоглох, дүрд хувиран жүжиглэх зэргээр тоглох нь тэдний анхаарлын хөгжилд чухал нөлөөтэй. Энэ үйл явц нь угтаа хүүхдийг сургуульд бэлтгэж байгаа юм.
Анхаарал нь хүүхдийн сэтгэцийн бусад үйл явцтай ялангуяа бие хүний хандлага, асуудлыг шийдвэрлэх чадвар, төлөвшилттэй нягт уялдаатай явагддаг учраас тусгайлан авч үзэж буй нь харьцангуй юм.
No comments:
Post a Comment