Tuesday, February 4, 2020

Залуу насны сэтгэл зүйн онцлог



Залуучуудын дотоод ертөнц
Залуу насанд хүний бие махбодийн хөгжил хамгийн эрчимтэй явагдах учраас энэ насны эрэгтэй эмэгтэй хүмүүс бусад насныхантай харьцуулахад биеийн тэнхээ тэсвэр тэвчээр эрчим хүчээр давамгайлдаг. Олонх нь эрүүл чийрэг байх учраас хүч чадлыг мэдрэх өөртөө итгэлтэй гэх мэт олон зүйл бий. Гэхдээ залуу насандаа элдэв нэг өвчинд баригдвал тахир дутуу болсон хүмүүс үе тэнгийнхэн нь бүхнийг санаснаар хийж байхад хэрхэн сэтгэл зүйн талаар дасан зохицож байдаг вэ асуулт гарч болно. Хүн өөрийн бие эрхтний гажигтай сул дорой байдалтай аль насанд эвлэрэхэд нэн төвөгтэй. Энэ байдал идэр насны сүүлч залуу насны эхэн үед бүр ч хэцүү. Энэ бүхнийг ирээдүй рүү хандуулах ёстой чухал цаг үед бие эрхтний гажигтай хүмүүс өөрийнхөө арчаагүй байдлыг мэдэрч сэтгэл санаа нь маш их доошлох аюултай.
Танин мэдэхүйн хөгжлийн 5 үе шат байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй судлаачид олон байдаг. Шайи 1986 бид хүүхэд өсвөр идэр насандаа ертөнцийг ухаарч мэдэх, сэтгэхүй улам бүр нарийн олон талтай төвөгтэй бүтцүүдийг эзэмшдэг. Эхний үе шат сэтгэхүйн дээд хөгжил нь хэлбэршсэн үйлдэл болдог. Шайи тэр үеийг суралцаж мэдлэг чадвар олж авах үе хэмээн гэж нэрлэсэн. Залуу насандаа бид оюун ухаандаа авъяас билгээ албан тушаал дэвших амьдралын хэв шинжээ тодорхойлоход илүү ашигладаг. Тэрхүү үе шатыг нь амжилтын үе шат гэнэ. Насанд хүрэгчдийн танин мэдэхүйн хөгжлийн маш чухал үе бөгөөд бидний энэхүү үе шатанд амьдрал үйл ажиллагаандаа илүү ухаалаг алсын бодолтой хандах асуудлыг олон талаас нь авч үзэн шийдвэрлэх чадвартай Тэр байдал нь танин мэдэхүйн дадал чадварыг ашиглах дараагийн алхам болох нийгмийн чиг үүргийг гүйцэтгэх боломжийг бүрдүүлдэг. Шайи энэ судалгааныхаа эцэст насанд хүрэгчдийн танин мэдэхүй хөгжлийн онцлог нь авъяас боломжоо өргөжүүлэн тэлэх ба түүний бүтцийг өөрчлөхөд биш харин оюунлаг чанарынхаа давуу талуудыг янз бүрийн нөхцөлд уян хатан ухаалаг байдлаар ашиглахад оршино гэж дүгнэв.
Залуу насны хөгжлийн үе шатуудыг судалсан байдал
Залуучуудын танин мэдэхүйн авъяас билэг хувийн хэрэгцээ сонирхол нийгмийн хүлээлт зэргийг харьцуулан судлах замаар насанд хүрэгчдийн хөгжлийн тодорхой үе шатыг авч үздэг. Насанд хүрэгчидтэй өргөн хүрээтэй асуудлаар ярилцаж судалгаа явуулж үр дүнг тал талаас нь шинжлэн дүгнэснээр ирсэнЗалуу үеийн хөгжлийн үндсэн агуулга нь хэм хэмжээгээр нөхцөлддөг хямрал зөрчил зөрчилдөөн эсвэл эмзэг асуудал байдаг.
 Насанд хүрэгчдийн бие сэтгэцийн хөгжлийн асуудлыг авч үзэхдээ ихэнхдээ судлаачид Эриксоны нийгэм сэтгэл зүйн онолыг тулгуур болгож ирсэн. Залуу насны үед шийдэх ёстой хамгийн гол асуудал бол ганцаардах буюу бусадтай өөрийнхөө талаар адилтган үзэхээс хөндийрч өөрийгөө эрж олох явдал байдаг. Өөрийгөө нээх үйлийн дунд насанд хүрэгчдийн хувьд амьдрал үйл ажиллагаа нь тасралтгүй байнга өрнөх бүтээлч үр дүнтэй байх мэдрэмж юм. Хүмүүс өөрийгөө нээхийн тулд нийгэмд өөрийн байр суурийг дахин нягтлах нөөц боломжоо ашиглах илүү амжилтанд хүрэхийг хичээдэг.
Ойр дотно харилцаа нь харилцагч талууд юуны өмнө бие бие рүүгээ тэмүүлэх нэг нэгний хүлээн зөвшөөрөх чадвартай үүнд анхаарлаа хандуулах юм. Бусдаас хөндрийлөх тусгаарлагдах байдал харилцан бие биенийгээ ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй байдалтай холбоотой. Эриксоны онол хөгжлийн үе шатуудыг чухалчлан авч үздэг хэдий ч маш уян хатан олон талаас нь асуудалд ханддаг талаасаа амьдралын хэм хэмжээний хямралын загвар болж өгдөг.
Насанд хүрэгчдийн амьдралын эхэн үеийг Левинсон ойролцоогоор 17 наснаас эхлэн 22 нас хүртэл үргэлжилдэг идэр нас 22-28 насны хоорондох насанд хүрэгчдийн ертөнцөд нэвтрэн орох үе шат 30 насны босго алхах үе шат буюу 28-33 нас гэсэн 3 дэд хэсэгт ангилсан. Левинсон үзэж байгаагаар залуу эрчүүд насанд хүрсэн болж хувирахын тулд
1.      Мөрөөдлөө бодит байдалтай нийцүүлэх
2.      Сайн дагалдуулан сургагчтай болох
3.      Албан тушаал дэвших нийгэмд эзлэх байр сууриа олох
4.      Ойр дотно харилцаа үүсгэх гэсэн хөгжлийн эрхээр үүсч гарч ирдэг 4 үндсэн зорилтыг шийдэх хэрэгтэй.
Мөрөөдөл ба бодит байдал
Насанд хүрэх эхний хүмүүсийн мөрөөдөл бодит байдалтай тун бага холбоотой байдаг. Ямар нэг тодорхой зорилго мөрөөдөл болж өгөхөөс эхлээд нэрд гарсан алдартай хүмүүсийн тухайн ямар ч явдал тааралдана. Мөрөөдлийн хамгийн гайхалтай шинж чанар нь эрэгтэй хүмүүсийг өнөөгийн ажил үйл ажиллагаандаа анхаарал тавьж улмаар амжилт гаргах боломжийг бүрдүүлдэг. Үнэндээ үр дүнгээ өгч байгаа нөхцөлд залуу хүмүүс бодит байдлыг харгалзах үндсэнд өөрийн амьдралын бүтцээ зөв тодорхойлж бүх зүйлд зохих хэмжээнд өөдрөг үзлээр хандаж мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжтой болох үндэстэй. Ямар ч хөрсгүй хий хоосон санаашрал үл бүтэх зорилго зэрэг нь залуу хүмүүсийн өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлж чадахгүй юм.
Эцэг эхчүүд хүүхдээсээ хэт их зүйлийг шаардах хүүхдэд маш их гэм зэмтэй мэт мэдрэмж төрүүлэх эсвэл идэвх нь сулрах зэрэг нөхцөлд мөрөөдөл үр дүн багатай болж эхэлнэ. Ийм нөхцөлд залуучууд өөрийн авъяас боломжоос хөндий хол мэргэжлийг сонгох зөв сонголт хийх туршлага мэдлэг дутагдаж байгаад гуньж гутрах явдал цөөнгүй байна.  Эдгээр алдаатай шийдвэрүүд хожим мэргэжлийн хүрээний олон төрлийн зөрчил хөдөлмөрлөх урам зориг дутагдах өөрийгөө дайчлах боломж хомсдох байдал зэрэг хүргэнэ.  Тэрчлэн хүмүүсийн мөрөөдлийн агуулга мөн чанар өөрчлөгдөж байдгийг тэмдэглэх нь зүй.
Дагалдуулан сургагчтай болох
Залуу хүмүүс хүсэл мөрөөдлөө биеүүлэх нэг үндсэн нөхцөл нь энэ чиглэлийн сайн дагалдуулан сургагчтай явдал юм. Тэрчлэн дагалдуулан сургагч албан ажилд орох албан тушаал дэвших явдалд үнэлж баршгүй туслалцаа үзүүлдэг. Гэхдээ дагалдуулан сургагчийн үндсэн үүрэг нь эцэг эх-хүүхэд гэсэн харилцааны хэлбэрээс насанд хүрсэн үе тэнгийнхний харилцаанд үр бүтээлчээр шилжүүлэх явдал байдаг.
Ойр дотно холбоо тогтоох
Ойр дотно харилцаа тогтоох нь гэр бүл болох хүүхэд төрүүлэх чухал үйл явцыг тэмдэглэн өнгөрүүлэх зэргээс өргөн хүрээтэй ойлголт юм. Гэр бүл болсны дараа залуу эр хүн эмэгтэй хүнтэй илүү ойр дотно харилцах бие биедээ түшиг тулгуур болох урлагт улам эрчимтэй суралцсаар байна. Эрэгтэй хүмүүс 30 насны заагийг алхаж байж сая эмэгтэй хүмүүсүүстэй нухацтай тэгш эрхтэй харилцах хувийн туршлага ур чадвартай болж жинхэнээр нөхөрлөж сурна. Гэсэн хэдий ч хүйсийн харилцааны зарим тал хүнийг хүнийх нь хувьд хүндэтгэн харилцах асуудал бүхий л насан туршид хэцүү зорилт хэвээр үлддэг онцлогтойЗалуу эмэгтэй хүнтэй ойр дотно харилцах харилцааны анхны туршлага нь дагалдуулан сургагч ба сурагч гэсэн хэрэгцээнд захиаргадсан хэвээр байдаг. Ялангуяа эмэгтэй хүмүүс залуу эрэгтэйд хүсэл мөрөөдлөө биелүүлэх өөрийгөө хүндэтгэх өөртөө итгэдэг болоход нэн тус дэм үзүүлнэ. Энэ бүхэн эмэгтэйтэй танилцаж ойр дотно нөхөрлөх байдлаар хэрэгждэг сэтгэл зүйч үздэг. Үүний нэг адилаар эмэгтэй хүмүүсийн сэтгэцийн өсөлт хөгжилд эрчүүд онцгой чухал үүрэг гүйцэтгэж байдгаар судлаачид тэмдэглэсэн.
Эмэгтэйчүүдийн хөгжлийн үечлэл
Левинсоны судалгааг гол төлөв эмэгтэй хүмүүсийн хөгжлийн үе шатнаас хөндий хийгдсэн гэдэг талаар ихээхэн шүүмжилдэг. Эмэгтэйчүүд насанд хүрэх хөгжлийн үйл явц гэдэг нь хоорондоо уялдаатай
-          мөрөөдлөө тодорхой болгох
-          дагалдуулсан сургачтай болох
-          албан тушаал дэвшиж нийгэмд байр сууриа эзлэх байр сууриа тодорхойлох онцгой өвөрмөц ойр дотно харилцаа тогтоох
-          30 насны заагийг даван туулах гэсэн хөгжлийн 4 зорилт байна.
 Зарим судлаачид эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлийн амьдралын үечлэл наснаас илүү ихээр энэхүү шилжилтийн шалгуур болж өгнө гэж үзсэн. Эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлогоос хамаарч 30, 40, 50, гэх мэт насны шилжилтийн үеийн асуудал тэр бүр хурц байдаггүй. Тэдний хувьд анхны хүүхдээ төрүүлэх том болж аав ээжийн гэрийг орхиж нөхөрт гарах зэрэг нь ийм шалгуур болж өгөх магадлалтай
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн мөрөөдлийн ялгаа
Судлаачид эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаддаг онцлог нь мөрөөдлийн зөрөө юм. Насанд хүрэгчидийн хөгжлийн шинж тэмдэг болж чадна. Эрэгтэй хүмүүсийн мөрөөдөл нэгэн хэвийн голцуу ажилтай холбоотой гэтэл эмэгтэйчүүдийн мөрөөдөл нь хэрвээ гэрийн эзэгтэй бол сайн болгохыг боддог албан тушаалд байдаг эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлсний дараа ажил хэргээ үргэлжүүлдэг. Мөрөөдлийн талаар бүр эрт үед хийгдсэн судалгааны явцад эмэгтэйчүүд албан тушаал дэвших гэр бүл бодох амьдралаа төвхнүүлэх асуудалд чухал ач холбогдол өгдөг. Судалгаанд 28-53 насны эмэгтэйчүүд оролцсон бөгөөд тэдний 41% нь хоёрдмол байдалтай амьдрал ба мөрөөдлийнхөө биелэлтэд сэтгэл хангалуун биш байгаагаа илэрхийлжээ. Зарим эмэгтэйчүүд гэр бүл ба ажлыг хослуулах боломж байхгүй гэжээ. 35-45 насны эмэгтэйчүүдийн 20% нь гэр бүлээ хадгалж үлддэг бол 30% нь албан ёсоор гэр бүл салсан бас 30% нь сэтгэл зүйн хувьд нөхрөөсөө салсан гэж хариулсан.
Мэргэжлийн өсөлтийн онцлог ялгаа
Эмэгтэйчүүдийн хувьд өвөрмөц онцлог хүнийг олж ханилах асуудал эрэгтэйчүүдээс төвөгтэй байхаас гадна албан тушаал дэвших нь нилээд хожуу эхэлдэг онцлогтой. Эмэгтэйчүүд дунд насны үедээ албан тушаал дэвших оролдлого хийсээр байдаг гэж үздэг. Тэдний амьдралын энэ цэгтээ хүрээд мэргэжлийн талбарт амжилт гаргах, өөрчлөгдөх, хувийн аз жаргал амьдралаа зохион байгуулах гол анхаарал хандуулдаг.
Амьдралын зорилго, төлөвлөгөөгөө зохицуулах онцлог
30 насны босгыг даван туулах нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд асар их стрессыг араасаа дагуулж байдаг. Харин амьдралын зорилго үнэт зүйлс төлөвлөгөөгөө өөрчлөх болоход 28-33 насны эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөрөөр ханддаг. Эмэгтэйчүүд 30 насны зааг нь үеийг хүртэл мэргэжлийн ур чадвар эзэмших албан тушаал дэвших сонирхол нь давамгайлж байсан эмэгтэйчүүд болохоор энэ үеэс гол анхаарлаа гэр бүлээ үр хүүхдээ зориулах хандлагатай 1950-1960-аад оны үщд хийгдсэн нэгэн судалгааны дүнгээс үзэхэд гэрийн эзэгтэй сайн болох эх байх гэх мэт нэг төрлийн мөрөөдөлд хөтлөгдсөн эмэгтэйчүүдилүү сайн дасан зохицохчадвартай.
Залуу нас ба ажил хөдөлмөр
Бид бүр хүүхэд байхаасаа ирээдүйд ямар ажил мэргэжилтэй болох юу хийх тухай олонтаа бодож янз бүрийн хувилбарыг төсөөлөн боддог. Насанд хүрсэн үедээ тэрхүү мөрөөдлөө хэрхэн биелүүлэх хэн байх ямар боломжийг алдах гэх мэт асуудал шууд хамаарна. Хүн өөрийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй холбоотой арвин баялаг туршлага ба тодорхой тогтсон хандлагыг тээж явдаг. Ажил хөдөлмөр үнэндээ бидний нийгэмд эзлэх байр суурь орлого нэр хүндийг тодорхойлж өгдөг. Мөн залуу хүний өдрийн цагийн хуваарь нийгмийн харилцан үйлчлэл хувийн хөгжил ажил төрлөөс шууд шалтгаалдаг.  Судлаачид насанд хүрэгчдийн хувьд ажил төрөл нь ямар ч ач холбогдолтой байдгийг судлах явцдаа 2 хэв шинжийн хариулт гол төлөв өгөгддөгийг илрүүлжээНэгдэх тохиолдолд судалгаанд оролцогчид өөрийн эрхэлдэг ажил төрлийн онцлог ямар тусгай ур чадварыг эзэмших шаардлагатай гэх зэрэг асуудлыг хөндөж ярьдаг. Судлаачид ажил хөдөлмөрийн дотоод хүчин зүйлс гэж нэрлэжээ.
Амьдралын төвөгтэй, хямралт нөхцөлд байдлыг даван туулах
Насанд хүрэгчдийн хөгжлийн асуудлыг судлахын тулд наснаас хамаарах тусгай үүрэг, харилцаа, нийгмийн чиг баримжааг авч үзэхээс гадна хувь хүний зүгээс жирэмслэх, ажлаас халагдах гэр бүл салах гэх мэт олон янзын гадаад ба дотоод хүчин зүйлүүдээс шалтгаална. Эдгээр төвөгтэй хямралт нөхцөлд байдлын нэг тодорхой тохиолдолд байж болох ажлаас халагдсан хүмүүс ихэнх нөхцөлд дараагийн ажилд хурдан шилжихийг хичээдэг.
ü  Биеийн эрүүл мэнд- Хэрэв хүн эрүүл мэнд сайн ба хэвийн бол ярилцлагандаа өөртөө бүрэн төгс итгэлтэй байх нь сайн талаас харуулах боломж нээгдэж дээшлэнэ. Биеийн эрүүл мэнд сайн байх явдал стрессыг даван туулах, гэнэтийн бэрхшээл хүндрэл, хэт ядаргаанд автахгүй байх боломж олгоно.
ü  Материал ба санхүүгийн нөөц- шинэ ажил эрж хайнгаа хажуугаар зардлаа төлөх чадвартай санхүүгийн хувьд бат бөх хүмүүстэй харьцуулахад санхүүгийн хуримтлал байхгүй хүмүүст энэ нь маш хүчтэй цохилт болж улмаар стресст гол үндэс болдог.
ü  Мэргэшил- Мэргэшлийн түвшин ур чадвар нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа хүмүүс мэдлэг ур чадвар султай, дахин давтан бэлтгэгдэх шаардлагатай хүмүүстэй харьцуулахад ажил олох хялбар байна. Тэгээд ч зах зээл өөрөө өндөр мэргэшсэн ажилтнуудыг эрж хайж, ажлын байр албан тушаалыг цаг үргэлж санал болгож байдаг.
ü  Нийгмийн дэмжлэг- Гэр бүлийн гишүүд бие биедээ дотно ханддаг халуун дулаан орчноор хүрээлэгдсэн хүмүүс ажлаас халагдахад сэтгэлээр унаж өөрийгөө стресст орж байдаггүй. Харин ганцаардмал бусдаас хөндий ба гэр орныхон сэтгэл санааг таагүй ойлгодог ч давс нэмж хүндрүүлдэг бол асуудал эсрэгээрээ эргэх болно.
ü  Үйл явцыг сайтар ойлгох- Ажлаас халагдах болсон шалтгаанаа нарийн тунгааж үнэлэн цэгнэх авъяас билэг ажлаас халагдах бодит байдлыг хүлээн зөвшөөрөхбүх боломжоо хуралдуулжирээдүй рүүгээ хандах ажиллахад тусалдаг байна. Энэхүү авъяас билэг тодорхой хэмжээгээр хувь хүний боловсролын түвшин амьдралын туршлагаас шалтгаална.
ü  Амьдралын үйл явдлыг урьдчилан харах ба түүнд бэлтгэх- Цэргийн зориулалттай үйлдвэрт ажилладдаг инженерхүйтэн дайн”  дуусч захиалга цөөрөх байдал байгааг урьдаас мэдэрч давхар мэргэжил эзэмших сургалтанд хамрагдах өөр ажил руу шилжих  боломжтой болсон жишээ олон бий. Гэтэл урьдын адил зөвхөн ганц мэргэжил ажилдаа найдлага тавьсаар хүмүүс ажлын байрыг олноор хорогдуулах нөхцөлд илүү төвөгтэй байдалд орох талтай.
ü  Бие хүний шинж онцлогБие хүний уян хатан сэтгэлгээ шинэ туршлагаас цаг алдалгүй суралцах сэдэл нээлттэй байх зэрэг шинж чанарууд бие сэтгэцийн эрчим эрчим хүчийг маш богино хугацаанд төлжүүлэхэд бүхнээс илүү тусалдаг. Энэ нэг төрлийн онцгой авъяас билэг мөн. Эдгээр хүмүүс шинэ ажилдаа амархан дасан зохицож чаддаг, бусадтай хурдан хугацаанд хэл амаа олох, бусдаас дэмжлэг тусламж авах чадвар сайтай.
ü  Амьдралын нөхцөл байдал-Урьд нь ажлаас халагдаж байсан хүмүүс ажилгүй болох ямар үр дагавартай байдгийг сайн мэдэх учраас хүнд сорилтыг даван туулах асуудалыг ухаалагаар хандах талаар туршлагатай хандлага арай өөр болж ирнэ.
Энэ бүхнээс харахад нэг адил үйл явдал зарим хүмүүсийн хувьд хүч боломжоо нөөц дайчлах эх сурвалж болж өгч байхад нөгөө хэсэг хүмүүсийн хувьд сэтгэлээр унасан, гарах гарцаа олохгүй мунгинах байдалд хүргэдэг байна. Насанд хүрсэн хүний нийтлэг шалгуур нь төвөгтэй хүнд хэцүү нөхцөл байдалд хамгийн ухаалаг шийдвэр гаргах, улмаар шинэ ололт амжилтанд хүргэх бололцоог өөрийн нээдэг байх.


No comments: