0-2 насны хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний онцлог
Тухайн хүний харьцангуй нийтлэг, тодорхой цаг хугацаанд хурээлэн байгаа бодит байдал болон өөрөө өөртөө хандах, ихэнхидээ сэтгэлийн хөдөлгөөний хүрээгээр зохицуулагдаж байгаа байдал дахь өөрийн сэггэгдлийг сэтгэлийн хөдөлгөөний байдал гэнэ.
Хүүхдийн авир араншин /аффективная сфера/-ийн хүрээний хөгжил нь бүр төрөхөөс нь өмнө эхэлдэг.
Хүүхдийн ухамсарт үүссэн "Намайг хүсэж, хайрлаж, хүлээж байна", гэсэн томьёолол нь хуүхдийн зөвхөн хөгжлийг төдийгүй ирээдүйн бие хүний бүхий л амьдралын замыг тодорхойлж байдаг.
Хүсээгүй хүүхэд, өөрийн үйлдлээрээ эцэг эхээсээ тэдний "хүсээгүй", хайрлаагүй", хүлээгээгүй" байдлын төлөө өшөө авдаг байна.
Авир араншингийн хүрээ-хүрээлэн байгаа бодит байдал, болон өөрөө өөртөө хандах хуний өөрийн сэтгэгдлийг бүхэлд нь хэлнэ.
Нялх хүүхдийн амьдралд сэтгэлийн хөдөлгөөн чухал үүрэгтэй. Энэ нь хүүхдийн хүрээлэн байгаа ертөнцтэй холбогдох анхны хэлбэр нь болдог. Сэтгэлийн хөдөлгөөн хүүхдийн эд юмстай харьцах харьцааны илэрхийлэл болдог бөгөөд, танин мэдэх үйлд нь түлхэц үзүүлж тэр хэмжээгээр хүүхдийн цаашдын бүх талын хөгжилд нөлөөлж байдаг.
Нялх насны хүүхдийн гол зонхилох үйл ажиллагаа нь хүрээлэн байгаа юмстай харьцах сэтгэл хөдлөлийн шууд харилцаа юм. Сэтгэлийн хөдөлгөөнд тулгуурлан хүүхдэд баримжааллын, сонорын, хөдөлгөөний нарийн төвөгтэй үйлдлийг хийх арга төлөвшдөг. Энэ насны хүүхдийн чухал шинэ бүрдэл шинж нь бусад хүмүүстэй харилцах хэрэгцээ төлөвшдөг явдал юм. Сэтгэлийн хөдөлгөөний харилцаа дутагдах нь хүүхдийн сэтгэцийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг.
Хүүхдийн цогц хариу үйлдлийн илрэл: хүүхдэд том хүмүүс харагдах үед хүүхдийн үзүүлж байгаа хариу үйлдэл нь шинэ төрсөн хүүхдийн насны нэг үеийн төгсгөл ирж байгаагийн илэрхийлэл болдог.
Дөнгөж төрсөн хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний анхны илрэл болох уйлахад нүүр нь улайх, нүүрээ үрчийлгэх, эмх замбараагүй хөдөлгөөн хийх байдалтай хавсран илэрдэг байна.
Хүүхдийн амьдралын эхний 5 өдрийн турш 4 цаг, 6 дахь өдрөөс эхлэн 10 цагийн турш ажиглахад нүүрэнд нь инээмсэглэлийн илэрхийлэл, нүүрний хувирал хөдөлгөөн ажиглагддаг ба эдгээр хөдөлгөөнүүд нь хүүхдийн нойрсох үед үүсч улмаар рефлексийн шинжтэй байдаг.
Хүүхэд хөгжлийнхээ 2 - 3 сард аль хэдийн гадны цочроогчид хариу үйлдэл үзүүлэх төдийгүй, дуурайж аяндаа инээж эхэлдэг. Хүүхдийн нүүрэнд тодрох инээмсэглэлээс гадна хүүхдийн амьдралын эхний 7 хоногт, төрөл бүрийн дуу авиа тэр дундаахүний дуу хоолойнд өгөх хариу үйлдэл зэрэг нь мөн энэ үед илэрдэг. Үүний зэрэгцээгээр хүүхэд 5 дахь долоо хоногоос эхлэн хүний дуу авиа гарахад тэр бүр инээмсэглэхгүй, харин хүүхдийн инээмсэглэхэд түлхэц болох зүйл нь янз бүрийн харааны өдөөгчид, тэр дундаа хүний нүүрний хувирал болж байдаг. Хүүхэд амьдралынхаа 2-3 сард зөвхөн гадны цочроогчийн хариуд төдийгүй аяндаа инээж эхэлдэг. Инээмсэглэл үүсэж бий болоход нилээд түгээмэл түлхэц болдог зүйлийн нэг нь хүний нүүрний хувирал юм. Хүүхэд 2 сартайдаа түүн үрүү тонгойн
харж буй хүний нүүрэн дээр хараагаа тогтоон харж, инээж, гараа сарвалзуулан, хөлөө хөдөлгөх, ганганаж гунганах зэргээр хариу үйлдэл үзүүлж эхэлдэг. Энэхүү хариу үйлдлийг хүүхдийн цогц хариу үйлдэл гэж нэрлэх болсон баина. Зарим сэтгэл зүйчид, энэхүу шинэ бүрдэл шинж нь нярай үе дуусч баигаагийн гол үзүүлэлт гэж үзсэн байдаг.
харж буй хүний нүүрэн дээр хараагаа тогтоон харж, инээж, гараа сарвалзуулан, хөлөө хөдөлгөх, ганганаж гунганах зэргээр хариу үйлдэл үзүүлж эхэлдэг. Энэхүү хариу үйлдлийг хүүхдийн цогц хариу үйлдэл гэж нэрлэх болсон баина. Зарим сэтгэл зүйчид, энэхүу шинэ бүрдэл шинж нь нярай үе дуусч баигаагийн гол үзүүлэлт гэж үзсэн байдаг.
"Хүүхдийн нүүрэнд инээмсэглэл тодрох үеэс хүүхдэд сэтгэл зүйн хувийн холбоо үүсдэг. Хүүхдийн цаашдын сэтгэцийн хөгжил гэдэг нь юуны өмнө түүний насанд хүрэгчидтэй харилцах харилцааны хэрэгсэлийн хөгжил юм.
Хүүхэд сэтгэлиин хөдөлгөөнеө зөвхөн инээмсэглэлээр илэрхийлээд зогсохгүй, бүх л биеийн хөдөлгөөнөөр, сэтгэл хөдлөлөөрөө хариулт өгч байдаг.
Хөгжлийн хувьд удаан хүүхдүүдэд цогц хариу үйлдлийн илрэл хоцорч илэрдэг. М.И.Лисинагийн үзсэнээр "хүүхдийн цогц хариу үйлдлийн илрэл нь хүухдийн нийгмийн анхны хэрэгцээ буюу насанд хүрэгчидтэй харилцах хэрэгцээ бий болсны илрэл юм. Оросын эрдэмтэн М.Ю.Кистяковскаягийн Москвагийн Анагаах ухааны академид явуулсан судалгааны ур дүнд эруул өсөлттэй хүухдэд түүний амьдралын 1 сарын сүүл 2 сарын эхээр " Цогц хариу үйлдэл " ажиглагддагийг тогтоосон байна. "Цогц хариу уйлдэл" нь инээмсэглэлээс гадна, ерөнхий хөдөлгөөнөөр буюу хөл гараа тэнийлгэх, нугалах, амьсгалаа татах, дуу хоолойгоор хариу өгөх, болон нудээ цавчлах зэрэгтэй хамт илэрдэг.
Цуврал
судалгааны үр
дүнд дараах
дугнэлтийг хийсэн байна. Үүнд:
- Насанд
хурэгчид хүүхдэд эерэг сэтгэлийн хөдөлгөөнийг зөвхөн хараа, сонсголын түвшинд
хангах төдийд л үүсгэж болох бөгөөд, тэр хэмжээгээр харааны төвлөрөх чадварыг
нь хөгжүүлж байдаг.
- Хүүхдийн
анхдагч хэрэгцээг цагтухай бүрт нь бүрэн гүйцэд хангах явдал нь сөрөг сэтгэлийн
хөдөлгөөн үүсэх магадлалыг эрс багасгаж, эерэг сэтгэлийн хөдөлгөөн үүсч хөгжих
нөхцөлийг бий болгодог.
- Эерэг
сэтгэлийн хөдөлгөөн нь хүүхдийн тогтвортой, удаан хугацааны харааны төвлөрлийг
бий болоход тус болдог.
Хүүхдийн сөрөг сэтгэлийн хөдөлгөөн
2 насанд хүүхдэд харилцааны эерэг сэтгэл хөдлөлөөс гадна сөрөг сэтгэлийн хөдөлгөөний хариу үйлдлүүд бий болдог.
Сөрөг сэтгэлиин хөдөлгөөн - хүний ямар нэг хэрэгцээ хангагдаагүй, эсвэл хангагдах боломжгүй байдалтай холбоотой үүсч байгаа сэтгэгдлийг хэлнэ.
Хүүхдийн хоёр насанд бусад настай харьцуулбал сөрөг сэтгэлийн хөдөлгөөн үүсэх нөхцөл тохироо илүү бүрдсэн байдаг. Энэхүү байдал нь тухайн насанд хүүхдийн хэл яриа идэвхитэй үгийн нөөц хангалттай хөгжөөгүй, ямар нэг үйл явдал, нөхцөл байдалд хандах өөрийн хандлагыг үгээр илэрхийлж чаддаггүйтэй холбоотой.сөрөг сэтгэлийн хөдөлгөөн нь зөвхөн уйлах, хашгирах төдийгүй, хөлөөрөө дэвслэх, зодолдох, зарим үед хазах байдлаар илэрдэг.
Хоёр насандаа хүүхэд аль хэдийнээ баярлах, гомдох, хайрлах, айх зэрэг сэтгэлийн хөдөлгөөний илрэлийг мэдэрдэг болсон байна. Айдас нь хүүхдийн амьдрал дахь ямар нэг хэвшмэл байдлыг эрс өөрчилсөнтэй холбоотойгоор үүсдэг. Хүүхэд амьдралын туршлагагүй тул шинэ, танил биш, урьд нь харж узээгуй зүйлээс байнга айдаг. Гэхдээ насанд хүрэгчдийн шинэ нөхцөл байдалд тайвнаар хандах хандлага нь хүүхдийг айхгүй байхад тусалдаг.
Хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний хөгжилд өөрчлөлт гарах шалтгаан
Эрдэмтдийн үзэж байгаагаар сөрөг сэтгэлийн хөдөлгөөн үүсгэдэг нийтлэг шалтгаанууд байдаг. Үүнд :
1.
Хүүхдийн анхдагч хэвшсэн зан үйл алдагдах
Хүүхдийн зуршлыг өөрчлөх нь хүүхдээс нилээд их ачааллыг шаардахаас гадна, сэтгэлийн хөдөлгөөний хүрээг төдийгүй зан үйлийг нь бүхэлд нь өөрчилдөг. Хүүхдэд тоглохоо болих, нойрондоо муудах, хоолны дуршил нь буурах зэрэг өөрчлөлт илэрч болно. Нилээд түгээмэл сөрөг хариу үйлдэл нь 5-6 сараас 1 нас 8 сар хүртэл хугацаанд илэрдэг. Энэ үед тогтвортой зуршлууд бий болдог бөгөөд үүнийг өөрчилбөл мэдрэлийн системийн болон зан үйлийн цочмог байдлыг үүсгэж бий болгодог. Жишээ нь: шинэ байранд орох, гэрт нь гадны хүн байх, эмээ өвөө дээр нь хэд хоногоор байлгах зэрэг нь түр зуурын сөрөг хариу үйлдлийг үүсгэдэг.
2.
Хүүхдийн өдрийн дэглэмийг буруу зохион байгуулах
Хэрэв хүүхдийн унтах, хооллох амрах хуваарь хүүхдийн бие сэтгэцийн онцлогт тохирохгүй бол цочмог, тайван биш болдог.
3.
Хүмүүжлийн буруу арга хэрэглэх
Хүүхдийн хийх, тоглох гэсэн зүйлийг байнга хориглох нь сэтгэл хөдлөлийн тавгүй байдлыг бий болгодог.
4.
Хүүхдийн тоглох болон биеэ даах боломж нөхцөл хангагдахгүй байх
Сонорын цочроогчийн хангалтгүй байдал нь хүүхдийн идэвхитэй байдлыг хязгаарлаж байдаг.
5.
Хүүхдэд хэт нэг талыг барьсан сэтгэл зүйн ээнэгшин дасан зохицолтыг бий болгох
Хүүхэд зөвхөн эхтэйгээ, түүний гар дээр байж (байнга тэврүүлэх) сурсан бол түүнииг өөр хүнтэй орхиод удаан хугацаагаар уйлж эхэлдэг.
6.
Хүүхдэд эцэг эх болон насанд хүрэгчдийн зүгээс нэгдсэн нэг шаардлага тавих
Насанд хүрэгчдийн зүгээс хүүхдэд тавих янз бүрийн шаардлага, хүмүүжлийн өөр өөр арга хүүхдэд сөрөг сэтгэлийн хөдөлгоөн үүсэх нөхцөл болдог.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний онцлог
Сургуулийн өмнөх нас нь хүүхдийн танин мэдэхүйн сэтгэл хөдлөлийн үе бөгөөд энэ үед хүүхэд аливаа зүйлд гайхах, сонирхох нь элбэгшдэг. Олон шинэ зүйлтэй танилцах тутам хүүхдийн эдгээр шинжүүд нь юмыг танин мэдэх хүслийг ихээр төрүүлдэг. Ингэснээр хүүхэд бодит ертөнцийг бие болон сэтгэл зүйгээрээ мэдэрч эхэлдэг.
Хүүхдийн 2-6 насыг "цухалдах" нас хэмээн нэрлэдэг. Энэ үед хүүхдийн сэтгэлиин хөдөлгөөн маш тогтворгүй байдаг. Бага багаар хэдий ч байнга цухалдаж эхэлнэ. Ийм насны хүүхэд уурлах, айх, мөн баярлахдаа ч бас амархан байдаг. Тэд ихэвчлэн бусад хүүхдүүд болон томчуулын сэтгэлд хөдлөлд /баярлах, гомдох гэх мэт/ маш эмзэг ханддаг ба үүнийг" сэтгэлийн хөдөлгөөний халдварлалт " гэж нэрлэж болох юм.
Сэтгэлийн хөдөлгөөн - гэдэг нь хүний ертөнцөд хандах, мэдэрч байгаа зүйлдээ шууд бусаар хандах хандлагыг хэлнэ.
Авир араншингийн хүрээ - хүрээлэн буй бодит байдал болон өөрөө өөртөө хандах өөрийн гэсэн сэтгэгдлийн бүрдлийг хэлнэ.
Танин мэдэхүйн сэтгэл хөдлөл - аливааг танин мэдэх гэсэн хэрэгцээнээс үүссэн сэтгэл хөдлөлүүд бөгөөд тухайлбал ямар нэгэн зүйлийг ойлгох гэсэн эрмэлзэл, үзэгдлийн гол цөмд нэвтрэх, гайхах, үл ойлгох, бодол санаагаа тодорхой илэрхийлдэг байх, эсвэл мэдэхгүй байх, аливаа зүйлийг урьдчилан харах мэдрэмж болон үнэнийг нээн илрүүлсний баяр бахдал зэрэг юм. Бүтээлч хандлага - (латины creation-бүтээх, байгуулах гэсэн үгнээс гаралтай) эд материалын болон оюуны шинэ бүтээгдэхүүн бий болгох үйл явц буюу үйл ажиллагааг хэлнэ.
Цухалдах - нөхцөл байдалд үзүүлэх энгийн эрс хариу үйлдэл сэтгэл хөдлөлийн нэг байдлаас нөгөөд түргэн хугацаанд шилжих, өөрийн мэдэлгүй сэтгэл хөдлөлд автахыг хэлнэ.
Хүүхдийн 2-6 насыг цухалдах нас хэмээн нэрлэдэг. Энэ үед хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөн маш тогтворгүй байх
ба нэгээс нөгөөд маш түргэн хугацаанд шилжиж байдаг. Сургуулийн өмнөх насны хүүхэд үйл ажиллагааны шинэ олон төрлүүдийг эзэмшихээс гадна бусадтай харилцах харилцаа нь хувиран өөрчлөгдөж, хүүхэд өөрийгөө болон хүрээлэн байгаа орчноо таньж мэдэж байдаг. 3 настай хүүхдийн биеэ авч
явах байдлын бусдаас ялгарах онцлог нь тухайн нөхцөлд хүүхдэд үүсч бий болсон
хүсэл, мэдрэмжийн нөлөөнд автаж байдагт оршино. Тэд амархан хувирч өөрчлөгддөг,
ийм учраас тэдний анхаарлыг ямар зүйл дээр хандуулах нь чухал. Гэвч хүүхдийн сонирхолыг ямар нэг зүйл дээр удаан хугацаагаар тогтоон барих нь төвөгтэй байдаг. Энэ насан дээр хүүхдийн сэтгэл хөдлөл тогтворгүй байдаг ч маш хүчтэй байдаг. Жишээ нь: уйлах, хашгирах, алгаа таших, үсэрч дэвхцэх, уурлах гэх мэт олон янзаар илэрдэг ба энэ нь хүүхэд өөрийгөө бүх талаар илэрхийлж байгаа гэсэн үг юм.
Америкийн нэрт сэтгэл зүйч Х.Жайнотт 3 настай хүүхдийн сэтгэл зүйн маш чухал онцлог нь индивидуализм буюу бие даасан байдал юм гэж тэмдэглэсэн байдаг.
Индивидуализм - өөрийн ашиг сонирхол, хэрэгцээг бусдаас дээгүүрт тавих хандлага.
Түүний үзэж байгаагаар энэ нь хүүхдийн хөгжилд байх ёстой зүйл бөгөөд бусдыг цохих, тоглоомыг булаасан үедээ өөрөөсөө ичих мэдрэмжийг тэр болгон мэдэрдэггүй байна. Харин аажмаар нийгмийн амьдрал түүнд тавигддаг шаардлагыг таньж мэдсэнээр хүүхэд өөрийн үйлдлийг тэр шаардлагатай харьцуулж эхэлдэг байна.
Хүүхэд 3 насныхаа сүүлээр хошигнох мэдрэмжтэй болж эхэлдэг. Энэ нь хүүхдийн өөрт нь танил юмс үзэгдлийн ур дүнд бий болдог ажээ. Энэ нь хүүхдийн өөрт нь танил зүйлийг хувирган өөрчлөх үед үүсэж бий болдог. Жишээ нь, даашинз өмсөн бүжиглэж байгаа сургуультай нохой, малгай өмссөн муурны зургийг хүүхэд хараад чанга чанга инээн хөхөрч байдаг шүү дээ.
Үүний зэрэгцээ хүүхдийн хариу үйлдлийг харж болох юм. Энэ нь хүүхдийн амьдралын туршлага бага, болж буй зүйлийн утга учрыг тэр бүр зөв ойлгож чаддаггүй, тухайн зүйлийг зөвхөн гадна талаас нь харж байдагт оршино. Ийм учраас хүүхэд инээд хүрмээргүй зүйлийг хараад ч инээж байх нь элбэг тохиолддог. Жишээ нь, хижээл настай хүн бүдрээд унаж байхыг хүүхэд хараад инээдэг. Харин энэ үед томчууд хүүхдэд хэрэв унавал ямар их өвддөг болохыг тайлбарлах нь зүйтэй. Хүүхэд 3 насныхаа сүүлээр хошигнох мэдрэмжтэй болж эхлэх ба энэ нь хүүхдийн оюун ухааны хөгжил, хүрээлэн байгаа орчны талаарх мэдлэг нэмэгдсэнтэй холбоотой байна. Ийм учраас томчуулын зорилго нь дан ганц хүүхдийнхээ баяр баясалтай сэтгэл хөдлөлийг хөгжүүлээд зогсохгүй мөн бусдын гуниг зовлон, өөрийн буруутай үйлдлийг ухамсарладаг болгон хүмүүжүүлэх нь нэн чухал.
2-4 настай хүүхдэд ёс суртахууны сэтгэл хөдлөл бий болдог. Эргэн тойрныхоо хүмүүсийн шаардлагыг биелүүлсэнээр хүүхдэд сэтгэл ханамжийн мэдрэмж төрдөг байна. "Би таны идэж болохгүй гэсэн чихрийг идээгүй" хэмээн 2 нас 6 сартай хүүхэд ээждээ хэлж байх жишээтэй. Хүүхэд хуруугаа хөхөж байх үед хэн нэгний ингэж болохгуй гэсэн харцыг мэдэрмэгцээ шууд гараа амнаасаа авч ичсэний улмаас нүүр нь улайдаг. Ийм маягаар хуухдийн сэтгэл хөдлөл насанд хүрэгчдийн шаардлагад нийцэж байгаа эсвэл нийцэхгүй байгаа , мөн тааламжтай ба тааламжгүй байхаас гадна буруу зөвийг ялгаж таньж эхэлдэг.
Хүүхэд 3 насандаа үе тэнгийнхнийхээ гуниг зовлонг амьтдаас илүү мэдэрдэг байна. Энэ насандаа ээжийгээ алдсан хүүхдийг, ээжийгээ алдсан дэгдээхэй, яст мэлхий зэргээс илүүтэйгээр өрөвддөг. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас "Чиний айдаг зүйл юу вэ гэсэн асуултанд: - Ээжийгээ үхчих вий гэхээс айдаг " гэдэг хариулт байсан юм.
Сургуулийн өмнөх насны хүүхэд нь зөвхөн ойр дотныхоо хүмүүс төдийгүй гадны хүмүүсийн гуниг зовлонг ихээр мэдэрч эхэлдэг байна. Бусдын сэтгэлийг хуваалцах чадварыг:
-
Хүмүүнлэгийн- бусдын эерэг ба сөрөг бүх сэтгэл хөдлөлийг хамруулдаг
-
Би төвт- бусдын төлөө санаа зовдоггүй, зөвхөн өөрийнхөө төлөө санах зовох үзэгдэл багтана.Үүнд: зовох, гуниглах, айх, бусдын баяр баясалд гуниглах, эсвэл эсрэгээр бусдын гунигт баярлах
Сургуулийн өмнөх насанд эдгээр шинж аль аль нь илэрдэг .
No comments:
Post a Comment