Friday, February 7, 2020

Бага насны хүүхдийн сэтгэцийн шинж хөгжүүлэх арга /зан төлөв, темпраментийн хөгжил/

Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн зан төлөв
Балчир нас буюу 3 хүртэлх насанд зан төлвийн зарим шинжүүд тод илэрнэ. Иймд хүний зан төлвийн эх сурвалжийг энэ наснаас хайх нь зүйтэй. Хүүхдийн зан төлвийн хөгжилд түүний орчны хүмүүстэй харилцах харилцаа голлох үүрэгтэй. Тэд эн түрүүнд ойр дотны хүмүүсийн биеэ авч явах байдал, үйлдлийг дуурайдаг. Тэд харилцааны явцад урам дэмжлэг авах замаар зан уйлийн хэлбэруүдийг эзэмшинэ Улмаар иим зан үйл хэвшил болсноор зан төлвийн хувийн шинжууд төлөвшинө. Бага насны хүүхдийн зан төлвийн илрэл нь хүүхдүүд, насанд хүрэгчид, үе тэнгийнхэнтэйгээ харьцах харьцаа, үйл ажиллагааны явцад бүрэлддэг.
Эн түрүүнд хүүхдэд сайхан сэтгэл, нийтэч чанар, уриалгахан зангаас гадна бусдыг хайрладаггүй, зөрүүд, адайр зэрэг сөрөг чанар төлөвшиж болдог. Зан төлвийн эдгээр шинж тэмдгүүд нялх, балчир насанд бүрэлдэж бий болох бөгөөд ялангуяа 1 хүртэлх насанд эх хүүхдийн харилцааны чанартай холбоотой (Э Эриксоны бие хуний хөгжлийн эхний үе шатыг санацгаая) гэдгийг судлаачид тогтоожээ. Насанд хүрэгчид хүүхдийн дэргэд бие биетэйгээ харилцах хэв маяг, тэдний хүүхэдтэй ажиллах арга барил нь хүүхдийн зан төлвийн төлөвшилд их үүрэгтэй. Ялангуяа эцэг эх хүүхдийн ойр дотны, таатай харилцаа туйлын чухал.
Хүүхдийн сэтгэц физиологийн онцлог болох мэдрэлийн систем, темперамент, төрөлхийн зарим онцлог тэдний зан төлвийн хэв шинж бурэлдэхэд нөлөөлнө. Жишээ нь, тайван дөлгөөн хуухдэд тэсвэр тэвчээртэй шаргуу занг хөгжуулэхэд хялбархан байдаг.

  • Хүүхдийн насны онцлог, хэвшил түүний цаашдын төлөвшилд шийдвэрлэх үүрэгтэй.   Багаасаа салан, залхуу сурвал цаашид энэ зан хэвээр байна.
  • Гэр бүл ба цэцэрлэг нь хуүхдийн зан төлөвийг төлөвшүүлдэг гол хучин зүйл мөн. Гэр бүлийн амьжиргааны тувшин, орчин нөхцөл, хүүхдийн төлөвшил, хөгжилд багагүй нөлөөлдөг. Жишээ нь: Хэт тансаг, бөөцийлсөн орчинд өсч буй хүүхдүүд бэлэнчлэх сэтгэлгээтэй болдог. Хүүхдийн өдөр тутмын харилцаа, үе тэнгийнхэн дотроо болон гэр бүлдээ эзэлж буй байр суурь зан төлвийн хөгжилд багагүй нөлөөтэй.
  • Нийгмийн орчин,   олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь хүүхдийн зан төлөвт багагүй нөлөөлдөг.
  • Уламжлалт ёс заншил.
Балчир насны хуүхдийн биеэ авч яваа байдалд насанд хүрэгчдийн сэтгэлийг зовоохоор өөрчлөлт гарна. Гэвч эдгээр нь орчлон ертөнцтэй танилцах гэсний илэрхиилэл юм. Гэхдээ энэ өөрчлөлт нь айдас байдлаар голдуу илэрдэг. Хуүхэд харанхуйгаас, мангасаас, чөтгөрөөс, амьтнаас, дуу чимээнээс, сүүдрээс айдаг болдог. Хүухдийн төсөөлөн бодох чадвар хөгжихийн хэрээр аюул, хор хөнөөлийн тухай илуу ихийг ойлгож өвдөж гэмтэхээс айдаг. Зарим томчууд хуүхдийг томоотой, дуулгавартай байлгахын тулд айлгадаг байхад зарим нь хүүхдээ унтуулах гэсэндээ элдэв дуу авиа гаргаж айлгаж сүрдүүлдэг. Энэ нь маш буруу зүйл юм. Мөн зарим тохиолдолд хүүхдийн насны онцлогийг харгалзахгүй хамаагүй зүйл үзүүлж, дэргэд нь зохисгүй зуйл ярих, зурагтаар хүүхэд аймаар зүйл харуулах нь хүүхдийг ирээдүйд хулчгар аймхай, шийдэмгий бус болгоход нөлөөлдөг.
Энэ насны хүүхдийн зан төлвийн өөр нэг нийтлэг шинж бол тэр гэнэт ичингүйрэн бүрэг болох явдал юм. Их нүүрэмгий хүүхэд байснаа гэнэт ичимхий бүрэг гэрэвшүү болж хувирдаг. Энэ нь харилцааг ойлгож эхэлсний илрэл ба тухайн хүүхэд нөхцөл байдалд ухаалгаар хандаж буйн шинж юм.
Зөвлөмж
Балчир насны хүүхдийн гаргаж байгаа идэвх чармайлтыг дэмжиж, хийж байгаа зүйлд нь урам өгч, сайн зан чанарыг нь дөвийлгөн магтаж байснаар илүү өөртөө итгэлтэй, санаачилгатай, мэриймтгий зан чанарыг төлөвшүүлдэг. Гэхдээ нас, сэтгэцийн онцлогт нь тохируулж магтаал урамшууллыг өгөх хэрэгтэй. Жишээ нь
2 настай хүүхдэд гутлаа өөрөө өмсдөг ямар сайн хүү вэ? гэж хэлэхэд хүү их л баярлаж бусад хувцсаа өөрөө өмсөх гэж улам мэрийх болно.
-                      3 настай хүүхдэд миний охин ямар гоё зурдаг юм бэ гэхэд гэхэд охин урамшинаТэр улам гоё зурах гэж мэрийхээс гадна энэ мэтийн урамшуулал нь түүний зан төлөвт нөлөөлж ажилсаг, өөртөө итгэлтэй, зоригтой нэгэн болж төлөвшинө.
Иймд хүүхдийг аль болох ажилсаг, шаргуу, хүчтэй , зоригтой, ухаантай, авъаслаг, найрсаг, тусархуу гэх мэтээр урамшуулан сайшаасан үг хэллэгийг харамгүй байнга хэлж байх хэрэгтэй.
Темпераментийн янз бүрийн хэв шинжтэй хүүхэдтэй ажиллах арга
Монголчууд "Хүн болгон адилгүй, хулэг болгон жороогүй" хэмээн зүйрлэж ярьдаг нь хүн бүр өөр өөр зан араншинтай, зан төлөв биеэ авч явах чадвар хийгээд хувийн онцлог өөр байдгийг гэрчилнэ. Тухайлбал, зарим хүухэд бусадтайгаа эвтэй найртай, хөгжилтэй тоглож байхад, зарим нь амархан уурлаж, тоглоомоо шиднэ. Зарим нь тайван нойрсож сэрээд уйлахгуй байхад зарим нь сэрэнгүүтээ гэнэт чанга уйлан байн байн сэрээд байх жишээтэй. Хүүхдийн сэтгэл хөдлөлийн илрэл ч олон янз. Зарим хуүхэд баярлаад дэвхцэн чанга чанга инээж байхад заримынх нь тэр бүр илрэх нь бага. Ийнхүү хүүхэд бүр харилцан адилгүй олон янзын ааш араншинтай байдаг. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ зан араншингийн төрөлхийн онцлогийг мэдэж хүүхдээ хүмүүжүүлэх, тэдэнтэй ажиллах аргаа зөв сонгох хэрэгтэй.

Сангвиник хэв шинж :
  • Аливаа зүйлийг хийж байгаад сонирхол нь буурч эхэлмэгц гүйцэд хийлгүй орхих хандлага улэмж ажиглагддаг тул багаас нь "Ажил хйивэл дуустал" хэмээх зарчмийг ухааруулж ойлгуулах
  • Хүүхдийнхээ хийж байгаа зүйл, тоглох байдлын үр дүнг бус, явцыг нь үе үе ажиглаж байх
  •  Анхааралгүйгээс буруу дутуу дулимаг хийж алдаа гаргасан тохиолдолд  хэлж засаж залруулж байх
  • Юмыг яаж хийх ёстойг багаас нь хэлж ойлгуулж чиглүүлж байх
  • Хүүхэд сургуульд элсэн ороход багшийн хэлж ярьсныг анхааралтай сонсох, хэлж ярьсан зааврын дагуу гүйцэтгэх, тогтож сууж даалгавраа хийх зэрэг шаардлага тулгарах тул тогтвортой сонирхол төлөвшүүлэх, тэвчээртэй байх хэрэгтэйг ойлгуулах. Үүний тулд өөрийн дуртай хийдэг зүйл, тоглоомоор нь хангаж өгөх, даам шатар зааж өгөх, зураг зуруулах замаар тогтвортой сонирхлыг багаас нь хөгжүүлэх
 Холерик хэв шинж :
  • Маш их хөдөлгөөнтэй тул тэр бүр хөдөлгөөнийг цагдаж болохгүй.
  • Эрч хүчтэй тул хүчийг нь зөв зүйл руү нь чиглүүлж ажиллах
  • Санаачлагатай, шургуу тул анги удирдах ажлыг сайн хийнэ.
  • Тэсвэр тэвчээр шаардсан ажил үүрэг өгөх 
  • Тэсвэр тэвчээр шаардсан, дүрэм журмыг биелуүлэх анхаарлын   төвлөрөлт   шаардсан тоглоомоор тоглуулах боломжоор хангах 
флегматик хэв шинж :
  • Ганцаараа тайван, хөдөлгөөн багатай тоглоомоор тоглох дуртай тул нас дээшлэх тутам аажмаар идэвхи, хөдөлгөөн шаардсан тоглоомоор тоглуулах
  • Бөх тайван нойрсох тул нойрыг нь ханатал унтуулж байх
  • Ямар нгэн даалгаврыг хийх арга замыг хэлж өгөх, явцыг нь үе үе ажиглаж, хянах
  • "Яахлаараа ингэж удаан хийдэг байнаа "хурдал, хурдал" гэхчилэн байнга зэмлэж хандах нь буруу.
 Меланхолик хэв шинж:
  • "Бурмаар тэжээхээр урмаар тэжээ" гэсэн зарчмыг баримталж ажиллана, хүухдийн хийсэн зуйлийг урамшуулж магтаж байх 
  • Юм хийх гэсэн хүсэл сонирхлыг нь дэмжиж, урам хайрлаж, хүчинд нь итгүүлж байх 
  • Өөрөөс нь хүч давуу хүүхэдтэй хамтран тоглохыг зориуд зохион байгуулах
  • Өөртөө итгэлгүй сандруу тул зандарч уурлах арга барил зохимжгүй
Темпераментийн аль нэг хэв шинж дангаараа илрэх нь ховор, харин аль нэг нь зонхилж бусад нь дагалдах  шинжтэй байдаг. Хэв шинж тус бүр өөрийн давуу ба дутагдалтай талтай. Иймд эцэг эх асран хамгаалагчид болон багш нар хүүхдийнхээ темпераментийн давуу талд тулгуурлан дутагдалтай талыг засахад анхаарч ажиллах нь зүйтэй. Гэхдээ солгой гараараа ажилладаг хүухдийг заавал зөв гараар нь бичүүлэх гээд байдаггүйн нэгэн адил хүүхдийн төрөлхийн араншинг өөрчилж флегматик хүүхдийг сангвиник болгох гэж хичээсний хэрэггүй.

No comments: