Энэ насанд 26-64 насныхныг
хамрана.
Саяхныг хүртэл мэргэжлийн үйл ажиллагаа гэдэгт залуу хүмүүс мэргэжлийн сургууль тегссөний дараагаар аль нэг байгууллагад мэргэжлээрээ ажилд орж бүхий л насан туршдаа тэнд тасралтгүй, тогтвор суурьшилтай ажиллаж, хожим нь тэтгэвэрт гарах үйл явцыг ойлгодог байв. Үүний тулд мэргэжлээ маш оновчтой сонгох, ажлын байраа зөв олох, ер нь урьдаас олон талын бэлтгэлтэй байх шаардлагатай байсан. Түүний дараагаар тэрээр нөгөө байгууллагадаа үнэнч ажиллаж, аль болохоор хурдан хугацаанд албан тушаалын шатлалаар дэвшихийг хүсдэг байлаа.
Гэтэл орчин үеийн нийгмийн сэтгэл зүйн талаас насанд хүрэгчдийн үзэл бодол, итгэл үнэмшил, тогтсон хандлага юмуу мэргэжлийн ажлын хэрэгцээ нь бүх юм өөрчлөгдөж болох учраас тэр бүхэнд эхнээс нь бэлэн байх шаардлагатай гэдэг хандлага давамгайлах болжээ Ажлын байрны нөхцөл хэрэгцээ маш хурдан өөрчлөгдөж, тэгээд ч ажлын байрны тоо огцом хорогдох болсон учраас “нэг мэргэжил эзэмшээд насаараа хоолоо олох" гэдэг ойлголт үндсээрээ өөрчлөгдөхөд хүрсэн байна.
Үүнтэй холбогдуулан судлаачдын үзэж байгаагаар дунд насныхны хувьд залуучуудтай харьцуулахад ажилдаа сэтгэл хангалуун байх түвшин харьцангуй доогуур байдаг учраас амьдралынхаа дунд үед мэргэжлийн үйл ажиллагааныхаа явцад өөрчлөлт хийх, нөхцөл байдлыг ахин шинээр авч үзэх хэрэгцээ тулгарах нь түгээмэл ажиглагдах болжээ.
Амьдралын дунд үед мэргэжлийн үйл ажиллагаа, байр сууриа дахин авч үззх гэдэг нь чухам энэ үед хүмүүс өөрийн мэргэжлийн ажилдаа дээд зэргээр гаршиж, илүү өндөр албан тушаалд дэвших боломжтой болдог, эсвэл дунд насныхан янз бүрийн шалтгаанаар мэргэжлийн үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөх хэрэгтэй байдагтай холбоотой. Энэ байдлын цаана хэд хэдэн үндсэн шалтгаан бий. Тухайлбал, олон жил ажилласны дараа хүмүүс албан тушаал дэвших ажил нь урагш муутай байгаа юмуу ямар ч дэвшил гарахгүй байгааг харж, сэтгэл хоёрдож эхлэх, эсвэл ажил нь урьдын адил сонирхолтой биш санагдаж, яавал өөр сонирхолтой ажилд шилжих вэ? хэмээн бодож эхлэх явдал үүнд хамаарах үндэстэй
Дунд насны хүмүүс эрхэлсэн ажилдаа өөр байр сууринаас ханддаг болоход нөлөөлдөг нэг гол шалтгаан нь тэд амьдрал нь дунд үедээ орж байгааг ухаарч мэдрэх явдал байдаг. Энэхүү шилжилт Левинсоны үзэж байгаагаар 40 наснаас хойш хүмүүсийн үнэт зүйлс, тогтсон хандлага, зорилго мэдэгдэхүйц өөрчлөгдөх явдал түгээмэл ажиглагддаг ажээ. Ингэснээр тэд өөрсдийн мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх, албан тушаал дэвшиж, илүү амжилтанд хүрч болох ажилд шилжихийг хүсдэг байна. Энэхүү өөрчлөлтийг Левинсон сэтгэл зүйн утгаар залуу үеийн хүсэл мөрөөдөл, үзэл итгэл эргэж ирэх хэмээн нэрлэсэн байдаг. Хэрэв дунд насны хумүүс өөрсдийн авъяас билэг, ур чадварыг үе үе маш бодитой үнэн зөв үнэлж байх юм бол тэрхүү өөрчлөн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх болно, Ялангуяа одоогийн мэргэжлийн үйл ажиллагааныхаа эерэг сөрөг талуудыг үнэн зөвөөр нь үнэлэн цэгнэсэн байх явдал онцгой чухал нөлөөтэй.
Албан тушаал дэвшихгүй байх юмуу маш удаан байх, ажлын байраа өөрөө хүсэхгүй байсан ч өөрчлөх зэрэг нь сэтгэл санаа хямрах, стресст автах, хэвийн тогтвортой байдлаа алдах зэрэг таагүй үр дагаварт хүргэх талтай.
Ажлаас халагдах. Эдгээрээс хамгийн түгээмэл тархсан, таагүй үзэгдэл нь ажилгүй болох явдал байдаг. Байгууллагын даргын шахалтаар тэтгэвэрт гарах юмуу албан тушаал доошлох, ажлаасаа гарах хэрэгтэй болсон хүмүүс сэтгэл санааны маш хүнд байдалд орно. Тэд өөртөө итгэх, өөрийгөө хүндэтгэх байдлаа алдаж, Би-үзэл баримтлал нь эвдэрч байгааг өөрийн эрхгүй мэдэрнэ. Зарим хүмүүс ахиад нэг боломж олгооч, би одоо яанаа гэх зэрэг таагүй бодлоосоо салж чадахгүй болж зхэлнэ. Энэхүү үе шатны дараачаар сэтгэл санаагаар бүр мөсөн унаж, сэтгэцийн гажиг үүсэх байдал заримдаа ажиглагдана. Тэд эргэн тойрны хүмүүстэй уулзахаас зайлсхийж, бие сэтгэцийн асар их зовиур шаналгаатай болж, юу хийхээ мэдэхгүй болох явдал ч цөөнгүй тохиолдоно. Тэд маш ихээр айж, гарах гарцгуй болсон гэсэн бодолд байнга хөтлөгдөж, өөрийгөө байдгаараа зэмлэж, өдөр тутмын ердийн ажил үйлчилгээнд хамрагдах боломжгүй болох явдал ч ажиглагдана. Энэхүү гарз хохирлын аюултай мэдрэмж хэсэг хугацааны дараа хэвийн байдалд эргэж орох ба тэр үед ажилгүй болсон хүн өерийгөө гартаа авч, эргэн тойрноо илүү ухаалаг нүдээр ажиглан харж, өөрийн эрч хүчийг юунд зарцуулбал эргэж мэргэжлийн үйл ажиллагааны талбарт амжилтанд хүрч болох талаар эрчимтэй сэтгэн бодож эрэл хайгуул хийж эхэлнэ.
Дунд насны хүмүүсийн хувьд ажилгүй болох нь залуучуудтай харьцуулахад илүү хүнд төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэнэ.
Нэгд, дунд насны хүмүүс өөрийн хувь заяаг ихээхэн хэмжээгээр ажил үүрэгтэйгээ холбон ойлгож ухаарсан байдаг.
Хоёрт, хүний нас хэдийчинээ явсан байх тутам өөр ажилд шилжихэд илүү хүндрэл бзрхшээл тулгарах магадлал еидөр байдаг. Наад зах нь гэхэд шинээр мэргэжил-эзэмших, дамжаанд суралцах асуудал төвөгтэй болж эхэлнэ.
Гуравт, шинэ ажил оллоо ч гэсэн урьдаас бага цалин хөлстэй, тэгээд ч нийгмийн байр суурийн талаас ихээхэн хохиролтой байх магадлал маш өндөр. Сэтгэл зүйн талаас урьдаас энэ бүхнийг ямар нэг байдлаар харж зохих хэмжээний мөнгө хуримтлуулсан, тал талын дэмжлэгтэй, олон найз нөхөдтэй, ажил мэргэжилдээ хэнээс ч дутахгүй дадлага чадвартай, өөртөө өндөр итгэлтэй хүмүүс энэ нөхцөлд тэрхүү хүнд байдлаас ямар нэг гарз хохиролгүй (сэтгэл санааны хувьд) гарч чаддаг байна. Бас нэг чухал зүйл нь энэ бүх таагүй байдлыг өөрийн сэтгэл санааны дотоодод нэвтрүүлэхгүй байж чаддаг, өөрийгөө дорд үзэж, бусдад хорсож, бүхий л нөхцөл байдлыг улам хүндрүүлэхгүй байж сурах явдал хамгаас чухал гэж сэтгэл судлаачид үздэг
Ажлаасаа уйдах гэдэг нэр томъёог эхлээд сэтгэл нь хоосорч, яаж ч ажиллаад энэ бүхнийг өөрчилж чадахгүй юм байна хэмээн сэтгэл хөдлөлийн хямралд орж, урам зориг нь мохох байдлыг хэлдэг байв.
Хүмүүс ажилдаа дургүй болж хувирдаг гол шалтгаан нь ямар ч үр дүнд хүрч, амжилт гаргаж байсан ямар ч урамшуулал, дэмжлэг үзэхгүй байсаар урам нь хугарах, энэ байдал олон дахин давтагдаж, аливаа хүлээлт найдлага нь биелэхгүй байсаар бүх хил хязгаар алдагдах явдал байдаг. Тэд эхэн үед хамгийн сайхан зүйлийг бодож төсөөлж, асар үнэ цэнэтэй зорилгын төлөө эрч хүчтэй ажиллаж эхэлдэг. Тэдний хүсэл тэмүүлэл цэвэр ариун, гайхалтай үнэхээр бодитой байдаг нь нэн ихээр анхаарал татна.
Ажлын байрны стрэсс. Ажлын байрны стресс гэдэг нь ажлын байр, орчин нөхцөлтэй холбоотой үйл явдлуудаас эхтэй сөрөг үзэгдэл төдий зүйл биш юм. Ажилтнууд ажлын байрны чиг үүргээс гадна гэр бүл, олон нийт, улс төр гэхчлэн маш олон чиглэлийн ажил үүрэг давхар гүйцэтгэж байдаг. Тэдгээр нь цаг үргэлж өөр хоорондоо зөрчилдөж, шийдэхэд бэрхтэй, маш тулгамдсан асуудлуудыг төрүүлнэ. Зарим үед ажил дээр эмэгтэйчүүдийг тойруу замаар гадуурхах, эмэгтэй хүмүүс гэр бүлийн болон бусад олон асуудлыг ажлын байр луугаа авч ирэх хандлагатай байдгаас ургуулан ажил олгогчид гол телөв эрэгтэйчүүдийг авч ажиллуулах сонирхолтой байх, албан тушаал дзвшүүлэх болоход хүмүүсийн мэргэжлийн ур чадвар, удирдах авъяас билэгийг харгалзахаас илүүтэй "тохиромжтой" эсэхийг анхаарах. явдал ажиглагдаж байдаг.
Зарим судалгаагаар эмэггэй хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байдаг учраас өндөр хариуцлагатай албан тушаалд ажиллах, нэг дор хүнд ачааллыг даах чадвар харьцангуй сул байдаг тухай дурьддаг.
No comments:
Post a Comment