Tuesday, February 4, 2020

Харилцааны зөрчил



Зөрчил гэж юу вэ?
“ Хоёр ба түүнээс дээш талуудын ашиг сонирхол, хүсэл, хэрэгцээ, үнэт зүйлс зөрчилдөн санал зөрөх байдлыг зөрчил гэж нэрлэнэ.”
1.      Бие хүний дотоод зөрчил.
Бие хүн өөрөө өөртөө зөрчилдөх нь дотоод зөрчил бөгөөд бие хүний сэтгэл зүйн хувийн онцлог шинж чанарууд өөр хоорнодоо мөргөлдөх буюу нэг шинж чанар нөгөөитэйгөө зөрчилдөхийг бие хүний дотоод зөрчил гэнэ.
Бие хүний зөрчлийн нэг хувилбар нь психастеник зөрчил юм. Психастеник хэв шинжийн хүмүүст өөрт хүлээсэн үүрэг хийгээд ёс суртахууны хэм хэмжээнд баригдан өөрийнхөө ямар нэг хэрэгцээ шаардлагыг буюу дур хүслээ хангаж чадахгүй байх хэлбэрээр өөрөө өөртэйгөө зөрчилдөж болно. С суртахуунлаг бие хүний дур хүсэл, үүрэг хоёрын хооронд зөрчил үүсэж болно. Ичиж, эмээх, гэмших, харамсах мэтийн ёс суртахууны мэдрэмжүүд сайтай бас үүрэг хариуцлагын мэдрэмж ихтэй, ариун ёс суртахуунтай, өөрийгөө шүүх буюу цагдах чадвар ихтэй бие хүн ёс суртахуундаа баригдан үгүйлэгдэж буй хэрэгцээ болон дур хүслээ хангаж чадахгүй, түүнээсээ болж сэтгэлийн таашаал эдэлж чадахгүй зөрчил үүсдэг.  Хүн өөрт тохиолдсон асуудлыг шийдвэрлэж чадалгүй дотоод зөрчилд автсаны улмаас бусадтай харилцах харилцаанд ч төрөл бүрийн зөрчил үүсдэг. Дотоод сэтгэл санаа зөрчилгүй байх нь хүнд зайлшгүй шаардлагатай чухал шинж юм. Түүнийг эзэмшихийн тулд:
-          Өөрийн доторх зөрчилтэй болон зөрчилгүй байдлыг таньж мэдэх. Хэрэв дотроо зөрчилтэй бол өөрөө өөртэйгөө маргалдаж, сөргөлдөнө.
-          Өөрийн бие хүний янз бүрийн хэсгүүдтэй танилцах. Хүн бүр өөрийгөө бүрэн таньж ойлгож чаддаггүй.
-          Өөрийн бие хүний зорилго, хүсэл, эрмэлзэл болон бүх талыг тодорхойлох явдал дотоод бодол санаагаа зөрчилгүй болгох, байдал руу хийж буй их чухал алхам юм.
-          Өөрийн нэн тэргүүний зорилгоо тодорхойлох
-          Өөрийн дотоод бие хүний янз бүрийн хэсгүүдийг нэг чигтэй болгож, нэн тэргүүний зорилгоо тодорхойлж чадсан тэр цагт л сая та өөрийн үйл хөдөлгөөн, ая дуу, үгээ сонгохдоо нийцмэл бодол санааатай болох ба харилцаа үр дүнд хүрэхэд үйлчлэх болно.
-          Өөрөө өөртэйгөө гэрээ байгуулах, гаргасан шийдвэрийн дагуу хүрсэн үр дүнгээ бэхжүүлэх гэрээ хийх нь өөртөө хүндэтгэл үзүүлж буй хэрэг бөгөөд түүнд заруулсан цаг зүгээр зугаа биш.
Бие хүн хоорондын зөрчил
Харилцагч хоёр хүний ашиг сонирхол, дур хүсэл, зорилго чиглэл, хэрэгцээ шаардлага, үзэл бодол, итгэл үнэмшил, зан төлөв, авир араншин гэх мэтийн шинж чанарууд өөр хоорондоо сэтгэл зүйн хувьд тохироогуйн улмаас үүсдэг зөрчилдөөнийг бие хүн хоорондын зөрчил гэнэ. Хэн хэнтэйгээ зөрчилдөж байна гэдгээс хамаарч гэр бүлийн, эр эмийн ёсны, эцэг эх үр хүүхдийн, найз нөхдийн, албаны зөрчил гэх мэтээр ангилж болно. Бие хүн хоорондын зөрчлийн нэг илрэл нь истерийн зөрчил юм. Энэ нь сэтгэцийн истериод хэв шинжтэй хүмүүс өөрсдийн бие оюуны бодит боломжийг хэтрүүлэн үнэлж, нийгмийн бусад гишүүдээс тэдний бие оюуны хэр хэмжээнд тохирсон бодит үнэлэлт өгөхөд нь түүнийг чамладаг. Ийнхүү тухайн биө хүний өөрийнх нь үнэлэлт, түүнийг цэгнэсэн бүлгийн бусад гишүүдийн үнэлэлт хоёр хоорондоо тохироогүйн улмаас зөрчилдөнө. Истерикүүд магтуулах хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн өөрсдийгөө чадвартай, увидастай, ухаантай, чадалтай үзэмжтэй гэгдэхийн төлөө хэрээсээ хэтэрсэн чармайлт гаргана. Энэхүү чармай түүнийг биелүүлэх бие, оюуны бодит боломж тохироогүйн улмаас зөрчил үүснэ. Бие хүн хоорондын зөрчлийн гадаад ил илрэл нь "хэрүүл" юм. Хэрүүл нь маш хүчтэй сэтгэлийн стрессор юм. Хэрүүлийн явцад уурлах, бачимдах, хилэгнэх, гомдох бухимдах мэтийн тааламжгүй сэтгэл хөдлөлүүд буюу сэтгэлийн стрессорууд заавг үүсдэг.
Хувь хүн ба бүлэг хоорондын зөрчилдөөн
Хувь хүн бүлгийн үзэл санаанаас өөр үзэл санаатай байвал хувь хүн ба бүлэг хоорондын зөрчилдөөн гарч ирдэг. Бүлэг хүмүүсийн хүлээлт хувь хүний хүлээлттэй зөрчилд орвол зөрчилдөөн гарч ирнэ. Удирдагчийн албан тушаалын гүйцэтгэх үүргийн хөрсөн дээр үүсч болно. Тухайлбал, удирдагч өөрийн захиргаанд байгаа хүмүүст сахилга батын хатуу арга хэмжээ авч болох юм. Тэгвэл удирдлагадаа хандах хандлагаа өөрчилж, магадгүй хөдөлмөрийн бутээмжээ бууруулах хариу цохилтыг бүлэГ хүмүүс хийж болох бөгөөд энэ нь зөрчилдөөний хамгийн их тархсан төрөл юм.  Учир нь хувь хүмүүс нь бүлгүүдийн хоорондын зөрчилд ороод ирэхэд өөрийн талыг баримтлагчдыг өөрсдөдөө татах, бусдад нөлөөлөх, бүлгээ төлөвшүүлэх, зөрчлийн явц дахь үйлдлээ хөнгөрүүлэх зорилготой байдаг. Мөн өмнөө нэг зорилготой хоёр өөр өрсөлдөгч бүлгүүдэд нийгмийн гишүүн харъяалагдах үед харъяаллын зөрчил үүсдэг.
Хэсэг бүлэг хүмүүсийн хоорондын зөрчил даамжирвал бүр аюултай бөгөөд ялангуяа эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө улайрах зөрчил нь нийгэмд асар их хохирол учруулдаг. Хүмүүс хоорондын харилцааны зөрчлийн хурцадлын илрэл нь хэрүүл маргаанаас эхлээд мафийн тэмцэл хуртэл олон хэлбэрээр илэрдэг.
Өдөр тутмын харилцааны явцад зөрчил үүсгэдэг нилээд түгээмэл нийтлэг шалтгаанууд байдаг. Аливаа зөрчлийн 80 орчим хувь нь нийгэм-сэтгэл зүйн шинж чанартай байдаг гэж судлаачид үздэг.

No comments: