Энэ үед хүүхэд / хөлд орж чөлөөтэй явдаг болж,/ хэлд орж санаа бодлоо илэрхийлж эхэлдэг болох нь түүний хөгжилд "хувьсгал" гэж нэрлэж болох өөрчлөлт гардаг. Тухайлбал, эдгээр нь түүнд "бие даах" чадвар бий болон хөгжиж, идэвхийн эхлэл тавигддаг.
Энэ насны хүүхэд нэрийг нь дуудахад эргэн хардаг нь тэр өөрийгөө бусдаас ялган салгаж байгааг харуулна. Урьд нь хүүхэд ээж аавын нэг хэсэг гэж өөрийгөө боддог байсан бол одоо тэр ээж ааваа тусдаа гэдгийг ойлгож эхэлнэ.
Хүүхдийн хөгжилд хөдөлгөөн асар их үүрэг гүйцэтгэх ба энд маш их ахиц дэвшил гардаг. Хүүхэд гүйх, харайх, үсрэх зэргээр үргэлж хөдөлж, нэг хором зүгээр байдаггүй нь нэг талаасаа түүний хөдөлгөөний хэрэгцээ асар их байгааг харуулна.
Тиймээс томчууд хүүхдийг зүгээр бай, томоотой суу гэх зэргээр хөдөлгөөний идэвхийг хязгаарлах нь буруу юм.
2-3 настай хүүхэд томчуудын үүрэг даалгаврыг дуртай биелүүлдэг онцлогтой. Жишээ -нь, тэд ээж аавдаа туслах маш дуртай байдаг. Тэд түлээ мод оруулах, аяга авчирч өгөх зэрэг томчуудад туслах үйлдлийг маш сайн хийдэг. Ийм учраас томчууд энэ насны хүүхдээр энгийн ажил хөдөлмөр хийлгэх хэрэгтэй ба зүгээр суу, аяга хагална, чи юу чадах юм зэрэг сөрөг хандлагаасаа салах хэрэгтэй.
2 наснаас хүүхэд тоглож сурдаг. Гэхдээ тэд ихэнхдээ томчуудыг дууриаж тоглодог. Энэ насны хүүхэд хөдөлгөөнт тоглоом тоглох нь түүний хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Мөн энэ насныхан элс, усаар тоглох маш дуртай учир үүнийг томчууд бас бодолцох хэрэгтэй.
Хүүхэд 3 наснаас эхлэн бусад хүүхэдтэй тогтлох чадвартай болдог ч тэдэнд томчуудын оролцоо, тусалцаа дэмжлэг нэн хэрэгтэй байдаг.
2-3 настай хүүхэд тоглох явцад түүний анхаарал хамгийн их хөгждөг, мөн авхаалж самбаа, ажигч чанар, хурдан сэтгэх, хамтач чанар зэрэг хөгждөг.
Энэ насанд хүүхэд анх харандаа барьж "зураг" зурах оролдлого хийдэг. Тэдний зурсан зураас болон бодит зүйл хоёр хоорондоо маш их ялгаатай байх нь мэдээж хэрэг.
Балчир нас бол хүүхдийн хэл яриа эрчимтэй хөгждөг үе мөн. Энэ насны хүүхдэд насанд хүрэгчид үг зааж өгөх, зөв хэлүүлэх чухал.
Энэ насныхан үг зохиох бүтээлч чадвартай байдаг. Жишээ нь, 2
нас өнгөрч байгаа хүүхэд "Би том болоод дэлгүүрчин болно" гэж ярих жишээтэй. Угтаа тэр худалдагч болно гэсэн санаатай боловч энэ үгийг мэдэхгүй учир шинэ үг зохион санаагаа бусдад ойлгуулна.
2,5-3 насанд хүүхдийн үгийн сан эрс нэмэгдэж,
800 үг болдог тухай судалгаа байдаг. Хүүхдийн идэвхтэй хэрэглэдэг үгийн санд нэр үгээс гадна тэмдэг үг, үйл үг, сул үг зэрэг тааралддаг.
Балчир насны хүүхдийн нийтлэг онцлог бол тэр бусдыг "сармагчин" мэт дууриах явдал юм. Эерэг зөв үйлдлийг дууриах нь сайн бол буруу, сөрөг үйлдлийг дууриах нь цаашид буруу дадал хэвшил төлөвших аюултай.
Энэ насны өөр нэг онцлог бол хүүхэд энэ үеэс өөрийгөө хянах чадвартай болж эхлэх ба түүнд 1/
эрүүл ахуйн,
2/ биеэ авч явах,
3/ бусадтай харилцах суурь чадвар дадал, хэвшил олгох таатай үе. Жишээ нь, хоол цайгаа асгахгүй өөрөө идэж уух, хувцасаа өөрөө өмсөх ба тайлах, гар нүүрээ угаах, хүмүүстэй мэндлэх, тэднийг хүндлэх, баярласнаа илэрхийлэх, аливааг томчуудын зөвшөөрлөөр авах, мэдэхгүй зүйлээ бусдаас асуух, боловсон байдлаар бие засах гэх мэт.
Мөн энэ үеийн дараагийн нэг онцлог бол хүүхэд юуг хийж болох ба юу хийвэл хүмүүс таашаахгүй байх, мөн айх, ичих, гэмших, гомдох зэрэг мэдрэмж бий болдог явдал. Иймд эцэг эхчүүд нэг талаас энэ насны хүүхдийн бие даах чадварыг дэмжин хөгжүүлэхийн хамт нөгөөтэйгүүр хүүхдийг хийсэн буруу хэрэгтээ гэмших, айх гэсэн хоёр хандлагын тэнцвэрийг барих, хадгалахыг хичээвэл хүүхдийн хөгжилд сайнаар нөлөөлнө.
Хэрвээ эцэг эхчүүд дээрхи зүйлийг тоохгүй орхивол тэр нэг бол дураар авирладаг, эсвэл аймхай нэгэн болох сөрөг талтай. Яагаад гэвэл тэр юмны учир шалтгаан, зүй тогтол зэргийг сайтар мэдэхгүй учир алдах нь олонтаа байна. Өөрөөр хэлбэл, энэ насанд эцэг эхчүүд хүмүүжүүлэх нөлөөллөө ихдүүлэхгүй, мөн багадуулахгүй, яг тохируулах явдал үнэхээр том урлаг юм.
Хүүхдийн бие даах чадварыг хязгаарлаж
"чи чадахгүй",
"чи аяга хагална"
гэх мэтээр өөрсдөө өмнөөс бүх зүйлийг нь хийвэл тэр идэвхгүй, бие даах чадваргүй сул дорой нэгэн болох талтай.
Манай томчуудын дунд байдаг цаг үеэ өнгөрөөсөн нэг хуучирсан ойлголт /стереотип/ бол хүүхдээ сургуульд орохоор нь биеэ даалгана, эсвэл сургууль төгсөөд л бие даана гэх үзэл юм.
Хүүхдийн бие даах чадвар балчир насанд эхэлдэг ба цаашид хүүхдийн насны үе бүрт улам боловсронгуй болон хөгжсөөр байдаг.
Дээр хэлснээр энэ насанд хүүхдийг хэт их ичээх, айлгах юм бол тэр ичимхий, аймхай болох сөрөг үр дагавартай. Энэ нь хүүхдийн дутагдалтай эвлэр гэсэн үг биш ба хүүхдийн хийсэн буруу зүйлийг цаг тухайд нь хүлээж авахаар ойлгомжтой энгийн үгээр хэлж ойлгуулах, засч зөв болгох ажлыг эв дүйтэй хийх хэрэгтэй гэсэн үг юм.
Энэ насны хүүхдийн ичих, гэмших зэрэг чанарыг хөгжүүлэхгүй орхигдуулбал тэр ичиж гэмшихээ мэддэггүй хэнэггүй нэгэн болох сөрөг үр дагавар бас гардаг. Иймээс эдгээр 2 төрлийн мэдрэмжийг тэнцвэртэй хөгжүүлэх нь хүүхдийн цаашдын хүмүүжил, хөгжилд чухал ач холбогдолтой.
Зарим хүмүүс ийм насны хүүхдийн дутагдлыг нэг их тоохгүй орхиж, том болоод л зүгээр болно хэмээн боддог нь буруу юм. Яагаад гэвэл энэ тохиолдолд хүүхэд буруу дадал зуршилтай болж, түүнийг дараа засч залруулахад илүү их цаг, хүч тэнхээ шаардагдана. Иймээс хүүхдийг бага гэж бодолгүй цаг тухайд нь чадах зүйлийг нь зааж сургах, тэд нараар чадах зүйлийг нь хийлгэх, дутагдалыг нь аятайхан хэлж, засч залруулж байх нь зүйтэй.
Энэ насны хүүхдийн амьдрал сэтгэлийн хөдөлгөөнөөр дүүрэн байдаг. Тэдгээр нь эерэг байхын хамт сөрөг ч байдаг.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн онцлог
Нялх насны үед \3
хүртлэх\ хүүхдийн бие махбодын хөгжил нэлээд түргэн явагддаг байна. Мөн уураг тархины хурдан хөгжилтэй уялдаж хүүхдийн сэтгэц зүйн үйл ажиллагаа бүрэлдэн тогтож эхэлнэ. Хоёр нас хүрэх үедээ хүүхэд бусдын дэмжлэггүйгээр явах ба ярьж эхэлнэ. Гурван настайдаа янз бүрийн хөдөлгөөнийг эзэмших төдийгүй нэлээд үгийн нөөцтэй болно. Мөн мэдрэх эрхтнүүдийнхээ тусламжтайгаар орчин тойрны юмстай танилцахаас гадна бас ойр дотны хүмүүст дасах, баярлах, гомдох, айх зэрэг сэтгэл хөдлөлийн янз бүрийн хэлбэрүүд бий болно.
Сургуулийн өмнөх нас бол хүүхдийг хөдөлмөрч, соёлч боловсон байдал, өөрөө өөртөө үйлчлэх энгийн дадлага олгож хүмүүжүүлэхэд нилээд тохиромжтой үе юм. Хүүхдийн эхний 7 насны үед тэдний цаашдын хөгжилд чухлаар шаардагдах орчин тойрноо танин мэдэх мэдлэг дадлага хуримтлагдаж, төрөлх хэлээ эзэмшин оюун ухааны чадвар нь хөгжинө. Хүүхдийн сэтгэхүй нь тэдний сэтгэлийн хөдөлгөөн, үйл хөдлөлтэй холбогдож тодорхой бодит дүрслэлтэй болно. Энэ бүх онцлогууд сургуулийн өмнөх насны туршид хадгалагддаг.
Балчир насны хүүхдийн сэтгэхүй нь ихэвчлэн хүртэхүйтэй холбоотой учраас 3 хүртлэх насны хүүхэд зөвхөн хүртэн харж буй зүйлээ сэтгэдэг.
5-7 насны хүүхдийн сэтгэхүй, төсөөлөл дээр үндэслэн явагдаж дүрслэлт сэтгэхүйтэй болно. Ингэж сургуулийн өмнөх насанд хүүхдийн сэтгэхүй нь дүрслэлт үйлдлийн сэтгэхүйгээс дүрслэлт сэтгэхүйд шилжиж, дараа нь яриа буюу утгын сэтгэхүйд аажмаар шилдэг байна. Төсөөлөөр үндэслэн юмыг нүдэнд харагдах төстэй буюу ялгаатай байдлаар нь ялгаж таних чадвартай болно. Жишээлбэл: хүүхэд амьд амьтны хүрээлэнд үзсэн амьтадын тухай эргэж санахдаа: “Бар арслан хоёрын аль нь хүчтэй вэ?” гэж бодох буюу “хүнийг мөргөдөг бух чинь” зэрлэг амьтан уу, эсвэл тэжээмэл амьтан уу?, ямар амьтан халуун оронд, ямар амьтад хүйтэн оронд байдагийг асууж мэдэхийг хүсэж байгаа нь олонтаа тохиолдоно.
Хүүхдийн сэтгэцийн хөгжил нь тэдий үг яриагаар илэрнэ. Нялх насны жилүүдэд хүүхдийн хэл яриа хөгжиж үгийн баялаг эрс нэмэгдэнэ, өөрийн санаа, сэтгэгдлийг үгээр илэрхийлдэг болно. Хүүхэд сонирхсон зүйлээ мэдэхийн тулд олон янзын асуулт тавьдаг нь тэдний “Яагаад?” гэсэн асуултаар илэрхийлэгдэх бөгөөд тэр асуултаас хүүхдийн соиуч зан байдал, ихийг мэдэх ирмэлзлэл, сэтгэхүйн дүрслэл, гэнэхэн санаа бодол зэргийг мэдэж болно.
Жишээлбэл: Цахилгаан цахилж байгааг хараад “үүлэн дотор хэн чийдэн асаав?” гэж асууцгаадаг. Сургуулийн өмнөх насны хүүхдийн зан байдал олон янзын онцлог шинжээр ялгагдана. Эрүүл чийрэг биетэй хүүхэд бүр идэвхтэй, хөгжил хөдөлгөөн ихтэй байх нь ажиглагддаг бөгөөд энэ тэдний амьдралын шаардлага учраас эцэж ядрахаа умартан гүйх, харайх, тоглох дуртай байдаг. Иймээс хүүхдийн үйл хөдөлгөөн, баяр баясгалантай байдлыг хөгжүүлэхийн зэрэгцээ түүнд болгоомж анхааралтай хандах нь чухал юм.
Сургуулийн өмнөх насны хүүхэд огцом хурдан хөдөлгөөнтэй, тогтворгүй түргэн зантай байх явдал байнга үзэгддэг бөгөөд хүүхдийн зан байдлын энэ талыг засахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Хүмүүжлийн шууд нөлөөний дор өөрийнхөө зан төлөвт ухамсартайгаар хандах, зарим тохиолдолд тэвчээртэй байж чадах дадлага чадвар хүүхдэд бүрэлдэнэ тогтож эхэлнэ. Тодорхой хуваарийг баримлах, сахилга батын дэг журмыг мөрдүүлэх, насанд хүрэгчдийн шаардлагыг гүйцэтгэх дадал заншилд хүүхдийг сургаж болох бөгөөд сургагч хэрэгтэй.
Сургуулийн өмнөх
насны хүүхдийн танин мэдэхүй онцлог
Үйлдлийн өмнөх үе шат 2-7 нас.
ü
Өмнөх шатан дээрээ хүүхэд зөвхөн үйлдэл, хөдөлгөенөөс шууд хамааралтай байсан бол одоо тэдгээр үйлдлүүдийнхээ хийсвэр төлөөллийг хэрэглэх чадвартай болж ирнэ. Ийнхүү телөөлөл хэрэглэх нь нэн чухал чадваруудыг шаарддаг. Знд тухайлбал, инсайт буюу гэнэт санаа авах үзэгдлийн знгийн төрөл ч багтдаг байна.
ü
Энэ үед хүүхэд юмыг зүгээр л харан гаднаа ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр дотроо бодож чаддаг. Өөрөөр хэлбэл хариуг хүүхэд зөвхөн дотроо бодож, зөв шийдвэрээ өөрөө ухамсарлаж чадна гэсзи үг. Мөн төлөөллийн ачаар хүүхзд зориуд дүрслэн бодож, юмыг зохиож сурдаг байна. Жишээ нь: Пиажегийн нэг охин нь даавууны өөдөс аваад дэр дэрлэж унтаж буй мэтээр уг өөдсийг дэрлэн тоглож байжээ. Хүүхэд одоо юмыг хооронд нь хийевэрээр төлөөлөн харьцуулах чадвартай болсон учраас нэгийг нь нөгөөгөөр нь орлуулах чадвартай болсон гэж Пиаже үзжээ. Ийм ч учраас заавал дэр хэрэглэхгүйгээр өөр юмыг дэр гзж төсөөлөн бодож чадаж байна шүү дээ.
ü
Юмыг төлөөлүүлэх чадвар ба хүүхдийн анхны хэлц нь ойролцоогоор ззрэг гарч ирдэг байна. Пиажегийн үзэж байгаагаар бол энд учир шалтгааны шууд холбоо үйлчилж байдаг ажээ. Юмыг төлөөлүүлэн орлуулах чадвар нь хэл яриа эзэмшжх, ярьж сурах чадварыг нэгэн зэрэг нлттэж байдаг.
Хэдийгээр ийм шинэ шинэ ололтууд гардаг боловч үйлдэл төлөвшихөөс өмнөх үеийн сэтгэхүй нь илүү ахмад хүухдүүдтэй болон насанд хүрсэн хүмуусийы сэтгэхүйтэй харьцуулахад ихээхэн бүдүүн бараг юм. Хэдийгээр хүүхдэд сэтгэх үйлийн шинж тзмдэг илрзх боловч тэрээр санаа бодлоо нэгтгэн цогцолбороор илэрхийлэх чадвар ззэмшээгүй байдаг. Янз бүрийн санаа бодол хүүхдэд төрөх боловч тэдгээр нь салангид тасархай, ерөнхйй төлөвлөгеө тогтолцоонд орж чадаагүй байдаг. Ийм хязгаарлагдмал байдал нь эгоцентризм зэрэг хүүхдийн зан үйлийн онцлогоор илэрдэг байна.
Эгоцентризм
ü Хүүхэд юмыг өөр дээрээ төвлөрүүлэн сэтгэхийг хэлнэ. Хүүхэд юмыг өөрийн сууринаас харахаас биш бусдын байр сууринаас харж чаддаггүй. Өөрөөр хэлбэл бусад хүмүүсийн байр сууринаас хандах, юмсын хоорондын холбоог олж харах чадвар муутай байна.
Юмыг өөр бусдын байр сууринаас бодож, төлөвлөж хийх нь хүүхдэд туйлын хэцүү юм. Жишээ нь: Пиаже, Инельдер нарын туршилтын явцад ширээн дээр баримлаар хийсэн гурваи уулан дээр янз бүрнйн тоглоомын дүрсүүд тавьсан байна. Эхлээд хүүхдийг ширээ тойруулан явуулж уулсыг тал талаас нь сайтар харуулжээ. Дараа нь хүүхэд ширээний нэг талд нэг уулын өөдөөе харан сууж, ширээний нөгөө талд өөр нэг уулыг харах газар хүүхэлдэй суулгажээ. Ингээд хүүхдэд уулсын загварыг тал талаас нь харуулсан зурагнууд үзүүлж, чиний харж байгаа зураг аль нь вэ? заа гэхэд зөв заажээ. Харин хүүхэлдэй аль зургийг харж байна вэ? заа гэхэд зөв зааж чадахгүй байсан гэнэ. Энэ бол эгоцентризм буюу еөр дээрээ төвлөрсөн сэтгэлгээний шинж юм.
Холбоослон залгах сэтгэлгээ
ü Энэ нь толгойдоо орж ирсэн санаагаараа юмсыг хооронд нь холбох оролдлого хийх хандлага юм. Гэхдээ хүүхэд холбож буй зүйлүүдийнхээ хоорондын ерөнхий шинж тэмдгийг төдий л сонирхож энэ талаар санаа зовдоггүй. Ямар нэг ерөнхий санаа бодлыг үндэслэл болгон холбож чаддаггүй.
Энэ нь дээр яригдсан эгоцешризмтэй холбоотой юм: тасархай санаа бодлоо нэгтгэн дараалсан нэг чиглэлд оруулж чадахгүй байгаагийн улмаас ийм тохиолдлын холбоосыг хүүхэд хийдэг. Иймээс хүүхэд тодорхой утта санаануудьп' илэрхийлсэн энгийн дүрс төсөөлөл өгч чадах боловч тэдгээрийг хооронд нь ямар нэг системд оруулан холбож чаддаггүй. Жишээ нь: дервөн настай хүүхдийг ферм болон амьтдын талаар зурсан зургаа тайлбарла гэхэд “Энд байшин байна, энд амьтад амьдардаг юм. Би байпшнд амьдардаг. Миний аав ээж хоёр бас. Энэ морь. Би зурагтаар морь харсан. Танайх зурагттай юу? ”
гэх мэт.
Хүүхэд сэтгэлгээгээ хэрхэн холбож байгааг анхаарагтун! Тэр гол сэдвээсээ яриагаа эхэлснэ дараагийн яриандаа гарч ирж буй үгэнд амархан татагдан сэдвээсээ хазайж буй нь харагдаж байна.
Антропоморфтм - Энэ насны хүүхдүүдийн сэтгэлгээний нэг онцлог бол антропоморфизм буюу амьгүй юмыг хүнтэй адилтган тодорхойлолт өгөх явдал юм. Хүүхэд аавынхаа духны үрчлээсийг заан “Аав аа? Үрчлээснүүдийг би уурлуулахыг хүсэхгүй байна” гэж ярих гэх мэт.
Ийнхүү үйлдэл төлөвншхөөс өмнөх насны хүүхэд хүнийг үзэгдэл юмсаас төдий л сайн ялгаж чаддаггүй. Тэд өөрсдийнхөө сэтгэлгээг зохион байгуулах чадваргүй байдаг учраас хүний чанарьтг бусад амьгүй юмсын чанаруудтай холбодог байж магадгүй юм.
Эгоцентризм, холбогч сэтгэлгээ, антропоморфизм зэрэг нь нэг ерөнхий түвшинд яригдах жишээнүүд юм. Энэ насны хүүхдэд өөрийнхөө сэттэлгээг нэгдсэн нэг системд оруулан ерөнхий төлөвлөгөөний дагуу зохион байгуулах чадваргүй байдаг. Тэд юмыг өөр өөр байр сууринаас харах чадваргүй учраас сэтгэлгээ нь эгоцентр шинжтэй юм.
No comments:
Post a Comment