Tuesday, February 4, 2020

Бүлэг хамт олны харилцаа



Бүлэг гэж юу вэ? Бүлгийн тодорхойлолтууд: “Бүлэг нь нэг нэгэнтэйгээ хамтын үйл ажиллагаанд оролцдог, тухайн бүлэгт хамааралтайгаа ухамсарладаг мөн бусад хүмүүсийн нүдэнд бүлгийн гэж харагддаг хүмүүсийн цогцюм.
Хамт олон гэдэг нь нэгдмэл нэг чиг зорилго, нэг үйл ажиллагаа холбоо уялдаатай яригдаж, түүнийг хэрэгжүүлэх идэвх оролдлого илэрсэн, зохион байгуулалтын дээд хэлбэр. Бүлгийн гишүүдийн оновчтой тоо 7+-2. Гадна дотроосоо амархан удирдагддаг. 3-4 хүн өөрийгөө хэт үнэлдэг, зөрчил ихтэй.
Хүмүүс аль нэгэн бүлэгт харьяалагдсанаар нийгэм сэтгэл зүйн хувьд /ертөнцийг үзэх үзэл, ёс зүйн хэм хэмжүүр гэх мэт/ хөгжиж, төлөвшиж байдаг. Өөрөөр хэлбэл бүлгийн нэгэн гишүүн болж сэтгэл зүйн асуудлаа шийдвэрлэх нь өөрийгөө бусдад ойлгуулах, үнэ цэнээ мэдрэх нэгэн арга юм.
Бүлгийг ангилах олон ангилал байдаг.  
-          Бүлгийн бүрэлдэхүүн ба гишүүдийн тоо
-           Бүлгийн зохион байгуулалт
-           Бүлгийн нийгмийн статус
-          Бүлгийн хөгжлийн үе шат
-          Бүлгийн ач холбогдол
-           шууд харилцах хандлагаар нь ангилсан ангилалууд байдаг.
Их бүлэгт:
-          Угсаатан, үндэстэн
-          Анги, нийгмийн давхрага
-           Улс төрийн ба олон нийтийн байгууллага
-           Шашны байгууллага /конфесси/
-          Нам
-          Насны бүлэглэл
Дунд бүлэг: Газар нутгийн байдлаар нэгдсэн хүмүүсийг нийгмийн дунд бүлэг гэнэ.
-          Орон нутгийн байгууллага
-          Албан газрууд
Бага бүлэг гишүүд нь шууд холбоотой ба хатуу хандлагатай /шатлан захирах/, бүрэлдэхүүний хувьд их биш хамтлаг юм.
Хамт олны уур амьсгалыг сайжруулахын тулд:
-          Өөрөөсөө өөрчлөлтийг эхлэ
-          Хүндэтгэлтэй харьц. Хүнийг хүндэлнэ гэдэг харилцааны хамгийн сайхан хэлбэр. Учир нь хүндэтгэлтэй харилцсаны үндсэн дээр эрүүл харилцаа бий болдог. Хамт олны чинь хамгийн ахмад, хамгийн залуу ажилтан хэн ч бай бүгдтэй нь хүндэтгэлтэй харьц.
-          Тэд таны гэр бүл: Бид бараг амьдралынхаа ихэнх хугацааг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг. Тиймээс ажлын хамт олон гэдэг бидний хоёр дахь гэр бүл гэсэн үг. Хүн бүр гэр бүлээ хайрлаж, тэдэндээ сайн сайхан бүхнийг хүсдэг. Хоёр дахь гэр бүлийнхэндээ ч бас тэгж хандах хэрэгтэй. Хүнээр хайрлуулахыг хүсэж байвал эхлээд өөрөө хайрлаж эхлэ. Хамт олны уур амьсгалыг хэрхэн сайжруулах вэ?
-          Ажил үүргийн хуваариа тодорхой болго. Энэ асуудлаас болж ажлын байран дээр маргаан үүсэх тохиолдол бишгүй гардаг. Тиймээс ажлаа анх хүлээж авахдаа өөрийн хийх ёстой зүйлийнхээ ажил үүргийн хувиарыг мэдэж ав. Нэгэнт тодорхой болголгүй ажлаа эхэлсэн бол яг одоо тодорхой болгож ав.
-          Санал бодлоо чөлөөтэй илэрхийл: Өөрийн шийдвэрлэхийг хүсч буй, хэлэхийг бодож байгаа зүйлээ чөлөөтэй илэрхийлж сур. Аливаа асуудлыг ярилцаж байж л шийдвэрлэнэ. Энэ бол ажил хэрэг болохоос биш, айж бэргэх зүйл биш. Өөрийн бодол санаагаа дотроо удаан хадгалж, шийдвэрлэж чадахгүй явснаас болж бухимдал үүсдэг. Тиймээс үзэл бодлоо өөртөө итгэлтэй, чөлөөтэй илэрхийлж сур.
-           Өөрийн биеэр үлгэрлэ: Өөрийн сурсан мэдсэн, уншсан зүйлийнхээ талаархи мэдээллийг бусадтайгаа хуваалц. Гэхдээ зөвхөн сайн сайхан зүйлийн тухай шүү. Ямар ч хүн сайхан мэдээлэл сонсохдоо таатай байх болно.
-          Ажиллах орчныг бүрдүүлэх;
-          Ажилтнуудтай төв зөөлөн мэндэлж, албаны яриа өрнүүлж санал бодлыг сонсдог байх;
-           Удирдах удирдуулах ёсыг бүү март;
-          Ажлынх нь амжилт бүтээлийг бага гэлтгүй товойлгон ярьж хамт олны дотор баяр хүргэдэг байх;
-          Алдаа дутагдлыг эхний хэдэн тохиолдолд өөрт нь хэлж сануулдаг байх.
-          Хамт олны хэн нэгэн гишүүнд бусдад мэдэгдэхүйц тусгайлан анхаарал халамж тавьдаггүй байх;
-          Хэнд ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэйг мэддэг, шаардлагатай хүндээ үзүүлдэг, энэ талаар хамт олондоо мэдэгддэг байх;
-          Нэгэнт гаргасан алдаа дутагдлыг нь байн байн давтан хэлж муулдаггүй, тавладаггүй байх;
-          Хэн нэгний үгээр бусдыг мөшгөн мөрдөх, хардах, арга хэмжээ авах, сэрдэхээс зайлсхийгээрэй;
-          Хэн нэгнээ сөрөг зүйлээс өмгөөлдөг, хамгаалдаг байх;
-          Харьяандаа байгаа хүмүүсийнхээ ойр дотныхонд анхаарал халамж, үйлчилгээ үзүүлдэг байх;
-          Аливаа ажил үйлчилгээ ил тод, үнэн зөв, олонхын санаанд эерэг сэтгэгдэл төрүүлсэн байх л чухал;
-          Зарлал мэдээлэл, халамж үйлчилгээг хүн бүрт тэгш хүргэх. Хүн бүрийн идэвхи оролцоог хангах;

No comments: