Монголчууд "Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа" хэмээн ярьдаг. Энэ нь хүүхдийг багаас нь эхлэн зөв хүмүүжүүлэх хүн болгохын ач холбогдолтойг онцолж байгаа хэрэг. Нярай, нялх хүүхэдтэй ажиллах нь хөлд орсон, бусад насны хүүхдуүдтэй ажиллахаас нэлээд ялгаатай. Энэ үед хүүхдийн асаргаа, эрүүл мэнд, хооллох нь том хүний бүрэн хамааралд байна. Тухайлбал,
-
Хүүхэд тэвэрч, хооллож, усанд оруулж, хувцаслаж байгаа
хүндээ анх
итгэдэг болж сурна.
-
Нярай хүүхэд хоногийн ихэнхи цагийг унтаж өнгөрүүлэх бөгөөд сэрүүн үедээ л шинийг мэдэрч сурна.
-
Анх юмыг харж, сонсох замаар шинэ зүйлд суралцана. Тоглоом, эд зүйлийг амруугаа ойртуулж, амандаа үмхэж үзэж шинэ зүйлийг танина
-
Хүүхэд ээж, аав ойр дотны хүмүүстэй хүнтэй хамтбайж тав тухтай байдлаа мэдэрнэ.
Нялх хүүхэд яагаад уйлдаг вэ?
1.
Дороо шээж норсон,
хэт халууцах, даарах зэрэг бие нь тавгүйтсэнээс
2.
Өлсөж, цангаснаас
3.
Ядарсан, нойр нь хүрснээс
4.
Өвдсөнөөс
Эцэг эхчуүд хүүхэдтэйгээ хэрхэн харьцах вэ?
-
Хүүхдээ элгэндээ тэврэх
-
Эелдэг дулаан үг хэлж өхөөрдөх, ярих. Учир нь нялх хүүхдийн юм сурах гол арга нь том хүмүүстэй ярих, харилцах
-
Хүүхэдтэйгээ элэгсэг дотно сэтгэлээр харьцах
-
Хүүхдээ аюулгүй тайван байдалд байлгах
-
Хүүхдэд юу хэрэгтэйг мэдрэх (хүүхдийнхээ хүсэж байгаа зүйл хэрэгцээгээ илэрхийлж байгаа дохиог нь ойлгож сурах )
-
Хүүхдийн хөдөлгөөн, зан үйлийг ( тайван, айсан, тавгүй, өвдсөн г.м ) байнга ажиглах
-
Хүүхдийг усанд оруулах үеэр, мөн өвөр дээрээ авахдаа биед нь хүрч иллэг хийх, нүүр хацарт нь зөөлөн хурэх
-
Хүүхдийн гэмтэж бэртсэн, гомдсон эсвэл айж түгшсэн үед тайвшруулж аргадах
-
Нөхцөл байдлыг хүүхдийнхээ нүдээр харж ойлгохыг хичээх
-
Хүүхэдтэйгээ хамт тоглож инээж баясах
Мөн түүнчлэн тод өнгийн тоглоом авч өгөх, тоглох орон зай гаргаж өгөх, мөлхөхөд тохиромжтой буйдан, хивс бэлтгэж өгнө. Тоглоом нь барьж базлах, атгахад тохирсон зөөлөн тоглоом илүү тохиромжтой.
Хоолны дэглэм, хүүхдийг хөхөөр хооллохын ач холбогдол
Нялх хүүхдийн уураг тархи хэвийн хөгжихөд шим тэжээлтэй, амин дэмтэй хоол, хооллох дэглэм маш чухал ач холбогдолтой. Сая төрсөн хүүхдийн хувьд эхийн сүү өөр юугаар ч орлуулж үл болох тэжээл юм. Энэ нь хүүхдэд дархлаа бий болох, эрүүл бойжиход гол үүрэгтэй. Сүүлийн үеийн судалгаанаас харахад зарим амин дэм тухайлбал, төмөр, иод, цинк зэрэг нь хүүхдийн уураг тархи хэвийн хөгжихөд маш чухал үүрэгтэй болох нь нотлогдсон юм. Уургийн тэжээлийн доройтол хожим хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлдгийг аль хэдийнээс нээжээ. Тэжээлийн доройтлоос болоод хүүхэд орчин тойрноо сонирхохгүй болж унтамхай байдалтай болдог. Хүүхэд юм сонирхохгүй эсвэл насанд хүрээд тийм байвал танин мэдэхүйн хөгжилд нь шууд ба шууд бусаар нөлөөлсөн гэсэн үг юм. Тэжээлийн доройтолтой хүүхдийн биеийн эсэргүүцэл суларч өвчлөмтгий болдог. Эхийн сүүнд байдаг бодис хүүхдийг өвчнөөс сэргийлнэ. Бас архаг өвчнөөс хамгаална. Хөхөө хөхсөн хүүхдийн өсөлт бойжилт сайн байдаг. Судалгаанаас харахад эхийн сүүгээ хөхсөн хүүхэд, угжсан хүүхдүүдээс илүү хурдан торниж байжээ. Яагаад гэвэл:
-
Эхийн сүү хамгийн чухал шимт бодис болох уураг, тослог, нүүрг усыг хүүхдийн биед хамгийн зохистой харьцаа, хамгийн шингэцтэй хэлбэрээр агуулдаг шимтэй тэжээл бурхан тэнгэрийн хишиг юм.
-
Хүүхдийн бие махбодын эрчимтэй өсөж буй хэрэгцээг хангахуйц К, №,Са, Р гэх мэт эрдэс бодис ба бичил элементийг эхийн сүү зохимжтой харьцаагаар агуулдаг.
Төрсний дараа 24 цагийн дотор ангир уураг ялгардаг бөгөөд үүнийгээ хүүхдэдээ амлуулдаг. Түүнчлэн хүүхдээ хүссэн цагт нь аль болох олон удаа хөхүүлнэ. Аль болох цадтал нь хөхүүлэх нь зүйтэй. Харин хөхүүлэхийн өмнө хүүхдийн хамрыг цэвэрлэж амьсгалахад чөлөөтэй болгоно.
Нялх хүүхдийн хоол тэжээл
Хүүхдийг 4-6 сартай үеэс нь нэшгдэл хоолонд дасган оруулж эхлэх боловч хөхний сүү үндсэн хоол хэвээрээ байна. Хэрэв хүүхэд хөхөндөө цадахгүй шинжтэй буюу жин нь зохих хэмжээгээр нэмэгдэхгүй бол нэмэгдэл хоол өгнө. Нэмэгдэл хоолыг хөхүүлсний дараа өдөрт 1-2 удаа өгвөл зохино. Нэмэлт хоол тэжээлд:
ü Хүүхдийн будааны агшаамал ба зутан
ü Сайтар хярж жижиглэсэн бантан
ü Махны шөл
ü Хонины сүүл, булчин мах хөхүүлэх
ü Аарц, ээдэм
ü Лууван, ногооны нухаш, шүүс
ü Тарга, сүү гэх мэт тохирох хоолыг тухай бүр шинээр бэлтгэж өгнө.
Тарилга, вакцинжуулалт. Хүүхэд эрүүл бойжих нэг үндэс нь урьдчилан сэргийлэх тарилга, вакцинуудыг товлосон хугацаанд нь хийлгэх явдал юм. Цаг хугацаанд нь хэрэгтэй вакциныг хийлгэснээр хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлааг сайжруулж, тухайн өвчнөөс насан туршид нь хамгаалах чадварыг биед үүсгэдгээрээ нэн ач холбогдолтой.
Монгол улсын Засгийн газрын 2009 оны 185-р тогтоолын хавсралт
Хийлгэх хугацаа,
вакцины тун
|
Төрсний дараа 24-48 цагийн дотор
|
2 сар
|
3 сар
|
4 сар
|
9 сар
|
2 нас
|
7 нас
|
15 Нас
|
Халдварт саа
|
I тун
|
|
|
|
|
|
|
|
Халдварт саа
|
I тун
|
II тун
|
III тун
|
|У тун
|
|
|
|
|
В гепатит
|
I ТУН
|
|
|
|
|
|
|
|
Улаан бурхан, гахайн хавдар, улаанууд
|
|
|
|
|
I тун
|
II тун
|
|
|
Тавт (сахуу, хөхүүл ханиад, татран, хемофилюс, инфлюнза В )
|
|
II тун
|
II ТУН
|
IV тун
|
|
|
|
|
Сахуу татран
|
|
|
|
|
|
|
I тун
|
II тун
|
No comments:
Post a Comment