Сургуулийн өмнөх насны хүүхдийн зохион бодохуйн хөгжил, хөгжүүлэх арга
Хүүхэд ахуй үеийн зохион бодох үйл нь үлэмж онцлог шинжтэй бөгөөд өвөрмөц нарийн зүй тогтлоор хөгждөг. Юуны түрүүнд хүүхдийн дүрслэж байгаа дүр нь агуулга хэлбэр, уран санааны хувьд том хүнийнхээс үлэмж явцуу хүрээтэй, гэнэн, хэт хийсвэр, амьдрал ахуйгаас салангид шинжтэй байдаг. Гэтэл өнгөцхөн харахад хүүхдийн зохион бодох үйл нь том хүнийхээс үлэмж хурц, баялаг агуулгатай мэт санагдана. Ингэж энэ насны хүүхдийн зохион бодохын агуулга нь хэт өнгөцхөн, хоосон мөрөөдөх шинжтэй байдаг учраас амьдралаас хөндий тасархай янз бүрийн дүрүүд дүрслэгддэг онцлогтой. Хүүхэд гурав орчим наснаас эхлэн тоглоомдоо ямар нэг зүйлийг дуурайн дүрслэх үйл идэвхтэй хийдэг. Өөрөөр хэлбэл ямар нэг дүрд тоглох, өөрийн үзсэн харсан зүйлийг сэргээн санаж дүрслэх үйл хийнэ. Хүүхдийн зохион бодох үйлээр илэрч байгаа дүрийн агуулга нь тэдний тоглох тоглоомдоо оруулж тоглож байгаа эд юмсын агуулга, шинж чанараас хамаарч өөр өөрөөр илэрдэг.4 наснаас эхлэн хүүхдийн зохион бодох үйл нь үлэмж бие даасан шинжтэй болж хөгждөг.Жишээ нь: Хүүхэд харандаа цаас аваад шууд ямар нэгэн тодорхой дүрийг дүрслэн зурдаг.Тэрхүү дүрслэн бодсон дүрээ зурж дуустлаа өөрийн бодол санааг өөрчилдөггүй.
4-5 насны хүүхэд зурж бүтээх болон тоглохдоо илэрхийлэх дүрээ бүтээж өөрийн бодол санаандаа орж ирсэн зүйлийг энэ хэвээр нь ямар ч цэгцгүй дүрслэж, эцэст нь дүрээ эмхэлж цэгцлэх үйл хийдэг. Энэ үед хүүхэд өөртөо байгаа тодорхой дүрүүдээс гол зүйлийг сонгож авч шинэ дүрийг бүтээхэд ашиглаж чаддаг учраас зохион бодох үйл нь бүтээлч шинжтэй болж хөгждөг.Ийм шинж нь тэдний хэлж байгаа үг, тоглож байгаа тоглоом, зурж дүрслэж байгаа зүйл болон хийж байгаа үйл ажиллагааны явцад илэрдэг.Хүүхэд 5 наснаас эхлэн тодорхой нэгэн сэдвийг сонгон авч түүнийг тоглоомдоо зохион бодож тоглоно.Өөрөөр хэлбэл хүүхдийн зохион бодох үйлийн онцлог нь тэдний сонгож авсан тодорхой сэдэвт тоглоом тоглох явцад тод илэрдэг. Тэдний зохион бодох үйл нь хэл яриагаар хурц илэрдэг. Хүүхэд ямар нэгэн зүйлийн гухай дотроо зохион бодож тэрхүү дүрээ өөрийн үг яриагаар эмх цэгцтэй илэрхийлж чадна. Дараа нь үг яриагаар илэрхийлсэн тэрхүү дүрээ тоглоомдоо амилуулж бодит зүйл болгоно. Таван настай хүүхдийн зохион бодох үйл нь өөрийн илрэлээр үлэмж олон янз бөгөөд агуулга нь улам өргөн хүрээтэй болж эхлэнэ. Хүүхдийн туршлага арвижин, мэдэх төсөөлөх зүйлийн хэмжээ ихсэх тутам тэдний зохион бодох үйл идэвхтэй хөгждөг. Таван насны сүүлээр хүүхдийн хүрээлэн байгаа орчинд хандах хандлага өөрчлөгдөж байгаа аливаа зүйлд эерэг сэтгэл хөдлөлөөр хандах нь илүү болсон учраас тэдний сэтгэл санааны энэхүү өөдрөг өрнүүи чанар нь тэдний зохион бодохын хөгжилтөд идэвхтэй нөлөө үзүүлнэ.
Ер нь зохион бодох үйл нь ямагт бодит зүйлээс хальж мөрөөдсөн, зөгнөсөн шинжтэй байдгаараа сэтгэцийн бусад үйл явцаас ялгаатай.
Сургуулийн өмнөх насны 1.5-5 насны хүүхдийн дүрслэн зурах үйлийн онцлог
Нас
|
Өнгө
|
Зураас, дурслэл
|
1.5-2нас
|
- Хурц тод өнгийн зүйл рүү тэмүүлэх (харааны мэдрэмж)
- Үлгэрийн ном болон зурагтай номыг удаавтар тогтоож харах
- Сэтгэлийн хөдөлгөөнөөр үйлдэл хийх
|
- (Харандаа цаас базах, атгах, эрээчиж, сараачсан зүйл нь маш шигүү) Зорилгогүйгээр сараачдаг
|
2 нас
|
-
Нүдэнд туссан, анх харсан өнгийг сонгоно. Дан ганц өнгөөр шууд сараачиж эхэлдэг
-
Дуусан дуустлаа өнгийг сольдоггүй
|
-
Замбараагүй эрээчихээ больж гарын хөдөлгөөнөө удаан ажиглаж эхэлнэ.
-
Цэг ба олон тооны муруй зураасаар (хол хол зайтай эрээчиж эхэлнэ.)
|
3 нас
|
-
Тод өнгийг авч зурж эхэлнэ (1-2 өнгөөр)
-
Өнгийг ялгахдаа хольж сольдог (ногоон өнгийг ихэвчлэн ялгахдаа муу)
|
-
Зураг зурах дуртай
-
Том жижиг, дугуй дүрсүүдийг зурж эхэлнэ.
-
Зурж байгаа зүйл нь тодорхой зорилго чиглэлтэй болж анхаарлаа түүнд төвлөрүүлж удаан тогтожзурж эхэлнэ.
-
Харин юу зурж байгаагаа сайн ойлгодоггүй.
|
4 нас
|
-
Сонгох өнгөө удаан ажиглаж (3-4 өнгийг зурагтаа хэрэглэнэ)
-
Тод өнгийг сонгон зурна.
|
-
Юу зурж байгаа нь ойлгомжтой болж эхэлнэ.
-
Хүн голлож зурна.
-
Тахир, муруй, дугуй дүрсүүд голлоно
|
5 нас
|
-
Өнгийг ялгаж эхэлнэ (3-4 өнгө)
-
Зурагтаа 4-5 өнгийг хэрэглэж
-
Өнгө алаглуулж хээлж, чимэглэх дуртай болно
|
-
Зурах зүйл нь зорилго чиглэлтэй болж эхэлнэ.
-
Зурагтаа өнцөгтэй зүйлсийг зурж эхэлнэ.
-
Зурах сэдвийн хүрээ өргөжинө (чөлөөтэй зурж эхэлнэ)
|
Сургуулийн өмнөх насны хүүхдийн зохион бодохуйг хөгжүүлэхэд юуг анхаарах вэ?
1.
Бодит юмс үзэгдэл нь хүүхдийн дүрслэн бодохуйг хөгжүүлэхэд хүүхдэд тайлбарлан хэлэх, хэлж ярих зүйлийг нэгж төсөөллөөс , нийтлэг төсөөлөлд шилжүүлэхэд хүүхэд өөрийн практик үйл ажиллагаанд бүтээлчээр ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлж өгөх нь зүйтэй.
2.
Дүрслэн бодохуйн хөгжилт хүний өөртөө бэлэн байгаа дүрүүдийн үндсэн дээр тулгуурлагдаж явагдцаг тул хүүхдэд зааж сургах зүйлийн агуулгыг хүүхдэд өөрт нь урьд өмнө байсан дүр төсөөлөлтэй холбож түүний дундаас шинэ дүрийг бий болгох орчин нөхцлийг бүрдүүлэх
3.
Хүүхдийн дүрслэн бодох үйлийг тоглох үйл явцаас тэдний оюун ухааны үйл ажиллатааны дүр болгож хувиргахын тулд тоглох явцад нь ямар нэгэн шинэ дүр бүтээх, түүнийг өөрийн хэл яриагаар эмхлэн цэгцэлж гаргах чадварт сургах хэрэгтэй.
4.
Хүүхдэд багаас нь эхлэн шүүмжлэлт сэтгэхүйг хөгжүүлж ямар нэгэн үйл явдлын тухай хүний хэлсэн зүйлийг тэр хэвээр нь хуулан ярихад биш, түүн дээр өөрийн бодол санааг нэмж уран тод өгүүлэх чадвар дадалд сургах нь чухал
5.
Хүүхдэд багаас нь эхлэн тодорхой системтэй үйл явдлыг дүрслэн харуулсан уран зураг дээр ажиглалт хийлгэн түүний агуулгыг өөрийн үгээр хурц тод илэрхийлэн гаргах чадварт сургах нь тэдний зохиож, дүрслэн бодох үйлийг хөгжүүлэхэд ихээхэн нөлөөтэй.
Балчир болон сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэхүйн
хөгжлийн онцлог, хөгжүүлэх арга
Сургуулийн өмнөх насны эхээр хүүхдийн сэтгэхүй нь өмнөх насны хүүхдээс онцгой ялгагдах шинж ажиглагдахгүй мэт харагдавч тэдний өдөр тутмын практик үйл ажиллагаа, хүмүүстэй харилцах харилцаа болон , тэднийг хүрээлэн байгаа орчны хүрээ улам улам тэлж өргөжиж байдаг учраас хүүхдийн сэтгэхүйн хөгжилд аажмаар шинэ шинэ өөрчлөлт гарч байдаг юм.
Ийм учраас энэ үеэс эхлэн хүүхдийн сэтгэн бодох зорилгын агуулга өргөн хүрээтэй болж эхлэнэ. Энэ насны эхээр үйлдэл хийж сэтгэх хэлбэр илүү хөгжсөн байна. 3-4 насны хүүхэд үйл ажиллагааны янз бүрийн хэлбэрүүдийг гүйцэтгэж эд юмс, тэдгээрийн шинж чанарын тухай мэдлэг, төсрөллийн хүрээ нь нэмэгдэж байдаг. Сургуулийн өмнөх, дунд, ахлах насны хүүхэд өөрийн өмнө тавигдсан зорилтыг шийдвэрлэх арга барилыг өөрөө сонгон авч практик үйл ажиллагаа идэвхитэй гүйцэтгэж эхлэнэ.
Судалгааны дүнгээс үзэхэд сургуулийн өмнөх насанд хүүхдийн сэтгэхүйн хөгжил нь практик үйлээс оюун ухааны үйл ажиллагаанд шилжиж сэтгэхүйн хөгжилд чанарын өөрчлөлт гарсан байдаг нь батлагджээ.
Гэвч сургуулийн өмнөх насны бага, дунд бүлгийн хүүхдийн сэтгэхүй нь үйлдэл хийж сэтгэх түвшингээс хальж чадахгүй байдаг юм. Хүүхэд аливаа биетэй, бодитой зүйлтэй биеэр тулгарч тэднийг барих, хүрэлцэх, түлхэж, шидэх хөдөлгөх замаар уг үзэгдэл юмсын гадаад хэлбэр, дүрс, өнгө үнэр амтыг мэдэрч өөртөө ямар нэгэн бодол санааг буй болгоно. Иймээс сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн турш үйлдэл хийж сэтгэх чадвар зонхилж байдаг бөгөөд гэхдээ энэ нь үлэмж энгийнээс улам нарийсаж хөгждөг онцлогтой.
Хүүхдийн туршлага аажмаар нэмэгдэж тэдний танин мэдэх, тосөөлөх зүйлийн тоо
хэмжээ ихсэх тутам тэдний дүрслэн сэтгэх чадвар хөгжиж байдаг. Хүүхэд урьд өмнө нь үзэж харж, сонсож хүрэлцэж мэдэрсэн зүйлийнхээ ул мөрийг тархиндаа тусгаж тогтоон хадгалах түр холбоосын хэлбэрээр хадгалах чадвар нь дээшилнэ. Үүний улмаас хүүхэд өөрийн ой тогтоолтонд хадгалж байгаа зүйлийн дүр, төсөөлөлд тулгуурлаж сэтгэн, сэтгэж бодсон зүйлээ өөрийн үг яриагаар илэрхийлж эхэлнэ. Энэ нь сургуулийн өмнөх наснаас эхлэн хүүхдэд дүрслэн сэтгэх үйл хөгжиж байгаагийн илрэл мөн.
Дүрслэн сэтгэх үйл нь аажмаар хүүхдэд үг ярианы болон хийсвэрлэн сэтгэх сэтгэхүйн үйлийн угтвар болж цаашид хийсвэрлэн сэтгэх үйл хөгжихийн эхлэл болдог байна.
Сургуулийн өмнөх насны дунд, ахлах бүлгээс эхлэн хүүхдийн оюун ухааны хөгжил нь харьцангуй бие даасан шинжтэй болж хүүхэд өөрийн өмнө анхны танин мэдэх зорилт тавьж түүнийгээ биелүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй татан орно. Энэ үед хүүхэд өөрийн тавьсан асуултын хариуг зөвхөн том хүмүүсийн туслалцаатайгаар олж тайлах биш, бас өөрсдөө уг асуултынхаа хариуг эрж хайж олох, учир шалтгааныг нээж мэдэх эрмэлзлэлд идэвхтэй хөтлөгдөнө.Энэ бол хүүхдийн сэтгэхүй хийсвэрлэн сэтгэхэд ойртож байгаагийн баримт мөн.Энэ нь сургуулийн өмнөх насны эцсээр хүүхдийн сэтгэхүй нь үйлдэл хийж сэтгэхээс дүрслэн сэтгэх үйлдэлд идэвхтэй шилжсэний үр дүн юм.
Балчир насны хүүхдийн сэтгэхүй нь бодит эд юмстай харьцаж тодорхой үйлдэл хийх хэлбэрээр хөгждөг бол 4-7 настай хүүхдийн сэтгэхүй бодит дүрслэлт шинжтэй болдог. Өөрөөр хэлбэл, хүртэхүй ба тодорхой үйлдэлтэй шууд холбоогуй, өөрт байгаа төсөөлөлд тулгуурлан хөгжиж хэл ярианы нэгтгэн дүгнэх үйлдэл дээр түшиглэж явагддаг онцлогтой.
Энэ насны хүүхдийн өөр нэг онцлог бол орчин тойрныг таньж мэдэх гэсэн хүсэл тэмүүлэлтэй, байгаль нийгмийн үзэгдэл юмсыг сонирхож наад захын учир шалтгааныг ойлгож мэдэх эрмэлзэлтэй байдаг явдал. Ер нь сургуулийн өмнөх насны хүүхэд төрөлхийн сониуч зантай. Энэ нь тэдний байнга тавьдаг асуултад илэрдэг. Балчир насандаа тавьдаг Энэ юу вэ?, Тэр юу вэ? гэсэн асуултууд нь 4-5 наснаас эхлэн Яагаад? Ямар хачин юм бэ?, Яагаад ингэдэг юм бэ гэсэн асуултаар солигдоно. Сэтгэл зүйчид үүнийг асуулт тавихын хоёрдугаар үе ч гэж нэрлэдэг. Солонго яагаад олон өнгөтэй байдаг юм бэ?, Цаг яагаад чаг чаг гэж дуугараад байдаг юм бэ дотор нь жижигхэн хүн байдаг юмуу?, Зурагт радио дотор юу байдаг юм бэ?, Од хаанаас яагаад гардаг юм бэ? Яагаад шөнө болохоор харанхуй болдог юм бэ? гэсэн үй олон асуултууд нь хүүхдээс юмс үзэгдлийн зөвхөн гадаад нүдэнд ил харагддаг шинжийг бус, дотоод учир шалтгааныг танин мэдэх хэрэгцээнээс урган гарна.
Нөгөөтэйгүүр хүүхдийн сэтгэхүй нь бодит үйлдлийн хэлбэрээс аажмаар дүрслэлт хэлбэрт улмаар үг-утгын сэтгэхүйд шилжиж байгаатай холбоотой. Гэхдээ 4-7 насны хүүхдийн хувьд бодит дүрслэлт сэтгэхүй илүү зонхилдог нь практикаас илүүтэи нотлогдож байна. Жишээ нь, төмрөөр хийсэн бүхий л зүйл усанд живдэг Цаасыг урахад хайчилснаас өөр харагддаг болохыг энэ насны хүүхэд мэддэг I эхдээ тэд үүнийг өөриин нүдээр харж байж мэдэхийн хамтад "живдэг" хэмээх үгиин утга санааг шинээр мэдэж авна.
No comments:
Post a Comment