Айдас түүний тухай ойлголт
Айдас гэж "Хүмүүс тодорхой зүйл, юмсаас айж эмээх, цочирох"-ыг хэлнэ. Өөрөөр хэлбэл,
Гадаад орчны нөлөөгөөр бий болсон айж эмээх сэтгэл хөдлөлийн сөрөг ( мэдрэмжийг айх, айдас хэмээн үздэг. )
Монгол хэлний товч тайлбар тольд айдсыг - "аймшиг, айдас хүрэх, урьдаас айх болгоомжлох бэрхшээл " гэж тайлбарласан байдаг. "Айж явбал аминд өлзийтэй", "Айсан хүнд аргал хөдөлно" гэх мэт зүйр цэцэн үг ч байдаг. Айдсын тухай эрдэмтэд янз бүрийн янз бүрээр тайлбарлажээ. Тухайлбал,"Айдас бол сэтгэл хедлөлийн өвөрмөц онцлог бүхий ойлголт юм" гэж эрдэмтэн Э. Изард тодорхойлсон байна. Тэрээр тэр айдсын үед хүн цочрох, хүчтэй амьсгалах, хөлс гоожих, хоолой бачуурах зэрэг физиологийн хариу үйлдэл бий болдог гэж тэмдэглэжээ. Түүний тодорхойлсноор амьсгал ба зүрхний цохилт, цусны даралтын үзүүлэлт, ходоодны шүүс ялгарах зэргээр илэрч, дээд мэдрэлийн үйл ажиллагааны физиологийн тодорхой өөрчлөлтөнд хүргэдэг өөрийгөө хамгаалах зөн билэг дээр үндэслэгдсэн зүйл юм. Мөн айдас нь зан төлвийн шинжээр илрэн гардаг. Энэ үед хүүхэд хумсаа мэрэх, хувцсаараа оролдох, хуруунуудаа хооронд нь орооцолдуулах гэх мэт үйлдлийг хийдэг.
Мөн Оросын эрдэмтэдийн "Төрөхөөс нас эцэс хүртэл" хэмээх номонд "Бодит дүрслэгдэж буй аюул заналын эх үүсвэрт тулгуурлан бий болсон биологи, нийгмийн нөхцөл байдалд бий болж буй сэтгэлийн хөдөлгөөнийг айх мэдрэмж гэнэ" гэж тодорхойлсон байна.
Түүнчлэн "Айдас гэдэг нь сэтгэл хөдлөлийн тусгал. Амьдралд тохиолдох годорхой нэгэн аюул занал хүний ухамсарт тусгасан тусгал юм" гэж ч бас. үзсэн байна.
Хүмүүнлэг сэтгэл судлалыг үндэслэгчдийн нэг А.Маслоу "Хэрэгцээний шатлал"-ынхаа суурь хэсэгт физиологи хэрэгцээг авч үзсэн бол дараа! ийн шатанд хүн өдөр тутам айдас түгшүүргүй байх, учирч болзошгүй аюул тааламжгүй байдлыг урьдчилан харах, өөрийгөө хамгаалах мэдрэмжтэй байх, өөрөөр хэлбэл аюулгүй байх хэрэгцээг оруулжээ. Тэрээр "Хэрэв хүн сэтгэлдээ байнгын айдас, түгшүүртэй байвал бие биед ойлгох, хайрлах, хүндлэх, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээгээ хангаж хэзээ ч чадахгүй" гэж үзжээ.
С.Холлын охид хөвгүүдийн айдсын түвшинг судалсан судалгаагаар сургуулийн өмнөх ахлах насанд охид хөвгүүдийн айдсын хэмжээ ихэсдэг нь ажиглагдсан байна. Охид хөвгүүдийн айдсын хэмжээ насны үе бүрт өөр өөр байдаг бөгөөд хөвгүүдийн айдсын хэмжээ 15 наснаас багасдаг бол охидууд 18 насандаа хамгийн их айдаст автдаг гэжээ. Айдас лавшран явсаар хөвгүүд 14 наснаас, охид 16 насанд түгшүүр болон хувирч хүүхдийг невроз буюу мэдрэлийн ядаргаанд хүргэдэг байна.
С.Холлын судалсанаар охид хөвгүүдийн айдсын түвшин дунджаар 5.46% байхад хөвгүүдийнх 2.56% байжээ.
Хүүхэд дотоод зөрчилтэй үедээ айж түгших байдал нь улам нэмэгддэг байна.
1.
Хүүхдэд сөрөг шаардлага тавихад өөрийн доромжлогдсон басамжлагдсан байдалд тавгүйцэн бусдаас хамааралтай байдалд орох
2. Ихэвчлэн шаардлага тохирохгүй хэтэрсэн байх
3. Эцэг эхийн шаардлагаас зөрж, сөргөсөн тохиолдолд гардаг байна.
Хүүхдийн айдаст эцэг эхийн насны байдал, гэр бүлийн гишүүдийн зүгээс хүүхдэд тавих анхаарал халамж ихээхэн нөлөөлдөг болохыг судлаачид тогтоосон байна.
-
30-35 насны эцэг эхчүүдийн хүүхэд тайван бус айдастай байх нь элбэг. Учир нь тэд орой гэрлэж, хүүхэдгүй удаан явснаас хүүхдэдээ санаа тавих, сэтгэл түгших нь залуу гэр бүлийг бодвол илүү их байдгаас хүүхэд нь аймхай зан төлөвтэй болдог байна.
-
Мөн айлын ганц хүүхэд эцэг эхтэйгээ маш нягт холбоо хамааралтай байдаг тул тайван бус байдлыг маш хурдан мэдэрдэг. Ганц хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ анхаарлын төвд хэт их байлган, аливаа зүйлийг хийхэд нь дээд зэргээр болгоомжлуулдаг байна. Энэ нь аливаад итгэлгүй болгож бие даасан байдлыг үгүйсгэдэг учир хүүхэд аажмаар айдас хуримтлагдана.
-
Харин эхгүй охидод ээжийнх нь хайр халамж дутагдан тайван бус харилцаанд орж айж түгших нь ихэсдэг байна.
-
Эхчүүд өөрийн санаа зовсон байдлаа бүхэлд нь хүүхэд дамжуулдаг бол аавууд өөрийнхөө зөв бурууд эргэлзсэн, осол аюул урьдчилан харж тааварлагч, сэжиглэгч чанарыг олгодог.
-
Зарим эцэг эхчүүд хүүхдээ бусдаас илүү чадвартай, өв тэгш хүн болгох үүднээс хэр хэмжээнээс нь хэтэрсэн шаардлага тавьдаг. Энэ үед хүүхдэд эцэг эхийнхээ өндөр шаардлагыг биелүүлж чадахгүй байх вий гэсэн болгоомжилсон айдас түгшүүр бий болдог.
Хүний амьдралд айх мэдрэмжийн гүйцэтгэх үүргийг ганц утгаар нь авч үзэж болохгүй юм. Айдас нь нэг талаар ойртон ирж буй аюулын талаар дохио өгч өөрийгөө дайчлахад нь тусалдаг. Нийгмийн харилцаанд очихоор хувиа хичээсэн, ичгүүргүй, хүний мөсгүй явдал зэрэг олон үзэгдлийг хязгаарлан барьж байхад туслах нь цөөнгүй. Нөгөө талаас айдас нь нөхцөл байдлыг өрөөсгөлөөр үнэлж дүгнэхэд хүргэж болно.
Хүүхдийн дотоод сэтгэлийн ертөнц хэтэрхий энгийн юм шиг сэтгэгдэл бидэнд төрдөг. Нэг бол хэтэрхий нарийн, ойлгомжгүй ч юм шиг санагдах үе бий. Хүүхдийн ергөнцийг гүн тэнгистэй зүйрлэвэл, аав бол хурмаст тэнгэр, ээж бол нар ч гэж зүйрлэдэг. Үүнийг зургаар дүрсэлбэл тогтуун үүлгүй цэлмэг тэнгэр, халуун дулаан илчтэй алтан наран хоёр дөлгөөн гүн тэнгис дээр нь халуун дулаан илчээрээ ээж ивээж байгаатай утга нэг байдаг. Энэ адилаар хүухдийг үргэлж тайван байлгаж хүүхдийг аль болох сайн ойлгож , дэмжиж хэрэгтэй үед нь туслаж байх ёстой.
Сэтгэл судлаач А.Маслоугийн тодорхойлсноор хүүхэд тайван орчинд байж янз бүрийн айдас түгшүүргүй, түгшүүрээс хамгаалагдаж байх хэрэгцээг хангах нь тэдний зан төлөв, бусдад итгэх итгэлийг төрүүлэхэд чухал үүрэгтэй байна. Тэрээр нялх балчир насны хүүхдийн айдас, түгшүүр нэлээд тохиолдцогийг судалж тогтоосон байна. Жишээ нь, нялх балчир хүүхдэд танихгүй хүн, хурц тод гэрэл, дуу чимээ зэрэг нь айдас түгшүүрийг бий болгодог. Энэ нь хүүхдийн танин мэдэх зүйлийн хүрээ улам ихсэж, түүний бие махбодийн ерөнхий хөгжил дээшлэхийн хэрээр сайн, муу тааламжтай, тааламжгүй зүйлийг ойлгож тэдгээрт янз бүрээр хандаж нөхцөлт рефлексийн хэлбэрт аажмаар шилжиж буйн хэлбэр юм.
Үүнээс үзэхэд эцэг эх нь хүүхэддээ хүнд хэцүүгээс айлгүйгээр ямар нэг түгшүүргүйгээр бүхнийг хийж чадах тийм нөхцөл байдлаар хангаж өгөх хэрэгтэй нь харагдаж байна. Эцэг эхийн зөв үйл ажиллагаа нь эерэг сэтгэл хөдлөлийг бататгана. Иймд бага насны хүүхдийн амьдрах, сурч хөгжих орчинг бүрдүүлэх сэдэл, эх үүсвэрийг гаргуулахгүй байх нь чухал юм. Хүүхдийн айж түгшихийн мөн чанар, түүний шалтгааны талаар олон судлаачид судалгаа хийсэн бөгөөд энэ нь нэг талаас насны онцлогтой, нөгөө талаас түр зуурын шинжтэй болохыг тогтоожээ.
Балчир сургуулийн өмнөх насны хүүхдийн айдас, түүний онцлог
Балчир насанд (ухамсар) яриа идэвхитэй хөгжиж , хөдөлгөөнөө зохицуулж, ямар нэг хүндрэл учирахад шургуу байдалтай хандаж чаддаг болно. Энэ насандаа хүүхдийн сонирхол зөвхөн ойр дотны хүмүүст чиглэж, үеийнхэнтэйгээ харьцах харьцааг тэр болгон хүсдэггүй байна Энэ үед үлгэрийн баатруудаас айдаг болж, ээжээсээ холдохыг хүсдэггүй.
Нэг настай хөвгүүдийн 52%, охидуудын 52% нь санамсаргүй содон дуу чимээнээс айдаг. Хөвгүүдийн 44%, охидын 34% нь гэртээ ганцаар үлдэхээс айдагийг эрдэмтдийн судалгаанаас харж болох юм.
Ихэнх тохиолдолд 2 настай хүүхдэд өвдөх, тариулах, эмч ирэх үед, ганцаараа байх үед нь айдас бий болно Хоёр настай хөвгүүдийн хувьд ихэнхдээ аймшигт зүүд зүүдэлдэг тул унтахын өмнө айх нь элбэг тохиолддог. Гурван настай хүүхэд харанхуйгаас, мөн өрөөнд ганцаараа байхаас айдаг. Эцэг эхчүүд хүүхдийг тусдаа өрөөнд унтуулдаг. Энэ тохиолдолд түүний өрөөний хаалгыг болон өөрийнхээ өрөөний хаалгыг онгорхой орхиод өөрийнхээ орийг түүнд харагдаж байхаар зэргэлдээ байрлуулах хэрэгтэй. Ингэхэд хүүхэд ээжтэйгээ хамт байгаа мэтээр төсөөлж тайвширна.
Айлын ганц хүүхэд эцэг эхийн хайр халамж, хэт их анхаарлын төвд байснаас айж түгших нь бусдаас илүү болдог. Айлын ганц хүүхэд эхтэйгээ нягт холбоотой байдаг бөгөөд тайван бус байдлыг маш хурдан мэдэрдэг байдаг. Тэд хүүхдээ ямар нэг зүйл хийхээс нь өмнө аливаад болгоомжлуулж, хүүхдийг өөрсдийнхээ сэтгэлийн гутрал, айдас, азгүй байдлаас салж даван туулах чадваргүй болгон хувиргах тохиолдол цөөнгүй байдаг.
Хүүхдийг айдаст оруулж байдаг нэг гол хүчин зүйл нь насанд хүрэгчид байдаг. "Тэд үргэлж чи унана", "чи түлэгдэнэ", "чамайг хүн аваад явна" гэх мэтээр сүрдүүлдэг. Зарим эцэг эхчүүд хүүхдээ унтуулахын тулд мангас ирнэ шүү гэж айлгаж элдэв дуу чимээ гаргадаг. Энэ нь тэдний нь айдсыг үүсгэн тэдний зан авирт нөлөө үзүүлж байдаг. Иймд эцэг эчүуд болон багш сурган хумүүжүулэгчид тэднийг аль болох айлгахгүй байлгаж, хүүхдийн айдсын үүслийн учир шалтгааныг зөв олж , түүнээс гарахад нь тусалж дэмжин, үйл ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэй. Хүүхдийн сургуулийн өмнөх насанд түүний " Би"-гийн хүрээ хөгждөг юм. Өөрийн юу хүсэж байгаагаа үгээр тодорхойлж, ойлгуулахыг хичээж, бусад хүмүүстэй ойр дотно байхыг хичээдэг. Энэ насанд хайр энхрийлэл, өрөвдөх сэтгэл, нип/усэл зэрэг сэтгэл хөдлөлийн шинжүүд идэвхитэй төлөвшиж эхэлдэг. Уран сэтгэмжийн сэтгэлгээ хөгжиж энэ үедээ ямар нэг зүйлийг санаа сэтгэлдээ дүрслэн бодож түүнээсээ айдаг. Эдгээр жилүүдэд хүүхэд хайр, өршөөл, итгэл, шаналал, зовлон гэдгийг гэр бүлийнхнээсээ мэдэж авдаг. Тэр гэр бүлийнхэндээ "Намайг хайрлаж болно, харин хайрлахгүй байж болохгүй", "Та намайг шийтгэсэн ч би танд хайртай хэвээр байна." гэх мэт үгүүдийг хэлж эхэлдэг.
Хүүхэд өрөөндөө ганцаараа улддэггүй ба үлдсэн үедээ ээжийгээ байнга дууддаг. Айдас бол тэдний хувьд том асуудал юм. 3 наснаас хүүхдийн айдас багасдаг бөгөөд энэ нь тэдний танин мэдэхүйн хүрээ тэлж байгаатай холбоотой. 5-7 насны хүүхдийн хамгийн гол айдас нь үхэл юм. Тэд үхлийг их зүүдэлдэг, Энэ айдас нь өндрөөс унах , харанхуйгаас айх айдас, аймшигтай зүүд болон амьдралд шууд буюу шууд бус байдлаар аюул учруулж байдаг амьтад, гал түймэр, дайнаас айх айдастай холбоотой. Эцэг эхийн зүгээс хуүхдээ хайхрахгүй, хэнэггуй байдал гаргах зэрэг нь хуүхдийн хувьд түгшүүр үүсгэн хөгжихөд нь ихээхэн нөлөө үзуулэх бөгөөд түгшүүр нь хүүхдийн амин чухал хэрэгцээ, тухайлбал хооллох, хувцаслах, ая тухтай байдалтай холбоотойгоор уусдэг. Тодруулбал, хүүхэд төрсөний эхний 7 хоногуудад цаг тухайд нь хооллохгүй, өлгийдөж хуурайлахгүй бол энэ мөчөөс эхлэн айж түгшүүр үуснэ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам эцэг эхийн зүгээс байнга анхаарал тавьж ойр дотныхноос нь хүухдийг халамжилж хэрэгцээг нь хангаж чадах аваас энэхуү тайван бус байдал аажимдаа арилна. Хэрэв хэрэгцээ хангагдахгүй бол далд түгшүур үүсдэг гэжээ.
Хүүхдийн айдсыг ажиглалтын аргаар буюу хуүхдийн бүтээлд дун шинжилгээ хийх аргаар илрүүлж болно. Зураг, наамал, баримал, хайчилбар гэх мэт хуухдийн бүтээл нь тэдний сэтгэхүйн онцлог, авъяас чадвар, сонирхол, гэр булийн нөхцөл байдал , эцэг эхийн харилцаа гэх мэт олон зүйлийг судалж мэдэхэд тохиромжтой. Сургуулийн өмнөх насны хүүхдийн зурсан зураг нь тэдний мэдлэг туршлагын хүрээ, сэтгэхүй, төсөөлөл дүрслэн бодохуй, сонирхол, хэрэгцээ, амьдарч буй орчин зэрэг олон зүйлийг харуулдаг. Хүүхдэд цаас, өнгийн харандаа өгч айдас зүйлийг нь зуруулна. Хэрэв ойлгомжгүй зурсан байвал ярилцлагын аргаар тэдний зурсан зургыг бататгаж асууна. Тэдний зурсан зурганд дүн шинжилгээ хийхдээ дараах зүйлсд анхаарлаа хандуулаарай.
1.
Хүүхэд юунаас айдгийг зургаас олж мэдэх
2.
Зурсан зургандаа ямар өнгийг түлхүу ашигласан байна
3.
Хэрэв амьтан зурсан бол нүдийг нь томоор зураад хүүхэн харааг нь тодруулж зурсан бол айж түгшиж байгаагийн шинж.
4.
Хурц шүдтэй ам зурах нь мөн айдастай байгаагийн илрэл
Судалгаагааны үр дүнгээс харахад багш сурган хүмүүжуүлэгчид дараах зүйлийг, цаашид анхаарч ажиллах хэрэгтэй. Үүнд:
1.
Айдастай хүүхдийг олж мэдсэнээр айдас, зовнилыг арилгахад туслах
2.
Тэдэнд өөртөө итгэлтэй, зоригтой, шийдэмгий занг төлөвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх
3.
Айдастай хүүхдийн эцэг эхэд нь зөвлөгөө өгч, хамтран ажиллах
4 Бусад багш нартай хамтран ажиллах
4 Бусад багш нартай хамтран ажиллах
4.
Багш айдастай хүүхэдтэй ажиллах арга барилаа өөрчилөх
Аймхай хүүхэдтэй ажиллах аргаас
Хүүхдийг аймхай болгохгүйн тулд анхаарах зүйлс:
-
Хэт их халамж тавьж гадаад ертөнцөөс бүү тусгаарла.
-
Хүүхдийн хийсэн алхам бурийг бүү цагдаж хорь.
-
Худал ярих боломж бүү олго. Тэд худал хэлсэнээсээ болж айж түгшдэг. Хүүхэд шинэ орчинд дасан зохицоход нь тайвнаар тусла.
-
Хүүхдэд хэт өндөр шаардлага бүу тавь.
-
Цаг үргэлж цагдаж бүү хорь.
-
Өөртөө итгэх итгэл суулгах тал дээр анхаарах Зоригийн шинжийг төлөвшүүлэх
-
Дуу чимээг ялгаж, салгаж танихад нь туспах
-
Айх аюулгүй амар тайван орчинд амьдарч байна гэдгийг ойлгуулах.
-
Хүүхдийг анхаарлын төвөөс хол байлгаж, хайнга хандвал өөртөө итгэлгүй аймхай хулчгар нэгэн болж хүмүүждэг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Цэцэрлэгийн багш аймхай хүүхэдтэй яаж ажиллах вэ?
-
Айсан үед нь элгэндээ нааж, тэвэрч тайвшруулах
-
Айснаас үүссэн булчингийн чангарлыг суллах иллэг, массаж хийх.
-
Хүүхдийн айсан зүйлийг мэдэж, арга эвийг нь олж тайлбарлах
-
Учрыг нь хэлж өгөх, янз бүрийн жишээгээр итгүүлэх, мөн тоглоом дунд ойлгуулах, үлгэр ярьж ойлгуулах.
-
Айсан зүйлийг нь мартуулахын тулд гадаа гаргаж юглоомын талбай дээр тоглуулах, хөдөлгөөнт тоглоом тоглуулах зэрэг сонирхолтой үйл ажиллагаанд татан оролцуулах.
-
Зургийн хичээл дээр амьдралын өнгөтэй сайн сайхан талыг түүнд ойлгуулах зорилгоор зураг зуруулах.
-
Биеийн тамирын хичээл дээр өндрөөс үсрүүлэх, харайхад нь дэмжиж туслах
-
Бусад хүүхэдтэй хамт дасгал хийлгэх
-
Мөн цэцэрлэгийн багш харанхуйгаас айдаг хүүхэдтэй ажиллахдаа харанхуй өрөөнд хамт орж бүгдэд нь хэрэгтэй тоглоом наадгайг авах.
-
Нүдээ боож биесээ олох зэрэг тоглоом тоглуулах
-
Хийхээс айдаг зүйлийг нь олж хичээл дээр дэмжиж байх
-
Айдсаасаа ангижирч буй өчүүхэн ч гэсэн алхамд нь урам өгч магтан сайшаах
-
Өөрөө өөртөө итгэх итгэлийг нь төлөвшүүлэх тал дээр анхаарах
-
Зоригийн чанар төлөвшүүлэх
-
Тэдний эргэн тойронд нь аюултай зүйл байхгүй гэдгийг дахин дахин баталж сайн дэмжиж туслах хэрэгтэй.
Аймхай хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж:
-
Гэртээ ганцааранг нь битгий үлдээ
-
Харанхуй өрөөнд ганцааранг нь оруулах биш хамт орох
-
Үгэндээ оруулах гэж элдэв яриагаар битгий сүрдүүл
-
Хурдан унтуулах гэж дуу чимээ гаргах зэргээр бүү айлга.
-
Хүүхдийн сэтгэл санаа зовохоор хэцүү зүйл дэргэд нь бүү ярь
-
Зурагтаар эвгүй зүйл буү харуул
-
Чи хулчгар, чи аймхай гэж өөрт нь бүү итгуүл
-
Миний хүү чадна, зоригтой, мундаг гэж байнга хэлж байх
-
Хүүхэд эцэг, эхийн хайр халамжинд байгаагаа үргэлж мэдэрч байх
-
Айдас, түгшүүртэй хүүхэд ирээдүйд аймхай, саад бэрхшээлд тэмцэх чадваргүй, өөртөө итгэлгүй, зориггүй нэгэн болдог
No comments:
Post a Comment