Thursday, October 22, 2015

Tuba Gur It's my dreams


Herkesin bir gelecek plani yada hayalleri vardir.Bazen bize çok ucuk hatta imkansiz bile gelse geleceğe yönelik düşünmeden edemeyiz.Ben de gelecek hakkında düşünüyorum ve plan yapıyorum. 4 yıl sonra üniversiteden mezun olacağım. Şimdi ingilizce öğretmenliği okuyorum. Ben yıllarca öğretmen olmayı çok istedim hâlâ da istiyorum.Öğretmen olmak benim hayallerimden biri.
Gelecekte eğitimli, gururlu bir insan olmak istiyorum, insanlara faydalı şeyler yapmak istiyorum.
Bence her genç kız için bu hayatta en önemli şey ailedir. Mesela benim için aile çok kıymetli, bu yüzden ben gelecekte ailem için özenli ve ilgili bir insan olmak istiyorum.
Üniversiteden mezun olduktan sonra farklı ülkeleri gezeceğim. Bu dünyada görülmesi gereken o kadar güzellikler var ki... Benim için bu bir tutku. İlk olarak  İspanya yı gezmeği çok istiyorum, çünkü orada çok güzel ve eski tarihi yerler var.Ve beni büyülüyor.Sonrasında Alaska'ya gitmeyi çok istiyorum kutup ışıklarını görmek için.Gecenin karanlığına doğan dans eden büyülü ışıkları görmek benim en büyük hayalim ve bir gün oraya gidip nefesimi tutup izleyeceğim
Hayallerimden biri de gelecekte resim atölyesi açmak. Bence sanat  hayatımızda çok önemli rol oynuyor. Çünkü sanatın topluma ihtiyacı var. Bunlar sadece benim gelecekle ilgili amaçlarım, hayallerim.
Hayat her zaman harika olmaz, bazen iyi, bazen kötü şeyler oluyor. Ama bizim çeşitli sınavlardan geçmemiz lazım.
Amacıma ulaşmak için gayret edeceğim ve bu arzumun yerine geleceğine inanıyorum.Hayallerimiz her zaman olmalı gerçekleştiremesek bile bizi güçlü kılar ayakta tutar.Kim olduğumuzu ve kim olmak istediğimizi hatırlatır.Planlarımızda bizi yönlendirir hedefe sürükler.Kendimizi en karanlık hissettiğimiz zaman gök yüzüne bakarız ve bir ışık  bir yıldız ararız.Iste hayaller ve planlar bizim yıldızımız ve bize yol gösteren ışık olan seyler.Amaçsız  olmak kadar kötü bir şey yoktur.Hedefsiz olmak tıpkı pusulasını, rotasını kaybetmiş bir gemi gibi savrulup gider ve sonunda dalgalara yenik düşer.İmkansız diye bir şey yoktur.Hayal etmek se ücretsiz bir hediyedir bizlere.Ne kadar uçuk ta olsa biz istiyorsak hayallerimizi gerçekleştirebiliriz.Yeter ki gerçekten isteyelim...Tuba Gur

Сэтгүүл зүйн 1р курсын оюутан Э.Отгончимэг



Миний сонгосон мэргэжил

Хүн бүр өөр өөрсдийн сонгосон мэргэжилээрээ ирээдүйгээ тодорхойлно.Тухайн сонгосон мэргэжилдээ бүхий л зүрх сэтгэлээ шигээн өөрийн болгож чадваас ямар албан байгуулагад ямар үүрэг гүйцэтгэх цаашлаад эх орондоо ямар тустай үйл хийх вэ гэдэг нь чухал
Өнөөгийн нийгэмд тулгараад байгаа асуудал бол мөнгө санхүү бус харин төрийн дээдсүүдээс эхлээд дээд доод албан байгулагууд хувь хүний залхуурлаас үүдсэн асуудал юм.
Залхуурал гэдэг бол хүн бүрийн хувьд маш том гамшиг. Одоогын төрийн эрх мэдэлтэнгүүд, ирээдүйд эх орноо,гэр орноо авч явах шинэ боловсон хүчин залуус маань залхуугаасаа болж маш олон боломжыг алдаж байна.
Энэ нь бид цаашид өсөхгүй, дэвшихгүйгээс улс орон маань цаашид оршин тогтнох уу, эс орших уу үр хүүхэд , ирээдүй хойч маань эх нутагтай байх уу үгүй юу гэх мэтийн олони асуудлыг дагуулж байгаа нь нууц биш.
Тийм учраас хүн бүр өөрийн сонгосон мэргэжилдээ үнэнч түүнийгээ өөрийн болгож, түүндээ зүтгэлтэй, сэтгэлтэй гэр бүлийнхээ, хамт олныхоо, нигэм эх орныхоо, ирээдүй хойчынхоо төлөө хийж чадах мөн хийсэн зүйлтэй байгаасай гэж хүсэж байна.
Би тус сургуульд сэтгүүл зүйн мэргэжлээр суралцаж байна. Яагаад энэхүү мэргэжилийг сонгох болсон бэ гэвэл сэтгүүлч хүн маш олон зүйлийг мэдэж, мэдсэн сурсанаа бусдад түгээж бусдын дуу хоолой болж, бусдад боломж олгогч нь байж зарим талаар ард олон, улс орныхоо холбогч гүүр нь болж байдаг нь надад таалагдсан. Тиймээс миний сонгосон мэргэжил бол сэтгүүлч.



Sunday, October 11, 2015

Билет 5 Ой тогтоолт



Хүний уураг тархины нэгэн гайхамшигтай чанар бол өнгөрсөн туршлага, бодол, үйл явдал, мэдлэг чадвар, оюун ухаандаа бататган үлдээн хадгалах, сэргээн санах, таних, санаандаа булгах, төсөөлөх, дүрслэн бодох, түүнийгээ аж амьдралдаа хэрэгжүүлэх сэтгэлийн нарийн процессийг ой тогтоолт гэнэ.
Ой тогтоолт нь бүх амьд организмд байдаг. Энэ чадвар нь бүр ургамалд хүртэл байдаг болох нь тогтоогдсон. Хамгийн өргөн утгаараа ой тогтоолт боло амьд организмын эзэмшиж ашигладаг мэдээллийг шүүх механизм юм.
Аливаа төрлийн мэдээллийг оюун санаанд оруулж хэрэглэхэд үндсэн 3 үйлдэл чухал үүрэгтэй.
1.      Хадгалах ёстой мэдээллийг ялгаж кодлох, тогтоох
2.      Нэгэнт ой тогтоолтонд орж ирсэн мэдээллийг хадгалах
3.      Хадгалсан мэдээллийг таних, сэргээн санах
Ой тогтоолт нь хүний бүхий л үйл ажиллагаанд оролцдогийн хувьд олон төрлөөр илэрдэг байна. Тогтоосон зүйлээ мартах ба хадгалах байдлаар нь богино хугацааны ой, удаан хугацааны ой гэж хуваана. Зарим хүмүүс:
            Түргэн тогтоодог – Түргэн мартдаг
            Түргэн тогтоодог – Удаан мартдаг
            Удаан тогтоодог – Удаан мартдаг
            Удаан тогтоож – түргэн мартдаг онцлогтой байдаг
Ой тогтоолтын үндсэн процесс: Ой тогтоолт хүний үйл ажиллагааг буюу хөдөлгөөний хувьд тодорхой нарийн процесс юм. Процесс нь хөдөлгөөнтэй, хөгжилтэй гэх мэтээр олон янз байдаг. Ойн үндсэн процесст: тогтоох, сэргээн санах, таних, хадгалах, мартах үйл ажиллагаанууд ордог.

  • Тогтоох- хадгалахын өмнөх үе шат бөгөөд мэдээллийг ой тогтоолтонд оруулах, хадгалахад чиглүүлэх үйл явц. Тогтоохын гол үндэс нь мэдээллүүдийн утга агуулгын бүхэллэг холбоотой байдал юм 
  • Хадгалах- тогтоож буй материалыг идэвхитэй боловсруулах, системчлэх, баяжуулах, түүнийг эзэмших үйл явц. Сайн ухамсарлагдаж ойлгогдсон материал удаан хадгалагдана.
  • Сэргээн санах нь хэзээ хэрэгцээ болоход санаж байх процесс юм. Уураг тархины зарим хэсэг нь тогтоосноо эмхлэн цэгцлэх хасах нэмэх зэргээр өөрчилж байдаг байна. 
  •  Таних гэдэг нь бас нэгэн төрлийн сэргээн саналт юм. Энэ бол ихэнхдээ дахин уулзах нутаг усандаа эргэн очих мөн сонсож байсан дуу хоолойг сонсох зэрэгт таних процесс үүснэ. 
  •  Мартах ой нь ухаанд хадгалах, сэргээн санах, дуртатгал бий болох зэргийн эсрэг үйл боловч бас байх ёстой процессийн нэг юм. Мартах нь уураг тархины дээд газарт бий болох саатлын процесстой салшгүй холбоотой юм. Энэ нь зарим үед уураг тархийг илүү мэдээллээс чөлөөлөхөд тус болдог юм.

Ой тогтоолтын төрөл анги: Хүний ой тогтоолт нь хүний бүхий л үйл ажиллагаанд оролцдог учир олон төрлөөр илэрдэг байна. Тогтоох идэвхи оролцоо байдлаар нь ой тогтоолтыг ангилж болно.

  • Зориудын бус ой тогтоолт. Тодорхой зорилгоор тогтоогүй, ямар нэгэн үйл ажиллагааг гүйцэтгэхэд тогтоогдоно 
  • Зориудын ой тогтоолт. Тусгай аргын тусламжтайгаар мэдээллийг чиг зорилготойгоор хүч гарган тогтоох.
Тогтоож буй мэдээллийн хэв шинжээс хамааруулан ой тогтоолтыг 4 төрөлд хуваана. Үүнд: 
  • Дүрийн ой нь юмыг хараад нүдлэх, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэлцэх эрхтний тусламжтайгаар тогтоох ой юм 
  • Хөдөлгөөний ой тогтоолт гэдэг нь удамшлын гаралтай анхдагч төрөл гэж үздэг. Машин барих, зангиагаа засах, багаж хэрэгсэл хэрэглэх зэрэг асар олон үйлдэл хөдөлгөөнийг санах, хэрэгтэй үед сэргээх чадвараар тодорхойлогддог. 
  •  Сэтгэлийн хөдөлгөөний ой тогтоолт нь хөдөлгөөний ойтой зэрэг шахуу үүсэх бөгөөд хүний тухайн үеийн байдалд өөрийн дотоод хандлагыг илэрхийлэх сэтгэл хөдлөлийн, сэтгэлийн мэдрэмжийн сэтгэгдлээр мэдээллийг тогтоож сэргээдэг. Баярлах, бахдах, гайхах, харамсах, хайрлах, дурлах, уйтгарлах, гомдох, үзэн ядах зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг хүн багаас нь хүлээн авч чаддаг. 
  •  Хэл ярианы ой тогтоолт. Энэ нь зөвхөн хүнд байдаг. Танин мэдэхүйн хүрээнд хүний оюун ухаан, сэтгэхүй хэлбэр, танин мэдэх дүн шинжилгээхийхэд эх хэлээ хэрхэн ашиглах байдлаар тодорхойлогдоно.
Хүн 40 нас хүртлээ ой тогтоолт нь өсөн нэмэгдэж байдаг учир ой сайтай байдаг байна. Харин 40-60 насанд хүний ой тогтоолт голдуу нэг байрандаа буюу хэвийн үйл ажиллагаатай байна. 60 наснаас хойш тогтоох чадвар буурдаг байна.
Ихэнх хүмүүс ой тогтоолтынхоо маш бага нөөцийг буюу 10-15%-ийг ашигладаг гэж эрдэмтэд үзжээ. Хэрвээ хүн ой тогтоолтоо сайн ашиглавал 60 наслахдаа 3 дээд сургууль төгсөж 6 гадаад хэл эзэмшихээс гадна нэвтэрхий толь бичгийн зуун мянган өгүүлбэрүүдийг тогтоож чадах болно гэсэн тооцоо байдаг байна. Ой нь тухайн хүний мэргэжлийн онцлог, дасгал сургууль, өмнөө тавьсан зорилго зэргээс ихээхэн хамаардаг байна.