Wednesday, November 4, 2015

Билет 7 Сэтгэхүй



Сэтгэхүй гэж танин мэдэхүйн процессийн хамгийн дээд төвшин. Сэтгэхүй нь хүний төрөлхийн онцлогийг бүрдүүлж байдаг үйл явц бөгөөд хүмүүсийг хүрээлэн буй орчныг ухамсарлан ойлгож танихад тусалдаг танин мэдэхүйн процесс юм. Сэтгэхүйн тусламжтайгаар цоо шинэ мэдлэг бий болох ба бодит юмс үзэгдлийг бүтээлчээр танин мэдэж өөрчлөн хувиргана.
Сэтгэхүй гэдэг нь юмс үзэгдлийн дотоод харилцаа холбоонд нэвтрэн орж, тэдгээрийн шинж чанарыг нээн олох, мөн юмс үзэгдлийн хоорондын холбоог тогтоох процесс юм.
            Сэтгэхүйн тухай ерөнхий ойлголт юмс үзэгдлийн шинж чанарыг дам тусган танин мэдэх юмс үзэгдлийн хоорондын холбоо хамаарал, зүй тогтлыг олох хэл яриатай салшгүй холбоотой.

Сэтгэхүйн төрөл
-          Харж үйлдэх сэтгэхүй нь юмс үзэгдэлтэй харьцах үйлдэлд бодитоор эзэмшсэн, хүртэхүйд шууд орж ирж буй юмсад тулгуурласан сэтгэхүйн төрөл
-          харж дүрслэх-төсөөлөл болон дүрд тулгуурласан сэтгэхүйн төрөл энэхүү сэтгэхүйн гол онцлог нь дадал зуршил болоогүй , өмнө мэдэгдэж байгаагүй нөхцөл үүсэхэд асуудлыг шийдвэрлэх чадварыг бий болгодогоороо чухал юм.
-          хйисвэр логик- бодит юмсын шинж болон бусад бодитой бус хийсвэр шинжтэй юмсын холбоо хамаарлыг үндэслэн бодох сэтгэхүйн төрөл юм.
-          Үг логик ойлгомжтой , хэл яриагаар илэрхийлэгдэн хэлбэрждэг сэтгэхүйн төрөл. Дотор нь Онолын , Практик, Зөн билгийн, Аналитик, Бодит , Урлаг уран сайхны , Бүтээлч , Бүтээлч бус гэх зэргээр ялгана.
-          Онолын энэ нь хууль , дүрмийг ойлгон танин мэдэх юм. Жишээ нь Мендлеевийн үелэх системийн нээлт.
-          Практик үүний үндсэн зорилго нь үйл хэргийн зорилго, төлөвлөгөө зохиох, төсөл бүдүүвч гаргах зэргээр бодит байдлыг эзэмших биеийн бэлтгэл юм. энэхүү сэтгэхүйн нэг онцлог нь цаг хугаацааны урсан өнгөрөх хүрдэнд эргэн давтагддагаараа онцлогтой.
-          Аналатик буюу тунгаан бодох- цаг хугаацааны хүчин зүйлээр нөхцөлдөх ба ихэвчлэн тухайн сэтгэж буй хүний ухамсарт чухал ач холбогдолтой бөгөөд энэ сэтгэхүйн үе шатууд нь тодорхой байна.
-          Зөн билгийн болон аналатик (логик) сэтгэхүй энэ сэтгэхүйд ихэвчлэн цаг хугацааны , бүтцийн , бий болох түвшин  гэсэн 3 хүчин зүйлийг авч үздэг. Зөн билгийн сэтгэхүй хурдан өнгөрч буй, үе шатууд нь агшин зуур ухамсарлагдах шинжээр ялгагдах бөгөөд нарийн, тодорхой бус илэрлэнэ.
-          Хуулбарласан  болон Бүтээлч -  энэ нь сэтгэхүйг хүний сэтгэн бодох үйл тухайн бүтээгдэхүүнийг бий болгоход хир шинэлэг түвшинд ажиллаж байгаад үндэслэнэ.

Сэтгэхүйн хэлбэр
Сэтгэхүйн 3 логик хэлбэр байна. Үүнд:
1.      Ойлголт бүх зүйлсийг нэгэн зэрэг онцгой болон нэгдмэл шинжээр мэдэрч авах сэтгэхүйн хэлбэр юм. Ойлголт нь ерөнхий болон тусгай, тодорхой ба хийсвэр, практик ба онолын байж болно.
2.      Бодомж бодит юмс болон үзэгдлийн холбоог баталж эсвэл үгүйсгэх сэтгэхүйн үндсэн хэлбэр юм. Бодомж нь 2 үндсэн аргаар бий болно.
a.        Шууд хүртэж байгаа зүйлийг илэрхийлэн гаргана.
b.      Оюун дүгнэлт эсвэл бодомжийн замаар дам хэлбэрээр үүснэ. Бодомж нь үнэн худал ерөнхий хэсэгчилсэн нэгдмэл байж болно.
3.      Оюун дүгнэлт нэг эсвэл хэд хэдэн бодомжоос шинэ бодомж үүссэнээр илэрнэ. Энэ нь бодомжуудыг нэгтгэх , задлах, харьцуулах замаар бий болно

Сэтгэхүйн чанар
Сэтгэхүйн агуулга, гүн гүнзгий, бие даасан чанар, уян хатан, шүүмжлэлт, түүнчлэн хурд нь сэтгэхүйн чанаруудыг бүрдүүлдэг.
Сэтгэхүйн агуулга - тусгагдаж байгаа юмсын хүрээгээр тодорхойлогдоно. Өргөн их зүйлийг хамрах тусам агуулга өргөн байна.
Гүн чанар - Харилцан холбоо, уялдаа, зүй тогтлыг хэр гүнзгий тусган ухамсарлаж ойлгосноор тодорхойлогдоно.
Бие даасан чанар - Өөрийн хүч, нөөц боломжийг ашигласнаар шийдвэрлэх /агуулга, шүүмжтэй холбоотой хөгжинө/.
Уян хатан - Оюуны үйлдэл, үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд нэг янзын хэвшмэл арга барилаас салж асуудлыг олон талаас авч үзэж шийдвэрлэх
Шүүмжлэлт чанар - Ямар нэгэн зорилтыг шийдвэрлэхэд бусдын бодол санаанд автагдаж дагалдахгүй өөрийнхөөрөө байх
Сэтгэхүйн хурд - Тулгарсан зорилт асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан хугацаагаар сэтгэхүйн хурд тодорхойлогдоно.


Билет 6 Анхаарал



Анхаарал гэдэг нь нэг цаг хугацаанд сэтгэц ухамсарыг өөр бусад зүйлрүү хандуулалгүйгээр тодорхой объектод чиглүүлэх төвлөрүүлэх үйл явц юм. Анхаарал нь хүн амьтан аль алинд нь байдаг. Хүн анхаарлын тусламжтайгаар орчин тойронгоо баримжаалж юмс үзэгдлийг зөв танин мэддэг.Өөрөөр хэлбэл хөөрлийн ноёлох голомт нь анхаарал үүсэх үндэс болно.
“Анхаарлын чанар”

  •   Тогтворжилт – Удаан хугацааны турьш ямар нэг зүйл, үйл ажиллагаа шийдвэрлэх асуудал дээр анхаарлаа хуралдуулаад анхаарлаа хэсэг хугацаагаар хадгалан өөр бусад зүйлд анхаарлаа сарниулахгүй байхыг хэлнэ. Жишээ нь; ном уншаад 4 цагаар суух. 
  •   Төвлөрөлт – Нэг юмуу бүлэг зүйл дээр хүний анхаарал маш хүчтэй бөөгнөрч хуралдахын хамт бусад юм үзэгдлээс түр хугацаагаар хөндийрч байдгаар тайлбарлагдана. Анхаарлын объектийн хүрээ бага байх тусам, хүртэгдэж буй объектийн тоо цөөн байх тусам анхаарал илүү төвлөрдөг. Анхаарлыг төвлөрөлт нь хүн ,үзэгдэл юмсыг гүн гүнзгий танин мэдэх юмсын бүтэц хэлбэр мөн чанарын талаарх төсөөлөл тодорхой болоход тусална. Жишээ нь; том, жижиг гутлын лангуу байна гэж бодъё тэдний жижиг лангуун дээр анхаарлын төвлөрөл илүү үүснэ. 
  • Шилжилт – Анхаарлыг нэг объектийг нөгөө рүү чиглүүлэх үйл явц буюу анхаарлын өөрчлөлтийг хэлнэ. Сонирхолыг татахуйц зүйлсэд анхаарал амархан шилжинэ. Жишээ нь; хичээлийн дундуур өөр нэг багш орж ирэн зар мэдээлэл өгөхөд сурагчдын анхаарал шилжинэ.
  • Сарнилт – Хүний анхаарал тогворжихгүй, төвлөрөхгүй байхыг хэлнэ. Хүн тухайн объектэд сэтгэц ухамсрыг төвлөрүүлэх чадваргүй болгох үйл явц юм. Анхаарлын сарнилт буюу тархалт нь танин мэдэх үйл явц болон зайлшгүй хийх шаардлагатай ажлыг хийхэд саад болж байдаг шинж юм. Жишээ нь Цонхруу ширтэн бодлогоширон суугаа сурагчийг гэнэт шувуу ирж суун ахаарлыг сарниулав 
  • Хуваарилалт – Анхаарлыг нилээд өргөн орон зайд тархаан, нэгэн зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг гүйцэтгэх, эсвэл нэг үйл ажиллагааны звцад олон үйлдлийг зэрэг биелүүлэх боломжыг бүрдүүлнэ. Жишээ нь; Оюутан оройн цагаар гэртээ кино үзэн хичээлээ хийн гэрийнхэнтэйгээ ярилцах гэх мэт. 
  •  Багтаамж –  Хүн нэг зэрэг олон тооны объектийг хамт нь багтааж нэгэн зэрэг анхааралдаа авч буй процесс  юм. Хүний анхаарлыг өөр дээрээ татан төвлөрүүлж байгаа зүйлийн тоо хэмжээг хэлнэ. Анхаарал нь бүрэлдэхүүн тоо хязгаараар хэмжигдэнэ. Иймд нэг хугацаанд адил хүчтэйгээр тусгагдаж байгаа зүйлүүдийн тоо буюу хэсгээр анхаарлын багтаамж тодорхойлогдоно. Жишээ нь; багш нэг бичлэг үзүүлэхэд сурагчид түүнийг бүхэлд нь анзаарч тогтоох.(утга, үйл явдал, хэлсэн үг, хэлбэр дүрс, өнгө зэргийг бүгдийг нэгэн зэрэг анхааралдаа авах)
Анхаарлыг дотор нь зориудын ба зориудын бус гэж ангилна. Зориудын анхаарал нь урьдаас төлөвлөх байдлаар явагдаж, тэр дагуу тусгай хэв загвар, хөтөлбөрийн хүрээнд хийгдэх хяналтын явч юм. Зориудын бус хэв шинж нь анхаарлын анхдагч шатны үйл явц юм.
Анхаарлын төрөл
1.      Зориудын анхаарал – Ямар нэг үйл ажиллагааг илүү сайн гүйцэтгэхэд чиглэгдсэн хүний ухамсартай хүчин чармайлтын үр дүнд үүсдэг анхаарал. Энэхүү анхаарал нь чиг зорилготой, зохион байгуулалттай байдгаараа онцлог байдаг. Зохион байгуулал ямар нэг зүйлийг анхаархын тулд хүн урьдаас бэлтгэлтэй байж, ухамсартайгаар анхаарлаа чиглүүлэн тухайн үйл ажилллагааг гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай. Сэтгэцийн процессуудыг зохион байгуулах чадвартай байдаг. Жишээ нь: ямар нэг албан ажлаар хол газар явахаар товлосон үед зориудын анхаарал илүү идэвхтэй хийгдэнэ.
2.      Санамсаргүй анхаарал – Хүчтэй, тодорхой , сонирхолтой, шинэ, гэнэтийн эсвэл сэтгэлийн хөдөлгөөнийг  шаардсан цочроогчийн нөлөөгөөр анхаарал өөрөө аяндаа үүсэх явцийг хэлнэ. Жишээ нь; тод өнгө аялгуулаг дуу авиа, тааламжит үнэр г.м
3.      Хожуу идэвхижих анхаарал
Анхаарлын энэ хэлбэр нь идэвхтэй анхаарлын дараа, түүний үргэлжлэл болж үүснэ. Сэтгэлзүйн шинжээрээ хожуу идэвхжих анхаарал нь идэвхгүй анхааралтай ойролцоо юм. Анхаарлын энэ хэлбэр нь ажлын явцад үүссэн сонирхлын үндсэн дээр бүрэлдэнэ. Хожуу идэвхжих анхаарал нь хүний ажил, явдлын үр дүнд үүсч бий болнo.