Tuesday, April 5, 2016

Хүний хөгжлийн сэтгэл судлалын судлагааны аргууд



Орчин үед сэтгэц оношилгооны олон аргуудыг төрөлжүүлэн янз бүрээр ангилах болсон. Тухайлбал судлаач В. Столин хэд хэдэн бүлэгт ялгасан байна.
-          Зөв хариултыг сонгох даалгавартай, сэтгэц оношилгооны аргууд. Энэ бүлэгт олон оюун ухааны тестүүд, бие хүний зарим шинж, тусгай авьяас чадварыг тодруулах тестүүд багтана.
-          Судалгаанд зөв хариултыг биш хариултын чиг хандлагыг чухалчлах даалгавар өгдөг бие хүний зарим тестүүд орно.
-          Обьектив тест
-          Стандарт өөрийн үнэлгээ
-          Тест-асуулга
-          Контент анализыг үргэлжлүүлэгч нээлттэй тест
-          Харилцан ярианы арга
-          Дүрийн хувийн техникийн баримжааллын арга
-          Сэтгэц физиологийн арга
Ажиглалтын арга
Энэ бол танин мэдэхүйн эртний арга. Эрт үеэс сэтгэгчид энэхүү аргыг өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж ирсэн.
Ажиглалтын арга нь хүний өдөр тутмын үйл ажиллагаанд саад болохгүйгээр ердийн нөхцөлд хөндлөнгөөс харж, тэмдэглэл хөтлөх замаар мэдээлэл цуглуулах арга юм. энэ аргаар судалгаа авах нь судалгаанд оролцогчдод саад болохгүй бөгөөд зарим тохиолдолд судлуулагчид судалгаанд оролцож буйгаа мэддэггүй учраас илүү чөлөөтэй бодитой байх хандлагатай.
Ажиглалтыг ямар аргачлалаар хэрхэн, яаж явуулсанаар нь хэд хэдэн төрөлд хуваан үзэж болдог. Үүнд:
  1. Гаднаас ажиглах арга нь хүний сэтгэл зүй болон зан үйлийг судлахаар шууд хөндлөнгөөс ажиглах замаар мэдээлэл цуглуулах арга юм.
  2. Дотоод буюу өөрийгөө ажиглах арга бол судлаач-сэтгэл зүйч өөрийн ухамсарт шууд бус төсөөлөгдсөн үзэгдлийг судлах зорилго өмнөө тавьдаг. Сэтгэл судлаач юмсын талаар өөрийн дотор үүсч буй хүртэхүйн дүр мэдрэмж, санаа бодол, сэтгэл хөдлөл зэрэг ажиглалт хийж түүнийг бусадтай хуваалцдаг.
  3. Чөлөөт ажиглалт нь түүнийг хэрхэн явуулах талаар хөтөлбөр, хүрээ, үйл явцын дарааллыг урьдчилж тогтоодоггүй. Ажиглагчийн байдлаас хамааран ажиглалтын обьект болон судлах зүйлийг судалгааны явцад өөрчилж болно.
  4. Стандарт ажиглалт нь эсрэгээр юуг яаж судлахаа урьдчилан төлөвлөсөн тодорхой төлөвлөгөөний дагуу явагдана. Энэ аргаар судалгаа хийхэд урьдчилан сайн бодож боловсруулсан хөтөлбөрөөр, дэс дарааллыг хатуу баримтлан зохион байгуулах шаардлагатай.
  5. Бүгдийг багтаасан ажиглалт нь ерөнхий, нас зүйн, сурган хүмүүжүүлэх, нийгмийн сэтгэл судлалд өргөн хэрэглэгддэг бөгөөд ажиглалт явуулах алхамдаа тухайн процессын өөр оролцогчдыг багтаан судална.
Ажиглалтын аргаар судалгаа явуулахад:
  1. Зорилго, зорилтыг тодорхойлох (юуны тулд, ямар зорилгоор)
  2. Обьект, судлах зүйл, нөхцөл байдлыг сонгох
  3. Судлуулагчид илүү тохирох, зайлшгүй шаардлагатай мэдээллийг цуглуулахад тохирох ажиглалтын төрөл хэлбэрээ сонгох
  4. Ажиглуулж буй хүний талаар тэмдэглэх аргыг сонгох
  5. Цуглуулсан мэдээллийг боловсруулах, тайлбарлах
Ажиглалтын аргаар судалгаа явуулахад ажиглалтын тэмдэглэлийг сайн хөтлөх нь ихээхэн ач тустай. Тэмдэглэлийг зөв дэлгэрэнгүй хөтөлсөнөөр судалгааны явц дахь үзэгдэл, үйл явцын илрэл, шинж тэмдгийг орхигдуулахгүй зөв үнэлгээ дүгнэлт өгөх боломж бүрдэнэ. Ажиглалтын тэмдэглэлийг зургийн аппарат, камер, бичлэгийн аппарат, дуран зэрэг техник ашиглан хийх нь судалгааг илүү тодорхой болгож, нарийвчлалтай үр дүн гарахад тусладаг.
Ажиглатын аргын давуу тал:
-          Судлуулагчид нөлөөлөхгүй хөндлөнгөөс ажигладаг учир бодитой үр дүн гарах магадлалтай.
-          Тэмдэглэлийг сайн хөтөлбөл судалгааны мэдээллийг орихихгүй байх боломжтой.
-          Хүний үйл ажллагааны гадаад илрэл, зан үйл, биеэ авч явах байдлыг бодитой ажиглан судалдаг.
Сул тал:
-          Ажиглагчаас шууд хамаарах хандлагатай учраас субьектив нөлөөлөл илэрч болзошгүй
-          Судлуулагчийн дотоод сэтгэл санаа бодлыг танин мэдэх боломжгүй
-          Туршлага багатай ажиглагч үзэгдлийг дутуу ажиглах, анзаарахгүй өнгөрөх
-          Тэмдэглэгээ буруу бичих, өөрийн ажиглахыг хүссэн зүйлээ л ажиглаж тэмдэглээд байх сул талтай.

Туршилтын арга
Туршилтын аргыг сэтгэл судлалд хэрэглэж эхэлсэнээр нь энэ шинжлэх ухаан хөгжих нөхцөл бүрдсэн. Анх германы судлаач В. Вундт туршилтын лаборторит анхны судалгааг хийж байв. Туршилтыг дотор нь:
  1. Лабораторын туршилт нь тусгайлан бэлтгэсэн байр, тасалгаанд зохих багаж хэрэгслийг ашиглан явуулах туршилт юм. сайн тал нь судалж буй сэтгэцийн аль нэг үзэгдлийг бусад урсгал шинжүүдээс аль болох зааглаж дангаар нь судлах боломжийг олгодог. Өөрийг нь ямар нэгэн байдлаар судалж байна гэдгийг туршигдагч мэдэж байгаа зэрэг нь туршилтын үр дүнд нөлөөлөх боломжтой. Энэ нь лабораторын туршилтын дутагдалтай тал юм.
  2. Ердийн туршилт. Энэ нь хүний амьдрал үйл ажиллагааны хэвийн нөхцөлд туршилт явуулахыг хэлнэ. Судалгаанд оролцогч энэ тохиолдолд өөрийгөө судалгаанд орж буйг мэдэхгүй учир тайван чөлөөтэй оролцох боломжтой.
Туршилтыг зорилгоор нь:
-          Магадлан дүгнэх туршилт нь хүүхдийн сэтгэцийн онцлог, бие хүний хөгжил, төлөвшлийн тухайн үеийн түвшинг илэрхийлэн тогтоох зорилготой.
-          Төлөвшүүлэх туршилт гэдэг нь сэтгэцийн аль нэг тал, шинж, байдлыг өөрчлөн хөгжүүлэх явцдаа судлах зорилготой. Ийм далд зорилготой төрөл бүрийн туршилт нь ямагт сургаж хүмүүжүүлэх явцдаа судлах зорилгоо хэрэгжүүлдэг байна.
Туршилтын аргын давуу тал нь:
-          Судлах гэж буй үзэгдэл бий болохыг идэвхигүй хүлээхгүйгээр шууд нөхцлийг үүсгэн судалдаг.
-          Туршилтыг тавтаж, хурдасгаж, удаашруулж болно.
-          Ердийн туршилт нь амьдралын хэвийн нөхцлөөс ялгардаггүй учир судлуулагчийн зүгээс ядрах, төвөгшөөх байдал үүсэхгүй.
Сул тал:
-          Судлаас өөрийн хүссэн үр дүнг гаргахаар судалгаанд оролцогчид нөлөөлөх магадлалтай
-          Лабораторийн туршилтыг явуулахад тоног төхөөрөмж шаардах зэргээр эдийн засгийн хувьд хүндрэлтэй.
-          Туршилтыг дурын хүн явуулах боломжгүй, мэргэжлийн мэдлэг, туршлага шаардагдана.
-          Хэт олон хүнийг нэг зэрэг хамруулах боломжгүй.
Туршилтын аргаар судалгаа явуулах нь тухайлан бие хүний сэтгэл зүйн өвөрмөц онцлогийг тодохойлох, хүмүүсийн хандлага, үйл ажиллагааны гадаад илрэл, нийтлэг үзэгдлийг танин мэдэхэд ихээхэн хэрэглэгдэнэ. 
Асуулгын арга
Сэтгэцийн үзэгдэл үйл явцыг судлах зорилгоор судалгаанд оролцогчийн үзэл бодол, үйл ажиллагааны талаар шууд болон дам, амаар болон бичгээр асуун ярилцаж мэдээлэл цуглуулах аргыг асуулгын арга гэнэ.
Асуулгын аргын төрөлд сурвалжлага, ярилцлага, анкет зэрэг багтана.
“... сурвалжлага хийх явцад сурвалжлагч баримтлах ёстой дараах удирдамж байдаг. Үүнд:
-          Сурвалжлагын хуваарь бүрд эхэлсэн ба дууссан хугацааг заавал тэмдэглэх
-          Бүх сурвалжлагын хуваарьт судлаач гарын үсэг зурж баталгаажуулах, хэрэв судалгаанд оролцогч бүрд код олгосон бол түүнийгээ тэмдэглэхээ мартахгүй байх
-          Харилцан яриа өрнүүлэх уур амьсгал бүрдүүлэхийн тулд судалгаанд оролцогчтой нүдэн харилцаа барьж байхыг хичээх
-          Хэрэв боломжтой бол сурвалжлагын хэмнэлийг алдагдуулахгүйн тулд эхний асуултын хариултаа хэлж байхдаа тэмдэглэхийг хичээх......
Сурвалжлагын аргаар судалгаа явуулах үе шат
  1. Бэлтгэл үе шат
-          Сэдвийг тодорхойлох
-          Судалгааны хөтөлбөрийг нарийвчлан боловсруулах
-          Асуултын сүүлийн хувилбарыг гаргаж тодорхой болгоно.
  1. Харилцаа холбоо тогтоох үе шат
-          Ярилцлагыг эхлүүлэх
-          Ярилцлагын үндсэн үе
-          Ярилцлагын төгсгөл үе
  1. Дүн шинжилгээ хийх үе шат
Асуулгын аргын давуу тал:
-          Олон хүнийг хамруулах боломжтой
-          Дотоод санаа бодол, хүсэл эрмэлзлэл зэрэг гадна талдаа тэр бүр ажиглагдахгүй хүчин зүйлсийг нээн илрүүлэх боломжтой.
-          Судалгааны үр дүнд математик статистикболовсруулалт хийх боломжтой.
-          Урьдчилан сайн боловсруулсан асуултын дагуу анкетыг мэргэжлийн бус дурын хүн авах боломжтой.
Асуулгын аргын сул тал
-          Үг, өгүүлбэр, найруулга, хоёрдмол утгатай үг, тойруу асуулт, хэт дэлгэрэнгүй, хэт товч асуултуудыг буруу ойлгож буруу хариулах магадлалтай
-          Судалгаанд оролцогч өөрийн санаа бодлоор хариулдаг учир бодитой хариулт өгөхгүй магадлалтай.
-          Сурвалжлага ярилцлага нь судалгаа авч буй хүний гадаад байдал, төрүүлсэн анхны сэтгэгдэл, нүүр царайны төрх, дуу хоолойны өнгө, хэмнэл зэргээс ихээхэн хамаарах шинжтэй.



Хүний хөгжлийн сэтгэл судлалын тухай ойлголт



Хүний хөгжил бол үйл явц хийгээд үр дүн юм. Өөрөөр хэлбэл, нэг талаас, хүний хөгжил нь сонголтуудыг өргөжүүлэх үйл явц, нөгөө талаас, тэрхүү сонголуудыг өргөжүүлснээр хүрэх үр дүн гэж ойлгож болно. Тиймээс хүний хөгжил нь энгийн ойлголт атлаа алс хэтийн ач холбогдолтой. Нэгдүгээрт, хүмүүс илүү чадавхитай, энэ чадавхиа ашиглах илүү өргөн бололцоотой байснаар тэдгээрийн сонголтууд нь өргөжин тэлнэ. Хүний хөгжил нь эдгээр хоёр зүйлийн тэнцвэртэй харьцаанд тулгуурладаг бөгөөд энэ харьцаа алдагдвал таагүй байдал ч үүсч болзошгүй юм. Хоёрдугаарт, хүний хөгжлийн тухай үзэл баримтлал ёсоор эдийн засгийн өсөлт нь ердөө арга хэрэгсэл, гэхдээ чухал арга хэрэгсэл, харин хөгжлийн эцсийн зорилго хараахан биш. Орлогын ашиг тус нь хүний ахуй амьдралд нөлөөлснөөр сая чухал хувь нэмэр болох боловч орлогын өсөлт өөрөө эцсийн зорилго биш бөгөөд хөгжил  дэвшлийн анхаарлын төвд хүмүүс байх ёстой. Гуравдугаарт, хүний хөгжил нь хүний сонголтуудыг анхаарч үздэг учраас амьдрал ахуйд нь хамаатай  аливаа үйл явцад хүмүүсийг өөрсдөө нөлөөлдөг байхыг зайлшгүй шаарддаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс шийдвэр гаргах янз бүрийн үйл явц, хийгээд эдгээр шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажиллагаанд оролцож  байх ёстой.
Эндээс, хүний хөгжил гэдэг нь хүмүүсийн хөгжил, хүний төлөөх хөгжил бөгөөд хүмүүсийн өөрсдийнх нь бүтээн бий болгож буй хөгжил дэвшил гэж дүгнэж болно. Хүмүүсийн хөгжил гэдэг бол хүний нөөцийг нь хөгжүүлэх замаар хүний чадавхийг бий болгож, нэмэгдүүлнэ гэсэн үг. Хүний төлөөх хөгжил гэдэг нь эдийн засгийн өсөлтийн ашиг тус хүмүүсийн амьдрал ахуйг өөд нь татаж байдаг үйл явц юм. Харин хүний бүтээн бий болгож буй хөгжил гэдэг нь ахуй амьдралаа төлөвшүүлэх үйл явцад тэдэнд нөлөөлж, тэднийг идэвхтэй оролцуулахыг хэлнэ.
Когнитив сэтгэл судлал ууссэн түүхээс
Орчин үеийн сэтгэл судлалын шинжлэх ухааны нөлөө бүхий урсгалуудын нэг болох когнитив сэтгэл судлал 20-р зууны 50-иад оны сүүл 60-аад оны эхэн үеэс үүсч бихевиоризмыг шууд эсэргүүцэн гарч ирсэн.
Сэтгэл судлал нь хүн мэдээллийг хүлээн авч боловсруулан гаргах зүй тогтлыг судалдаг шинжлэх ухаан юм хэмээн ойлгож байсан нь сүүлийн 30-аад жилийн үзэгдэл боловч когнитив сэтгэл судлал нь хүний мөн чанарын тухай эртний гаралтай юм.
Когнитив сэтгэл судлал нь үндсэндээ 1950-иад оноос эхэлсэн гэж үзэж болно. Бихевиоризмийн төлөөлөгч Э. Гатри шинжлэх ухааны замналын эцэст зан үйлийн утга учрыг ойлгохын тулд сэтгэл зүйчид когнитив, сэтгэхүйн нэр томьёог ашинлах ёстой хэмээн үзжээ.

Когнитив сэтгэл судлал нь функционализмын адилаар үндэслэгч “ эцэг “ -ийг тодорхойлоход төвөгтэй байдаг. Учир нь уг хөдөлгөөний зүтгэлтнүүдийн хэн нь ч хувийн нэр төр хөөцөлдөж байгаагүйтэй холбоотой ажээ. Джордж Миллер, Ульрик Найссер 1967 онд Когнитив психологийн суурийг тавигчид хэмээн нэрлэдэг боловч үндэслэгчид гэж тооцдоггүй байна. Эхнийх нь судалгааны төв үндэслэж, удаах нь ном хзвлүүлсэн юм. Тэдний үйл ажилгаа нь когнитив сэтгэл судлалын үүсэн бий болох замд тохиосон юм.
Когнитив сэтгзл судлал нь сэтгэцийг шинжлэх ухааны судалгааны сэдэв болгож, сэтгэцийн бүхий л процессийг танин мэдэхүйн / когнитив / дамжуулсан хүчин зүйлс гэж үзжээ. Орчин үеийн когнитив сэтгэл судлал нь онол аргын, судалгааны 10 үндсэн хэсгээс тогтоно. үүнд: хүртэхүй, дүрийг танин мэдэхүй, анхаарал, тогтоох ой, зохион бодохуй, хэлэхүй, хөгжлийн сэтгэл зүй, сэтгэхүй ба зорилтыг шийдвэрлэхүй, хүний оюун ухаан ба зохиомол оюун ухаан эдгээр болно.
Когнитив сэтгэл судлалын судалгааны үндсэн чиглэлүүд
Когнитив сэтгэл судлал:
-          Зохион бодохуй
-          Хэлэхүй
-          Дүрийг танин мэдэхүй
-          Анхаарал
-          Тогтоох ой
-          Зохиомол оюун ухаан
-          Хүний оюун ухаан
-          Сэтгэхүй
-          Хөгжлийн сэтгэл зүй
Анх үүсэн цаг цагаасаа л когнитив сэтгэл судлалын үндсэн арга нь мэдээллийн арга байсан, Техник, технилоги өндөр хөгжсөн, мэдээллийн эрин үед орчин үеийн когнитив сэтгэл судлалын мэдээллийг боловсруулах судалгааг шинжлэх ухаан, технилогийн хөгжилтэй холбон техник болон хүмүүсийн хэрэглээнд төдийгүй бусад хэлбэрээр өргөн ашиглаж байна.
Когнитив сэтгэл судлал нь хүн ертөнцийн болоод янз бүрийн мэдээллийг хэрхэн хүлээн авч боловсруулж, хадгалдаг, мөн тэр хүн мэдээллээ шийдвэр гаргах ба өдөр тутмын амьдрал дээрээ хэрхэн ашитадаг вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байжээ. Когнитив сэтгэл судлалын хөгжлийн гол нөлөөлөгч цочроогч нь өндөр түвшиний тооцон бодох электрон машинд зориулсан програмын хэл, боловсруулалт, программчлалын технилоги юм.
Тооцоолох машинд оруулсан мэдээ баримт нь тухайн машин ямар программаар ажиллаж байгаагаас шалтгаалан боловсруулалтын явцад харилцан адилгүй үр дүнд хүрдэг нь ойлгомжтой.

Тэгвэл хүний хувьд гадаад болон дотоод цочролд хариу үйлдэл өгөх зан үйлдлийг тайлбарлах, урьдчилан хэлэхийн тулд урьдаар гэр тэдгээр цочролуудаа хэрхэн хүлээн авч, уураг тархиндаа боловсруулж, хэрхэн шийдвэр гаргадаг болохыг зайлшгүй мэддэг байх ёстой.
Когнитив процесс нь сэтгэл судлалын хувьд тооцоолох машины “ төлбөр -тэй ижил юм, Энэхүү машиныг судлахад ч энэ салбар чиглэгддэг бөгөөд хүн танин мэдэх явцын хүрээнд хүрээлэн байгаа орчиндоо хэрхэн хариу үйлдэл өгч буйг голлодог байна. Мөн хүний ухамсар, түүний мэдлэгийн тогтолцоо нь хэрхэн тогтсоныг анхааралдаа авч үздэг.
“ Хүрээлэн байгаа орчноо танин мэднэ гэдэг... идэвхитэй процесс бөгөөд энэ процессын чухал хэсэг нь сургалтын явцад бий болдог сэтгэл судлалын арга хэрэгсэл юм “ хэмээн У. Найссер бичэж байжээ.
Когнитив судлаачын гол зорилго нь бие махбодиос тодорхой цочролд хариу үйлдэл үзүүлэх байдлыг төдийгүй нэн түрүүнд танин мэдэхүйн процесст анхаардаг.
Ингэхдээ сэтгэхүйн процессийг чухалчлан авч үздэг. Энэ нь цочрол, хариу үйлдлийн харилцаа холбоог л зөвхөн онцлохгүй гэсэн үг юм. Гэвч когнтивчууд төрх байдлыг үл тоомсоролдог бус энэ нь судалгааны эцсийн зорилго биш гэж ойлгож болох юм.
Когнитив сэтгэл судлалын үүднээс бодгаль нь идэвхтэй, бүтээлч үйл явцын үндсэн дээр орчноос цочрол авдаг гэдэг. Иймд аливаа хүн болж буй үйл явдлыг ухамсартайгаар ангилж ялгасны үндсэн дээр танин мэдэх процесст идэвхтэй оролцох чадвартай гэж үзнэ. Бихевиористуудын үздэгчлэн хүн гадаад дотоод цочролыг идэвхгүй хүлээн авахгүй харин ухамсар бол мэдрэхүйн хүлээн авч байгаа мэдээ баримт тэмдэглэгддэг цэвэр цаас биш хэмээн тэд үздэг.
Когнитив сэтгэл судлал нь ухамсрын үүргийг хүний төдийгүй амьтдын төвшинд судалжээ. Ингээд амьтдын төвшинд судалжээ. Ингээд амьтдад ухамсрын элемент байдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Когнитив сэтгэл судлаачдын сүүлийн үеийн судалгааны ажил нь амьтны тогтоох ой нь нарийн бөгөөд зарим танин мэдэх процесс нь хүний адил өрнөдгийг баталж байна. Лабортарын нөхцөлд туршилтын амьтад нарийн төвөгтэй олон янзын ухагдхууныг ялгаж, салгах чадвартай байлаа. Зарим амьтад мэдээллийг билэгдлийн хэлбэрээр төсөөлөх чадвартай бөгөөд орон зай. цаг хугацаа, тооны суурь хийсвэрлэл үүсгэх чадвартай нотолсон. Амьтны танин мэдэхүйн талаарх асуудал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэлэлцэгдэх болтлоо өргөжсөн байна. Тай, Ньюсвик сэтгүүлүүд 1993 онд энэ сэдвээр дэлгэрэнгүй олон тооны өгүүлэл нийтлүүлжээ.

Когнитив сэтгэл судлал нь необихевиорист Э. Толмен, субьектив бихевиорист Д. Миллер, Ю. Галантер, К. Прибрам нарын судалгаанаас үндэстэй гэх боловч Дж. Брунер, Г. Саймон, П. Линдсей, Д. Норман, Р. Андерсон, Л. Фестингер, Ф. Хайдер нарыг когнитив сэтгэл судлалыг үндэслэгчид хэмээн нэрлэдэг.

Хүний хөгжлийн сэтгэл судлалын судлах зүйл
Хүний хөгжлийн сэтгэл судлалын судлах зүйл хүний сэтгэцийн насны онцлог, өөрчлөлт хөгжил юм. Үүнд:
                Сэтгэцийн процессын онтогенез хөгжил
                Бие хүний сэтгэл зүйн чанаруудын хөгжил
                Мэдлэг, чадвар эзэмших явцад нас ба сэтгэцийн онцлог хэрхэн нөлөөлөх
                Бие хүний хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс зэрэг асуудлыг судална.

Сэтгэцийн процесс:
Сэтгэл судлалын шинжлэх ухааны үндсэн ухагдахуун болох сэтгэцийн процессууд нь хүн хүрээлэн байгаа орчин аливаа юмс үзэгдлийг сэрлийн тусламжтайгаар тусгаж, хүртэхүйн тусламжтайгаар түүнийг таниж түүнийхээ ул мөрийг төсөөлөлийн тусламжтайгаар сэргээн санаж улмаар дотоод зүй тогтол мөн чанар учир шалтгааныг сэтгэхүйн процессын тусламжтайгаа ухааран ойлгож ямар төвшинлд яаж ухаарч ойлгосноо хэл яриагаараа илэрхийлж түүний хамгийн гол мөн чанар зүй тогтолыг оюун ухаандаа тогтоон хадгалж шаардлагатай үед сэргээн санаж амьдрал үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, хувирган өөрчлөх явцад тохиолдож байгаа аливаа саадыг даван туулж түүний үр дүнгээс хамаарч эерэг ба сөрөг мэдрэмж үүсэж бий болох үйл явцыг сэтгэцийн процесс зохицуулж байдаг.

Бие хүний сэтгэл зүйн чанаруудын хөгжил :
“Бие хүн нь нийгмийн харилцааны субьект ба объект юм” А.Г.Ковалёв
Бие хүн нь нийгэм, түүхийн бүтээгдэхүүн бөгөөд бие хүний тухай өгүүлэхэд түүний биологийн болон төрөлхийн шинжүүд хийсвэрлэгдэн ойлгогддог юм. Бие хүн бол нийгмийн доторх хүн, түүхт процессын обьект, субъект нь юм. Зөвлөлтийн нэрт сэтгэл зүйч А.Н.Леонтьв бие хүн бол нийгэм түүхийн хожмын бүтээгдэхүүн, хүний нийгэм залгамжпалын бүтээгдэхүүн юм гэж бичсэн байна. Товчоор хэлбэл, бие хүн нь нийгэм- түүхийн ба нийгэм залгамжпалын харьцангуй хожмын бүтээгдэхүүн юм. Нийгэм, түүхээс гадуур орших бие хүн байдаггүй. Бие хүний төлөвшил, хөгжилт нь тухайн нийгмийн нийгэм-эдийн засгын нөхцөлөөр тодорхойлогдоно. Тухайн нийгэмд амьдарч нийгмийн харилцаа болон материаллаг үйлдвэрлэлд идэвхтэй оролцогч тодорхой түүхт хүний бие хүн гэж нэрлэнэ.

Бие хүний төлөвшлийн 70 хувь нь хүүхдийг 6 нас хүрэхэд бүрэлдсэн байдаг гэж үздэг. Тэгвэл 6 наснаас хойш хүүхэд үндсэндээ нийгмийн нөлөөнд орж бусад төлөвшил нь тавигддаг. Нийгмийн институын нөлөөн дор хүмүүжихийг төлөвшил гэдэг. Тийм учраас нийгмийн зүгээс тухайн хүнийг бие хүн болон төлөвшихөд нөлөөлж буй нөлөөллийг аль болох эерэг байхаар бүрдүүлж өгөх хэрэгтэй. Бие хүн гэдэг нь өөрийгөө болон бусдын хүмүүжлээс төлөвшин хэрэгцээ, сонирхол, хүсэл тэмүүлэл, мэдлэг дадал, авьяас билэгтэй үйл ажилагааны субьектыг хэлнэ гэсэн нэг тодорхойлолт байна.Тэгвэл дээрх чадвар бүхий бие хүнийг хэрхэн төлөвшүүлэх вэ? Ямар хүнийг хэлээд байна? Хөдөлмөрч чанар, Нийтэч чанар, Хүмүүнлэг чанар, Өөдрөг үзэл зэргээр илэрдэг.
Хөдөлмөрч чанар бүхий хүний төлөвшилд темпрамент, зан ааш буюу характер нөлөөлж дээрх чанарын илрэл үр дүнг нөхцөлдүүлж байдаг. Энэ нь тухайн хүний темпрамент нь характер буюу зан аашийг нөхцөлдүүлж хувь хүний дээрх онцлог нь хүний хөдөлмөрч чанарт шууд нөлөөлж байдаг. Хөдөлмөрч хүн үнэнч тууштай байдаг. Нийтэч чанарын төлөвшилд тухайн хүний харилцаа хандлага, чиг зорилго зэрэг нөлөөлж уялдуулж байдаг. Харин хүмүүнлэг чанар бүхий бие хүний төлөвшилд тухайн хүний мэдлэг дадал чадвар, бие даах чадвар зэрэг чадварууд нөхцөлдүүлж байдаг. Өөдрөг үзэл бүхий бие хүн төлөвшихөд тухайн хүний оюун ухаан, авьяас билэг нөхцөлдүүлж байдаг. Энэ нь тухайн хүний оюун ухааны чадвар өндөр үүний зэрэгцээ аливаа зүйлийг бусдаас давуутай хийж чадах авьяас билэг байгаа цагт тухайн хувь хүн өөртөө итгэлтэй бие хүн болж бусдын дунд биеэ авч явдаг. Бие хүний чадварууд нь хоорондоо шууд холбоотой байдаг. Тийм учраас төгс цогц бие хүнийг төлөвшүүлнэ гэдэг эдгээр цогц чадваруудыг бүр суурьнаас нь эхлэн тавина гэсэн үг юм. Бие хүний төлөвшилд бусад хүн бүрийн нөлөө чухал. Тийм ч учраас дотор сэтгэлээсээ ч, гаднах үйлдлээрээ ч нар шиг гэрэлтэж, алт шижгэнэсэн төлөвшил бүхий бие хүний төлөө. Дээрх чадвар төлөвшсөн бие хүнийг бусад хүмүүс ухаантай хүн шүү гэх нь харагдана. Гэтэл эсрэгээрээ төлөвшөөгүй хүмүүс ч мэр сэр бий. Бие хүн ухаан муутай буюу эсрэгээр төлөвшөөгүй байх тусмаа эрээ цээргүй байдаг.
Хүний хөгжлийн сэтгэл судлалын объект нь хүүхэд, өсвөр насны хүүхэд, идэр залуу насны ба нас бие гүйцсэн, хижээл насны хүмүүс буюу хүнийг онтогенез хөгжпийнх явцад судалдаг. Энэхүү шинжлэх ухаан нь хүний нас, сэтгэцийн хөгжлийнхөн нь явцад хэрхэн яаж сургаж хүмүүжүүлэх, эдгээр үйл явцад нөлөөлдөг хүчин зүйлүүдийг тодорхойлж нйрийвчлан судалсны үндсэн дээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ирээдүйн бие хүнд нөлөөлөхөд ач холбогдолтой болно.

Когнитив сэтгэл судлалын нөлөө сэтгэл судлалын үндсэн олонх салбаруудад тарха:-: когнитив хөдөлгөөний суурь үзэл нь Орос, Европын сэтгэл судлаачдад хүлээн зөвшөөрөгдөөд байна. Хамгийн өргөн утгаар хэлбэл, танин мэдэхүйн нэгдмэл онолд бүхэл ба бүрэлдхүүн салбар ухааныг нэгтгэх оролдлогоороо сэтгэл судлалын хүрээнээс даван гарчээ.

Энэ нь когнитив шинжлэх ухаан гэсэн шинэ чиглэл бөгөөд шинжлэх ухааны олон салбарыг нэгтгэж болно. Үүнд : когнитив сэтгэл судлал, хэл шинжлэл, гүн ухаан, компьютер, хиймэл оюун санаа бүтээх хөтөлбөр, мөн мэдрэлийн үйл ажиллагааны зүй тогтлыг судалдаг хэд хэдэн шинжлэх ухаан орно.
Когнитив сэтгэл судлалын судалгааны лабораториуд АНУ-ын бүх нутаг дэвсгэрээр борооны дараах мөөг шиг олширч байна. Сэтгэл судлалын зарим факультетууд когнитив шинжлэх ухааны факультет гэж нэрээ өөрчилж байна. 21 -р зуунд когнитив хандлага сэтгэл судлалын бус бусад салбарт ч ноёрхоно хэмээн тэд үзэж байна.
Нас гэдэг нь сэтгэцийн хөгжлийг тодорхой цаг хугацааны хувьд хязгаарласан түвшинг хэлнэ.
Нас нь физиологи, сэтгэл зүйн өөрчлөлтүүдийн зүй тогтолт нийлбэр бөгөөд бодгаль хувийн онцлогтой холбоогүй болно. Нас нь хэвийн хөгжилтэй хүмүүсийн хувьд ерөнхий байдаг бөгөөд иймд хүнийг ерөнхий хөгжлийнх нь хувьд тодорхойлдог.
Хүний насны сэтгэл зүйн онцлог нь
                Хөгжиж, амьдарч буй орчин
                Удамжил
                Хүмүүжил
                Сургалт
                Үйл ажилллагаа
                Харилцаа

Хүний хөгжлийн насны хямрал:
Хүний хөгжил нэг шатнаас нөгөө шатанд шилжих шилжилтийн үеийн насны хямрал гэдэг.
Насны хямрал нь дараах байдлаар илэрдэг:
                Хүүхэд дуулгаваргүй болох
                Амархан уурлах
                Ааш зан нь өөрчлөгдөх
                Маргана, зөрүүдлэнэ
                Тавьсан шаардлагыг эсэргүйцдэг

Хэрэв хүүхдийн шинэ хэрэгцээнд нийгмийн гадаад шаардлага дарагддаг бол хямрал нь бүр хурцдаж удааширдаг.

Хүүхдийн хямралын үеүүд
                Амьдралын анхны жилийн хямрал /1 сараас-1 нас
               3 насны хямрал
               6-7 насны хямрал
                Өсвөр нас буюу шилжилтийн насны хямрал

Хүний сэтгэцийн үйл ажиллагаа нь маш олон талтай маш нарийн процесс учраас түүнийг судлах сэтгэл судлалын ухаан нь өөрийн хөгжпийг явцад улам нарийсан хөгжиж дотроо 100 шахам салбар ухаан болж хөгжиж байна. Одоогийн байдлаар хөгжиж буй сэтгэл судлалын шинжпэх ухааны салбаруудад:
Ерөнхий сэтгэл судлал
Анагаахын сэтгэл судлал
Бие хүний сэтгэл судлал
Гэр бүлийн сэтгэл судлал
Ерөнхий сэтгэл судлал
Нас зүйн сэтгэл судлал
Эмгэг сэтгэл судлал
Мэдрэлийн тогтолцооны сэтгэл судлал